Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас
Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан.
Мөн тэр Есүсийн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн хийж чадахгүй болохыг харсан. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, ихээхэн бурханлаг ажлыг харсан. Өөрийн дадлага туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй мөн Есүсийн үйлдлийг ажиглахад анхаарлаа төвлөрүүлсэн, үүнээс тэр олон шинэ зүйлийг нээж илрүүлсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд практик Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд Есүсийн үг үйлдэл, чуулгануудыг хариулж байсан Түүний арга зам болон Түүний хэрэгжүүлсэн ажил нь ямар ч энгийн хүнийхээс өөр байсан. Тиймээс тэр өөрийн авах ёстой олон сургамжийг Есүсээс авсан бөгөөд Есүс загалмайд цовдлогдох гэж байх үед тэр Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байсан, тэрхүү мэдлэг нь бүх насаараа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон.
Мөн тэр Есүсийн үгийг хүн хэлж чадахгүй бөгөөд Есүсийн ажлыг хүн хийж чадахгүй болохыг харсан. Цаашлаад Есүсийн үг болоод үйлдлээс Петр, Бурханы ихээхэн мэргэн ухааныг, ихээхэн бурханлаг ажлыг харсан. Өөрийн дадлага туршлагын явцад тэр зөвхөн өөрийгөө мэдээд зогсохгүй мөн Есүсийн үйлдлийг ажиглахад анхаарлаа төвлөрүүлсэн, үүнээс тэр олон шинэ зүйлийг нээж илрүүлсэн; тухайлбал, Есүсээр дамжуулан Бурханы хийсэн ажилд практик Бурханы олон илэрхийлэл байсан бөгөөд Есүсийн үг үйлдэл, чуулгануудыг хариулж байсан Түүний арга зам болон Түүний хэрэгжүүлсэн ажил нь ямар ч энгийн хүнийхээс өөр байсан. Тиймээс тэр өөрийн авах ёстой олон сургамжийг Есүсээс авсан бөгөөд Есүс загалмайд цовдлогдох гэж байх үед тэр Есүсийн талаар тодорхой хэмжээний мэдлэгийг олж авсан байсан, тэрхүү мэдлэг нь бүх насаараа Есүст үнэнч байж, Есүсийн төлөө толгойгоо доош харуулж цовдлогдохын үндэс болсон.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас
Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.
Есүсийг дагах хугацаанд түүнд, Түүний талаарх олон санал бодол байсан бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Хэдий тэр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан ч Петр тийм ч их гэгээрсэн хүн байгаагүй, тиймээс тэр ийм үгийг хэлсэн: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон Нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой.” Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй бөгөөд ямар ч гэгээрлийг хүлээн аваагүй. Түүнийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Түүний хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алинийг нь өдөөж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангамж, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг тэр олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүх зүйлс нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүний хажууд Петр өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсээ харж, бас сурч авсан. Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байгаагүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэдгийг тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ”-ээс
Бурханы хайр татам байдал нь Түүний ажилд илэрхийлэгддэг: Түүний ажлыг туулсан үедээ л хүмүүс Бурханы хайр татам байдлыг ойлгож, зөвхөн бодит дадлага туршлагаараа л тэд Бурханы хайр татам байдлыг ойлгох бөгөөд бодит амьдрал дээр ажиглахгүйгээр хэн ч Бурханы хайр татам байдлыг олж мэдэж чадахгүй. Бурханд хайр татам зүйл зөндөө бий, гэвч Түүнтэй бодитойгоор хамт байхгүйгээр хүмүүс үүнийг олж мэдэж чадахгүй. Өөрөөр хэлбэл, хэрвээ Бурхан махан биед төрөөгүйсэн бол хүмүүс бодитоор Түүнтэй хамт байж чадахгүй байх байсан ба тэд мөн Түүний ажлыг мэдэрч чадахгүй байх байсан—иймээс Бурханыг хайрлах тэдний хайранд ихээхэн худал хуурмаг болон төсөөлөл холилдох байсан. Тэнгэр дэх Бурханыг хайрлах нь газар дээрх Бурханыг хайрлах шиг бодитой биш юм, учир нь тэнгэр дэх Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг нь өөрсдийн нүдээр харсан болон өөрийн биеэр туулсан зүйлээс илүүтэйгээр өөрсдийнх нь төсөөлөл дээр үндэслэн бий болдог. Бурхан дэлхий дээр ирэх үед, хүмүүс Түүний бодит үйл хэргийг болон Түүний хайр татам байдлыг харж чадах бөгөөд тэд Түүний практик болон хэвийн зан чанарыг юу ч үлдээхгүй харна, энэ бүхэн нь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэгээс мянга дахин илүү бодитой юм. Тэнгэр дэх Бурханыг хүмүүс хэр их хайрладгаас үл хамааран, тэрхүү хайрын юу нь ч бодит биш ба хүмүүсийн үзэл, санаа дүүрэн шингэсэн байдаг. Газар дэлхий дээрх Бурханыг хайрлах тэдний хайр хэчнээн бага байх нь хамаагүй, энэ хайр бол жинхэнэ; хэдийгээр өчүүхэн бага байлаа ч, энэ нь жинхэнэ хэвээр байх юм. Бурхан бодитой ажлаар дамжуулан хүмүүст Өөрийг нь мэдэх бололцоо олгодог ба уг мэдлэгээр дамжуулан Бурхан тэдний хайрыг олж авдаг. Яг л Петр шиг: Хэрвээ тэр Есүстэй хамт амьдраагүй бол түүний хувьд Есүсийг эрхэмлэн хайрлах боломжгүй байх байсан. Иймээс Есүсийг гэсэн түүний үнэнч сэтгэл нь мөн л Есүстэй хамт байснаас үүссэн. Өөрийгөө хүнээр хайрлуулахын тулд Бурхан хүмүүсийн дунд ирж, хүмүүстэй хамт амьдардаг бөгөөд Түүний хүмүүст харуулж, мэдрүүлдэг бүхэн нь Бурханы бодит байдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос
(Үргэлжлүүлэх)
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment