10/05/2019

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.

Хэвийн хүн чанар нь үндсэндээ мөс чанартай, мэдрэмжтэй байж, жудагтай, нэр хүндтэй байхыг хэлдэг. Мөс чанар болон мэдрэмж нь хүлээцтэй байх, бусдад тэвчээртэй хандах, үнэнч шударга байх, хүмүүст мэргэн ухаанаар хандах, ах эгч нараа гэсэн жинхэнэ хайртай байх зэгийг агуулдаг. Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой таван шинж чанар билээ.
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Эхний шинж чанар нь хүлээцтэй зүрх сэтгэлтэй байх явдал юм. Энд хүлээцтэй байдал нь юу гэсэн үг вэ? Энэ нь, ах эгч нараасаа бид ямар алдаа харах нь хамаагүй, тэдэнд зөв зүйтэй хандаж, тэднийг гадуурхахгүй, тэднийг үг хэлээр дайрахгүй байна гэсэн үг. Тэдэнд зөв зүйтэй хандах нь хүлээцтэй байдал, харилцан ойлголцлыг илэрхийлэх явдал мөн. Бусад хүмүүст илчлэгдэж байгаа өө сэв эсвэл завхралыг харах үедээ бид, энэ бол Бурханы авралын ажлын цаг үе, Бурханы сонгосон хүн нэг бүрд завхралын илчлэл байгаа гэдгийг санах ёстой. Энэ нь хэвийн зүйл бөгөөд бид ойлгох ёстой. Түүнээс гадна бид өөрсдийнхөө завхралыг харах хэрэгтэй, үүний илчлэл нь бусад хүмүүсийнхээс илүү бага байх албагүй. Бид өөрсдийнхөө завхралын илчлэлд хэрхэн ханддагтайгаа адилаар бусдын завхралын илчлэлд хандах ёстой. Тийм маягаар бид бусдыг хүлцэн тэсвэрлэж, хүлээцтэй байдлын үр дүнд хүрч чадна. Хэрвээ чи бусад хүмүүсийг хүлцэж чадахгүй бол чиний мэдрэмжинд асуудал байгаа гэсэн үг бөгөөд үнэнийг ойлгодоггүй, Бурханы ажлыг мэддэггүй гэдгийг чинь баталдаг. Бурханы ажлыг мэддэггүй гэж юу гэсэн үг вэ? Бурханы ажлыг мэдэхгүй байх явдал одоогоор дуусаагүй байгаа, хүн одоо ч Бурханы авралын ажлын цаг үед амьдарч байгаа ба бүрэн төгс болгуулаагүй байгаа. Тиймээс хүн бүхэн гарцаагүй завхралыг илчилж байх болно. Одоо хүн бүхэн хэвийн байдлаар үнэнийг эрж хайж, өөрсдийн завхралыг мэдэж авч, Бурханы үгийг туулж мэдэрч байгаа. Хүн бүр үнэнд орох цаг үед байгаа бөгөөд үнэнийг хараахан бүрэн дүүрэн олж аваагүй. Хүмүүс үнэнийг олж авсны дараа л амь зан чанар нь өөрчлөгдөж эхлэх болно. Хүмүүс энэ зүйлийг ухаарах үедээ хэвийн хүний мэдрэмжтэй болно. Хүмүүс мэдрэмж сайтай байх үедээ бусдад мэдрэмжтэй ханддаг. Хэрвээ хүмүүс мэдрэмжгүй бол тэд бусдад мэдрэмжтэй хандаж чадахгүй.
Энэ нь хүлээцтэй байдлын тал юм.

Хоёр дахь шинж чанар нь тэвчээр. Зүгээр л хүлээцтэй байх нь хангалтгүй; чи бас тэвчээртэй байх ёстой. Заримдаа чи хүлээцтэй, юмыг ойлгодог байж болох боловч тодорхой нэгэн ах эсвэл эгч чамайг шархлуулж эсвэл уурлуулах зүйл хийхээс зайлсхийхэд амаргүй. Тийм нөхцөлд хүний завхарсан зан чанар тэсрэн гарахад амархан байдаг. Бид бүгд өөрсдийнхөө бахархлын төлөө тэмцэж, үүнийгээ хамгаалах дуртай байдаг, бид бүгд аминчхан агаад бардам. Иймээс хэрвээ хэн нэгэн хүн чамайг шархлуулах зүйл хэлж эсвэл чамайг уурлуулах зүйл хийдэг бол чи тэвчээртэй байх ёстой. Тэгвэл тэвчээр гэж юу вэ? Тэвчээр нь бас мэдрэмжийн цар хүрээнд агуулагддаг. Тэвчээртэй байхын тулд бид мэдрэмжтэй байх хэрэгтэй. Гэхдээ бид хэрхэн тэвчээртэй байж чадах вэ? Хэрвээ чи бусдад тэвчээртэй хандахыг хүсэж байгаа бол эхлээд тэднийг ойлгох хэрэгтэй, өөрөөр хэлбэл хэн чамайг шархлуулах зүйл хэлэх нь хамаагүй үүнийг хэрхэн бодож, үүнтэй хэрхэн харьцахаа чи мэдэх ёстой. Чи эхлээд үүнийг ойлгох ёстой: Түүний үгс намайг шархлуулсан. Түүний хэлж байгаа зүйл миний дутагдлыг ил гаргасан юм шиг санагдаж, над руу чиглэсэн юм шиг харагдлаа. Хэрвээ түүний үгс над руу чиглэсэн бол тэр үүгээрээ юу гэж байгаа юм бол? Тэр надад хор хүргэхээр оролдож байна уу? Тэр намайг дайснаа гэж үздэг үү? Тэр намайг үзэн яддаг уу? Тэр надаас өшөө авч байгаа юм уу? Би түүнийг уурлуулаагүй, иймээс энэ асуултуудын хариулт тийм гэдэг үг байх учиргүй. Тэр тохиолдолд энэ ах эсвэл эгч юу гэж хэлэх нь хамаагүй, түүнд намайг шархлуулж эсвэл намайг дайснаа гэж үзэх санаа зорилго байгаагүй. Тэр бол гарцаагүй. Тэд эдгээр үгийг хэлэх үедээ тодорхой нэгэн хүн рүү чиглүүлэхийн оронд зүгээр л хэвийн хүний боддог зүйлийг илэрхийлж байсан. Тэд үнэнийг хэлэлцэж, мэдлэгээ хэлэлцэж, хүмүүсийн завхралыг илчилж эсвэл өөрсдийнхөө завхарсан байдлыг хүлээн зөвшөөрч байсан, тэд ямар нэгэн хувь хүнийг санаатайгаар онилоогүй байсан нь мэдээж гэж хэлж болно. Эхлээд чи ойлгохоор оролд, дараа нь уур чинь сарниж, тэгээд чи тэвчээрт хүрч чадна. Тэгтэл зарим хүн ингэж асууна: Хэрвээ хэн нэгэн над руу санаатайгаар дайрч давшилж, онилж, тодорхой нэгэн зорилгод хүрэхийн тулд эдгээр зүйлийг зориуд хэлж байгаа бол би яаж тэвчээртэй байж чадах вэ? Чи ийм маягаар тэвчих ёстой: Хэн нэгэн над руу санаатайгаар дайрч давшилсан ч гэсэн би бас л тэвчээртэй байх ёстой. Яагаад гэвэл тэд миний ах эгч бөгөөд миний дайсан биш, мөн гарцаагүй диавол Сатан биш. Ах эгч нар зарим завхралыг илчилж, зүрх сэтгэлдээ тодорхой санаа зорилготой байх нь зайлшгүй. Энэ нь хэвийн. Би ойлгож байна, би бусдын сэтгэл санааг ойлгож, тэвчээртэй байх ёстой. Ингэж бодмогцоо чи Бурханд залбирч: “Бурхан минь, хэн нэгэн дөнгөж сая бахархлыг минь хөндлөө. Би доромжлолыг хүлээн зөвшөөрч чадахгүй, энэ нь үргэлж уурлаж, тэдэн рүү дайрахыг хүсэхэд намайг хүргэж байна. Энэ бол үнэхээр завхралын илчлэл. Би бусдыг гэсэн хайр надад бий гэж боддог байсан, гэтэл одоо хэн нэгний үг зүрх сэтгэлийг минь шархлуулсан болохоор үүнийг тэвчиж чадахгүй нь. Би хариу довтлохыг хүсэж байна. Би өшөө авахыг хүсэж байна. Энд ямар ч хайр алга! Энэ нь бүхэлдээ үзэн ядалт биш гэж үү? Зүрх сэтгэлд минь үзэн ядалт байсаар байна. Бурхан минь, Та биднийг өршөөж, нүглийг маань уучилдагтай адилаар бид бусдыг өршөөх ёстой. Бид өш хонзон өвөрлөх ёсгүй. Бурхан минь, намайг хамгаалаач, уг чанарыг маань бүү гаргаач. Би Таныг дуулгавартай дагаж, Таны хайранд амьдрахыг хүсэж байна. Бид дуулгаваргүй байж, Христ болон Бурханыг хэтэрхий их эсэргүүцдэг, гэхдээ Христ бидэнд тэвчээртэй хандсаар л байгаа. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг туйлын их тэвчээр, хайраар гүйцэтгэж байгаа. Христ хэчнээн их зовлон, доромжлол, гүтгэлгийг туулах ёстой байсан бэ? Хэрвээ Христ үүнд тэвчээртэй хандаж чаддаг бол бидэнд байх хэрэгтэй өчүүхэн төдий тэвчээр юу ч биш! Бидний тэвчих ёстой зүйлийг Христийнхтэй харьцуулахын ч аргагүй...” гэж хэлэх ёстой. Ийм байдлаар залбирмагц чи хэтэрхий завхарсан, хэтэрхий шалихгүй, биеийн хэмжээ чинь хэтэрхий дутмаг мэт чамд санагдах бөгөөд тэр үед чи тэвчээртэй байж чадна, тэр үед л чи уурлахаа больж, уур омог чинь дарагдах болно. Ингэж чи тэвчэрт хүрч чадна.

Гурав дахь шинж чанар нь хүмүүст үнэнч шударгаар хандах явдал. Хүмүүст үнэнч шударга байна гэдэг нь бид юу хийж байх нь хамаагүй, бусдад туслах ч бай эсвэл ах эгч нартаа үйлчилж байсан ч бай, эсвэл үнэнийг ярилцаж байсан ч бай зүрх сэтгэлээсээ ярих ёстой гэсэн үг юм. Бүү хуурмаг бай, бүү хуурамч бай. Цаашлаад хийгээгүй юмаа бүү номло. Ах эгч нарт бидний тусламж хэрэгтэй байх тоолонд бид тэдэнд туслах ёстой. Өөрсдийн биелүүлэх хэрэгтэй ямар ч үүргийг бид биелүүлэх ёстой. Үнэнч шударга байж, хуурмаг эсвэл дүр үзүүлсэн байдалтай бүү бай... Мэдээж, үнэнч шударга байх нь зарим хүмүүстэй харьцах үедээ бага зэрэг мэргэн ухаантай байхыг шаарддаг. Хэрвээ чи, энэ хүн найдваргүй гэж хардаг бол, хэрвээ тэдний завхрал нэлээд гүнзгий бол, хэрвээ чи тэднийг нэвт харж чаддаггүй, тэд юу хийж болохыг мэддэггүй бол чи ухаалаг байх хэрэгтэй бөгөөд тэдэнд бүхнийг хэлэх хэрэггүй. Үнэнч шударга хүн байх нь зарчмуудыг шаарддаг. Өөрийн ярих ёсгүй зүйлийнхээ талаар бодлогогүй бүү ярь. Бид өөрсдийн ярих ёстой зүйлээ л ярих ёстой. Цаашилбал, үнэнч шударга хүн байх нь эрүүл ухаан болон хэвийн байдалтайгаар ярихыг шаарддаг. Хэн нэгэнд: “Өнөөдөр би чамтай шударгаар ярьж, өөрийнхөө тухай бүхнийг хэлье” гэж бүү хэл. Энэ нь үнэнч шударга хүн байх явдал биш. Энэ бол хүүхдийн тоглоом. Чи хэвийн байх ёстой. Тэд: “Би өнөөдөр ажиллаж байгаа, хэрвээ та нарт ямар нэгэн зүйл тохиолдоогүй бол би өөрийнхөө хэргийг зохицуулъя” гэдэг. Чи: “Хөөе, түр хүлээгээрэй. би эхлээд чамтай шударга байж, чамд юм хэлье” гэнэ. Тэд: “Надад сонсох цаг алга, би юмаа хийхээр яарч байна” тэгэхэд нь чи: “Үгүй ээ, би чамтай шударга байх ёстой. Би чамтай тийм л байдаг байсан, одоо ч би бас ийм л байх ёстой” гэнэ. Энэ нь тэнэг биш гэж үү? Үнэнч шударга хүн байх нь тэнэг хүн биш харин ухаалаг хүн байх явдал юм. Энэ нь ухаалаг, энгийн, нээлттэй, хуурч мэхлэхгүй байх явдал билээ. Чи хэвийн агаад мэдрэмжтэй байх ёстой. Үнэнч шударга байдал мэдрэмжинд үндэслэдэг. Энэ нь хүмүүстэй харьцахдаа шударга байж, үнэнч шударга хүн байна гэсэн үг юм. Мэдээж үнэнч шударга хүн байхын хамгийн чухал зүйл нь Бурханд үнэнч шударга байх явдал. Хэрвээ чи ердөө бусад хүмүүсийн өмнө үнэнч шударга хүн байдаг боловч Бурханы өмнө үнэнч шударга биш байж, Түүнийг хуурч байвал энэ нь том асуудал болохгүй гэж үү? Хэрвээ чи Бурханы өмнө үнэнч шударга хүн байхыг зорьвол аяндаа бусдын өмнө үнэнч шударга болох болно. Хэрвээ чи Бурханы өмнө үнэнч байж чадахгүй бол бусад хүмүүсийн өмнө бүр ч чадахгүй. Үнэний ямар талд эсвэл эерэг зүйлд орж байгаа нь хамаагүй, чи үүнийгээ эхлээд Бурханы өмнө хийх ёстой. Үүнийг Бурханы өмнө амжилттай хийж чадах үедээ чи аяндаа үүнийг бусад хүмүүсийн өмнө амьдран харуулж чадах болно. Бусдын өмнө энийг эсвэл тэрийг хийхээр өөрийгөө хүчилж, хүссэн бүхнээ Бурханы өмнө чөлөөтэй хийж болохгүй. Тэгж болохгүй. Хамгийн чухал зүйл бол хүмүүсийг туршиж, зүрх сэтгэлийг нь шалгадаг Бурханы өмнө үүнийг хийх явдал. Хэрвээ Бурханы өмнөх шалгалтыг давбал чамд бодит байдал үнэхээр байна. Энэ бол үнэнийг хэрэгжүүлж байх үеийн чинь зарчим юм.

Дөрөв дэх шинж чанар нь хүмүүстэй мэргэн ухаанаар харьцах явдал. Зарим хүн: “Ах эгч нартай эвтэй байхад мэргэн ухаан шаардагддаг гэж үү?” гэдэг. Тийм ээ, шаардагддаг, учир нь мэргэн ухаан ашиглах нь ах эгч нарт чинь бүр ч илүү их ашиг тус өгдөг. Зарим нь бүр: “Ах эгч нартайгаа ухаалаг байх нь зальжин байгаа хэрэг биш үү?” гэж асуудаг. Мэргэн ухаан бол зальжин биш. Харин ч энэ нь заль мэхний шал эсрэгээр байдаг. Мэргэн ухаан ашиглах нь биеийн хэмжээ багатай байх үед нь, чиний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрч чадахгүй байх тохиолдолд ах эгч нартайгаа ярьж байгаа байдалдаа анхаарал хандуулна гэсэн үг. Мөн биеийн хэмжээ багатай хүмүүсийн хувьд ялангуяа үнэнийг эзэмшээгүй, зарим завхрал харуулдаг ба завхарсан зан чанартай хүмүүсийн хувьд хэрвээ чи хэтэрхий энгийн, нээлттэй байж, тэдэнд бүх зүйлийг хэлдэг бол заримдаа тэд чамайг ашиглаж эсвэл чи тэдэнд ашиглуулахад амархан байж болох юм. Энэ нь ч бас сайн зүйл биш. Хүмүүс завхарсан зан чанартай тул чи их бага ямар нэгэн хэмжээгээр сэрэмжилж, ярих үедээ зарим нэг аргачлалтай байх ёстой. Гэхдээ хүмүүсээс сэрэмжилнэ гэдэг нь тэдэнд туслахгүй эсвэл тэднийг хайрлахгүй байна гэсэн үг биш. Энэ нь ердөө, тэдэнд Бурханы гэрийн тухай зарим чухал зүйлийг тэдэнд шууд хэлэхгүй байж, тэдэнд зүгээр л үнэнийг дамжуулна гэсэн үг юм. Хэрвээ тэдэнд амийн сүнслэг тусламж хэрэгтэй бол, тэднийг үнэнээр хангах хэрэгтэй байгаа бол энэ талаар тэднийг хангалуун байлгахын тулд бид чадах бүхнээ хийх ёстой. Харин хэрвээ тэд Бурханы гэрийн талаар, удирдагчид, ажилчдын талаар энэ, тэрийг асууж лавлаж байгаа бол тэдэнд хэлэх хэрэггүй. Хэрвээ чи тэдэнд хэлбэл, тэд энэ мэдээллийг гадагш задруулж, энэ нь Бурханы гэрийн ажилд нөлөөлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрвээ энэ нь тэдний мэдэх ёсгүй, эсвэл мэдэх хэрэггүй зүйл бол энэ талаар тэдэнд бүү мэдэгд. Хэрвээ энэ нь тэдний мэдэх учиртай зүйл бол энэ талаар бодитойгоор, юу ч үлдээлгүйгээр тэдэнд мэдэгдэхийн тулд чадах бүхнээ хий. Тэгвэл тэдний мэдэх ёстой зүйл юу вэ? Үнэний эрэл хайгуул бол тэдний мэдэх ёстой зүйл; тэд ямар үнэнээр зэвсэглэх ёстой, үнэний ямар талыг ойлгох ёстой, ямар үүрэг биелүүлэх ёстой, тэд ямар үүрэг биелүүлэхэд тохирох, тэдгээр үүргийг хэрхэн биелүүлэх ёстой, хэвийн хүн чанарыг хэрхэн амьдран харуулах, чуулганы амьдралаар хэрхэн амьдрах—эдгээр нь хүмүүсийн мэдэх ёстой бүх зүйл юм. Нөгөө талаар Бурханы гэр болон чуулганы ажлын дүрэм, зарчмуудыг гадны хүмүүст зарлаж болохгүй, мөн ах эгч нарынхаа нөхцөл байдлыг гадны хүмүүст эсвэл гэр бүлийнхээ үл итгэгчдэд задруулж болохгүй. Энэ бол мэргэн ухаанаа ашиглах үедээ бидний мөрдөх ёстой зарчим юм. Жишээлбэл, удирдагчдын чинь нэр, хаяг бол чиний ярих ёсгүй зүйлс мөн. Хэрвээ чи эдгээр зүйлийн талаар ярих юм бол энэ мэдээлэл хэзээ гадны хүмүүсийн чихэнд хүрэхийг чи мэдэхгүй бөгөөд хэрвээ энэ нь муу ёрын тагнуул эсвэл нууц туршуулуудад хүрвэл юмс маш ярвигтай болж болох юм. Чи эдгээр зүйлийн талаар ухаалаг байх ёстой. Тийм учраас би мэргэн ухаан тун чухал гэж хэлдэг. Цаашлаад энгийн, нээлттэй байх үедээ чи зарим хувийн нууцыг хэнд ч хамаагүй хэлж болохгүй. Чамайг тэдэнд хэлсний дараа тэд сүсэг бишрэлгүй байж, чиний хэлсэн зүйлийн талаар хошигнох эсэхийг мэдэхийн тулд чи ах эгч нарынхаа биеийн хэмжээг үнэлэх ёстой. Хэрвээ тэд үүнийг задруулбал энэ нь асуудал болно; энэ нь чиний занг хохироох болно. Иймээс энгийн, нээлттэй байх нь ч бас мэргэн ухаан шаарддаг. Энэ нь хэвийн хүний эзэмших ёстой дөрөв дэх стандарт—хүмүүстэй мэргэн ухаанаар харьцах явдал юм.

Тав дахь шинж чанар бол Бурханд үнэхээр итгэдэг ах эгч нарынхаа төлөө жинхэнэ халамжтай байх явдал. Энэ нь бага зэрэг бодит хайр, жинхэнэ тусламж, бага зэргийн зориулалтын сэтгэлийг агуулдаг. Ялангуяа бид, шинэ итэгчид байхаас эсвэл хэдэн жилийн турш итгэсэн байхаас үл хамааран, үнэнийг эрэлхийлж байгаа ах эгч нартайгаа илүү их ярилцаж, тэднийг илүү их хангах ёстой. Чуулганы амьдралын ийм нэгэн тодорхой зарчим байдаг: Үнэнийг эрж хайдаг хүмүүст онцгой ханд. Тэднийг хурдан босоход нь тусалж, амийг нь аль болох хурдан өсгөхийн тулд тэдэнтэй илүү их ярилцаж, тэднийг илүү их хангаж, илүү их усал. Үнэнийг эрж хайдаггүй хүмүүсийн хувьд хэсэг хугацаанд усалсны дараа тэд үнэнийг хайрладаггүй нь илэрхий болбол тэдэнд хэтэрхий их хичээл чармайлт зарцуулах хэрэггүй. Хүний хувьд боломжтой бүхнийг чи аль хэдийн хийсэн учраас ингэх шаардлагагүй. Өөрийн үүргийг биелүүлсэн чинь хангалттай... Чи өөрийнхөө ажлыг хэн дээр төвлөрүүлэхээ харах хэрэгтэй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийг Бурхан төгс болгох уу? Хэрвээ Ариун Сүнс төгс болгохгүй бол чи яагаад сохроор зүтгэх ёстой юм бэ? Чи Ариун Сүнсний ажлыг ойлгодоггүй ч үргэлж биеэ тоодог—энэ нь чиний тэнэглэл, мэдлэггүй байдал биш гэж үү? Иймээс үнэнийг үнэхээр эрэлхийлдэг ах эгч нартаа илүү их тусламж үзүүл, учир нь тэд бол Бурханы авралын бай бөгөөд Түүний урьдаас тодорхойлж сонгосон хүмүүс юм. Хэрвээ бид нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар энэ хүмүүстэй үнэнийг ярилцаж, бие биенээ дэмжиж, хангадаг бол эцэст нь бид бүгд аврал хүртэх болно. Хэрвээ чи энэ хүмүүстэй нэгддэггүй бол Бурханы хүслээс урваж байна... Чуулган дахь хэвийн хүн чанартай хүмүүс өөрсдийгөө үнэнийг эрж хайдаг хүмүүсийн дунд тавьж, энэ хүмүүстэй эв зохицолтой байж, үнэний эрэл хайгуулаар дамжин Бурханы төлөө хамтдаа аажмаар нэгэн зүрх сэтгэл, оюун ухаанаар заарцуулах ёстой. Тийм маягаар үнэнийг эрэлхийлж байгаа хүмүүс аврагдаж, чи ч бас аврагдана, учир нь Ариун Сүнс үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн дунд ажилладаг...

Хэвийн хүн чанарын эзэмших ёстой таван талыг бид дээр ярилцлаа. Хэрвээ чи энэ таван шинж чанараар зэвсэглэсэн бол ах эгч нартайгаа эв зохицолтой байж, чуулганд өөрийнхөө байрыг олж чадах ба чадлынхаа хэрээр өөрийнхөө үүргийг гүйцэтгэж чадах болно.

Дээрхийн нөхөрлөлөөс

Зан чанарын өөрчлөлтийн илэрхийллийн дөрөв дэх төрөл нь мөс чанартай, мэдрэмжтэй, сайхан сэтгэлтэй байж, үнэнч шударга хүн болох юм. Мөс чанар, мэдрэмжтэй байна гэдэг нь хүн Бурханы нигүүлслийг эдэлж байгаа ба Бурханы хайрыг хэрхэн хариулахаа мэддэг гэсэн үг. Тэд Бурханы талаар ойлголттой, сайхан сэтгэлтэй, шударга хүн болсон учраас Бурханд итгэснээр дамжуулан бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж чаддаг. Үнэнч шударга хүн болохын хувьд тэд өөрсдийн үүргийг биелүүлж, Бурханы хайрыг хариулж, хүмүүст эелдгээр хандаж чадна. Ийм төрлийн хүн худлаа ярьдаггүй, хуурдаггүй, башир арга мэдээж байдаггүй. Ийм хүнтэй эвтэй байх нь чамд хэзээ ч ямар нэгэн аюул учруулахгүй эсвэл чамайг шархлуулахгүй... Зан чанар нь өөрчлөгдсөний дараа хүмүүс эелдэг болж, хүн бүхэнд шударга хандаж, ялангуяа нэн сайн хүмүүст нигүүлсэнгүй хандаж чаддаг. Нэгдүгээрт тэд чамайг хуурахгүй. Хоёрдугаарт, тэд чамайг урхидахаар оролдохгүй. Гуравдугаарт, тэд гарцаагүй чамайг шархлуулахаар санаархахгүй. Чи эдгээр зүйлийн талаар хэзээ ч санаа зовох хэрэггүй. Цаашлаад хэрвээ чи тэднийг ямар нэгэн байдлаар шархлуулбал тэд чамайг уучилж, чиний гэм буруутай зууралдахгүй. Тэд чамайг хүлцэж, чамд хүлээцтэй байж, чамд тэвчээртэй хандах ба чамд мөн л хайраар хандах болно. Хэрвээ ийм хүнтэй уулзвал чамд хамаагүй илүү аюулгүй байхгүй гэж үү? Амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн эелдэг зүрх сэтгэлтэй, хүн бүрийг хайрладаг байх ба тэдэнд туслахад бэлэн байдаг. Чи тэднийг шархлуулсан ч эсвэл буруу зүйл хийсэн ч гэсэн тэд хүлээцтэй, тэвчээртэй байж, чамайг уучилж чаддаг. Тэр нь хэвийн хүн чанартай, жинхэнэ хүний төрхтэй хүн юм. Жинхэнэ хүний төрхтэй хүн бусдад мөс чанар, мэдрэмжтэйгээр, үнэнээр дамжуулан ханддаг. Тэд Бурханыг дуулгавартай дагадаг, хайрын зүрх сэтгэлтэй байдаг ба жинхэнэ шүтлэг бишрэлтэй байдаг. Тэр бол амь зан чанар нь өөрчлөгдсөн хүн юм. Өнөө үед хүмүүс өөрсдөдөө хэтэрхий олон хорон найрлагатай байдаг, иймээс тэд хэрхэн авирладаг вэ? Хэрвээ тэд өөрсдөд нь таалагддаггүй хэн нэгнийг харвал тэднийг шүүж, үл ойшоох болно. Тэр нь харгис биш гэж үү? Бас хэрвээ тэд зарим нэг завхрал илчилдэг хэн нэгнийг харвал тэдэнд хүн шиг хандахгүй, харин оронд нь тэдэнд чөтгөр шиг хандах болно. Хүмүүст зохих ёсоор хандахгүй байх—энэ нь хорлонтой биш гэж үү? Хэрвээ хэн нэгэн тэдэнд буруу зүйл хийвэл эсвэл тэднийг шүүсэн, тэдэнд эргэлзсэн, эсвэл тэднийг уурлуулсан гэх мэт хэлэх ёсгүй зүйлийг хэлбэл, тэд уучлахгүй бөгөөд өшөө авч, адилхан хариу барихыг хүсэх болно. Энэ нь хорон биш гэж үү? Үүн дээр нэмээд тэд үргэлж хүмүүсийг ашиглаж, тэднийг захирч, бусдаар өөрсдийнхөө төлөө юм хийлгэхээр оролддог, гэхдээ тэд хэзээ ч өөр нэгэнд тусалдаггүй. Энэ нь увайгүй хэрэг биш гэж үү? Энэ бүхэн нь хорон санааны илэрхийлэл юм. Сайхан санаатай хүмүүсийн зүрх сэтгэлд ёрын муу байдаггүй. Хэрвээ чи тэдэнд өртэй бол тэд үүнийг тоохгүй, харин тэд чамд хэзээ ч өр тавихгүй, учир нь тэдний хувьд энэ нь үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй юм. Дээр нь нэмээд, хэрвээ чи тэднийг уурлуулбал тэр нь асуудал биш, харин тэд чамайг хорлох нь байтугай, хэзээ ч чамайг уурлуулахыг хүсэхгүй. Энэ нь сайхан сэтгэл биш гэж үү? Хэн нэгэн хүн тэдэнд ямар нэгэн таагүй зүйл хийх үед тэд өөрсдийгөө тэдний оронд тавьж үзээд, тэдэнд анхаарал тавьж, тэднийг уучилж, ойлгож бас чаддаг. Энэ нь ч бас сайхан сэтгэлийн илэрхийлэл. Зарим хүмүүс өмнө нь ихээхэн муу зүйл үйлдсэн байдаг боловч тэд одоо Бурханд итгэлтэй байж, үнэнийг илэрхийлж, түүнчлэн бусдыг уучилж, тэдэнд үнэн зөв, шударгаар хандаж чаддаг. Ийм төрлийн хүнийг сайхан сэтгэлтэй хүн гэж ангилдаг. Сайхан сэтгэлтэй хүмүүс зүрх сэтгэлдээ хүлээцтэй, өршөөл, уучлалтай, тэвчээртэй байдаг ба үүнээс ч илүүтэйгээр тэдэнд хайр, энэрэл байдаг. Тийм учраас хүн бүхэн ийм хүнтэй холбоотой байх дуртай байдаг бөгөөд тийм хүнтэй найзлах дуртай байдаг.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Зан чанарын өөрчлөлтөнд хүрэхийн тулд хүний орох ёстой үнэн ба зан чанарын өөрчлөлтийн илэрхийллүүд”-ээс

Аврагдсан хүн Бурханы талаар жинхэнэ ойлголттой болмогцоо жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадах болно. Жинхэнэ хүний энэ төрх байдлыг хоёр хэллэгээр дүгнэж болно. Эхнийх нь үнэнийг эзэмших, хоёр дахь нь хүн чанартай байх. Зөвхөн тийм хүн л Бурханы өмнө үнэхээр үнэнч хүн юм. Үнэхээр үнэнч шударга хүн дотроо үнэнтэй байдаг, иймээс тэд гарцаагүй Сатанаар дахин завхруулагдаж, мэхлэгдэхгүй. Тэд энэ дэлхий ертөнц болон үүний ёрын муу, харанхуй байдлыг, түүнчлэн завхарсан хүмүүсийн уг чанар болон мөн чанарыг нэвт хардаг. Тиймээс тэд жинхэнээсээ Бурханыг шүтэн мөргөж, Бурханд үнэхээр дуулгавартай байж чадах бөгөөд тэдний амьдрал Бурханд итгэх итгэлийнх нь жинхэнэ гэрчлэл болдог. Тийм хүн бол аврагдсан хүн юм. Аврагдсан хүн үнэнийг эзэмшихийн хэрээр Бурханы өмнө мөс чанар, мэдрэмжтэй байдаг ба бусдын өмнө жудагтай, нэр хүндтэй байдаг. Тэд Бурханы үгээс бат зуурдаг ба бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлснээр Бүтээгчийг хангалуун байлгаж чадна. Тэр бол аврагдсан хүн юм. Үнэнийг эзэмшдэг аврагдсан хүний нэг тал нь тэд дэлхий ертөнцийг, Сатаныг, завхарсан хүмүүсийг нэвт харж чаддаг. Тиймээс тэд дэлхий ертөнцтэй хэрхэн харьцахыг, Сатантай хэрхэн харьцахыг мэддэг бөгөөд ялангуяа тэд завхарсан хүмүүстэй хэрхэн харьцахаа мэддэг. Тийм болохоор тэдний амьдралд гарцаагүй зарчимтай, үнэнтэй байдаг зүйл олон бий. Үнэнээр зэвсэглэсэн хүн хэд хэдэн янзаар авирладаг. Нэгдүгээрт, үнэнтэй хамаатай зүйлийн тухайд гэвэл тэд Бурханд залбирч, Түүнийг эрж хайж, Түүнд дуулгавартай байдаг. Хоёрдугаарт, Бурханы гэрт өөрсдийн үүргийг биелүүлэх үедээ тэд Бурханы ажлыг хамгаалдаг, тэд үнэнийг болон зарчмыг баримталж зүрхэлдэг ба хүмүүсийг уурлуулахаас айдаггүй. Тэд бүтээгдсэн зүйл болохын хувьд өөрсдийнхөө үүргийг биелүүлдэг бөгөөд үргэлж Түүний талд зогсон, зүрх сэтгэл нь Бурхантай нэг болсон байдаг. Энэ нь үнэнийг эзэмшдэг аврагдсан хүмүүсийн нэг тал юм. Тэдний хүнлэг тал нь, тэд Бурханы хайрыг хариулахаа мэддэг, бүтээгдсэн зүйлийн хувьд өөрсдийн үүргийг үнэнчээр биелүүлж чаддаг, өөрсдийн хийж чадах үүргийг биелүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Дээр нь нэмээд тэд бусадтай хэвийн харилцаатай байдаг ба ихэнх хүмүүстэй хэвийн байдлаар зэрэгцэн оршиж, эвтэй байж, шударгаар ярьж, юмыг мэргэн ухаанаар хийж чаддаг. Энэ нь тэдний хүнлэг тал юм. Ийм хоёр маягаар авирладаг хүмүүс бол үнэнтэй, хүн чанартай хүмүүс мөн. Хүн чанартай хүмүүс сүрлэг харагдахгүй байж магад бөгөөд тэд ямар нэгэн тодорхой мэдлэг эсвэл туршлага байхгүй байж магадгүй боловч тэдэнд үнэн байдаг учраас тэд хэвийн хүн чанартай байдаг. Үнэнийг үнэхээр ойлгодог хүмүүс хэвийн хүн чанартай байдаг. Гадна талдаа тийм хүн бусдаас ялгарч эсвэл онцгой харагдахгүй байж магадгүй. Тэд тун жирийн, маш хэвийн, бусдаас ялгарах юмгүй харагдаж болох боловч үнэнгүй хүмүүс тэдгээрийг таньж чадахгүй. Үнэнээр зэвсэглэсэн хүмүүс л, энэ хүний амьдралыг ажигласнаар дамжуулан энэ хүн өөр юм гэдгийг эцэстээ хэлж чадах болно. Тэдний дотор үнэн байдаг, тэдэнд зарчим байдаг, тэд юмыг дээд зэргийн мэргэн ухаантайгаар хийдэг. Цаашилбал тэдний хэвийн хүн чанар нь энгийн, үнэнч шударга, нээлттэй, бөгөөд тэдэнтэй харьцахад туйлын амархан байдаг. Тийм хүнтэй харилцсан хэн боловч тэднийг сайн хүн гэж бодох болно. Ийм сайн хүмүүс олон байхаа больжээ. Тэд маш ховорхон. Тийм хүнд ямар ч муу санаа зорилго байдаггүй ба ямар ч муу үйл үйлддэггүй. Ийм хүнтэй цагийг хамт өнгөрүүлэх үед хэдий тэд ухаалаг, зарчимч санагддаг боловч тэд чамайг хэзээ ч хорлохгүй, тэр ч бүү хэл хуурахгүй. Үнэнийг эзэмшдэг, хүн чанартай хүн нь үнэхээр сайхан сэтгэлтэй, үнэнч шударга хүн юм гэдгийг батлахад энэ нь хангалттай. Тэр нь аврагдсан хүн билээ.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Авралын дөрвөн стандарт ба аврагдсан хүний бодит нөхцөл байдал”-аас

No comments:

Post a Comment