24/05/2019

Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан

“… Тиймээс нэгэнт бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар ‘Бурхан бол үнэн, зам ба амь’ гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрий
Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
н аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.”

“Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

No comments:

Post a Comment