05/05/2019

3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.

Холбогдолтой Бурханы үг:
3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.
Бурханд итгэснээр чи хамгийн багадаа Бурхантай энгийн харилцаатай байх асуудлыг шийдвэрлэх ёстой. Бурхантай хэвийн харилцаагүй бол Бурханд итгэхийн ач холбогдол алдагддаг. Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаснаар Бурхантай бүрэн дүүрэн хэвийн харилцаа тогтоож чадна. Бурхантай энгийн харилцаатай байна гэдэг нь Бурханы ямар ч ажилд эргэлзэхгүй эсвэл үгүйсгэхгүй байж, үүнд захирагдах явдал бөгөөд түүнчлэн Бурханы өмнө зөв хүсэл зорилготой байж, өөрийнхөө талаар бодолгүй, чиний юу хийж байгаа хамаагүй Бурханы гэр бүл хамгийн чухал гэдэгт үргэлж сонирхолтой байж, Бурханы ажиглалтыг хүлээн зөвшөөрч, Бурханы зохицуулалтанд захирагдах юм. Чи юу ч хийсэн бай Бурханы өмнө зүрх сэтгэлээ чимээгүй байлгах чадамжтай байж; чи Бурханы хүслийг ойлгохгүй байлаа ч гэсэн өөрийн үүрэг, хариуцлагыг чадлынхаа хирээр биелүүлсээр байх ёстой. Бурханы хүсэл чамд илчлэгдэхийг хүлээж, тэгээд түүнийг хэрэгжүүлэхэд хожимдоно гэж байхгүй. Чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болсноор чи хүмүүстэй мөн хэвийн харилцаатай болох болно. Бүх зүйл Бурханы үгийн үндсэн дээр бий болдог. Бурханы үгсийг идэж уугаад Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж, харах өнцгөө зөв гаргаж, Бурханыг эсэргүүцэх эсвэл сүмийг үймүүлэх зүйлсийг бүү хий. Ах, эгч нарын аминд ашиг тус өгөхгүй зүйлсийг бүү хий, бусад хүмүүст тус дэм болохгүй зүйлсийг бүү хэл, ичгэвтэр зүйлс бүү хий. Бүх зүйлийг хийхдээ шударга бөгөөд хүндэтгэлтэй байж, Бурханы өмнө тэднийг үзүүлэхүйц байлга. Бие махбод заримдаа сул дорой байдаг хэдий ч чи өөрийн ашиг тусад шуналгүй Бурханы гэр бүлд ашиг тустай байлгахад хамгийн их ач холбогдол өгч, зөвт байдлыг биелүүлж чадна. Хэрэв чи ийм маягаар хэрэгжүүлж чадвал чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн болох болно.

Чи аливаа зүйлийг хийхдээ сэдэл чинь зөв эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрэв чи Бурханы шаардлагын дагуу үйлдэж чадах аваас чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгаа хэрэг юм. Энэ бол хамгийн наад захын шалгуур үзүүлэлт. Хэрэв чи өөрийн сэдлийг шалгахад тэндээс буруу зүйлс илэрч, хэрэв чи тэднийг үл тоомсорлож, Бурханы үсгийн дагуу үйлдэж чадах юм бол чи Бурханы өмнө зөв нэгэн болох болно. Энэ нь чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгааг, мөн чиний хийж байгаа бүхэн өөрийнхөө төлөө бус, Бурханы төлөө гэдгийг харуулах болно.
Чи ямарваа нэгэн зүйлийг хийх эсвэл хэлэх бүртээ зүрх сэтгэлээ зөв байлгаж, зөв шударга байж, өөрийн сэтгэл хөдлөлд хөтлөгдөлгүй эсвэл өөрийн хүслийн дагуу үйлдэхгүй байх ёстой. Эдгээр нь Бурханд итгэгчдийн өөрсдийгөө авч явах зарчим юм. Хүний сэдэл болон биеийн хэмжээ нь жижиг зүйлд илчлэгдэж болох ба тиймээс Бурханаар төгс болгуулах замд орох хүмүүсийн хувьд тэд эхлээд өөрсдийн сэдэл болон Бурхантай харилцах харилцаагаа шийдвэрлэх хэрэгтэй. Бурхантай харилцах харилцаа чинь хэвийн болсон цагт л чи Бурханаар төгс болгуулах боломжтой болох ба зөвхөн ингэж байж чиний доторх Бурханы харьцалт, засалт, сахилгажуулалт, цэвэршүүлэлт хүссэн үр дүндээ хүрэх боломжтой болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-ээс

Бурхантай харилцах харилцаагаа засах нь сүнсний аялал руу орох эхний алхам гэж хэлж болно. Хүний хувь заяа Бурханы гарт байж Бурхан урьдаар тогтоосон бөгөөд өөрсдөө өөрчилж чадахгүй хэдий ч Бурханаар төгс болгуулах эсвэл хүлээн авагдаж чадах эсэх нь чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байгаа эсэхээс хамаарна. Магадгүй чамд сул дорой эсвэл дуулгаваргүй тал байгаа хэдий ч үзэл бодол чинь зөв, сэдэл чинь зөв байгаа цагт, мөн Бурхантай харилцах харилцаагаа зөв, хэвийн болгосон цагт чи Бурханаар төгс болгуулах шаардлагыг хангах болно. Хэрэв чи Бурхантай зөв харилцаатай биш бөгөөд махан биеийн эсвэл өөрийн гэр бүлийн төлөө байдаг бол чиний шаргуу хөдөлмөрлөдөг эсэхээс үл хамааран энэ бүгд юунд ч хүргэхгүй. Хэрэв чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн бол бусад бүх зүйл утга учиртай болж эхлэх болно. Бурхан өөр юуг ч хардаггүй, харин зөвхөн Бурханд итгэх чиний үзэл зөв байгаа эсэхийг хардаг: чиний хэнд итгэж, хэний төлөө итгэж, яагаад итгэдэгийг. Хэрэв чи эдгээр зүйлийг сайн харж, өөрийн үзэл бодол болон хэрэгжүүлэлтийг зөв тавьж чаддаг бол чиний амьд ахиц дэвшил гарч, чи зөв замд орж чадах нь гарцаагүй. Хэрэв чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн бус, Бурханд итгэх итгэлийн талаарх үзэл чинь гажсан бол эдгээр нь бусад бүх зүйлд саад болно. Бурханд хэрхэн итгэдэгээс чинь үл хамааран чи юу ч олж авахгүй. Чиний Бурхантай харилцах харилцаа хэвийн байж, махбодыг орхиж, залбирч, зовж, тэсвэрлэж, дуулгавартай байж, ах, эгч нартаа тусалж, Бурханы төлөө илүү их хүчин чармайлт гаргах зэргээр л чи Бурханаар хүлээн зөвшөөрөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурхантай ямар харилцаатай байгаа вэ”-ээс

Хэрвээ чи зүй зохистой сүнслэг амьдралд хүрч, Бурхантай зүй зохистой харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд уудалсны дараа л чи аажмаар зүй зохистой сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгөхгүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байхгүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үзэхгүй бол тэдний хийж байгаа бүхэн Бурханыг мэхэлж байгаа бөгөөд энэ нь бүгд шашны хүмүүсийн зан төлөв юм—энэ нь Бурханы магтаалыг хүлээн авч чаддаггүй. …

Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ бол хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амгалан байснаар л үнэнийг хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи Бурханы өмнө ачаа үүрсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, мэдрэх хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүсэлд бүхий л анхаарал халамжаа өгөх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас—эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол чинь чангаар дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хэцүү санагддаг (гэхдээ сөрөг байдлаар биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан тарчлаанаасаа болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнд ч тусгайлан ханддаггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй, тиймээс тэдний амийн зан чанарт ямар ч томоохон өөрчлөлт байгаагүй. Яагаад гэвэл тэд зөвхөн Бурханы нигүүлслийн дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурхан хүмүүсийг дараах шалгуураар ашигладаг: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн, Бурханы үгсээр ачаа үүрсэн, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайх шийдвэртэй байх. Зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг байнга олж авч чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

No comments:

Post a Comment