23/05/2019

Лавлагаа болох Библийн ишлэлүүд

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7).

“Миний хонин сүрэг Миний дуу хоолойг сонсдог, Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг” (Иохан 10:27).

“Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17).
Лавлагаа болох Библийн ишлэлүүд
I. Эзэн эцсийн өдрүүдэд гарч ирсэн бөгөөд Бурханы гэрээс эхэлдэг шүүлтийн ажил хийхийн тулд үг айлдсан. Энэ нь: “Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун” (Илчлэл 2:7). “Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ” (1 Петр 4:17). хэмээх библийн зөгнөлүүдийг бүрэн биелүүлдэг. Зөвхөн ухаалаг охид л Эзэний дуу хоолойг сонсож, Түүнийг угтаж чадна.

Бурханы сонгодог үгс

“Бурханы зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дуусаж, Бурханы илрэлтийг эрж хайдаг бүх хүмүүст хаант улсын хаалга нээгдсэн. Хүндэт ах эгч нар аа, та нар юу хүлээж байгаа юм бэ? Та нарын эрж хайж байгаа зүйл чинь юу вэ? Та нар Бурхан илрэхийг хүлээдэг үү? Та нар Бурханы хөлийн мөрийг эрж байна уу? Бурханы илрэлтийг ямар их хүсэн хүлээж байна вэ! Бурханы хөлийн мөрийг олох хэчнээн хэцүү вэ! Ийм цаг үед, ийм дэлхийд, Бурханы илрэлтийн өдрийг нүдээр харахын тулд бид юу хийх ёстой вэ?
Бурханы хөлийн мөрийг дагахын тулд бид юу хийх ёстой вэ? Бурханы илрэлтийг хүлээж байгаа бүх хүмүүс ийм асуултуудтай тулгардаг. Та нар эдгээрийг нэгээс олон удаа эргэцүүлж үзсэн—гэхдээ ямар үр дүнтэйгээр? Бурхан хаана илрэх вэ? Бурханы хөлийн мөр хаана байна вэ? Та нар хариултуудаа олсон уу? Ихэнх хүмүүсийн хариулт ийм байх болно: Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсийн дунд илрэх ба Түүний хөлийн мөр бидний дунд байгаа; энэ нь ийм энгийн! Ямар ч хүн нэгэн хэвийн хариулт өгч чадна, гэхдээ та нар Бурханы илрэлт гэж юу болохыг, Бурханы хөлийн мөр ямар вэ гэдгийг ойлгож байна уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэрээр Өөрийн ажлаа хийхийн тулд газар дэлхий дээр биечлэн ирнэ гэсэн утгатай. Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, Өөрийн төрөлх аргаараа, нэгэн эринийг төгсгөж, нөгөө эринийг эхлүүлэх ажлаа явуулахын тулд Тэр хүмүүсийн дунд бууж ирдэг. Ийм байдлаар илрэх нь ямар нэг ёслолын хэлбэр биш. Энэ нь шинж тэмдэг, дүр зураг, гайхамшиг, эсвэл агуу их үзэгдэл биш, тэр ч байтугай ямар нэг төрлийн шашны үйл явц ч биш юм. Энэ нь хүрч, харж болох үнэн бодит нөхцөл байдал юм. Ийм илрэлт нь тодорхой үйл явцыг дагахын төлөө биш эсвэл богино хугацааны ажил хэргийн төлөө ч биш; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын үе шатны төлөө байдаг. Бурхан илрэх нь үргэлж утга учиртай ба үргэлж Түүний удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой байдаг. Энэ илрэлт нь Бурханы удирдамж, дагуулалт ба хүний гэгээрлээс шал өөр байдаг. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын үе шатыг хэрэгжүүлдэг. Энэ ажил нь өөр ямар ч үеийнхээс өөр. Үүнийг хүн төсөөлөхийн аргагүй бөгөөд үүнийг хүн хэзээ ч мэдэрч туулж байгаагүй. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг дуусгадаг ажил бөгөөд энэ нь хүн төрөлхтний авралын төлөөх шинэ, сайжруулсан хэлбэрийн ажил юм; цаашлаад, энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үед аваачих ажил юм. Тэр нь Бурханы илрэлтийн утга учир юм.”

“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

No comments:

Post a Comment