17/05/2019

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.

6. Бурханд итгэгчид ямар төрлийн зовлон амсах ёстой болох, зовлонгийн утга учир.
Чи үнэний төлөө зовлон зүдгүүрийг туулах ёстой, чи үнэний төлөө өөрийгөө өгөх ёстой, чи үнэний төлөө доромжлолыг амсах ёстой ба илүү их үнэнийг олж авахын тулд чи илүү их зовлонг амсах ёстой. Энэ нь чиний хийх ёстой зүйл юм. Амар амгалан гэр бүлийн амьдралын төлөө чи үнэнийг хаях ёсгүй ба түр зуурын таашаалын төлөө өөрийн амьдралын нэр хүнд, шударга үнэнч байдлыг алдах ёсгүй. Чи, сайн сайхан, үзэсгэлэнтэй бүхнийг эрж хайх ёстой ба илүү утга учиртай амьдралын замыг эрж хайх ёстой. Хэрвээ чи энгийн дорд амьдралаар амьдардаг ба чамд ямар ч зорилго байхгүй бол, чи өөрийн амьдралаа дэмий үрэхгүй байна гэж үү? Чи тийм амьдралаас юу олж авч чадах вэ? Чи үнэний төлөө бие махбодын бүх таашаалыг орхих ёстой ба өчүүхэн төдий таашаалын төлөө бүх үнэнийг хаях ёсгүй. Иймэрхүү хүмүүст ямар ч шударга үнэнч байдал ба нэр хүнд байдаггүй;
тэдний оршин тогтнолд ямар ч утга учир байхгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Чамайг зовлон бэрхшээл туулахад хүргэсэн ямар нэг зүйл тохиолдоход чи Бурханы хүсэл юу вэ гэдгийг ойлгож Түүний хүсэлд хэрхэн анхааралтай хандах хэрэгтэйгээ ойлгох ёстой. Чи өөрийгөө сэтгэл хангалуун байлгах ёсгүй: Эхлээд өөрийгөө хойш нь тавь. Махан биеэс илүү дорд зүйл юу ч байхгүй. Чи Бурханыг сэтгэл хангалуун байлгахыг эрмэлзэх ёстой бөгөөд өөрийн үүргээ бүрэн биелүүлэх ёстой. Ийм бодолтой байхад энэхүү асуудлын тухайд Бурхан чамд онцгой гэгээрлийг авчрах болно, мөн чиний зүрх сэтгэл тайтгарлыг олох болно. Чамд том ч бай эсвэл жижиг ч бай ямар нэг асуудал тохиолдоход чи эхлээд өөрийгөө хойш нь тавих ёстой бөгөөд махан биеэ бүх зүйлсээс хамгийн дорд нь гэж үзэх ёстой. Чи махан биеэ хэдий чинээ их хангалуун байлгана, махан бие төдий чинээ их эрх чөлөөтэй болдог; хэрвээ энэ үед чи үүнийг хангалуун болговол дараагийн удаад илүү ихийг хүсэх болно, энэ нь үргэлжилсээр чи махан биеэ бүр ч ихээр хайрлах болно. Махан биед үргэлж хэмжээ хязгааргүй их хүсэл байдаг, энэ нь үргэлж чамаас хангалуун байлгахыг хүсдэг ба чи идэж байгаа, өмсөж байгаа зүйлүүдээрээ түүнийг өөгшүүлдэг эсвэл өөрийн сул талууд болон залхуурлыг өөгшүүлж зан араншингаа эвддэг. Чи өөрийн махан биеийг илүү ихээр хангалуун байлгах тусам үүний хүсэл их болж, махан бие илүү их замбараагүй болдог, бүр хүмүүсийн махан бие илүү гүн гүнзгий үзэлтэй болж, Бурханд дуулгаваргүй, өөрийгөө өргөмжилсөн, Бурханы ажилд эргэлзсэн байдалтай болдог. … Нэг удаа фермер зам дээр хөлдөж хөшсөн могой байхыг олж үзжээ. Фермер түүнийг аваад цээжиндээ нааж тэврэв, гэтэл могой амь орсныхоо дараа фермерийг хазаж амийг нь тасалжээ. Хүний махан бие яг л энэ могой шиг: үүний мөн чанар нь хүмүүсийн амийг гэмтээх явдал, иймээс өөрийнхөөрөө бүгдийг авсны дараа чи амиа алдах болно. Махан бие Сатанд харьяалагддаг. Үүн дотор хэмжээ хязгааргүй хүслүүд байдаг, энэ нь зөвхөн өөрийгөө л боддог, тав тухтай байдалд баяр баясгалантай байхыг хүсдэг, зугаа цэнгэлд хөгжилдөж, залхуу хойрго байдалд хутгалддаг, тэгээд үүнийг тодорхой хэмжээнд хангалуун байлгаад чи эцэстээ үүнд бүрэн идэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хэрвээ чи энэ цаг үед үүнийг хангалуун байлгавал дараагийн удаа илүү ихийг хүсэх болно. Энэ нь үргэлж туйлширсан хүслүүдтэй байдаг бөгөөд шинэ эрэлт хэрэгцээтэй байдаг, үүнийг чамаар илүү эрхэмлүүлж, тав тухтай байдал дунд амьдрахын тулд махан биеэ өөгшүүлж байгааг чинь ашиглана, хэрвээ чи үүнийг даван гарч чадахгүй бол эцэстээ чи өөрийгөө алдах болно. Бурханы өмнө чи амийг олж авч чадах эсэх нь мөн чиний эцсийн төгсгөл ямар байх эсэх нь чи махан биеийнхээ эсрэг тэмцэх тэмцлээ хэрхэн хийхээс шалтгаалдаг. Бурхан чамайг аварсан, мөн чамайг урьдаас төлөвлөж сонгосон, гэхдээ өнөөдөр чи Түүнийг сэтгэл хангалуун байлгахыг хүсэхгүй байгаа бол, чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэхгүй байгаа бол, Бурханыг үнэхээр хайрласан зүрх сэтгэлээр өөрийн махан биеийн эсрэг тэмцэхийг хүсэхгүй байгаа бол эцэстээ чи өөрийгөө сүйрүүлж, асар их өвдөлтийг тэсвэрлэх хэрэгтэй болно. Хэрвээ чи махан биеэ үргэлж өөгшүүлдэг бол Сатан аажмаар чамайг дотроос чинь идэж, чамайг амьгүй, эсвэл Сүнсний сэтгэл хөдлөлгүй болгож орхино, хэзээ нэгэн өдөр чи дотроо түнэр харанхуйд байх болно. Харанхуйд амьдрах үедээ чи Сатанаар хоригдох болно, чамд цаашид Бурхан байхаа болих бөгөөд энэ цаг үед чи Бурханы оршин байхыг үгүйсгэж, Түүнийг орхих болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Хүмүүсийн дотор Бурханы хийдэг ажлын алхам бүрд, гадна талдаа энэ нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдэл мэт, хүний зохицуулалтаас эсвэл хүний хөндлөнгийн оролцооноос үүдэлтэй мэт харагддаг. Гэвч нүднээс далдуур, ажлын алхам бүхэн болон тохиолдож буй бүхэн нь Бурханы өмнө Сатаны тавьсан бооцоо бөгөөд хүмүүсийг Бурханыг гэрчлэх гэрчлэлдээ бат зогсохыг шаарддаг. Жишээ нь, Иовыг туршсан үеийг авч үзье: Нүднээс далдуур Сатан Бурхантай бооцоо тавьж байсан бөгөөд Иовд тохиолдсон зүйл нь хүмүүсийн үйл ба хүний хөндлөнгийн оролцоо байсан. Бурханы та нарт хийж байгаа ажлын алхам бүрийн ард Сатаны Бурхантай тавьсан бооцоо байдаг, энэ бүгдийн ард тулаан байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Бурхан хүмүүсийн доторх зүйлстэй эхлээд харьцахын тулд, Бурханы зүрх сэтгэлийн төлөө байдаггүй тэдний бодлууд болон үзэлтэй харьцахын тулд үнэнийг хэрэгжүүлэхийг хүмүүсээс хүсдэг. Ариун Сүнс хүмүүсийг дотроос нь хөдөлгөж чаддаг бөгөөд тэдний дотор Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг, иймээс бүх зүйлийн ард тохиолддог зүйл бол тулаан юм: Хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх бүрд эсвэл Бурханы хайрыг хэрэгжүүлэх бүрд агуу тулаан болдог бөгөөд тэдний махан бие нь бүхэлдээ зүгээр мэт боловч тэдний зүрх сэтгэлийн гүнд үнэндээ үхэл амьдралын тулаан үргэлжилж байдаг ба зөвхөн энэхүү хүчтэй тулааны дараа, асар их хэмжээний эргэцүүллийн дараа л ялалт эсвэл ялагдал нь шийдэгдэнэ. Хүн уйлах эсвэл инээх эсэхээ ч мэдэхгүй. Хүмүүсийн доторх санаа зорилгонуудын ихэнх нь буруу байдаг учраас эсвэл Бурханы ажлын ихээхэн хэсэг нь тэдний үзэлтэй зөрчилддөг учраас, хүмүүс үнэнийг хэрэгжүүлэх үед агуу тулаан нүднээс далд явагдаж байдаг. Энэхүү үнэнийг хэрэгжүүлэхдээ хүмүүс, Бурханыг сэтгэл хангалуун байлгахаар эргэлт буцалтгүй шийдэхээсээ өмнө бусдын нүднээс далдуур хэмжээлшгүй их гунигийн нулимсыг урсгах болно. Энэхүү тулааны улмаас хүмүүс зовлон зүдгүүр болон цэвэршүүлэлтийг туулдаг; энэ нь жинхэнэ зовлон зүдгүүр юм. Тулаан чам дээр ирэх үед, хэрвээ чи Бурханы талд үнэхээр зогсох чадвартай бол чи Бурханыг сэтгэл хангалуун болгох чадвартай байх болно. Үнэнийг хэрэгжүүлэх явцад зовлон бэрхшээл тулгарах нь гарцаагүй; хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх үед тэдний дотор байгаа бүх зүйлс зөв байсан бол тэд Бурханаар төгс болгуулах хэрэггүй болно, мөн тэнд ямар ч тулаан болохгүй бөгөөд тэд шаналж зовохгүй. Бурхан хэрэглэхэд тохирохгүй олон зүйлс хүмүүсийн дотор байдаг ба махан биеийн тэрслүү зан чанар их байдаг учраас хүмүүс махан биенийхээ эсрэг илүү гүнзгийгээр тэмцэх хичээлийг сурах хэрэгтэй байдаг. Үүнийг Бурхан “зовлон” гэж нэрлэдэг бөгөөд үүнийг Түүнтэй хамт туулахыг Тэр хүнээс хүссэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Чамд Бурханы зөвшөөрөл байгаа эсэхийг харахын тулд Ариун Сүнс чам дээр ажиллаж байгаа эсэх, Ариун Сүнс чамайг гэгээрүүлж, залж чиглүүлж байгаа эсэх болон чамайг нигүүлсэл дагалдаж байна уу гэх мэт зүйлсийг үндсэндээ хардаг. Зарим хүмүүс эхлээд үүргээ биелүүлэх үедээ эрч хүчээр дүүрэн, энэ нь хэзээ ч дуусахгүй юм шиг байдаг. Гэхдээ цааш явахын хэрээр тэд яагаад тэрхүү эрч хүчээ алдсан мэт санагддаг юм бэ? Тэр үед байсан тэд болон одоо байгаа тэд, хоёр өөр хүн шиг байдаг. Яагаад тэд өөрчлөгдсөн бэ? Шалтгаан нь юу байсан бэ? Энэ нь, Бурханд итгэх тэдний итгэл зөв замд орохоосоо өмнө буруу замаар явснаас болсон. Тэд буруу замыг сонгосон юм. Тэдний анхны эрэл хайгуул дотор ямар нэгэн зүйл нуугдаж байсан ба гол чухал хоромд тэр нь гарч ирсэн. Юу нуугдаж байсан бэ? Энэ нь, Бурханд итгэж байх зуур тэдний зүрх сэтгэл дотор оршдог горьдлого буюу Бурханы өдөр удахгүй ирснээр өөрсдийнх нь зовлон зүдгүүр төгсгөл болох болно гэсэн горьдлого; Бурхан хувирч, өөрсдийнх нь бүх зовлон шаналал дуусах болно гэсэн горьдлого юм. Тэд бүгд гэртээ харьж, гэр бүлээрээ дахин цугларч, ямар ч хавчлага шахалтгүй, бүрэн чөлөөтэй байж чадах, бусдын ямар ч хязгаарлалтгүйгээр Бурханд ил тод итгэж чадах, хүн бүхэн сайхан хувцаслаж, сайн идэж чадах тав тухтай орчинд амьдрах өдрийг тэсэн ядан хүлээдэг. Тэдэнд бүгдэд нь ийм найдвар байдаггүй гэж үү? Хүний махан бие зовохыг хүсдэггүй ба зовлон туулах бүрдээ илүү сайн сайхан өдрийг хүсэн хүлээж байдаг учраас энэ бодлууд бүгдийнх нь зүрх сэтгэлийн гүнд оршдог. Зөв[a] нөхцөл байдалгүйгээр эдгээр зүйл илчлэгдэхгүй. Ямар ч нөхцөл байдал байхгүй үед хүн бүхэн тун зүгээр юм шиг санагдаж, ялангуяа биеийн өндөртэй мэт, үнэнийг нэлээд сайн ойлгож байгаа мэт харагддаг ба эрч хүчээр гойд дүүрэн мэт санагдах болно. Нэг л өдөр нөхцөл байдал гарч ирэх үед энэ бүх бодол гарч ирнэ. Тэдний оюун санаа зөрчилдөж эхлэх бөгөөд зарим нь уруудан доройтож эхэлнэ. Бурхан чамд арга замыг нээж өгдөггүйдээ энэ биш эсвэл Бурхан чамд Өөрийнхөө нигүүлслийг өгдөггүй юм биш, мэдээж Бурхан бэрхшээлийг чинь анхаардаггүй юм биш. Одоо энэ зовлон шаналлыг туулж байгаа нь чиний ерөөл, учир нь чи аврагдаж, амьд үлдэхийн тулд тийм зовлонг тэвчих ёстой бөгөөд энэ нь урьдчилан тогтоогдсон. Иймээс энэ зовлон чамд тохиолдох нь чиний ерөөл билээ… үүний ар дахь утга учир нь хэтэрхий гүнзгий, хэтэрхий их ач холбогдолтой.

Христийн ярианы тэмдэглэл номын “Ариун Сүнсний ажлыг алдсан хүмүүс хамгийн их эрсдэлтэй байдаг”-аас

Та нар үргэлж болгоомжтой байх ёстой. Хэдий та нар бузар газарт амьдардаг боловч та нар бузар заваанаар бохирдоогүй ба Бурханы хажууд амьдарч, Түүний агуу хамгаалалтыг хүлээн авч чадна. Та нар энэхүү шар газарт байгаа бүх хүмүүсийн дундаас сонгогдсон. Та нар хамгийн ерөөгдсөн хүмүүс биш гэж үү? Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй харин бузар махан биед амьдарвал чи зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой. Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн зөвшөөрч, Иов шиг, Петр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын эсвэл жинхэнэ замын утга учрыг ухаарахгүй бол чиний амьдрал ямар хэрэгтэй юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, сайжралтыг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан луугийн үндэстэнд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-ээс

No comments:

Post a Comment