Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Би бол зам, үнэн, амь юм” (Иохан 14:6).
“Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм” (Иохан 14:10).
“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).
“Учир нь хуурамч христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг үзүүлэх ба боломжтой бол сонгогдсон хүмүүс хүртэл хууран мэхлэгдэх болно” (Матай 24 : 24).
“Лууны амнаас, араатны амнаас, бас хуурамч эш үзүүлэгчийн амнаас мэлхий мэт гурван бузар сүнс гарч ирэхийг би харлаа. Учир нь тэд бол гайхамшиг үзүүлж, газрын хаад, бүх дэлхийн хаад руу очин, тэднийг Төгс Хүчит Бурханы агуу өдрийн дайнд цуглуулах диаволуудын сүнснүүд юм” (Илчлэл 16:13-14).
Холбогдолтой Бурханы үг:
Бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы мөн чанарыг агуулах болно, бие махбодтой болсон Бурхан Тэрээр Бурханы илэрхийллийг агуулах болно. Нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн хийх ёстой ажлыг авчрах болно, нэгэнт Бурхан махбод болсон учраас Өөрийн юу болохыг илэрхийлэх бөгөөд хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг харуулж чадах болно. Бурханы мөн чанарыг агуулдаггүй махбод нь гарцаагүй бие махбод болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Энэ нь Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судлахын тулд хүн Түүний илэрхийлж буй зан чанар, хэлж буй үгнээс нь үүнийг тодорхойлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг Түүний мөн чанараас тогтоох ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлоход[a], гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний үг, Түүний зан чанар гээд олон бий) анхаарал хандуулах нь чухал юм. Хэрвээ хүн зөвхөн Түүний гадаад дүр төрхийг харж, Түүний мөн чанарыг орхигдуулбал, энэ нь хүний мэдлэггүй байдал, гэнэн занг харуулна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Махбод болсон Бурханыг Христ гэдэг, иймээс хүмүүст үнэнийг өгч чаддаг Христийг Бурхан гэдэг. Энэ тухайд ямар ч хэтрүүлсэн зүйл байхгүй, учир нь Тэр Бурханы мөн чанарыг болон хүний хүрэх боломжгүй Бурханы зан чанар ба Өөрийн ажил дахь мэргэн ухааныг эзэмшиж байдаг. Өөрсдийгөө Христ гэдэг атлаа Бурханы ажлыг хийж чаддаггүй хүмүүс бол хуурамч юм. Христ бол газар дэлхий дээрх Бурханы илрэл төдий биш, харин хүмүүсийн дунд ажлаа хийж, дуусгахдаа Бурханы авсан онцгой махбод билээ. Энэ махбод нь газар дэлхий дээрх Бурханы ажлыг хангалттай хариуцаж чаддаг, Бурханы зан чанарыг илэрхийлдэг, Бурханыг сайтар төлөөлж, хүнийг амиар хангадаг учир ямар ч хүнээр үүнийг орлуулах боломжгүй. Христийг дуурайдаг хүмүүс эрт орой нэгэн цагт бүгд унах болно, учир нь тэд өөрсдийгөө Христ гэцгээдэг ч, Христийн мөн чанарыг эзэмшдэггүй. Иймд Би, Христийн жинхэнэ байдлыг хүн тодорхойлох боломжгүй, харин Бурхан Өөрөө үүнийг хариулж шийднэ гэж хэлдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод юм. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл гэдгээс үүддэг. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх байдаг; энэ мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг Тэр яавч хийж чадахгүй, мөн Өөрийнх нь хүслийн эсрэг чиглэдэг үгийг хэзээ ч Тэр хэлэхгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Хэдийгээр Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг ч, тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин Тэр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямар байдалтай махбод нь үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Ийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ онгирдог бөгөөд хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христ нь хуурамч Христэд хамаарах ямар ч элементээр бохирдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийг нь харах боломжийг бүх хүнд олгох гэсэндээ тэгдэггүй. Харин ч, Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнх нь илчилдэг зүйл мөн чанарыг нь нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр гараараа булаан аваагүй; үүнийг Түүний ажил болоод мөн чанар тодорхойлдог. …
Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин зүрх сэтгэлээр дуусгах чадвартай. Тэрээр тэнгэр дэх Бурханыг жинхэнэ зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай бөгөөд Эцэг Бурханы хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний угийн илчлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; Түүний илэрхийлэл бол даган дуурайлт биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин энэ нь Түүний дотор угаасаа байдаг учраас төрөлхийн илэрхийлэл гэж нэрлэгддэг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Өнөө үед тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээж, олон ид шид үзүүлж чадах хүн гарч ирээд, Есүс ирлээ хэмээн өөрийгөө зарлавал энэ нь муу ёрын сүнснүүдийн дүр эсгэлт, Есүсийг дуурайсан хэрэг байх юм. Үүнийг санаж яв! Бурхан нэг ажлаа давтдаггүй. Есүсийн ажлын үе шат аль хэдийн биелсэн ба ажлын тэрхүү үе шатыг Бурхан дахин хэзээ ч хийхгүй. Бурханы ажил хүний үзэлтэй нийцэшгүй байдаг; жишээлбэл Хуучин Гэрээнд Мессиа ирнэ гэж зөгнөсөн боловч Есүс ирж таарсан, хэрвээ өөр Мессиа дахин ирвэл буруу юм. Есүс аль хэдийн нэг удаа ирсэн ба энэ удаад дахин ирсэн бол буруу байх байв. Эрин үе болгонд нэг нэр байдаг, нэр болгон нь эрин үеийн шинж чанартай байдаг. Хүний үзлээр бол Бурхан үргэлж тэмдэг, гайхамшиг үзүүлэн, үргэлж өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулан, үргэлж яг л Есүс шиг байх ёстой, гэвч энэ удаа Бурхан ердөө ч тийм байдаггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд Бурхан мөн л яг Есүс шиг тэмдэг, гайхамшиг үзүүлж, чөтгөрийг зайлуулж, өвчтэйг эдгээсээр байсан бол нэг ажлаа давтаж байгаа хэрэг болж, Есүсийн ажил ямар ч ач холбогдол, үнэ цэнгүй байх байсан юм. Тиймээс Бурхан эрин үе бүрд ажлын нэг үе шатыг хэрэгжүүлдэг. Түүний ажлын үе шат бүрийг гүйцэлдмэгц нь муу ёрын сүнснүүд удалгүй дуурайдаг ба Сатан Бурханыг өсгий даран дагаж эхэлсний дараа Бурхан өөр арга барилд шилждэг. Бурхан ажлынхаа нэг үе шатыг биелүүлмэгц муу ёрын сүнснүүд үүнийг нь дуурайдаг. Та нар энэ талаар тодорхой ойлгох ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
Муу ёрын сүнсэнд эзэмдүүлж, “Би бол Бурхан!” гэж хашхирдаг зарим хүн бий. Гэсэн ч тэдний төлөөлдөг зүйл буруу учраас эцэстээ тэд илчлэгддэг. Тэд Сатаныг төлөөлдөг ба Ариун Сүнс тэдэнд анхаарлаа огт хандуулдаггүй. Чи өөрийгөө хэчнээн их өргөмжилж, хэр чанга хашхирсан ч бай Сатанд харьяалагддаг бүтээгдсэн зүйл хэвээрээ л байна. Би хэзээ ч, “Би бол Бурхан, Би бол Бурханы хайртай Хүү!” гэж хашхирдаггүй. Гэвч Миний хийдэг ажил бол Бурханы ажил юм. Би хашхирах хэрэгтэй гэж үү? Ямар ч өргөмжлөл хэрэггүй. Бурхан Өөрийн ажлыг Өөрөө хийдэг бөгөөд хүн Түүнд байр суурь олгож, эсвэл хүндэт цол өгөх хэрэггүй: Түүний Өөрийн ялгамж чанар болон байр суурийг төлөөлөхөд Түүний ажил л хангалттай юм. Түүнд баптисм хүртээхээс өмнө Есүс Бурхан Өөрөө байгаагүй гэж үү? Тэрээр Бурханы махбод болсон бие байгаагүй гэж үү? Мэдээж Тэр гэрчлэл хүлээн авсныхаа дараа л Бурханы цорын ганц Хүү болсон гэж үү? Өөрийн ажлыг эхлэхээсээ ч өмнө Есүс гэдэг нэртэй хүн байгаагүй гэж үү? Чи шинэ зам гаргаж, эсвэл Сүнсийг төлөөлж чадахгүй. Чи Сүнсний ажлыг болон Түүний хэлдэг үгийг илэрхийлж чадахгүй. Чи Бурханы Өөрийн ажлыг хийж чадахгүй, Сүнсний ажлыг ч хийж чадахгүй. Бурханы мэргэн ухаан, гайхамшиг, ойлгогдошгүй байдал болон хүнийг гэсгээдэг Бурханы бүх зан чанар: энэ бүхнийг чи илэрхийлэх чадваргүй. Иймд өөрийгөө Бурхан гэж хэлэх нь нэмэргүй; чамд зөвхөн нэр байх ба ямар ч мөн чанар байхгүй байх байсан. Бурхан Өөрөө ирсэн боловч хэн ч Түүнийг таниагүй, гэсэн ч Тэр Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Сүнсийг төлөөлөн үүнийг хийдэг. Чи Түүнийг хүн эсвэл Бурхан, Эзэн эсвэл Христ гэж дуудсан ч, эсвэл Түүнийг эгч гэж дуудсан ч энэ нь хамаагүй. Харин Түүний хийдэг ажил Сүнснийх бөгөөд Бурханы Өөрийнх нь ажлыг төлөөлдөг. Хүн Өөрийг нь ямар нэрээр дуудаж байгааг Тэр анхаардаггүй. Тэрхүү нэр Түүний ажлыг тодорхойлж чадах уу? Түүнийг юу гэж дуудахаас чинь үл хамааран Бурханы тухайд гэвэл Тэрээр Бурханы Сүнсний махбод болсон бие юм; Тэр Сүнсийг төлөөлдөг ба Сүнсээр сайшаагддаг. Хэрвээ чи шинэ эрин үед зориулсан замыг тавьж, хуучин эрин үеийг төгсгөж, шинэ эрин үеийг эхлүүлж, эсвэл шинэ ажил хийж чадахгүй бол Бурхан гэж нэрлэгдэж чадахгүй!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс
Тайлбар:
а. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.
No comments:
Post a Comment