04/12/2019

VII. Нигүүлслийн эрин үеийн гэмшлийн зам болон эцсийн өдрүүд дэх мөнх амийн зам хоёрын хоорондох ялгаа

1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн түгээсэн илгээлт нь ердөө гэмшлийн зам байсан

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).

“‘Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ’ гэв.” (Матай 26:28)

“Тэгээд Тэрээр бичвэрийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээлээ. Тэр тэдэнд хандаж, ‘Христ зовж, гурав дахь өдрөө үхлээс амилна: Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм’ гэжээ” (Лук 24: 45-47).

Холбогдолтой Бурханы үг:

Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр, ажлын үр дүнд хүрэхийн тулд хүний нүглийг цайруулах хангалттай тахилыг шаардсан юм. Нигүүлслийн эрин үед хүмүүсийн харсан зүйл нь ердөө хүний нүглийг цайруулах Миний тахил—Есүс байв. Бурхан өршөөнгүй, хүлээцтэй байж чадна гэдгийг л тэд мэддэг бөгөөд Есүсийн өршөөл, энэрлийг л хардаг. Энэ нь тэд бүхэлдээ Нигүүлслийн эрин үед амьдарч байснаас болсон билээ. Иймээс золин аврагдаж чадахаасаа өмнө тэд, Есүсийн хайрласан олон янзын нигүүлслийг эдлэх ёстой болжээ, ингэснээр л үр ашгийг нь хүртэх болно. Ийм маягаар, нигүүлсэл эдэлснээр тэд нүглээ уучлуулж, бас Есүсийн хайрласан тэсвэр, тэвчээрийг эдэлснээр золин аврагдах боломжтой болж чадах байлаа. Есүсийн тэсвэр, тэвчээрээр л дамжуулан тэд уучлал хүлээн авч, Есүсийн хайрласан элбэг дэлбэг нигүүлслийг эдлэх эрхийг олж авсан юм. Яг л Есүсийн хэлсэнчлэн: Би зөв шударга хүмүүсийг биш, харин нүгэлтнүүдийг золин аварч, нүгэлтнүүдэд нүглээ уучлуулах боломж олгохоор ирсэн. … Есүс хүн төрөлхтнийг улам их хайрлаж, хүний нүглийг уучилж, хүнд хангалттай өршөөл, өгөөмөр сэтгэл авчрах тусам тэд Есүсээр авруулж, Есүсийн асар их үнээр буцаан худалдаж авсан төөрсөн хурганууд гэж нэрлэгдэх улам их эрхтэй болсон билээ. Сатан ч бас энэ ажилд хөндлөнгөөс оролцож чадахгүй, учир нь нярай хүүхдээ энгэртээ тэвэрдэг энэрэлт эхийн адилаар Есүс дагалдагчдадаа хандаж байв. Тэрээр тэдэнд уурлаж, тэднийг жигшээгүй, харин тайтгарлаар дүүрэн байлаа; тэдний дунд Есүс хэзээ ч уурсан хилэгнээгүй, харин нүглийг нь тэвчсэн бөгөөд мунхаглал, мэдлэггүй байдлыг нь хараагүй дүр үзүүлж, “Бусдыг дал дахин долоон удаа уучил” хэмээн хэлэхэд хүрч, Түүний зүрх сэтгэл бусдын зүрх сэтгэлийг уяруулсан. Ингэснээр л хүмүүс Түүний тэвчээрээр дамжуулан нүглээ уучлуулсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс

Нигүүлслийн эрин үед Есүс шавь нартаа хэрхэн хэрэгжүүлэх, хэрхэн цугларах, хэрхэн залбиран гуйх, бусдад хэрхэн хандах гэх мэтийн хэдэн цуврал сургаалыг л айлдсан. Түүний гүйцэтгэсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажил байсан бөгөөд шавь нар нь болон Түүнийг дагадаг хүмүүс хэрхэн хэрэгжүүлэх учиртай талаар л Тэр нарийвчлан тайлбарласан. Тэр эцсийн өдрүүдийн нэг ч ажлыг хийлгүй Нигүүлслийн эрин үеийн ажлыг л хийсэн юм. … Есүс зөвхөн эцсийн өдрүүдийн тэмдгүүдийн талаар, хэрхэн тэвчээртэй байж, хэрхэн аврагдах тухай, хэрхэн гэмшиж, нүглээ улайх, мөн хэрхэн загалмайг үүрч, зовлонг тэвчих талаар ярьсан; Тэрээр, эцсийн өдрүүдийн хүн хэрхэн орох ёстой, Бурханы хүслийг хангалуун болгохоор хэрхэн эрж хайх ёстой талаар хэзээ ч яриагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн Бурханы илчлэлийг хүлээн авч яахин чадах билээ?”-ээс

Есүсийн ажил нь зөвхөн золин аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс

Есүсийг ажлаа хийж байх үед Түүний талаарх хүний мэдлэг мөн л бүрхэг, тодорхойгүй байв. Тэр бол Давидын үр удам гэдэгт хүн үргэлж итгэж байсан ба Тэр бол агуу эш үзүүлэгч, хүний нүглийг золин аварсан энэрэнгүй Эзэн хэмээн зарласан юм. Итгэлийнхээ хүчээр зарим нь Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд өвчин нь эдгэжээ; сохор хүн харж, үхсэн хүн ч дахин амилж байлаа. Гэвч хүн өөрийнх нь дотор гүн үндэслэсэн сатаны ялзарсан зан чанарыг олж мэдэж чадаагүй, мөн үүнийг хэрхэн хаяхыг ч мэдэхгүй байсан юм. Хүн махан биеийн амар амгалан, аз жаргал, гэр бүлийн нэг гишүүний итгэл бүхий л гэр бүлийнхэнд ерөөл авчрах, өвчнийг эдгээх гэх мэт олон нигүүлслийг хүлээн авчээ. Үлдсэн нь хүний сайн үйл хэрэг, мөн түүний сүсэг бишрэлтэй төрх байдал байв; хэрвээ хүн эдгээрт үндэслэн амьдарч чаддаг бол түүнийг хүлээн зөвшөөрч болохуйц итгэгч гэж үздэг байлаа. Зөвхөн ийм итгэгчид л үхсэнийхээ дараа диваажинд орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг байлаа. Гэвч энэ хүмүүс амьдрах хугацаандаа амийн замыг огт ойлгохгүй юм. Тэдний хийсэн бүхэн нь зан чанараа өөрчлөх ямар ч замаар явалгүйгээр тогтмол давтамжтайгаар нүгэл үйлдэж, дараа нь нүглээ улайх явдал байсан: Нигүүлслийн эрин үе дэх хүний нөхцөл байдал ийм байлаа. Хүн бүрэн аврал хүртсэн үү? Үгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Нигүүлслийн эрин үе нь гэмшлийн сайн мэдээг тунхагласан бөгөөд хүн итгэх л юм бол аврагдах байсан. Өнөөдөр авралын оронд байлдан дагуулалт болон төгс болгох тухай яриа л байдаг. Хэрвээ хүн итгэвэл тэдний бүхий л гэр бүл ерөөгдөх болно эсвэл тэрхүү аврал нь эцсийнх гэж хэзээ ч хэлээгүй. Өнөөдөр хэн ч эдгээр үгсийг хэлдэггүй бөгөөд тийм зүйлс нь хоцрогдсон. Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

No comments:

Post a Comment