05/12/2019

2. Эцсийн өдрүүдэд Бурханы илэрхийлдэг бүх үнэн нь мөнх амийн зам юм

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).

Чуулгануудад Сүнс юу хэлж буйг чихтэй нь сонсогтун; Ялагч хоёр дахь үхэлд өртөхгүй” (Илчлэл 2:11).

“Тэр надад Бурханы болон Хурганы сэнтийгээс гарах болор шиг тунгалаг амийн цэвэр усны голыг үзүүлэв. Гудамжны голд болон голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навч бүр үндэстнүүдийг эдгээх увдистай байв” (Илчлэл22:1-2).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан Өөрөө амь ба үнэн бөгөөд Түүний амь ба үнэн зэрэгцэн оршдог. Үнэнийг олж авах чадваргүй хүмүүс амийг хэзээ ч олж авахгүй. Үнэний удирдамж, дэмжлэг, хангалтгүйгээр чи бичиг үсэг, хоосон сургаал болон үхлийг л олж авна. Бурханы амь үргэлжид байж байдаг бөгөөд Түүний үнэн ба амь нь хамт оршдог. Хэрвээ үнэний эх сурвалжийг олж чадахгүй бол чи амийн тэжээлийг олж авахгүй; хэрвээ амийн хангалтыг олж авч чадахгүй бол чамд мэдээж үнэн байхгүй, иймээс үзэл, төсөөллийг эс тооцвол чиний бие бүхэлдээ өмхий махан биеэс чинь өөр юу ч биш юм. Номын үгийг амь хэмээн тооцдоггүй, түүхийн бичээсийг үнэн гэж өргөмжилж болдоггүй, хуучны дүрэм журам нь Бурханы өнөөгийн хэлдэг үгийн бүртгэл болж чадахгүй гэдгийг мэдэж ав. Зөвхөн Бурхан газар дэлхий дээр ирж, хүмүүсийн дунд амьдрахдаа илэрхийлдэг зүйл нь үнэн, амь, Бурханы хүсэл бөгөөд Түүний өнөөгийн ажлын арга зам юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Эцсийн өдрүүдийн Христ амийг төдийгүй, өнө удаан мөнхөд үргэлжлэх үнэний замыг авчирдаг. Энэ үнэн бол хүн амийг олж авах зам, нөгөөтээгүүр хүн Бурханыг мэдэж, Бурханаар сайшаагдах цорын ганц зам юм. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн өгсөн амийн замыг эрж хайхгүй бол хэзээ ч Есүсийн сайшаалыг олж, тэнгэрийн хаанчлал тэнгэрийн хаанчлалын үүдээр орох шаардлагыг хангаж чадахгүй. Учир нь чи бол түүхийн хоригдол, утсан хүүхэлдэй юм. Дүрэм журам, бичиг үсэгт захирагдаж, түүхэнд дөнгөлүүлсэн хүмүүс хэзээ ч амийг олж авч чадахгүй, мөн мөнх амийн замыг хэзээ ч олж авч чадахгүй. Яагаад гэвэл, тэдэнд байгаа бүхэн сэнтийгээс урсах амийн ус биш, харин хэдэн мянган жил тэдний зууралдсан бохир ус юм. Амийн усаар хангагдаагүй хүмүүс үүрд хүүр, Сатаны зугаа, тамын хүү хэвээр үлдэнэ. Ийм маягаар, тэд Бурханыг хэрхэн харж чадах вэ? Хэрвээ чи зөвхөн өнгөрсөнтэй зууралдаж, аливаа зүйлийг зогсонги байлгахыг хичээн, байгаа байдлаа өөрчилж, түүхийг хаяхаар хичээдэггүй бол үргэлж Бурханы эсрэг байхгүй гэж үү? Бурханы ажлын алхмууд нь долгилох давлагаа, нүргэлэх аянга мэт далайцтай, хүчирхэг—гэтэл чи мунхаглалдаа хөтлөгдөж, юу ч хийлгүй зүгээр суугаад сүйрлээ хүлээж байна. Ийм байж чи яаж Хурганы мөрийг дагадаг нэгэн гэж тооцогдох юм бэ? Чи өөрийнхөө зууралддаг тэр Бурханыг үргэлж шинэ, хэзээ ч хуучирдаггүй Бурхан гэж яаж батлах вэ? Мөн шарласан номуудын чинь бичиг үсэг яаж чамайг шинэ эринд аваачих вэ? Тэдгээр нь яаж чамайг Бурханы ажлын алхмуудыг хайхад хөтлөх вэ? Мөн яаж чамайг тэнгэр лүү аваачих вэ? Чиний гарт буй зүйл бол түр зуурын тайтгарлыг өгөх бичиг үсэг болохоос амь өгөх чадалтай үнэн биш юм. Чиний уншдаг судар зүгээр л хэл яриаг чинь баяжуулдаг зүйл болохоос, төгс байдалд хүргэх зам байх нь байтугай хүний амьдралыг мэдэхэд туслах мэргэн ухааны үг ч биш юм. Энэ зөрүү чамд ямар нэг юм бодогдуулахгүй байна уу? Энэ чамд доторх нууцуудыг нь ойлгуулахгүй байна гэж үү? Чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай уулзаж чадах уу? Бурхан ирэхгүйгээр чи өөрийгөө тэнгэр лүү аваачиж Бурхантай хамт гэр бүлийн аз жаргалыг эдэлж чадах уу? Чи одоо ч мөрөөдсөөр л байна уу? Тэгвэл Би чамайг мөрөөдөхөө больж, одоо хэн ажиллаж байгааг, эцсийн өдрүүдэд хүмүүсийг аврах ажлыг хэн явуулж байгааг хар гэж зөвлөж байна. Эс бөгөөс чи хэзээ ч үнэнийг олж авч чадахгүй, мөн хэзээ ч амийг олж авч чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

Хаанчлалын эрин үед Бурхан үг ашиглан шинэ эрин үеийг эхлүүлж, Өөрийн ажлын арга барилыг өөрчилж, бүхий л эрин үеийн ажлыг хийдэг. Энэ нь Үгийн эрин үед Бурханы ажилладаг зарчим билээ. Тэр бие махбодтой болж, өөр өөр өнцгөөс ярьж, үг нь махбодоор илэрсэн Бурханыг болон Түүний мэргэн ухаан, гайхалтай байдлыг харах боломжийг хүнд олгодог. Хүнийг байлдан дагуулж, төгс болгож, таягдах зорилгод илүү сайн хүрэхийн тулд ийм ажил хийгддэг. Энэ бол Үгийн эрин үед ажиллахдаа үгийг ашиглахын жинхэнэ утга учир юм. Үгээр дамжуулан хүн Бурханы ажлыг, Бурханы зан чанарыг, хүний мөн чанарыг болон хүн юунд орох ёстойг мэдэж авдаг. Үгийн эрин үед Бурханы хийхийг хүсдэг ажил үгээр дамжуулан бүхэлдээ биелдэг. Үгээр дамжуулан хүнийг илчилж, таягдан хаяж, шалгадаг. Хүн үгийг харж, үгийг сонсож, үгийн оршин тогтнолыг мэддэг болсон. Үүний үр дүнд тэрээр Бурханы оршин тогтнолд, Бурханы бүхнйг чадагч байдал, мэргэн ухаанд, мөн түүнчлэн хүнийг гэсэн Бурханы хайранд, хүнийг аврах Түүний хүсэлд итгэдэг. “Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас

Эцсийн өдрүүдэд Христ хүнийг сургах, хүний мөн чанарыг ил болгох, хүний үг болон үйл хэрэгт нь дүн шинжилгээ хийхийн тулд төрөл бүрийн үнэнийг хэрэглэдэг. Хүний үүрэг, хүн яаж Бурханд дуулгавартай байх ёстой, хүн яаж Бурханд үнэнч байх ёстой, хүн яаж хэвийн хүн чанарыг амьдран харуулах учиртай болон Бурханы мэргэн ухаан, зан чанар гэх зэрэг төрөл бүрийн үнэнийг эдгээр үг агуулдаг. Эдгээр үг нь бүгд хүний мөн чанар болон ялзармал зан чанар луу чиглэдэг. Ялангуяа, хүн Бурханыг яаж голдгийг илчилсэн үгс нь хүн хэрхэн Сатаны биелэл, Бурханы эсрэг дайсны хүч болдогтой холбогдуулан хэлдэг. Шүүлтийн ажлаа хийхдээ Бурхан хүний угийн чанарыг ердөө хэдхэн үгээр тодорхой болгодог юм биш; Тэрээр удаан хугацааны туршид илчилж, харьцаж, засдаг. Илчлэлт, харьцалт болон засалтын эдгээр аргыг энгийн үгээр бус, харин хүний огтхон ч эзэмшдэггүй үнэнээр л орлуулж болдог. Зөвхөн ийм төрлийн арга барилыг л шүүлт гэж үздэг; ийм төрлийн шүүлтээр л дамжуулан хүн номхорч, Бурханд захирагдахад бүрэн үнэмшээд зогсохгүй Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг олж авч чаддаг. Шүүлтийн ажлын авчирдаг зүйл гэвэл Бурханы жинхэнэ дүр төрхийн тухай хүний ойлголт, өөрийнх нь тэрслүү байдлын тухай үнэн мэдлэг юм. Шүүлтийн ажил нь хүнд Бурханы хүслийн тухай, Бурханы ажлын зорилгын тухай, хүн ойлгошгүй нууцуудын тухай ихээхэн ойлголт олж авах боломжийг олгодог. Түүнчлэн хүнд өөрийн ялзарсан мөн чанар болон ялзралынхаа үндсийг таньж мэдэх, хүний муу муухайг нээн илрүүлэх боломжийг олгодог. Энэ бүх үр дүнг шүүлтийн ажил авчирдаг, учир нь энэ ажлын мөн чанар нь үнэндээ Бурханы үнэн, зам, амийг Түүнд итгэдэг бүх хүнд нээх ажил юм. Энэ ажил нь Бурханы хийдэг шүүлтийн ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. … Энэ үе шатны ажлыг бүрэн дуусгахад хүний ойлгодоггүй бүх нууц илчлэгдсэн байх бөгөөд өмнө нь ойлгоогүй байсан бүх үнэн ойлгомжтой болж, хүн төрөлхтөнд ирээдүйн зам, хүрэх газрыг нь хэлэх болно. Энэ бол өнөөгийн үе шатанд хийгдэх бүх ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авдаг. Өнгөрсөнд ямар үзэлтэй байснаа мэдэх болон тэдгээрийг орхисон нь бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Тэр яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй тухай ойлголт чинь ч бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд хүртэл ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн, тэд ирээдүйд юу болох тухай хэлсэн боловч тэр нь тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажил биш. Мөн хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд ч биш юм. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment