08/05/2019

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.

Холбогдолтой Бурханы үгс:
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. … “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар ялзруулагдсан тул Бурханы талаарх үзлийг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байдаггүй, мөс чанар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байдаггүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьж байдаг. Тийм хүмүүс—хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс—нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан;
хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж, өөрсдийгөө мэдэхгүй байна, төдий чинээ тэд эрүүл саруул мэдрэмжгүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрчлөгдөөгүй зан чанартай байх нь Бурханд дайсагнасан байдалтай байх явдал юм”-аас

Өнөөдөр чи төгс болгуулахыг эрж хайж эсвэл гадаад хүн чанар дахь өөрчлөлт болон өөрийн хэв чанарын сайжралтыг эрж хайж чадна, гэхдээ гол чухал зүйл бол Бурханы өнөөдөр хийж байгаа бүхэн утга учиртай бөгөөд үр ашигтай гэдгийг чи ойлгох юм: Энэ нь, бохир заваан газарт амьдардаг чамайг бохир заваанаас зугтаж үүнийг сэгсрэн хаях боломжтой болгоно, энэ нь чамайг Сатаны нөлөөг даван гарч, Сатаны харанхуйн нөлөөг орхих боломжтой болгоно, иймд эдгээр зүйлс дээр төвлөрснөөр чи энэхүү бохир газарт хамгаалагдах болно. Эцэст нь чамаас ямар гэрчлэл өгөхийг хүсэх вэ? Чи бохир муухай газар амьдардаг ч гэсэн ариун болох боломжтой бөгөөд цаашид бохир, ариун бус байхгүй, чи Сатаны эзэмшил дор амьдарч байгаа ч гэсэн өөрийгөө Сатаны нөлөөнөөс гаргасан, Сатанаар эзэмшүүлж, доромжлуулаагүй ба чи Төгс Хүчитийн гарт амьдардаг. Энэ бол гэрчлэл, мөн Сатантай хийсэн тулааны ялалтын нотолгоо. Чи Сатаныг хаях чадвартай, чиний амьдран харуулж байгаа байдал Сатаныг илрүүлдэггүй, харин энэ нь Бурхан хүнийг бүтээхдээ хүнийг хүрэхийг шаардсан зүйлс юм: хэвийн хүн чанар, хэвийн ухаалаг байдал, хэвийн мэдлэг ухаан, Бурханыг хайрлах хэвийн шийдвэр ба Бурханд үнэнч байдал. Эдгээр нь Бурханы бүтээлийн хийдэг гэрчлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Хэвийн хүн чанар нь эдгээр талуудыг агуулдаг: мэдлэг ухаан, мэдрэмж, мөс чанар болон ёс зүй. Хэрвээ чи эдгээр тал нэг бүрд хэвийн байдалд хүрч чадвал, чиний хүн чанар стандартад нийцнэ. Чи хэвийн хүнтэй адилхан байж, Бурханд итгэгч шиг авирлах ёстой. Чи агуу өндөрт хүрч, дипломат харилцаанд оролцох албагүй. Чи зүгээр л хэвийн хүний мэдрэмжтэй хэвийн хүн байж, аливаа зүйлийг нэвт шувт харах чадвартай байж дор хаяж хэвийн хүн шиг харагдаж байх учиртай. Тэр нь л хангалттай. … Эрин үе өөрчлөгдсөн гэдгийг маш олон хүмүүс хардаг, иймээс тэд ямар ч даруу төлөв байдал эсвэл тэвчээрийг хэрэгжүүлдэггүй бөгөөд тэдэнд бас ямар ч хайр эсвэл ариун хүний ёс журамтай байдал байдаггүй. Эдгээр хүмүүс хэтэрхий утгагүй! Тэдэнд өчүүхэн төдий ч гэсэн хэвийн хүн чанар байгаа юу? Тэдэнд ярих ямар нэгэн гэрчлэл байгаа юу? Тэдэнд ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан гэх юм байдаггүй. Мэдээж хүмүүсийн хэрэгжүүлэлтийн гажуудсан агаад алдаа мадагтай зарим талуудыг засах хэрэгтэй. Хүмүүсийн хөшүүн сүнслэг амьдрал эсвэл мэдрэмжээ алдсан байдал болон өнгөрсөн үеийн тэнэг үйлдэл гэх мэт—энэ бүх зүйл өөрчлөгдөх учиртай. Өөрчлөх гэдэг нь замбараагүй байж эсвэл махан биеэ өөгшүүлнэ эсвэл хүссэн бүхнээ хэлнэ гэсэн үг биш. Хааш яаш ярьж болохгүй! Хэвийн хүн шиг авирлах гэдэг нь авцалдаатай ярих явдал юм. Тийм бол тийм, үгүй бол үгүй гэсэн үг. Баримтуудад үнэнч байж, зүй зохистойгоор ярь. Бүү зальд, бүү худлаа ярь.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэв чанараа сайжруулах нь Бурханы авралыг хүлээн авахын төлөө юм”-аас

Энгийн хүмүүсийн зан чанарт шударга бус байдал, хуурмаг зан байдаггүй, хүмүүс бие биетэйгээ хэвийн харилцаатай байдаг ба тэд ганцаараа ажилладаггүй, тэдний амьдрал дундаж ч биш, мөн доройтсон ч биш байдаг. Иймээс бүгдийн дунд Бурхан өргөмжлөгдөж, Түүний үг хүмүүсийн дунд түгэж, хүмүүс Бурханы халамж, хамгаалалт дор бие биетэйгээ амар жимэр амьдарч, Сатаны хөндлөнгийн оролцоогүйгээр газар дэлхий эв зохицлоор дүүрэх ба Бурханы алдар хүмүүсийн дунд хамгийн чухал байрыг эзэлдэг. Тийм хүмүүс яг тэнгэрэлчүүд шиг: цэвэр, эрч хүчтэй, Бурханы талаар хэзээ ч гомдоллодоггүй бөгөөд өөрсдийн бүх хичээл чармайлтыг гагцхүү газар дээрх Бурханы алдрын төлөө зориулж байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Арван зургаа дахь айлдвар”-аас

…та нар Бурхан үнэнч шударга хүнд дуртай гэдгийг мэдэх ёстой. … Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”-аас

Надад маш олон хүсэл бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, өөрийн үүргээ биелүүлэхдээ үнэнч байж, үнэн болон хүн чанартай байж, бүх зүйлийг орхиод өөрсдийн амийг Бурханы төлөө өгч чаддаг гэх мэт байгаасай гэж Би хүсдэг. Энэ бүх итгэл найдвар нь та нарын дутагдал, та нарын завхрал болон дуулгаваргүй байдлаас үүсэн гардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гэм буруу нь хүнийг там руу аваачна”-аас

Та нарын хүн чанар хэтэрхий дутмаг, та нарын амьдралын хэв маяг хэтэрхий дорд агаад гутамшигтай, та нарт ямар ч хүн чанар байхгүй ба та нарт мэдлэг ухаан дутагддаг. Тийм учрааас та нар өөрсдийгөө хүн чанарын зүйлсээр зэвсэглэх ёстой. Мөс чанар, ухаалаг байдал, мэдлэг ухаантай байх, аливааг хэрхэн ярьж, харахаа мэдэх, цэвэр байдалд анхаарал хандуулах, энгийн хүн шиг үйлдэх—энэ бүхэн нь хэвийн хүн чанарын мэдлэг, чадвар юм. Та нар эдгээрийг зүй зохистойгоор хийх үед хүн чанар чинь стандартад нийцэх болно. Нөгөө тал нь өөрсдийгөө сүнслэг амьдралын төлөө зэвсэглэх явдал. Та нар Бурханы газар дээрх ажлыг бүхэлд нь мэдэх ёстой бөгөөд Түүний үгийг туулж мэдрэх ёстой. Чи Түүний зохицуулалтанд хэрхэн дуулгавартай байхаа болон бүтээгдсэн зүйлийн үүргээ хэрхэн биелүүлэхээ мэдэх ёстой. Эдгээр нь чиний өнөөдөр орох ёстой хоёр тал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-ээс

Бурхан хүмүүсээс, зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд үнэнийг амьдран харуулахыг; зөвхөн чуулганы амьдралд ч биш бодит амьдралд өөрсдийн үүргийг гүйцэтгэхийг хүсдэг. Бодит байдалд орохдоо аливаа хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулбал зохино. Хэрэв Бурханд итгэгчид нь бодит амьдралд орж, өөрсдийгөө танин мэдэж, хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол тэд бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй. Тийм хүмүүс хүн чанарын талаар ярьдаг хэрнээ буг чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг. Тэд үнэний тухай ярьдаг хэрнээ сургаалыг амьдран харуулдаг. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулдаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг хэрнээ Түүгээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Чи бодит амьдралд өөрийн оролтыг хэрэгжүүлж, өөрийн дутагдлууд, дуулгаваргүй болон харанхуй бүдүүлэг байдал, хэвийн бус хүн чанар, сул талуудаа танин мэдэж авах ёстой. Тэгснээр чиний бүх мэдлэг чиний бодит нөхцөл байдал, бэрхшээлүүдтэй нэгтгэгдэх болно. Зөвхөн энэ төрлийн мэдлэг нь бодит бөгөөд өөрийн нөхцөл байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөнд хүрэх боломжийг чамд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чуулганы болон бодит амьдралын тухай хэлэлцэх нь”-ээс

Бурханы ашигладаг хүмүүс гаднаасаа бодлогогүй мэт харагдаж, бусадтай зүй зохистой харилцаагүй юм шиг санагддаг боловч тэд хайхрамжгүй ярьдаггүй, ёс зүйтэй ярьдаг бөгөөд Бурханы өмнө үргэлж тайван зүрх сэтгэлтэй байдаг. Гэхдээ ийм хүн бол Ариун Сүнсээр ашиглагдахад хангалттай хүн билээ. Бурханы ярьж байгаа энэ “бодлогогүй” хүн бусадтай зүй зохистой харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл өнгөц дадал байдаггүй боловч сүнслэг зүйлстэй харилцаж байхдаа тэд зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханы төлөөх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг гүтгэж, доог тохуу хийж байхад тэд гадны хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлсэд захирагдахгүй байж чадах бөгөөд мөн л Бурханы өмнө тайван байдаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусдыг үл харгалзан тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад хүмүүс баяртайгаар, наргиантайгаар чалчиж байхад тэдний зүрх сэтгэл Бурханы үгийг эргэцүүлэн эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхнээр Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайн Бурханы өмнө байсаар байдаг. Тэд бусадтай зүй зохистой харилцаатай байхыг хэзээ ч гол анхаарлаа болгодоггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гадна талдаа энэ хүн цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг хэдий ч мөн амгалан тайван мэдрэмжийг эзэмшиж байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

Үнэнийг мэддэг хүмүүс нь, бодит дадлага туршлагаараа өөрсдийн гэрчлэлд бат зогсдог, өөрсдийн зогсолтдоо бат зогсдог, Бурханы талд хэзээ ч ухрахгүйгээр зогсдог хүмүүс, мөн Бурханыг хайрладаг хүмүүстэй хэвийн харилцаатай байж чаддаг хүмүүс, тэдэнд ямар нэг зүйл тохиолдоход Бурханыг бүрэн дуулгавартай дагаж чадах, үхэн үхтлээ Бурханд дуулгавартай ханддаг хүмүүс байдаг. Чиний хэрэгжүүлэлт болон бодит амьдрал дахь илчлэл бол Бурханы гэрчлэл юм, тэдгээр нь хүний амьдран харуулалт болоод Бурханы гэрчлэл юм, энэ нь Бурханы хайрыг үнэхээр эдлэх явдал юм; чи энэ түвшин хүртэл туршлагажсан үед үр дүнд хүрэх болно. Чи бодит амьдран харуулалттай байдаг ба чиний үйлдэл бүрийг бусад хүмүүс гайхан биширдэг. Чиний гадаад дүр төрх нь бусдаас ялгарах юмгүй ч чи хамгийн их сүсэг бишрэлтэй амьдралыг амьдран харуулдаг, чи Бурханы үгийг ярилцахдаа Бурханаар чиглүүлэгддэг ба Түүгээр гэгээрүүлэгддэг. Чи өөрийн үгээр Бурханы хүслийг ярьж, бодит байдлыг ярилцаж чадах ба сүнсэн дотор үйлчлэх тухай маш олон зүйлийг сайн ойлгодог. Чи ний нуугүй ярьдаг бөгөөд төлөв төвшин, шулуун шударга, зөрж сөргөлддөггүй, соёлтой боловсон, ямар нэг зүйл тохиолдоход Бурханы зохицуулалгад дуулгавартай байж чаддаг ба гэрчлэлдээ бат зогсдог, юутай ч харьцаж байсан тайван амгалан байдаг. Ийм төрлийн хүн Бурханы хайрыг үнэхээр харсан байдаг. Зарим хүмүүс одоо ч залуу хэрнээ дундаж насны хүмүүс шиг үйлддэг; тэд төлөвшсөн, үнэнийг эзэмшсэн, бусдаар бишрүүлсэн байдаг, тэд бол гэрчлэлтэй хүмүүс бөгөөд Бурханы илэрхийлэл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрладаг хүмүүс Түүний гэрэлд үүрд амьдрах болно”-оос

No comments:

Post a Comment