09/05/2019

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.

Хүний нөхөрлөл:
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Бурханд үнэхээр итгэдэг хүн наад зах нь сүнслэг амьдралын энэ таван талыг өдөр бүр хэрэгжүүлэх болно: Бурханы үгийг унших, Бурханд залбирах, үнэнийг ярилцах, магтан дуу болон магтаал дуулах, бүх зүйл дээр эрж хайх. Хэрвээ чамд бас цуглааны амьдрал байдаг бол асар их зугаа цэнгэлтэй байх болно. Хэрвээ хүн хүлээн авах үндсэн чадвартай бол, өөрөөр хэлбэл Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд Бурханы санаа зорилгыг өөрсдөө олж мэдэж, үнэнийг ойлгож, үнэнтэй хэрхэн нийцэхээ мэдэж чаддаг бол тухайн хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт олно гэж чи хэлж болох юм. Хэрвээ хүнд тийм сүнслэг амьдрал байдаггүй бол эсвэл хэрвээ түүний сүнслэг амьдрал туйлын хэвийн бус бөгөөд тун алдаг оног тохиолддог бол тэр хүн төөрөлдөж, будилсан итгэгч мөн. Будилсан итгэгчдэд сүнслэг амьдрал байдаггүй ба үүргээ биелүүлэхдээ тийм ч их үр дүнд хүрч чаддаггүй. Сүнслэг амьдралаар амьдрахгүйгээр Бурханд итгэх нь зүгээр л Бурханд итгэх итгэлдээ дүр эсгэж байгаа хэрэг боловч тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, Бурханаас айх айдас ч байдаггүй нь гарцаагүй. Тэд яаж хэвийн хүн шиг байх чадах юм бэ? Огтхон ч Бурханд итгэдэг итгэгчид шиг санагддаггүй зарим хүнийг би хардаг. Амьдралын хэв маяг, өдөр тутмын үг болон үйлдлээсээ тэд яг үл итгэгчид шиг харагддаг. Тэдэнд хэвийн хүний төрх байдал байдаггүй ба хэлдэг, хийдэг зүйлс нь бүтээлч биш. Зарим нь бүр жигшигдэж, зэвүүцэгдэж, хөсөр хаягддаг. Энэ нь Бурханыг гутаадаг зүйл төдийгүй бас тэдний үүрэгт саад учруулж, хожмын сайн мэдээний ажилд асуудал учруулдаг. Чиний анхаарал хандуулах хэрэгтэй хэд хэдэн төрлийн нөхцөл байдал бий:

Хэвийн хүний бусадтай харилцах харилцаа нь хүндтэй агаад шулуун шударга, чин сэтгэлийн агаад боловсон байдаг. Гэхдээ нууцлагдмал, шударга бус зарим хүний хувьд ийм байдаггүй ба ярьж байх үедээ хүмүүст нүдээрээ дохио зангаа үзүүлдэг. Тэдэнд хэвийн хүмүүсийн зан араншин байдаггүй; тэд бол хүмүүсийг болгоомжлоход хүргэдэг хулгайчтай бага зэрэг төстэй. Зарим хүмүүс угаасаа муухан царай зүстэй төрсөн байдаг. Хэрвээ тэд бас зохистой хувцасладаггүй бол хүндтэй, шулуун шударга төрхтэй байхгүй бөгөөд энэ нь үүргээ биелүүлэхэд нь зарим нэг бэрхшээл учруулах болно. Өөрийн үүргийг зүй зохистой биелүүлэхэд дадал болон мэдлэг чамаас шаардагддаг.
Яагаад гэвэл хүмүүс бие биенээ таньдаггүй, ихэнхдээ гадаад төрхөөр нь үнэлдэг, иймээс хэрвээ чи үнэхээр хулгайч шиг харагддаг бол хэн ч чамаас болгоомжилно. Тиймээс чи юу өмсөхөө мэддэг байж, хүндтэй, шулуун шударга хүн шиг хувцаслаж, үг хэл, үйлдэлдээ үнэнч, жудагтай байх ёстой. Чи хэзээ ч хэлэмгий байж эсвэл хүмүүс рүү нүдээрээ дохиж зангаж болохгүй, түүнчлэн чи биеэ барих ёстой. Бусдын гэрт хаа сайгүй явж эсвэл юманд нь хүрч болохгүй. Харах ёсгүй юмаа бүү хар, эсвэл явах ёсгүй газар луу бүү яв. Хүмүүжилтэй бай, тэгвэл хүмүүс үнэхээр тайван байж, чамд итгэж, чиний талаар сайхан сэтгэгдэлтэй болно. Тийм маягаар чи өөрийнхөө үүргийг зохих ёсоор биелүүлж чадна. Эдгээр нь зарим хүмүүсийн анхаарал хандуулах ёстой асуудал юм.

Зарим хүмүүс бусадтай эвтэй байж чаддаггүй, мөн бусадтай хэвийн байдлаар ярилцаж, нөхөрлөж чаддаггүй өөр нөхцөл байдал бий. Тэдэнд хэвийн хүмүүст байх ёстой хүнлэг мэдрэмжүүд ч байдаггүй. Тэдний мэддэг бүхэн нь ажлаа хэрхэн хурдан хийчихээд шууд явах вэ гэдэг л бөгөөд өөр юуг ч ойлгодоггүй юм шиг байдаг. Тэд бусадтай харилцах үедээ хүмүүсийг халуун дулаан байдал эсвэл хүсэл тэмүүлэл мэдрэх боломжгүй болгоод ямар ч хайрыг ил гаргадаггүй. Харин ч, хүйтэн цуст алуурчин ирчихсэн юм шиг хүйтэн цэвдэг мэдрэмж төрүүлдэг. Ийм маягаар тэд яаж ажлаа зохих ёсоор хийж чадах юм бэ? Хоол амтлахын тулд чи өөр өөр зүйлс ашиглах ёстой байдаг. Хүмүүстэй харьцах үедээ чи бүр ч илүү их анхаарал хандуулах ёстой—чи хэтэрхий нэгэн хэвийн байж болохгүй. Хэвийн нөхцөл байдал доор хэн нэгэнтэй нэг юм уу хагас өдөр харилцахдаа чи тэдэнд, илэн далангүй, оргилсон сэтгэлтэй, хайр болон үнэнийг эзэмшсэн, харьцахад амархан, ховорхон сайн ах буюу эгч гэсэн сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг байх ёстой. Юмыг хэтэрхий нэгэн хэвийн байдлаар хийж, хэвийн хүн чанарт байх ёстой зүйлс дутмаг агаад мэргэн ухаангүй байх нь—аливааг хийхэд хэцүү болгох болно. Эдгээр нь зарим хүмүүсийн дутагдал бөгөөд хэрвээ тэд хурдхан засаж, залруулбал сайн.

Өөр нэг нөхцөл байдал байдаг ба тэр нь номлол айлдах ажлыг мэргэн ухаангүйгээр гүйцэтгэх явдал юм: хүмүүстэй харилцахдаа орчин нөхцлийг ажиглахгүй байх, нөхцөл байдлыг хэрхэн үнэлэх буюу боломжийг хэрхэн хайхаа мэдэхгүй байх, мөн хаанаас эхлэх нь зохистой болохыг огт мэдэхгүй байх; аливааг хийхдээ арга барил, аргачлалгүй байх, зохих арга хэмжээг авч чадахгүй байх, хүмүүсийн өмнө бүх юмыг нэг амьсгаагаар пал хийтэл хэлчихээд, тэднийг үгээ хэлж эхэлмэгц орхин явах. Ийм маягаар авирлах нь хүнийг бодлогогүй, бага зэрэг тэнэг, бас нэлээд мунхаг харагдуулдаг. Энэ нь бас хүмүүст байдаг дутагдал бөгөөд энэ тухайд бол хүн бүхэнд хэтэрхий олон бүтэлгүйтэл байдаг. Сайн мэдээг түгээх явдлыг мэргэн ухаангүйгээр эсвэл тэвчээргүйгээр хийж болохгүй. Чи хэдий чинээ тэвчээргүй байна, төдий чинээ бүтэлгүйтэх болно. Аядуу дөлгөөн, бага зэрэг мэргэн ухаантай байх нь чамд давуу тал олгодог байхад тэвчээргүй, биеэ барьж чаддаггүй, мэргэн ухаан дутмаг хүмүүс энэ ажлыг хийж чадахгүй нь лавтай. Түргэн зантай хүнийг аядуу дөлгөөн хүнтэй хамтруулбал хамгийн сайн. Хэрвээ хоёулаа тэвчээргүй бол тэд гэр лүүгээ бүр л хурдан харьж таарна. Сайн мэдээг түгээх, пасторын ажил хийх хоёр нь өөр. Номлол айлдах ажилд мэргэн ухаан, хайр болон зөөлөн харьцаа хамгийн хэрэгтэй. Энэ ажлыг асар их тэвчээргүйгээр хийж болохгүй. Шаардлагатай үед хүмүүсийн төлөө гэсэн чин сэтгэлийн, цэвэр ариун хайраа илэрхийлэхийн тулд чи өөрийгөө хүртэл даруухан болгох ёстой. Зарим хүн чухал мөчид сөгдөн сууж, Бурханы нигүүлслийг гуйснаараа бусдын сэтгэлийг гүнзгий хөдөлгөсөн байдаг. Үүнийг тэвчээргүйгээр, мөн чин сэтгэлийн, хайрын зүрх сэтгэлгүйгээр хийж чадахгүй.

Зочилж байгаа айлын гэрийг өөрсдийнхөө гэр шиг үздэг дорд зантай зарим хүмүүс бас байдаг. Тэд дүрэм журмын талаарх ямар ч мэдлэггүйгээр хүссэнээ хийж, юм үзээгүй мэт харсан бүхнээ ашиглаж, биеэ буруу авч явдаг бөгөөд хаа сайгүй алхаж, тойруулан харж байдаг. Тийм хүмүүс, үгүй гэж хэлэхэд эвгүй санагдсандаа л уурлан тэвчиж байгаа бусдын эгдүүцэл, дургүйцлийг хүргэдэг. Хэдхэн өдөр хамт байсан, нэг нэгнээ бас л сайн мэдэхгүй мөртөө мөнгө зээлж, эсвэл бусдын зүйлийг ашиглахаар гуйдаг хүмүүс хүртэл байдаг. Энэ нь хүмүүсийг үнэхээр хэцүү байдалд оруулдаг. Бусдын гэрт амьдарч байхдаа шунал тачаалд автаж, бусдад хүндлэлгүй хандаж, хааш яаш хошигнож, тоглоом шоглоом хийж, ариун хүмүүсийн ёс журмаа бүрэн алдсанаар ямар ч хүмүүжилтэй байдал харуулдаггүй хүмүүс ч бас байдаг. Би хошигнохын эсрэг байдаггүй ч ёс суртахуунгүй, бүдүүлэг хошигнол нь зохимжтой биш юм. Мэдээж алиа, хошин байх нь зүгээр, тэгснээр хүмүүст аз жаргалтай, санаа амар санагддаг боловч хүмүүс зэвүүцэж, дургүйцэх бүдүүлэг хошигнолоос зайлсхийсэн нь дээр. Хүн ямар байх ёстойн тухайд хэтэрхий дутуу дулимаг байдаг зарим хүмүүсийг би хардаг. Хэдийгээр хүн бүхэнд өө сэв байдаг боловч бусдын өмнө зохистой харагдахын тулд садар самуун явдлын эсрэг зарим хязгаарлалт, бага зэрэг эелдэг зан, бусдыг хүндлэх хүндлэл, дүрэм журмын талаарх бага зэрэг ойлголт ядаж байх ёстой. Ийм маягаар авирласнаар л чи хүмүүст ашиг тусаа өгч чадна. Бурханы нэрийг ч бас гутаахгүй бөгөөд үүргээ биелүүлэх чинь үр дүнтэй байна.

Бурханд итгэгч, аятайхан хүн шиг авирлах нь тун чухал. Бурханд итгэдэг боловч аятайхан хүн шиг авирладаггүй хүн гарцаагүй хүн чанараар дутуу дулимаг бөгөөд үнэнийг эзэмшдэггүй нь тодорхой. Бусдад таалагддаггүй хүнийг Бурхан бүр ч их жигшдэг. Хүн чанаргүй хүн Бурханд итгэдэг байсан ч гэсэн амархан аврагдаж чадахгүй. Бурханы гэрт, Бурханд итгэдэг боловч аятайхан хүн шиг авирладаггүй хүн бол хэцүү хүн бөгөөд аюулд байгаа хүн юм. Хэрвээ хэн нэгэн Бурханы авралын ажлын үеэр огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд үл итгэгчдийн чөтгөр шиг төрхтэй бол Бурханы цаг үе ирэх үед ийм төрлийн хүн гарцаагүй шийтгэгдэнэ. Эцэг эхийн хайр халамжийг сайн хүртээгүйгээс зарим хүн ёс зүй, дүрэм журам мэддэггүй боловч үүнийг сурч, дадлагажуулж болдог. Хэвийн хүн чанар ямар зүйлээр зэвсэглэсэн байх ёстойг ухаарах нь маш чухал. Аятайхан хүн байж, хэвийн хүн чанарын амьдралд орох нь ч бас сурах ёстой хичээл юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол авралыг эрж хайж, утга учиртай амьдралыг амьдран харуулах ёстой. Хүн чанарын талаар ямар ч мэдлэггүй байх нь ч бас нэмэргүй. Итгэгч бидний ихэнх нь бүгд ажилчин ангийн гэр бүлд өссөн. Эцэг эхэд маань тийм ч их мэдлэг эсвэл мэргэн ухаан байдаггүй ба гэр бүлээ тэжээхийн тулд хэрхэн мөнгө олохоо л мэддэг. Тэд үр хүүхдүүдээ яаж насанд хүрэгчид болгон өсгөхөө үндсэндээ мэддэггүй. Бидэн шиг хүмүүс үнэхээр өрөвдөлтэй. Сатаны завхралын янз бүрийн арга барилыг туулсныхаа дараа бидний мэддэг бүхэн нь амьдралдаа арга сүв олохын тулд чадах бүхнээ хийх явдал. Махбод дахь Бурхан биднийг аврахаар ирсний ачаар бид одоо хүний завхралын хэмжээг, хүнд юу дутагдаж байгааг, үнэн болон амийг олж авахын тулд хэрхэн эрэлхийлэхийг мэддэг. Энэ бүхнийг ойлгох нь бүгд Бурханы нигүүлслээс үүдэлтэй.

Хамгийн ноцтой цөөн хэдэн нөхцөл байдал мөн л бий. Олон янзын муу ёрын хүмүүс аль хэдийн өөрсдийгөө илчилсэн гэдгийг хүн бүхэн маш тодорхой харж чадна. Зарим нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондох хил хязгаарыг сахьдаггүй бөгөөд харахад зэвүү хүрч, дотор муухайрмаар завхай ааш авир гаргадаг. Тэд бол амьтнаас ч долоон дор засаршгүй этгээдүүд юм. Ийм төрлийн хүмүүсийг эцэстээ бүр ч ноцтой шийтгэл хүлээж байх болно. Өөр төрлийн хүн байдаг: Магадгүй тэдний гэр бүл туйлын ядуу бөгөөд тэд амьд үлдэж чадахгүй, иймээс боломж олдох болгонд тэд хаана ч байсан гэсэн завшааныг ашиглаж, мөнгө болон материаллаг зүйлд цадиггүйгээр гар хүрэх болно. Тэд бол булай зантай өөдгүй хүмүүс. Энэ хүмүүс эелдэг занг үнэлж чаддаггүй ба өрөвдүүлэх үнэ цэнгүй. Бас хаа сайгүй хүмүүсийн өмч хөрөнгийг хууран мэхэлж аван, хүссэн муу болгоноо үйлдэж байдаг хүмүүс байдаг. Гэвч хожим нь тэд өөрсдийнхөө нууцыг задалж, өөрсдийг нь нэгд нэггүй мэдэх боломжийг бусдад олгон, бусдын жигшил, үзэн ядалтыг хүртэн эцэстээ бусдад үл тоогддог. Энэ бүх мууг үйлдэгчид бол Бурханы жигшдэг хүмүүс юм. Эд бол энэ урсгал дахь хорт этгээдүүд бөгөөд тэд ямар шийтгэл хүртэх нь үйл явдал хэрхэн өрнөж, өөрчлөгдөхөөр тодорхойлогдох болно. Энэ хүмүүсийн бүтэлгүйтлийг хүн бүхэн анхааруулга болгон авч үзээд Бурханы уур хилэнг төрүүлж, шийтгэл үүрэхээс заайлсхийж чадна гэж би найдаж байна. Хүн бүхэн өөрсдийгөө хамгаална гэж би найдаж байна.

Хэвийн хүн ямар байх ёстой тухайд гэвэл анхаарал хандуулж, хэрэгжүүлэх 10 зүйл байдаг:
1. Ёс зүйг дагаж, дүрэм журмыг мэдэж, ахмадыг хүндлэн, залуусыг халамжлах
2. Зохистой амьдралын хэв маягтай байх; өөрөөр хэлбэл, өөртөө болон бусдад үр ашигтай байх
3. Хүндтэй, зохистой байдалтайгаар хувцаслах; этгээд эсвэл хээнцэр чамин хувцаслах хориотой.
4. Ямар ч шалтгаанаар бай, ах, эгч нараас мөнгө зээлүүлэхийг бүү гуй, мөн бусдын зүйлийг хайхрамжгүй бүү хэрэглэ.
5. Эсрэг хүйсний хүнтэй харилцах харилцаанд хил хязгаар байх ёстой; үйл хөдлөл хүндтэй, зохистой байх хэрэгтэй.
6. Хүмүүстэй бүү маргалд; хүмүүсийг тэвчээртэй сонсож сур.
7. Эрүүл ахуйн талаар нягт нямбай бай, гэхдээ бодит нөхцөл байдлыг харгалзан үз.
8. Хүмүүстэй хэвийн харилцан үйлчлэл болон харилцаатай бай, тэднийг хүндэлж, тэдэнд санаа тавьж сур, бие биенээ хайрла.
9. Хэрэгтэй үед нь хүмүүст туслахын тулд чадах бүхнээ хий; бусад хүмүүсээс юм бүү ав, авахыг бүү зөвшөөр.
10. Хүмүүсийг өөртөө бүү үйлчлүүл; өөрийнхөө хийх ёстой ажлыг бусдаар бүү хийлгэ.
Дээрх 10 дүрэм нь Бурханд итгэгчдийн бүгдийнх нь амьдралдаа дагах ёстой хамгийн наад захын зүйл юм. Эдгээр дүрмийг зөрчдөг хүмүүс дорд зантай байдаг. Эдгээр нь Бурханы гэрийн дүрэм гэж хэлж болно. Тэдгээрийг олон удаа зөрчдөг хүмүүс гарцаагүй хаягдах болно.

Үнэнийг эрж хайдаг хүмүүс бүгд эртний ариун хүмүүсийн 10 сайн занг бас дагах хэрэгтэй. Эдгээрийг байнга хэрэгжүүлж, баримталдаг хүмүүс ихээхэн үр ашиг хүртэх нь гарцаагүй. Тэдгээр нь туйлын үр ашигтай.

Ариун хүмүүсийн ёс журамд нийцэх 10 зарчим:
1. Бурханы үгийг хагас цаг орчим залбиран уншсанаар өглөө сүнслэг дэг жаяг үйлд.
2. Үнэнийг илүү нарийн зөв хэрэгжүүлэхэд туслахын тулд өдөр бүр бүх зүйл дээр Бурханы санаа зорилгыг хай.
3. Харилцаж байгаа бүх хүнтэй ярилцаж, хоёулаа ахин дэвшихийн тулд бие биенээсээ суралц.
4. Амьдралд өөдрөг хандлагатай бай, мөн үргэлж магтан дуу, магтаал дуулж, Бурханы нигүүлсэлд талархал өргө.
5. Шашны бус ертөнцтэй бүү орооцолд; зүрх сэтгэлдээ байнга Бурханд ойрт, хүний хэрэгт бүү оролц.
6. Зүрх сэтгэлдээ мэргэн ухаанаа хадгалж, муу ёрын агаад аюултай газруудаас хол бай.
7. Хүмүүстэй бүү маргалд, үнэнийг ярилц, бусадтай эвтэй бай.
8. Бусдад тусалж, сэтгэлийн зовлонг нь нимгэлж, Бурханд итгэх итгэлийн оролтон дахь бэрхшээлийг нь шийдвэрлэхэд туслахын тулд чадах бүхнээ хийхэд бэлэн бай.
9. Хүмүүст хэрхэн дуулгавартай байхыг сур, хүмүүсийг бүү захир, мөн тэднийг бүү хүчил; бүх зүйл дээр хүмүүст үр ашиг хүртээ.
10. Зүрх сэтгэлдээ байнга Бурханыг шүтэн мөргөж, Түүнийг Эзэнээ болгож, бүх зүйл дээр Түүнийг хангалуун байлга.
Хүний амьдралын дээрх 10 зарчим болон ариун хүмүүсийн ёс журамд нийцэх 10 зарчим нь бүгд хүмүүсийн хийж чадах зүйлс юм. Хэрвээ ойлговол хүмүүс эдгээр зүйлийг хэрэгжүүлж чадна. Тэд хааяа гэм буруу үйлдсэн ч гэсэн үүнийг шийдвэрлэхэд хэцүү биш. Хүн чанар нь хэтэрхий муу тодорхой зарим хүмүүсийн талаар ярих хэрэггүй.

Чи илүү гүн гүнзгий үнэнийг ухаарч чадахгүй байж болох боловч хэвийн хүн чанарын ямар мэдлэг чамд байх ёстойг ядаж ойлгох хэрэгтэй. Энэ хэдэн зарчмыг ч сахиж чаддаггүй хүмүүс бол хүмүүс ямар байх ёстой вэ гэдэгтэй дэндүү адилгүй бөгөөд үнэн хэрэгтээ хүний хувцастай араатнаас өөрцгүй. Би зарим хүмүүст, зохисгүй зан гаргахгүй байж, өөрийгөө бага зэрэг хүндэлж байхыг зөвлөдөг. Бурханыг гутаах зүйл бүү хий, мөн Сатанд доог тохуу мэт бүү ашиглуул. Махан биеийн агшин зуурын сэтгэлийн таашаал нь үүрд мөнхийн ичгүүр, зовлон шаналал авчирч болох юм. Бурхан удахгүй хүмүүсийг шийтгэх гэж байгаа. Шийтгэгдэх нь туйлын шаналгаатай, хамгийн гутамшигтай зүйл. Шагналд хүрч чадахгүй байж, оронд нь шийтгэл хүлээн авах нь чамайг үргэлжлүүлэн амьдрах нүүргүй болгож болох юм. Чи тэгж бодохгүй байна уу?

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment