31/05/2019

Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд
Ухаалаг охид гэж үнэндээ юу вэ?
“Тэгвэл тэнгэрийн хаанчлалыг, сүйт залууг угтахаар дэнлүүгээ аваад гарсан арван охинтой адилтгаж болно. … харин ухаалгууд нь дэнлүүний хамтаар тостой сав авсан байлаа. … Шөнө дунд хашхирах дуу гарч ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. … бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:1, 4 ,6-7, 10).

“Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм” (Илчлэл 14:4).

“Учир нь сэнтийн голд байгаа Хурга тэднийг тэжээж, амийн усны булгууд руу хөтлөх болно: Бурхан тэдний нүднээс гарах нулимс бүрийг арчина” (Илчлэл 7:17).

“Гуй, тэгвэл та нарт өгнө; хай, тэгвэл олно; тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7).

Бурханы сонгодог үгс

“Бурхан Өөрийг нь илрэхийг хүсэн хүлээсэн хүмүүсийг хайдаг. Тэр Өөрийнх нь үгийг сонсох чадвартай, Түүний даалгаварыг мартаагүй, өөрсдийн зүрх сэтгэл, бие махбодыг Түүнд зориулж чадах хүмүүсийг хайдаг.
Тэр Өөрийнх нь өмнө хүүхэд шиг дуулгавартай, Түүнийг эсэргүүцдэггүй хүмүүсийг хайсаар байдаг. Хэрвээ чи Бурханд ямар нэг саадгүйгээр биеэ зориулж байгаа бол, Бурхан чамд Өөрийнхөө ерөөлийг дуртайяа хайрлах болно. Чи нэр хүндтэй, нийгмийн байдал өндөр, маш өргөн мэдлэгтэй, олон эд хөрөнгийн эзэмшигч, олон дэмжигчтэй байсан ч эдгээр зүйл Бурханы дуудлага болон Түүний даалгаврыг биелүүлэхэд чамд саад болохгүйгээр Бурханы чамаас хүссэн зүйлийг хийвэл, тэдгээр хийсэн бүхэн чинь дэлхийд хамгийн чухал ач холбогдолтой мөн хүн төрөлхтний хувьд хамгийн зөв шударга үйлс болох болно.”

“Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас

No comments:

Post a Comment