06/05/2019

3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.

3. Бурханд итгэхдээ чи Бурхантай харилцах хэвийн харилцааг бий болгох хэрэгтэй.
Эхлээд залбирлаас эхэл: Бурханы өмнө амар тайвнаар залбирах нь хамгийн их үр өгөөжтэй. Түүний дараа Бурханы үгийг идэж ууж, Бурханы үгийг эргэцүүлж, гэрлийг олж авч, хэрэгжүүлэлтийн замыг олж, Бурханы айлдварын зорилтууд юу болохыг мэдэж, ямар ч гажуудалгүйгээр ойлгохоор хичээ. Ерөнхийдөө гадаад талын зүйлсээс болж үймрэхгүйгээр зүрх сэтгэлдээ байнга Бурханд ойр байж, Бурханы хайрыг цэгнэж, Бурханы үгийг эргэцүүлж бай. Чи бодлогоширч чадах хүртлээ зүрх сэтгэл чинь амар тайван байж, ингэснээр чи дотроо Бурханы хайрыг цэгнэж, өөрийн байгаа орчноос үл хамааран Бурханд үнэхээр ойртох үед эцэстээ чи зүрх сэтгэлдээ магтаал өргөж чадах түвшинд хүрэх бөгөөд энэ нь залбирахаас ч илүү дээр юм, тэгээд үүгээрээ чи тодорхой биеийн хэмжээтэй болох болно. Хэрвээ чи дээр дурдсан байдалд хүрч чадвал чиний зүрх сэтгэл Бурханы өмнө үнэхээр амар тайван байдгийг энэ нь батална. Энэ бол эхний алхам; энэ бол үндсэн дасгал. Бурханы өмнө амар тайван байж чаддаг болсныхоо дараа л хүмүүс Ариун Сүнсээр хөдөлгөгдөж чадна, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чадна, зөвхөн тэр үед л тэд Бурхантай үнэхээр ярилцаж, Бурханы хүсэл болон Ариун Сүнсний удирдамжийг ухаарах чадвартай болно—ингэснээр тэд сүнслэг амьдралынхаа зөв замд орох болно. …

Бурханы үгийг эргэцүүлж, Бурханы үгээр залбирч, үүний зэрэгцээ Бурханы одоогийн үгийг идэж, уух—энэ бол Бурханы өмнө амар амгалан байх эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы өмнө үнэхээр амар тайван байж чаддаг бол Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт чамтай хамт байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах тухай”-аас

Хүмүүсийг залбирах үед Бурхантай харилцах харилцаа нь хамгийн шууд харилцаа байдаг. Залбирлын үеэр хүмүүс болон Бурханы хоорондын харилцаа хамгийн ойр дотно болдог. Чи ямар нэгэн зүйл хийж байхдаа ихэвчлэн тэр даруйдаа өвдөг сөгдөн, залбирч чаддаг уу? Хүмүүс өвдөг сөгдөн, залбирах үед Бурхантай харилцах тэдний харилцаа хамгийн ойр байдаг. Бурханы үгийг уншиж байх үедээ хэрвээ чи залбираад, дараа нь дахин уншвал чамд өөр санагдах болно. Хэрвээ чи хэсэг хугацаанд залбираагүй бол унших үедээ чи Бурханы үгийг ойлгохгүй. Уншиж дуусах үедээ чи утгыг нь мэдэхгүй.

Залбирлын зорилго нь хүмүүс Бурханы өмнө очиж, Бурханы өөрсдөд нь өгөхийг зорьж байгаа зүйлийг хүлээн авахын төлөө байдаг. Хэрвээ чи байнга залбирч, Бурханы өмнө байнга очдог бол Бурхантай байнгын харилцаатай байх бөгөөд үргэлж Түүгээр хөдөлгөгдөж, Түүний хангалтыг хүлээн авах болно; тиймээс чи өөрчлөгдөж, нөхцөл байдал чинь тасралтгүй сайжрах ба ухарч доройтохгүй. Ялангуяа ах эгч нар залбирлаараа нэгдэх үед. Залбирал дуусах үед ер бусын их эрч хүч байдаг, хүн бүхний нүүр царай хөлсөөр дүүрч, тэд ихээхэн зүйлийг олж авснаа мэдэрдэг. Үнэндээ хэдэн өдөр хамт байсныхаа дараа тэд нэг их харилцан ярилцаагүй, тэдний эрч хүчийг өдөөсөн зүйл нь залбирал байсан бөгөөд тэд өөрсдийнхөө гэр бүл болон дэлхий ертөнцийг нэгмөсөн орхихыг хүсдэг, тэд Бурханаас бусад бүх зүйлийг бүгдийг нь хаяж чаддаг ч болоосой гэж хүсдэг. Тэдний эрч хүч маш агуу болохыг чи хардаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Залбирлын ач холбогдол ба дадал”–аас

Хэвийн сүнслэг амьдрал нь Бурханы өмнөх амьдралаар амьдрах явдал юм. Залбирч байхдаа хүн Бурханы өмнө зүрх сэтгэлээ амар тайван болгож чаддаг ба залбирлаар дамжуулан хүн Ариун Сүнсний гэрээрэлийг эрэлхийлж, Бурханы үгийг ойлгож, мөн Бурханы хүслийг ойлгож чадна. Бурханы үгсийг идэж ууж байхдаа хүн Бурхан яг одоо юу хийхийг хүсэж байгаа талаар илүү тодорхой, илүү илэрхий байж чадах ба хүн хэрэгжүүлэлтийн шинэ замтай болж хуучинсаг байхаа больдог, тиймээс хүний бүх хэрэгжүүлэлт нь амийн ахиц дэвшилд хүрэх зорилготой байдаг. Жишээ нь хүний залбирал нь хэдэн сайхан үг хэлэх эсвэл Бурханы өмнө өр төлөөсөө илэрхийлэхийн тулд хашгирах зорилгын төлөө биш харин эсрэгээрээ энэ нь, сүнсний дасгалжуулалтыг хэрэгжүүлж, өөрийн зүрх сэтгэлээ Бурханы өмнө амар тайван болгож, бүх зүйлд Бурханы удирдамжийг хайж, зүрх сэтгэлээ өдөр бүр шинэ гэрэл рүү хөтөлдөг зүрх сэтгэл болгож, идэвхгүй, мөн залхуу биш байж, Бурханы үгийг хэрэгжүүлэх зөв замд орох зорилготой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын тухай”-аас

Хэрэв чи хэвийн сүнслэг амьдралаар амьдрах хүсэлтэй байгаа бол чи өдөр бүр шинэ гэрлийг хүлээн авч, Бурханы үгийн үнэн зөв ойлголтыг хайж, үнэн рүү чиглэсэн тодорхой байдалд хүрэх хэрэгтэй. Чи бүх зүйлд хэрэгжүүлэх замыг олж авах хэрэгтэй ба өдөр бүр Бурханы үгийг уншсанаар шинэ асуултыг олж өөрийн дутагдлыг илрүүлж чадна. Энэ хүсэл нь эргээд цаашид цангаж, эрж хайдаг зүрх сэтгэлийг төрүүлж, тэр нь чиний бүх биеийг хөдөлгөөнд оруулах ба чи ямар ч үед Бурханы өмнө амар тайван байх боломжтой болж, ард хоцрохоос гүнээ айдаг болно. Хэрэв хүн энэхүү цангасан зүрх сэтгэл, эрж хайдаг зүрх сэтгэлтэй байж чадвал, мөн тасралтгүй орохыг хүсэж байвал тэд сүнслэг амьдралын зөв зам дээр байна. Ариун Сүнсний сэтгэл хөдлөлийг хүлээн авч чадах хүмүүс, ахиц дэвшил гаргахыг хүсэж бүй хүн, Бурханаар төгс болгуулахыг хүсэж буй хүн, Бурханы үгийг илүү гүнзгий ойлгохыг хүсэн мөрөөдөж байгаа хүмүүс, мөн ер бусын зүйлийг эрж хайдаггүй бодит үнэ төлөөсийг төлж Бурханы хүсэлд бодит анхаарал хандуулж, бодитоор орж, өөрсдийн туршлагыг илүү үнэн бөгөөд бодит болгодог хүн, сургаалын хоосон үгийг эрж хайдаггүй хүн, ер бусын мэдрэмжийг хайдаггүй бас ямар нэг агуу хүнд мөргөдөггүй—иймэрхүү төрлийн хүн нь хэвийн сүнслэг амьдрал руу орсон байдаг. Мөн тэдний хийдэг бүх зүйл нь амийн илүү их ахиц дэвшилд хүрэх зорилготой бөгөөд өөрсдийн сүнсийг шинэ хийгээд зогсонги бус байлгаж, үргэлж эерэгээр орох боломжтой болохын тулд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэвийн сүнслэг амьдралын тухай”-аас

Хэрвээ чи өнөөдрийн гэрлийг дагаж чадахгүй бол чиний Бурхантай харилцах харилцаанд зай гардаг—энэ нь бүр таслагдаж ч магадгүй байдаг—ба чи хэвийн сүнслэг амьдралгүй байдаг. Бурхантай харилцах хэвийн харилцаа нь Бурханы бодитой үгсийг хүлээн зөвшөөрсөн суурин дээр бий болдог. Чи хэвийн сүнслэг амьдралтай юу? Чи Бурхантай хэвийн харилцаатай юу? Чи Ариун Сүнсний ажлыг дагадаг нэгэн мөн үү? Хэрвээ чи өнөөдөр Ариун Сүнсний гэрлийг дагах чадвартай бөгөөд Бурханы үгэн доторх Түүний хүслийг ухаарч, эдгээр үгэнд орж чадвал чи Ариун Сүнсний урсгалыг дагадаг нэгэн мөн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Хэрэв хүн Бурханд итгэж, амь руу орохоор тэмүүлж, өөрсдийн зан чанартаа өөрчлөлт хийхийг зорихдоо тэд төлөөсийг төлж, Бурхан юу хийдэг ч бай хамаагүй Бурханыг үргэлж дагадаг зан байдалд хүрэх ёстой. Энэ бол хүмүүсийн хийх ёстой зүйл юм. Хэдийгээр чи энэ бүхний дүрэм мэт дагаж мөрддөг ч гэсэн чи үүнийг үргэлжлүүлэх ёстой бөгөөд хэчнээн хүнд шалгалт байсан ч бай хамаагүй Бурхантай харилцах хэвийн харилцаагаа орхиж болохгүй. Чи залбирч, чуулганы амьдралаа хадгалж, мөн ах дүүстэйгээ хамт байх ёстой. Бурхан чамайг шалгахад ч гэсэн чи үнэнийг эрэлхийлэх ёстой. Энэ бол сүнслэг амьдралын төлөөх хамгийн наад захын зүйл юм. Үргэлж эрэлхийлж, хамтран ажиллахыг хичээдэг зүрх сэтгэлтэй байж, бүх эрч хүчээ ашигла—үүнийг хийх боломжтой юу? Үүний үндсэн дээр ялган таних, бодит байдал руу орох нь чиний хувьд биелүүлэх боломжтой зүйл болно. Чиний өөрийн нөхцөл байдал хэвийн байх үед Бурханы үгийг хүлээн зөвшөөрөхөд амархан байдаг ба үнэнийг хэрэгжүүлэх хэцүү биш мэдрэгдэж, Бурханы ажил үнэхээр сайхан санагдана. Гэвч чиний нөхцөл байдал тааруу байвал Бурханы ажил хэчнээн сайхан байсан ч, хэн нэгэн хэчнээн сайхан ярьсан ч бай хамаагүй чи анхаарахгүй байх болно. Хүний нөхцөл байдал хэвийн бус байх үед Бурхан тэдний дотор ажиллах боломжгүй бөгөөд тэдний зан чанар өөрчлөгдөж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Бурханд өгсөн үнэнч байдлаа хадгалах учиртай”-аас

Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай биш бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу хийх чинь хамаагүй, хэр шаргуу ажилладаг чинь эсвэл хэр их эрч хүч гаргаж байгаа чинь хамаагүй энэ нь хүний амьдралын гүн ухаанд харьяалагдана. Чи хүний өнцөг, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах өөрийн байр суурийг хадгалж байгаа ба ингэснээр тэд чамайг магтах болно. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй зүй зохистой харилцаа тогтоодоггүй. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй боловч Бурхантай зүй зохистой харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байхыг хүсэж байгаа бол бүх хүнтэй харилцах чиний харилцаа аяндаа зүй зохистой болно. Ийм байдлаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайранд суурилан тогтдог. Махан бие дээр суурилсан харилцан үйлчлэл бараг байдаггүй, харин сүнсэнд нөхөрлөл, мөн түүнчлэн хайр, тайвшрал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанаас хамааран хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөөх ачаагаар дамжуулан аяндаа бий болдог. Тэдгээр нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй бөгөөд Бурханы үгийн зарчмаар дамжин хэрэгждэг. … Хүмүүсийн дундах зүй зохистой харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгсөн суурин дээр нь үндэслэдэг бөгөөд энэ нь хүний хүчин чармайлтаар бий болдоггүй. Бурхангүйгээр хүмүүсийн дундах харилцаа нь ердөө махан биеийн харилцаа байдаг. Энэ нь зүй зохистой биш, харин хүсэл тачаалд ташаарсан байдаг—энэ нь Бурханы жигшдэг, зэвүүцдэг харилцаа юм. Хэрвээ чи сүнсээрээ хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч зөвхөн өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй үргэлж нөхөрлөл хийхийг хүсдэг бол, мөн хэрвээ чамд таалагддаггүй, чиний ялгаварлаж үздэг, харилцахгүй өөр эрэлчин байдаг бол чи сэтгэл хөдлөлийн хүн бөгөөд чамд Бурхантай харилцах зүй зохистой харилцаа ер байхгүй гэдгийг энэ нь илүү их баталдаг. Чи Бурханыг мэхлэж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Хэдий чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг боловч буруу санаа зорилго өвөрлөдөг ба чиний хийдэг бүхэн зөвхөн хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй—чи Бурханы ачааны дагуу бус махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй зүй зохистой харилцаатай байж чадах аваас зөвхөн тэр үед л чи Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, чи бусадтай яаж харилцаж байгаа нь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу байхгүй, харин энэ нь Бурханы ачааг анхаарч, Түүний өмнө амьдрах явдал байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”-аас

No comments:

Post a Comment