16/05/2019

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

Холбогдолтой Бурханы үг:
6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.
Өнөөдөр ихэнх хүмүүст тийм мэдлэг байдаггүй. Тэд, зовлон үнэ цэнэгүй, тэд дэлхийд хаягдсан, ар гэрийнх нь амьдрал түвэгтэй, өөрсдийг нь Бурхан таалдаггүй, ирээдүй нь бүрхэг гэж итгэдэг. Зарим хүний зовлон нэгэн цэгт хүрэхэд тэдний бодол үхэл рүү чиглэдэг. Энэ бол Бурханыг үнэхээр хайрлаж буй хэрэг биш; тийм хүмүүс бол хулчгарууд, тэд ямар ч хатуужилгүй, тэд бол үлбэгэр, арчаагүй улс юм! Бурхан бол хүнийг Өөрийг нь хайрлаасай хэмээн хүсэмжилдэг, гэвч хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шаналал улам ихэсдэг ба хүн Түүнийг улам их хайрлах тусам хүний шалгалт улам ихэсдэг. Хэрэв чи Түүнийг хайрлавал бүх төрлийн зовлон чамайг нөмөрнө, хэрэв чи хайрлахгүй бол бүх юм бартаагүй тэгшрээд, эргэн тойрны чинь бүх юм амар жимэр болж магадгүй. Бурханыг хайрлах үедээ чи, эргэн тойрны чинь ихэнх зүйл дийлж давшгүй гэдгийг, бас чиний биеийн хэмжээ даанч өчүүхэн учраас чи цэвэршүүлэгдэх болно гэдгийг, мөн Бурханыг хангалуун байлгах чадваргүй гэдгээ мэдэрнэ; Бурханы хүсэл дэндүү өндөр, хүн хүрэхийн аргагүй гэдгийг чи мэдрэх болно. Энэ бүхнээс болж чи цэвэршүүлэгдэнэ, яагаад гэвэл чиний дотор ихээхэн сул тал байдаг, Бурханы хүслийг хангах чадваргүй зүйл их байдаг бөгөөд чи дотроо цэвэршүүлэгдэх болно. Гэсэн ч гагцхүү цэвэршүүлэлтээр дамжуулан ариусгалтанд хүрнэ гэдгийг та нар тодорхой ойлгох ёстой. Тиймээс энэ эцсийн өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Та нарын зовлон хэчнээн их байх нь хамаагүй, та нар эцсийг нь хүртэл явах хэрэгтэй,
эцсийн амьсгалаа хурааж байсан ч та нар Бурханд үнэнч байж, Бурханы эрхэнд байх ёстой; гагцхүү энэ л Бурханыг үнэхээр хайрлаж байна гэсэн үг, гагцхүү энэ л хүчтэй, хангинасан гэрчлэл юм. Чи уруу татагдах үедээ “Миний сэтгэл Бурханд хамаардаг, Бурхан намайг хэдийн Өөртөө авсан. Би чиний хүслийг дагаж чадахгүй, би Бурханыг хангалуун байлгахын төлөө бүхнээ зориулах ёстой” гэж хэлэх хэрэгтэй. Чи Бурханы хүслийг их хангах тусам Бурхан чамайг улам их ерөөх ба Бурханыг чи улам хүчтэй хайрлана; түүнчлэн чи ч бас итгэл, шийдвэртэй болж, Бурханыг хайрлаж өнгөрөөсөн амьдралаас өөр илүү эрхэм, чухал зүйл үгүй гэдгийг мэдрэнэ. Хүн Бурханыг хайрладаг л бол уй гаслангүй байдаг гэж хэлж болох юм. Чиний махан бие сульдаж, чи олон бодит зовлонд ороогдох үе байх боловч тийм үед чи Бурханд үнэхээр найдах ба чи сэтгэл санаа дотроосоо тайтгарч, эргэлзээ чинь арилан, найдах ямар нэгэн зүйл чамд байна гэдгийг мэдрэх болно. Ийм маягаар чи олон нөхцөлийг даван гарч чаддаг болох бөгөөд ингэснээр чи амссан зовлон шаналалаасаа болж Бурханы талаар гомдоллодогоо болино; дуулж, бүжиглэж, залбирахыг, цуглаж, аминчлан ярилцахыг, Бурханыг бодохыг хүсэх бөгөөд Бурханы зохион байгуулсан чиний эргэн тойрны бүх хүн, хэрэг явдал, зүйлс нь бүгд зохицсон байгааг чи мэдрэх болно. Чи Бурханд хайргүй бол харсан бүхэн чинь чамд яршигтай санагдаж, нүдэнд чинь юу ч аятайхан харагдахгүй; сүнсээрээ чи чөлөөтэй биш, харин нухлагдсан байх ба сэтгэлдээ Бурханы талаар үргэлж гомдоллох болно, бас чиний ийм их гай зовлон амсаж байгаа нь тун шударга бус гэдгийг үргэлж мэдэрнэ. Хэрэв чи аз жаргалын хойноос хөөцөлдөөгүй, харин Бурханыг хангалуун байлгахын тулд, Сатанаар буруутгагдахгүйн төлөө хичээж байгаа бол энэ зүтгэл чинь Бурханыг хайрлах их хүчийг чамд өгнө. Хүн Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлэх чадвартай, бас түүний хийдэг бүхэн Бурханыг хангалуун байлгах боломжтой—энэ нь бодит байдлыг эзэмшсэн байна гэсэн үг юм. Бурханыг хангалуун байлгахыг хичээнэ гэдэг нь Түүний үгийг хэрэгжүүлэхийн тулд Бурханы хайрыг ашиглана гэсэн үг юм; цаг хугацаанаас үл хамааран—бусад хүн хүч чадалгүй байлаа ч гэсэн—чиний дотор Бурханыг хайрладаг, Бурханыг гүнээ эгээрэн хүсдэг, Бурханыг үгүйлдэг зүрх сэтгэл байсаар байгаа. Энэ бол жинхэнэ биеийн хэмжээ юм. Чиний биеийн хэмжээ хэр их болох нь Бурханыг хэр их хайрладгаас чинь, туршигдах үедээ бат зогсож чадах эсэхээс чинь, ямар нэгэн байдал тохиолдоход сул дорой байдаг эсэхээс чинь, мөн ах, эгч нар чинь чамайг голох үед барьц алдахгүй байж чадах эсэхээс чинь шалтгаална; Бурханыг хайрлах чиний хайр яг ямар вэ гэдгийг бодит явдлууд харуулах болно. Бурхан хүнд үнэхээр хайртай гэдгийг Бурханы олон ажлаас харж болно, хүний сүнсний нүд хараахан бүрэн нээгдээгүй байна, тэгээд л тэр Бурханы олон ажлыг, Бурханы хүслийг, түүнчлэн Бурханы хайр татам байдлыг илтгэсэн олон зүйлийг сайн харж чаддаггүй; Бурханыг үнэнч хайрлах хүний хайр даанч өчүүхэн юм. Энэ бүх хугацааны турш чи Бурханд итгэж ирсэн ба өнөөдөр Бурхан оргож зайлах бүх замыг хаасан. Бодитойгоор ярьвал, зөв замыг, Бурханы хатуу шүүлт, дээд авралаар чамайг хөтөлж оруулсан тэр зөв замыг сонгохоос өөр арга чамд үгүй. Гагцхүү зовлон бэрхшээл, цэвэршүүлэлт туулсныхаа дараа л хүн Бурхан хайр татам гэдгийг мэддэг юм. Өнөөдрийг хүртэл үзэж амссанаар хүн, Бурханы хайр татам байдлын нэг хэсгийг мэдэж авсан гэж хэлж болно—гэвч хүн маш дутмаг учир энэ бас л хангалтгүй. Хүн Бурханы гайхамшигт ажлыг, мөн Бурханы төлөвлөсөн зовлонгийн бүх цэвэршүүлэлтийг бүр их амсах ёстой. Гагцхүү тэгсэн үед л хүний амийн зан чанар өөрчлөгдөж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

281 Гашуун зовлон бол Бурханы ерөөлийн нэг

1. Сэтгэлээр бүү уна, сул дорой бүү бай, Бурхан чамд илчилнэ, Бурхан чамд илчлэх болно. Хаанчлалд хүрэх зам тэгш биш, юу ч тийм энгийн биш! Ерөөл амархан ирэхийг чи хүсдэг. Өнөөдөр хүн бүхэн гашуун шалгалт туулах болно, эс бөгөөс Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй, чи жинхэнэ хайртай болохгүй, өө, Бурханыг гэсэн жинхэнэ хайр байхгүй. Чухал биш нөхцөл байсан ч гэсэн хүн бүхэн туулах ёстой, тэдгээр нь ердөө тодорхой хэмжээнд ялгаатай байдаг. Аа, нөхцөл байдал бол Бурханы ерөөлийн нэг, хэчнээн хүн, өө, хэчнээн хүн дандаа Бурханы өмнө сөгдөж, Түүний ерөөлийг гуйдаг вэ?

2. Цөөн хэдэн азтай үг л Бурханы ерөөл гэж тооцогдоно хэмээн чамд үргэлж санагддаг, гэсэн ч гашуун зовлон нь Түүний ерөөлийн нэг гэдгийг чи мэдэрдэггүй. Түүний гашуун зовлонг хувааалцдаг хүмүүс жаргалыг нь гарцаагүй хуваалцана. Тэр бол Бурханы амлалт, чамд өгсөн Түүний ерөөл. Бурханы гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүх зүйлээ золиослох ёстой. Энэ нь чиний үйлдлийн зорилго байх болно, үүнийг битгий март. Гэхдээ одоо чамд итгэл дутагддаг, өө, итгэл болон ялган салгах чадвар дутагддаг, Бурханы үгийг болон санаа зорилгыг чи үргэлж ойлгож чаддаггүй. Гэсэн хэдий ч бүү санаа зов. Бурханы өмнө илүү их цагийг өнгөрөө, бие махбодын хоол, хувцсанд анхаарал бүү хандуул. Бурханы санаа зорилгыг байнга эрж хай, тэдгээр нь юу болохыг Тэр чамд гарцаагүй харуулна. Аажмаар чи бүх зүйл дээр Түүний санаа зорилгыг олно, ингэснээр Түүнд бүх хүний дотор ямар ч саадгүйгээр орох зам байх болно. Энэ нь Бурханы зүрх сэтгэлийг хангалуун болгож, чи Түүнтэй хамт үүрд мөнхөд ерөөл хүртэнэ, өө, үүрд мөнхөд!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

Ихэнх хүмүүс одоо Бурханд итгэдэг боловч зөв замд хараахан ороогүй байгаа. Тэдэнд мөн л маш хоосон санагддаг ба заримдаа бүр бүхий л амьдрал зовлон, бүхэлдээ хоосон байдал юм шиг санагддаг—бүр үхэхийг хүсдэг. Зүрх сэтгэл нь үзэгдэлтэй байхаас өмнө хүн ийм байдаг. Тийм хүн үнэнийг олж аваагүй ба Бурханыг хараахан мэддэггүй, иймээс тэр дотоод таашаалыг мөн л мэдэрдэггүй. Ялангуяа та нар бүгдээрээ хавчлага шахалт болон гэртээ харих бэрхшээлийг туулсан, та нар зовж, үхэх тухай ч бодож, амьдрах хүсэлгүй байсан; энэ нь махан биеийн сул тал юм. Зарим хүмүүс бүр: “Бид Бурханд итгэдэг ба бид дотроо таашаалыг мэдрэх ёстой. Нигүүлслийн эрин үед Ариун Сүнс хүмүүст амар амгалан байдал болон баяр хөөрийг хайрласаар байсан. Одоо амар амгалан байдал, баяр хөөр хэтэрхий бага байдаг; Нигүүлслийн эрин үед байсан шиг таашаал байхгүй байна. Өнөөдөр Бурханд итгэх нь хэтэрхий уур хүрмээр” гэж боддог. Чи өөр юунаас ч илүүтэйгээр махан биеийн таашаалыг л мэддэг. Бурхан өнөөдөр юу хийж байгааг чи мэддэггүй. Зан чанарыг чинь өөрчлөхийн тулд Бурхан та нарын махан биеийг зовоодог. Хэдийгээр махан бие чинь зовдог ч чамд Бурханы үг болон Бурханы ерөөл байгаа. Чи хүссэн ч гэсэн үхэж чадахгүй: Чи Бурханыг мэдэхгүй, үнэнийг олж авахгүй байхаас татгалзаж чадах уу? Одоо үндсэндээ чи үнэнийг олж аваагүй бөгөөд амьгүй байгаа. Одоо чи авралыг эрж хайх үйл явцын дунд байгаа, иймээс энэ хугацаанд чи бага зэрэг зовох ёстой. Өнөөдөр дэлхий даяарх хүн бүхэн шалгагдаж байгаа: Бурхан одоо ч зовж байгаа—та нар зовохгүй байгаа нь зөв үү? Агуу гамшгийн цэвэршүүлэлтгүйгээр жинхэнэ итгэл байхгүй бөгөөд үнэн ба амьдралыг олж авахгүй. Шалгалт болон цэвэршүүлэлтгүй байж болохгүй... Та нарт одоо тулгардаг зовлон нь Бурханы зовлонтой маш адилхан биш гэж үү? Та нар Бурхантай хамт зовж байгаа ба хүмүүсийг зовж байхад нь Бурхан тэдэнтэй хамт байдаг, тийм үү? Өнөөдөр та нар бүгд Христийн гай зовлон, хаанчлал, тэвчээрт оролцдог ба тэгээд эцэстээ алдрыг олж авах болно. Ийм төрлийн зовлон нь утга учиртай, үгүй гэж үү? Шийдвэргүй байх нь нэмэргүй. Чи өнөөдрийн зовлонгийн ач холбогдлыг ойлгож, яагаад ийнхүү зовох ёстойгоо ойлгох учиртай. Үүнээс бага зэрэг үнэнийг эрж хайж, Бурханы санаа, зорилгын өчүүхнийг ойлго, тэгвэл чи зовлон туулах шийдвэртэй байх болно. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг ойлгодоггүй, зөвхөн өөрийнхөө зовлонгийн талаар бодлогоширдог бол энэ талаар хэдий чинээ их бодно, тэвчихэд улам илүү хэцүү байх болно—тэр нь түвэгтэй... Иймээс одоо энэ бүх зүйлийг тодорхой харах ёстой ба үнэнийг эдгээр зүйлээс ойлгох ёстой. Хүмүүст үнэн байх үед тэдэнд хүч чадал байдаг. Тэдэнд үнэн байх үед тэдний бие шавхагдашгүй эрч хүчээр дүүрдэг. Тэдэнд үнэн байх үед тэдэнд хүсэл байдаг. Үнэнгүйгээр тэд дүүпүүний нялцгай хаягдал шиг байдаг. Үнэнтэй бол тэд бат бөх, зоригтой байдаг бөгөөд хэчнээн ихийг туулсан нь хамаагүй тэд өөрсдийнхөө зовлонг зовлон гэж үздэггүй. Та нарын энэ зовлон юутай тэнцэх вэ? Бие махбодтой болсон Бурхан одоо ч зовсоор байгаа. Та нар бол Бурханы эсрэг тэрсэлдэг уг чанартай, Сатанаар завхруулагдсан хүмүүс юм. Та нар Бурханд дуулгаваргүй хандсан, Бурханыг эсэргүүцсэн олон зүйлийг өөрийн мэдэлгүйгээр хийсэн. Та нар шүүгдэж, гэсгээгдэх ёстой. Өвчтэй хүн эмчлүүлэх үедээ зовлонгоос айж болохгүй, иймээс завхарсан зан чанараа өөрчилж, амьдралыг олж авахыг хүсдэг та нарын хувьд бага зэрэг зовохгүй байх нь зөв гэж үү? Та нарын зовлонг үүрүүлэх ёстой; тэдгээрийг үүрэх ёстой. Эдгээр зовлон нь гэмгүй хүмүүст тохиолддоггүй, үүнээс ч илүүтэйгээр та нарыг албаддаггүй. Та нарын одоо зовж байгаа чинь ажлаас болсон олон удаагийн аялал болон бага зэргийн ядаргааны бэрхшээлээс өөрцгүй. Заримдаа чи өөрийнхөө завхралыг мэддэг ба чи хэзээ ч өөрчлөгдөхгүй юм шиг санагддаг, мөн чи өөрийнхөө завхарсан уг чанарт бага зэрэг шаналдаг. Заримдаа чи Бурханы үгийн нэг хэсгийг хэзээ ч ойлгож чаддаггүй эсвэл Бурханы үгийг унших үедээ зүрх сэтгэл чинь зүсэгддэг бөгөөд чи зовж шаналан, Бурханы үгийн зарим цэвэршүүлэлтийг туулдаг. Эсвэл чи өөрийнхөө ажлыг муухан хийдэг ба өөрийгөө буруутгаж, тэмцэж чадахгүй, ажлаа хийж чадахгүй байгаагаа үзэн ядаж, үргэлж алдаа гаргадаг. Чи энэ бүх байдлаар зовдог. Заримдаа бусдын ахиц дэвшлийг хараад чиний өөрийн ахиц хэтэрхий удаан мэт, Бурханы үгийг хэтэрхий удаанаар хүлээн авч байгаа мэт, гэрэл хэтэрхий ховор мэт чамд санагддаг. Чи ийм маягаар бага зэрэг зовдог; энэ төрлийн зовлонгуудаас гадна өөр ямар зовлон байдаг вэ? Та нараар ямар ч хүнд хүчир ажил хийлгээгүй бөгөөд та нарыг зодож занчиж, хараах ахлагчид болон дарга нар байдаггүй, мөн хэн ч та нарыг боолчлоогүй. Та нар ингэж зовоогүй байгаа, тийм үү? Та нарын туулдаг тэр бэрхшээлүүд үнэндээ бодит бэрхшээл биш. Тэр талаар хэсэг зуур бодоод үз—тийм биш гэж үү? Заримдаа орчин нөхцөл чинь та нарт заналхийлэн, оюун санааг чинь түгшүүртэй байдалд оруулж, чамайг амраадаггүй бөгөөд айдастай амьдарснаар чи бага зэрэг зовдог. Та нар гэр бүлээ орхиж, өөрсдийгөө Бурханы төлөө зарцуулахын утга учир юу болохыг болон яагаад үүнийг хийхийг хүсэж байгаагаа ойлгох ёстой. Хэрвээ энэ нь үнэнийг эрж хайх, амийг эрж хайхын төлөө, мөн үүргээ биелүүлж, Бурханы хайрын ачийг хариулахын тулд багахан зүйл хийхийн төлөө бол энэ нь бүхэлдээ зөв шударга зүйл, эерэг зүйл бөгөөд энэ бол Тэнгэрийн хууль, газрын зарчим билээ. Тэр тохиолдолд та нарт харамсал хэзээ ч байхгүй байх ба нөхцөл байдлаас үл хамааран та нар гэр бүлийнхнээ тавьж явуулж чадах болно. Тийм биш гэж үү? Хэрвээ чи энэ ач холбогдлын талаар тодорхой мэддэг бол харамсахгүй бөгөөд чи сөрөг болохгүй. Гэхдээ хэрвээ чи өөрийгөө Бурханы төлөө зарцуулахаар гарч ирэхгүй бол энэ нь утга учиргүй бөгөөд чи хурдан буцах ёстой. Чи хэрэг явдлыг тодорхой хармагц асуудал шийдвэрлэгдэх ба санаа зовох хэрэггүй болох болно; бүх зүйл Бурханы гарт байдаг.

Одоо та нар бүгд шалгалтуудын зарим нэг бэрхшээлийг туулдаг. Та нарын зарим нь жаахан үнэнийг эзэмшдэг; заримд нь юу ч байдаггүй. Зарим нь үүнийг ийм маягаар хүлээн авдаг; бусад нь үүнийг тийм маягаар хүлээн авдаг. Чи үүнийг хэрхэн хүлээн авах нь хамаагүй чиний дотор үнэн байгаа ба чи үүнийг зөвөөр хүлээн авсан цагт, чиний зовлон утга учир, үнэ цэнэтэй байж, чи шийдвэртэй байх болно, мөн чи үүнийг эцэст нь хүргэж чадах болно. Хэрвээ чи үнэнийг биш, харин зөвхөн хүний үзэл болон төсөөллийг хүлээн авдаг бол үнэнийг олж аваагүй учраас чиний зовлон ямар ч үнэ цэнэгүй.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс

No comments:

Post a Comment