21/05/2019

7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.

Холбогдолтой Бурханы үгс:
7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн сайн үйлийг нандигнаж, муу үйлийг нь жигшдэг билээ. …

… Би өөр хэний ч хийж чадахгүй ажлыг хийсэн, хүн сайн үйлээрээ Миний ачийг хариулж чадна гэдэг л Миний ганц найдвар юм. Хэдийгээр Миний ачийг хариулах хүн маш цөөхөн боловч энэ олон жилийн туршид хүн төрөлхтний дунд нааш цааш яаравчлан гүйсэн минь үр бүтээлтэй байж, Би тун сэтгэл хангалуун байгаа учраас хүний ертөнц дэх Өөрийн аяныг төгсгөж, Өөрийн ажлын дараагийн алхмыг эхлэх болно. Миний анхаардаг зүйл бол хүмүүсийн тоо биш, харин үүний оронд тэдний сайн үйлс юм. Ямар ч байсан та нар өөрсдийн хүрэх газрын төлөө хангалттай сайн үйлийг бэлдэнэ гэж Би найдаж байна. Тэгвэл л Би сэтгэл хангалуун байх болно; эс бөгөөс та нарын хэн ч та нарт тохиолдох гай гамшгаас зугтаж чадахгүй. Гай гамшиг Надаас үүсдэг ба мэдээж Надаар зохицуулагддаг. Хэрвээ та нар Миний нүдэнд сайнаар харагдаж чадахгүй бол гай гамшиг амсахаас зайлахгүй. Гай зовлонгийн дунд та нарын үйлдэл болон үйл хэрэг бүхэлдээ зүй зохистой гэж тооцогдоогүй, учир нь та нарын итгэл болон хайр хуурмаг хоосон байсан ба та нар зөвхөн айдас ч юмуу, эсвэл хүч чадал гэдгээ л харуулсан. Үүний талаар Би зөвхөн сайн эсвэл муу шүүлт л хийх болно. Та нарын тус бүрийн үйлдэл, өөрийгөө илэрхийлэх арга зам Миний сонирхолыг татсан хэвээр байгаа ба үүний үндсэн дээр Би та нарын төгсгөлийг тодорхойлно. Гэхдээ Би үүнийг тодорхой болгох ёстой: Гай зовлонгийн цаг үед Надад өчүүхэн төдий ч үнэнч байгаагүй хүмүүст Би цаашид өршөөл үзүүлэхгүй, учир нь, Миний өршөөл зөвхөн энэ хүртэл үргэлжилдэг. Цаашлаад Надаас нэгэнтээ урвасан хэнд ч Би нүүр өгөхгүй, тэр ч байтугай Би найзуудынхаа ашиг сонирхлыг худалддаг хүмүүстэй харилцах бүр ч дургүй. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, энэ бол Миний зан чанар. Би та нарт үүнийг хэлэх ёстой: Миний зүрх сэтгэлийг шархлуулдаг хэн ч Надаас хоёр дахь удаагаа өршөөл хүртэхгүй бөгөөд Надад үнэнч байсан хэн ч үүрд Миний зүрх сэтгэлд үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи хүрэх газрынхаа төлөө хангалттай сайн үйлийг бэлдэх учиртай”-аас

Би зөвхөн Миний ажлын сүүлийн шатанд та нар дахин шийдэмгий байж гүйцэтгэлээ гойд, чин үнэнчээр хийнэ гэж найдаж байна. Мэдээж Би мөн хүн бүр эцэстээ сайхан газарт очино гэж найдаж байна. Гэсэн хэдий ч та нарыг цорын ганц, эцсийн үнэнч байдлаа Надад өргөх хамгийн сайн шийдвэр гаргуулахад Өөрийн гэсэн шаардлага Надад байсаар байгаа. Хэрвээ хэн нэгэнд тийм цорын ганц үнэнч байдал байхгүй бол тэр хүн мэдээж Сатаны хувьд эрдэнэ болох тул Би түүнийг цаашид ашиглахгүй. Би түүнийг эцэг эхээр нь асруулахаар гэр лүү нь явуулах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Та нар ямар ч үнээр хамаагүй өөрийнхөө хэмжээнд үүргээ чин үнэнч, шулуун шударга сэтгэлээр биелүүлэх хэрэгтэй. Та нарын хэлснээр цаг нь ирэхэд Бурхан Өөрийнх нь төлөө шаналж, төлөөс төлсөн хэнд ч муу хандахгүй. Энэ итгэл үнэмшлийг байнга баримталж, хэзээд умартахгүй байх хэрэгтэй. Ингэсэн цагт л Би анхаарлаа өөрийн эрхгүй та нарт хандуулах боломжтой болно. Үгүй бол Би хэзээ ч та нарт анхаарлаа хандуулж чадахгүй бөгөөд та нар үргэлж Миний зэвүүцэх нэгэн байх болно. Хэрвээ та нар мөс чанараа дагаж, өөрийгөө бүхэлд нь Надад зориулж чадвал, Миний ажилд хүчин чармайлтаа хайрлалгүй, бүх насаа Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарт баярласандаа зүрх сэтгэл минь догдлохгүй гэж үү? Би та нарт бүрэн санаа амар хандахгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүрэх газрын тухай”-аас

Чи өөрийн зүрх сэтгэл, бие болон өөрийн бүхий л жинхэнэ хайраа Бурханд зориулж, тэдгээрийг Бурханы өмнө тавьж, Түүнд бүрэн дуулгавартай байж, Түүний хүсэлд туйлын анхааралтай байж чадна. Махан биеийн төлөө биш, гэр бүлийнхээ төлөө биш, өөрийнхөө хувийн хүслийн төлөө биш харин Бурханы гэр бүлийн ашиг сонирхлын төлөө. Бүх зүйл дээр чи Бурханы үгийг зарчим болгон, суурь болгон авч үзэж болно. Тийм байдлаар чиний санаа зорилго болон чиний өнцөг бүгд зөв газарт байх бөгөөд чи Бурханы өмнө Түүний магтаалыг олж авдаг хүн байх болно. Бурханы дуртай хүмүүс бол Түүнд туйлын ханддаг хүмүүс буюу Түүнд үнэнч хүмүүсээс өөр хэн ч биш.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы практик байдалд туйлын дуулгавартай байж чаддаг хүмүүс бол Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс юм”-аас

Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван Сануулга”-аас

No comments:

Post a Comment