15/05/2019

5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.

5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.
Зөвхөн өөрсдийгөө эмчлүүлэхийн тулд хэчнээн хүн Надад итгэдэг вэ? Зөвхөн өөрсдийнхөө биеэс бузар сүнснүүдийг гаргуулахад Миний хүчийг ашиглахаар хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас амар тайван байдал болоод баяр хөөрийг авахын төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд хэр олон хүн Надад итгэдэг вэ? Мөн зөвхөн энэ амьдралаа аюулгүй өнгөрөөж, ирэх насандаа эрүүл, саруул байхын тулд Надад хэр олон хүн итгэдэг вэ? Зөвхөн тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд хэр олон хүн Надад итгэдэг вэ? Айсуй ертөнцөд ямар нэгэн зүйлийг олж авахыг эрэлхийлэлгүй, зөвхөн түр зуурын тав тухын төлөө хэр олон хүн Надад итгэдэг вэ? Би Өөрийн уур хилэнг хүн дээр авчирч, анхнаасаа түүнд байсан бүхий л баяр баясал, амар тайван байдлыг булаан авахад хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлонг өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авахад хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн Надаас өөрийг нь эмчлэхийг гуйсан ч Би түүнийг хүлээн зөвшөөрөлгүй, түүнд дургүйцэх үед хүн Надаас холдож шулмын эмч болон ид шидийн замыг эрж хайсан. Надаас шаардсан бүхнийг нь хүнээс авах үед бүгд ул мөргүй алга болсон. Тиймээс,
Би хүнд хэтэрхий их нигүүлслийг өгсөн бөгөөд олж авах зүйл хэтэрхий олон байгаа учраас хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?”-ээс

Чиний эрж хайж байгаа зүйл бол Бурханд итгэснийхээ дараа амар амгаланг олж чадах явдал—хүүхдүүд чинь өвчин хуучаас ангид байх, нөхөр чинь сайн ажилтай байх, хүү чинь сайн эхнэр олж авах, охин чинь дажгүй нөхөртэй болох, үхэр адуу чинь газраа сайн хагалах, ургац сайн ургахын тулд жилийн турш цаг агаар сайхан байх. Энэ нь чиний эрж хайдаг зүйл. Чиний эрэл хайгуул бол зөвхөн амар тайван амьдрах буюу ямар ч осол танай гэр бүлд тохиолдохгүй байх, салхи шуурга чиний хажуугаар өнгөрөх, нүүр царайнд чинь элс шороо хүрэхгүй байх, танай ургац үерт автахгүй байх, чи ямар нэг байгалийн гамшигт нэрвэгдэхгүй байх, Бурханы тэвэрт амьдрах, тохитой үүрэнд амьдрах юм. Бие махбодын таашаалыг дандаа хайдаг чам шиг хулчгар хүмүүс—чамд зүрх сэтгэл байдаг уу, чамд сүнс байдаг уу? Чи араатан биш гэж үү? Би эргүүлээд юуг ч нэхэлгүйгээр жинхэнэ замыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг гэж үү? Би жинхэнэ хүний амьдралыг чамд өгсөн, гэсэн ч чи үүнийг мөрддөггүй. Чи гахай эсвэл нохойноос ялгаагүй биш гэж үү? Гахай хүний амьдралыг мөрддөггүй, тэд цэвэрлэгдэхийг зорьдоггүй ба тэд амьдрал гэж юу вэ гэдгийг ойлгодоггүй. Өдөр болгон, ходоодоо дүүртэл идчихээд тэд зүгээр л унтаад өгдөг. Би чамд жинхэнэ замыг өгсөн, гэсэн ч чи үүнийг олж аваагүй: Чи бол гар хоосон. Чи энэ амьдралаа, гахайн амьдралаа үргэлжлүүлэхийг хүсэж байна уу? Тийм хүмүүс амьд байхын ач холбогдол юу вэ? Чиний амьдрал зэвүүцмээр бөгөөд жигшүүртэй, чи бохир заваан, садар самуун дунд амьдардаг ба чамд ямар ч зорилго байдаггүй; чиний амьдрал хамгийн жигшүүртэй нь биш гэж үү? Чамд Бурхан руу харах зориг байгаа юу? Хэрвээ ийм байдлаараа үргэлжлүүлвэл чи юунд ч хүрч чадахгүй биш гэж үү? Жинхэнэ зам чамд өгөгдсөн, гэхдээ чи үүнийг эцэстээ олж авах уу, үгүй юу гэдэг нь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаарна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Хэрэв чи зөвхөн Бурханы нигүүлслийг хүртэн айл гэрийн амар жимэр амьдралтай, эсвэл эд агуурс элбэгтэй байгаа бол чи Бурханыг хараахан олж аваагүй, Бурханд итгэх чинь бүтэлгүйтсэн байна. Бурхан нигүүлслийн ажлын нэг үе шатыг аль хэдийн махбодоор гүйцэтгэчихсэн, бас хүнд эд агуурсын ерөөл аль хэдийн хүртээчихсэн—харин хүн гагцхүү нигүүлсэл, хайр, өршөөлөөр төгс төгөлдөр болж чадахгүй. Хүн амьдралдаа Бурханы хайртай учрах нь бий бөгөөд Бурханы хайр, өршөөлийг үздэг, тэгээд үүнийг хэсэг хугацаанд амсаад тэр Бурханы нигүүлсэл, Түүний хайр, өршөөл нь хүнийг төгс болгож чадахгүй, мөн хүний доторх завхарсан зүйлийг ил гаргаж чадахгүй, хүнийг завхарсан зан чанараас нь салгаж ч чадахгүй эсвэл түүний хайр, итгэлийг төгс болгохгүй гэдгийг ухаардаг. Бурханы нигүүлслийн ажил нь нэгэн хугацааны ажил байсан бөгөөд хүн Бурханыг танихын тулд Бурханы нигүүлслийг хүртдэгтээ найдаж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн зовлонт шалгалтыг амссанаар л та нар Бурханы хайр татам байдлыг мэдэж чадна”-аас

Бурханд анх итгэснээсээ хойш хүний хүлээж авсан зүйл юу вэ? Чи Бурханы талаар юу мэдсэн бэ? Бурханд итгэх итгэлийнхээ улмаас чи хэр их өөрчлөгдсөн бэ? Хүний Бурханд итгэх итгэл нь зөвхөн сэтгэлийн аврал болоод махан биеийн амар амгалангийн төлөө биш мөн энэ нь Бурханы хайраар дамжуулан түүний амьдралыг баяжуулах гэх мэт биш юм гэдгийг одоо та нар бүгд мэдэж байгаа. Үүний дагуу, хэрвээ чи махан биеийн амар амгалангийн төлөө эсвэл түр зуурын зугаа цэнгэлийн төлөө Бурханыг хайрладаг бол эцэстээ Бурханыг гэсэн чиний хайр оргилдоо хүрч, чи юу ч гуйгаагүй байсан ч гэсэн чиний эрж хайж буй энэ хайр нь ариун бус хайр хэвээр байх бөгөөд Бурханд таашаагдахгүй юм. Өөрсдийн уйтгартай амьдралыг баяжуулж, зүрх сэтгэл дэх хоосон орон зайгаа дүүргэхийн тулд Бурханыг хайрлах хайрыг ашигладаг хүмүүс нь үнэхээр Бурханыг хайрлахаар чармайдаг хүмүүс биш харин амар хялбараар амьдрахыг эрж хайдаг хүмүүс юм. Ийм төрлийн хайр нь хүний хүслийн эсрэг, сэтгэлийн зугаа цэнгэлийн эрэл хайгуул бөгөөд Бурханд ийм төрлийн хайр хэрэггүй. Тэгвэл чинийх шиг хайр нь ямар төрлийн хайр вэ? Юуны төлөө чи Бурханыг хайрладаг вэ? Бурханыг гэсэн жинхэнэ хайр чамд одоо хэр их байгаа вэ? Та нарын олонхын хайр нь дээр дурдсантай адил байдаг. Ийм төрлийн хайр нь зөвхөн байгаа байдлыг л хадгалдаг; энэ нь мөнхийн туйлбартай байдлыг хадгалж чаддаггүй мөн хүнд үндэслэдэггүй. Ийм төрлийн хайр нь цэцэглэснийхээ дараа жимс гаргадаггүй хатаж ганддаг цэцэгтэй адил. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар Бурханыг нэгэнтээ хайрласны дараа өмнөх замд чинь чамайг удирдан хөтлөх хэн ч байхгүй бол чи унах болно. Хэрвээ чи Бурханыг хайрлах үедээ зөвхөн Бурханыг л хайрлаж, дараа нь өөрийн амийн зан чанартаа ямар ч өөрчлөлт хийгээгүй бол чи харанхуйн нөлөөнд автсан хэвээр, үүнээс зугтаж чадахгүй байх бөгөөд Сатаны арганд орж, хууртагдахаас мөн л чөлөөлөгдөж чадахгүй. Тийм ямар ч хүнийг Бурхан бүрэн авч чадахгүй; эцэст нь тэдний сүнс, сэтгэл, бие нь Сатанд харьяалагдсан хэвээр байх болно. Энэ бол маргаангүй. Бурхан бүрэн авч чадахгүй тэдгээр хүмүүс өөрсдийн анхдагч байр луугаа, Сатан руу буцан очих бөгөөд тэд Бурханаас ирэх дараагийн шийтгэлийг авахын тулд гал болон хүхрээр дүрэлзэх нууранд унах болно. Бурханаар авахуулсан хүмүүс нь Сатаны эсрэг тэрсэлж, үүний эзэмшлээс зугтсан хүмүүс юм. Тийм хүмүүсийг албан ёсоор хаанчлалын ардуудын тоонд оруулахх болно. Ингэж л хаанчлалын ардууд бий болдог билээ. Чи ийм хүн болоход бэлэн байна уу? Чи Бурханаар авахуулахад бэлэн байна уу? Чи Сатаны эзэмшлээс зугтаж Бурханд эргэн очихыг хүсэж байна уу? Чи одоо Сатанд харьяалагдаж байна уу эсвэл хаанчлалын ардуудын тоонд орсон уу? Ийм зүйлс нь бүгд тодорхой байх ёстой бөгөөд ямар ч нэмэлт тайлбар шаардлагагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ”-ээс

Хэрвээ чиний эрж хайж байгаа бүхэн чинь Бурханаар төгс болгуулж, эцсийн дүнд ерөөгдөх явдал бол Бурханд итгэх чиний итгэлийн өнцөг чинь цэвэр ариун биш байна. Чи бодит амьдрал дээр Бурханы үйл хэргийг хэрхэн харж, чамайг гэсэн Өөрийнхөө хүслийг илчлэх үед Түүнийг хэрхэн ханамжуулахыг эрж хайж; Түүний гайхамшиг, мэргэн ухааныг хэрхэн гэрчилж, Түүний сахилгажуулалт, харьцааг хэрхэн батлан харуулахыг эрэлхийлэх хэрэгтэй. Энэ бүгд бол чиний учрыг нь олохоор хичээх ёстой зүйлс юм. Хэрвээ Бурханыг гэсэн чиний хайр чинь Тэр чамайг төгс болгосны дараа Бурханы алдрыг хуваалцахын л төлөө бол энэ нь хангалттай биш бөгөөд Бурханы шаардлагад хүрэхгүй. Чи Бурханы үйл хэргийг бодитоор гэрчилж, Түүний шаардлагыг хангаж, Түүний хүмүүст хийсэн ажлыг мэдэрч чаддаг байх хэрэгтэй. Зовлон, нулимс эсвэл уйтгар гуниг байсан ч чи энэ бүгдийг бодитоор мэдрэх ёстой. Ингэснээр чи Бурханы гэрч байж чадна. Чи яг ямар удирдлагад захирагдан зовж, төгс байдлыг эрэлхийлж байна вэ? Энэ нь Бурханыг гэрчлэхийн төлөө юү? Энэ нь махан биеийн ерөөлийн төлөө эсвэл ирээдүйн төлөө юү? Эрэлхийлэх хүсэл, сэдэл, хувийн зорилго чинь зөв тавигдах ёстой бөгөөд өөрийнхөө хүсэлд хөтлөгдөх ёсгүй. Хэрвээ нэг хүн ерөөлийг хүртэж, хаан болж хаанчлахын төлөө төгс байдлыг эрж хайж байхад нөгөө нь Бурханыг ханамжуулж, үнэхээр Бурханы үйл хэргийн гэрч байхын тулд төгс байдлыг эрэлхийлж байвал энэ хоёрын алийг нь чи сонгох вэ? Хэрэв эхнийхийг сонговол чи Бурханы стандартаас хэтэрхий хол байна. Би өмнө нь Миний үйл хэрэг орчлон ертөнц даяар ил болж, Би орчлон ертөнцөд хаанчлах болно гэж хэлж байсан. Нөгөө талаас та нарын даалгавар бол Бурханы үйл хэргийг гэрчлэх болохоос бус өөрөө хаан болж, бүх орчлонд өөрийгөө үзүүлэх биш юм. Орчлон ертөнц тэр чигтээ Бурханы үйл хэргээр дүүрэх болтугай. Бүгд түүнийг нь харж, хүлээн зөвшөөрдөг болог. Энэ нь Бурхантай Өөртэй нь холбоотойгоор хэлэгдсэн ба хүний хийх ёстой зүйл бол Бурханыг гэрчлэх юм. Чи одоо Бурханы талаар хэр их мэдэх вэ? Чи Бурханыг хэр сайн гэрчилж чадах вэ? Бурхан хүнийг төгс болгохын зорилго нь юу вэ? Чи Бурханы хүслийг ойлгомогцоо Түүний хүслийг анхаарч байгаагаа хэрхэн харуулах ёстой вэ? Хэрэв чи төгс болгуулахыг хүсэж байгаа бол, өөрийн амьдралыг Бурханы үйл хэргийг гэрчлэхэд зориулахыг хүсэж байгаа бол, хэрэв танд ийм хөдөлгөгч хүч байгаа бол хэцүү зүйл гэж үгүй. Одоо хүмүүст хэрэгтэй зүйл бол итгэл. Хэрэв танд ийм хөдөлгөгч хүч байгаа бол бүх сөрөг хандлага, идэвхгүй байдал, залхуурал, махан биеийн үзхүй, амьдралын гүн ухаан, тэрслүү зан чанар, сэтгэл хөдлөл зэргээсээ салах амархан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгогдох хүмүүс цэвэршүүлэлтийг туулах ёстой”-оос

No comments:

Post a Comment