Холбогдолтой Бурханы үгс:
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаарааялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс
Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.
… … … …
Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …
… Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Өнөөдөр бид эхлээд, хүнийг бүтээснээс хойших Бурханы бодол, санаа болон хөдөлгөөн бүрийг дүгнэж, дэлхийг бүтээснээс эхлээд Нигүүлслийн эрин үеийн албан ёсны эхлэл хүртэл Тэр ямар ажил хэрэгжүүлснийг авч үзэх гэж байна. Бид дараа нь Бурханы бодол, санааны аль нь хүнд мэдэгдэхгүй байгааг олж мэдэж, тэндээсээ бид Бурханы удирдлагын төлөвлөгөөний дэс дарааллыг тодорхой болгож, Өөрийн удирдлагын ажлыг бий болгосон Бурханы нөхцөл байдал, үүний эх сурвалж ба хөгжлийн үйл явцыг бүхэлд нь ойлгож, түүнчлэн Өөрийн удирдлагын ажлаас Тэр ямар үр дүн хүсэж байгааг—өөрөөр хэлбэл Түүний удирдлагын ажлын гол цөм болон зорилгыг бүхэлд нь ойлгож чадна. Эдгээр зүйлсийг ойлгохын тулд бид хүн үүсээгүй байсан тэр холын, нам гүм, чимээгүй үе рүү буцаж очих хэрэгтэй…
Бурхан орноосоо босох үед Түүнд төрсөн анхны бодол нь ийм байсан: амьд хүнийг, бодитой амьд хүнийг—Түүнтэй хамт амьдарч, Түүний байнгын найз нөхөр байх хэн нэгнийг бүтээх. Энэ хүн Түүнийг сонсох ба Бурхан түүнтэй ярилцаж, нууцаа хуваалцаж байх байсан. Тэгээд анх удаа Бурхан атга шороо авч, түүнийгээ Өөрийн төсөөлсөн хамгийн анхны амьд хүнийг бүтээхэд ашиглаж, энэ амьд бүтээлд—Адам хэмээх нэр өгсөн. Бурхан энэхүү амьд, амьсгалдаг хүнийг олж авсныхаа дараа Түүнд ямар санагдсан бэ? Анх удаагаа Тэр хайртай хүн, найз нөхөртэй байхын баяр баяслыг мэдэрсэн. Мөн Тэр эцэг байхын хариуцлага болон үүнтэй хамт ирдэг санаа зоволтыг анх удаа мэдэрсэн юм. Энэхүү амьд агаад амьсгалдаг хүн Бурханд аз жаргал, баяр баясгаланг авчирсан; Тэр анх удаа тайтгарлыг мэдэрсэн. Энэ бол Бурханы хийсэн, Өөрийн бодлоороо эсвэл бүр үгээрээ гүйцэтгээгүй анхных нь зүйл байсан, харин энэ нь Түүний хоёр гараар хийгдсэн юм. Ийм төрлийн оршихуй—амьд, амьсгалдаг хүн—Бурханы өмнө зогсож, бие махбод, хэлбэр дүрстэйгээр мах цуснаас бүрдэж, Бурхантай ярьж чадаж байх үед Тэр өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм баяр баясгаланг мэдэрсэн билээ. Тэр Өөрийн хариуцлагыг үнэхээр мэдэрсэн ба энэхүү амьд оршихуй нь Түүний зүрх сэтгэлийг татаад зогсохгүй мөн хөдөлгөөн бүр нь Түүний сэтгэлийг хөдөлгөж, Түүний зүрх сэтгэлийг дулаацуулсан. Иймээс энэ амьд оршихуй Бурханы өмнө зогсох үед Тэр олон ийм хүнийг олж авъя гэж анх удаагаа бодсон юм. Энэ нь Бурханд төрсөн энэхүү анхны бодлоос эхэлсэн цуврал үйл явдлууд байсан билээ. Бурханы хувьд энэ бүх үйл явдлууд нь анх удаа тохиолдсон, гэхдээ эдгээр анхны үйл явдлуудад, Тэр анх удаа—баяр баясгалан, хариуцлага, санаа зоволт—юу ч мэдэрсэн бай хамаагүй үүнийгээ хуваалцах хэн ч Түүнд байгаагүй. Тэр мөчөөс эхлээд Бурхан өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй ганцаардал, уйтгар гунигийг үнэхээр мэдэрсэн. Хүмүүс Түүний хайр, халамж эсвэл хүн төрөлхтний төлөөх Түүний цаад санааг хүлээж авч, ойлгож чадахгүй гэдгийг Тэр мэдэрсэн, иймээс Тэр Өөрийн зүрх сэтгэлдээ уй гашуу, өвдөлтийг мэдэрсээр байсан юм. Хэдий Тэр эдгээр зүйлийг хүний төлөө хийсэн боловч хүн үүнийг нь анзаараагүй, бас ойлгоогүй. Аз жаргалаас өмнө хүний Бурханд авчирч өгсөн баяр баясгалан, тайтгарал нь уй гуниг, ганцаардлын анхны мэдрэмжийг Түүнд нэн даруй авчирсан юм. Эдгээр нь тэр үеийн Бурханы бодол болон мэдрэмж байсан. Бурхан эдгээр бүх зүйлийг хийж байх зуураа Түүний зүрх сэтгэл дэх баяр баясгалан нь харуусал болж, харуусал нь өвдөлт болон хувирч, бүгд холилдон түгшүүрт автсан. Түүний хийхийг хүсэж байсан зүйл нь энэ хүнд, энэ хүн төрөлхтөнд Өөрийн зүрх сэтгэлд юу байгааг мэдүүлж, Өөрийн цаад санааг хурдан ойлгуулахад яаравчлах явдал байлаа. Дараа нь тэд Түүний дагалдагчид болж Түүнтэй хамт байх байсан. Тэд Бурханы ярихыг цаашид сонсохгүй харин хэлэх үггүй болно; тэд Бурханы ажилд хэрхэн нэгдэхээ мэдэхгүй байхаа болино; юун түрүүнд тэд Бурханы шаардлаганд хайхрамжгүй хандахаа болино. Бурханы гүйцэтгэсэн эдгээр анхны зүйл нь маш их утга учиртай бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөө болон өнөөдрийн хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнийг агуулдаг.
Бүх зүйл болон хүмүүсийг бүтээснийхээ дараа Бурхан амраагүй. Тэр Өөрийн эзэгнэлтийг биелүүлэхээ тэсэн ядан хүлээж байсан, мөн Тэр хүн төрөлхтний дундаас хамгийн их хайрладаг хүмүүсээ олж авахыг тэсэн ядан хүлээж байсан.
… … … …
Хүн төрөлхтнийг удирдах, хүнийг аврах энэ явдлыг Бурхан юунаас ч илүү чухал гэж үздэг. Тэр эдгээр зүйлийг зөвхөн Өөрийн сэтгэлээр хийдэггүй, мөн зөвхөн Өөрийн үгээр хийдэггүй ба Тэр ялангуяа үүнийг санаандгүй хийдэггүй—Тэр эдгээр бүх зүйлийг төлөвлөгөөтэйгээр, зорилготойгоор, стандарттайгаар, Өөрийн хүслээр хийдэг. Хүн төрөлхтнийг аврах энэ ажил нь Бурхан ба хүний аль алины хувьд асар их ач холбогдолтой гэдэг нь ойлгомжтой. Уг ажил хэчнээн хэцүү байх нь хамаагүй, хүн хэчнээн сул дорой байх нь эсвэл хүн төрөлхтний тэрслүү байдал хэр гүнзгий байх нь хамаагүй үүний юу ч Бурханы хувьд хэцүү биш юм. Бурхан Өөрийгөө завгүй байлгаж, Өөрийн уйгагүй хичээл чармайлтыг зарцуулж, Өөрийн хэрэгжүүлэхийг хүсэж байгаа ажлыг удирдаж байдаг. Тэр мөн бүх зүйлийг зохицуулж, бүх хүмүүсийг болон Өөрийн гүйцээхийг хүсэж байгаа ажлаа захирдаг—эдгээрийн аль нь ч өмнө нь хийгдэж байгаагүй. Бурхан эдгээр аргыг хэрэглэж, хүн төрөлхтнийг аварч, удирдах энэхүү томоохон төсөлд өндөр төлөөс төлсөн анхны тохиолдол байсан юм. Бурхан энэ ажлыг гүйцэтгэх зуураа Тэр Өөрийн шаргуу ажлыг, Түүнд юу байгаа болон Тэр юу болох, Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдал болоод Өөрийн зан чанарын бүх талыг хүмүүст бага багаар юу ч үлдээлгүйгээр илэрхийлж байсан юм. Тэр энэ бүхнийг хүн төрөлхтөнд нууж хаах зүйлгүйгээр бага багаар илчилж, өмнө нь хэзээ ч хийж байгаагүйгээр эдгээр зүйлийг илчилж, илэрхийлж байсан. Иймээс бүхий л орчлон ертөнцөд Бурханы удирдаж, аврахаар зорьсон хүмүүсээс өөр Бурхантай ийм ойрхон бөгөөд Түүнтэй тийм дотно харьцаатай байсан ямар нэг бүтээл хэзээ ч байгаагүй юм. Түүний зүрх сэтгэлд Түүний удирдаж, аврахыг хүссэн хүн төрөлхтөн нь хамгийн чухал бөгөөд Тэр энэ хүн төрөлхтнийг юу юунаас илүү үнэлдэг; хэдийгээр Тэр тэдний төлөө маш их үнэ төлсөн ч, хэдийгээр тэд Түүнийг үргэлжлүүлэн шархлуулж, Түүнд дуулгаваргүй байсан ч, Тэр тэднийг хэзээ ч хаядаггүй бөгөөд ямар ч гомдол, харамсалгүйгээр Өөрийн ажлыг цуцалтгүйгээр үргэлжлүүлэн хийдэг. Учир нь эрт орой хэзээ нэгэн цагт хүмүүс нэг л өдөр Түүний дуудлагаар сэрж, Түүний үгэнд сэтгэл хөдлөн, Тэр бол бүтээлийн эзэн хэмээн таньж, Түүний талд буцан ирэх болно гэдгийг Тэр мэддэг билээ…
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс(Үргэлжлүүлэх)
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment