13/12/2019

1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бурханы Өөрийн ажил бүх хүн төрөлхтний ажилтай холбоотой ба энэ нь мөн бүхэл бүтэн эриний ажлыг төлөөлдөг. Өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн ажил нь Ариун Сүнсний бүх ажлын хөдөлгөөн болон чиг хандлагыг төлөөлдөг, харин элч нарын ажил нь Бурханы Өөрийн ажлын дараа үргэлжилдэг ба эрин үеийг удирддаггүй, мөн бүхий л эрин дэх Ариун Сүнсний ажиллах чиг хандлагыг ч төлөөлдөггүй. Тэд хүний хийх учиртай ажлыг л хийдэг бөгөөд удирдлагын ажилтай огтхон ч холбогдохгүй. Бурханы Өөрийн ажил бол удирдлагын ажил доторх төсөл юм. Хүний ажил бол зөвхөн ашиглагдаж байгаа хүний үүрэг бөгөөд удирдлагын ажилтай ямар ч хамаагүй. Бурханы Өөрийн ажил, хүний ажил хоёрын аль аль нь Ариун Сүнсний ажил хэдий ч ялгамж чанар, ажлын төлөөллийн ялгаанаас үүдэн хоорондоо тодорхой, мөн чанарын ялгаатай байдаг. Түүнчлэн өөр өөр ялгамж чанартай ажлын байнууд дээр Ариун Сүнсний хийдэг ажлын хэмжээ нь адил бус байдаг. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын зарчим ба цар хүрээ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Бие махбодтой болсон Бурханы үг шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг замчилж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед өмнөх чиглэлийг нь хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг төдий. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү замчилж, эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас

Бие махбодтой болсон Бурханы ажил шинэ эринийг эхлүүлдэг ба Түүний ажлыг үргэлжлүүлдэг хүмүүс бол Түүнд ашиглагддаг хүмүүс юм. Хүний хийдэг ажил бүгд махбод дахь Бурханы үйлчлэлийн дотор байх бөгөөд энэ цар хүрээнээс хэтрэн гарах чадваргүй. Хэрвээ бие махбодтой болсон Бурхан Өөрийн ажлыг хийхээр ирээгүй бол хүн хуучин эрин үеийг дуусгаж, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй. Хүний хийдэг ажил ердөө л хүний
хувьд боломжтой үүргийнх нь хүрээнд байх бөгөөд Бурханы ажлыг төлөөлдөггүй. Зөвхөн бие махбодтой болсон Бурхан л ирж, хийх ёстой ажлаа гүйцээх боломжтой, Түүнээс өөр хэн ч Түүний өмнөөс энэ ажлыг хийж чадахгүй. Мэдээж Миний энд ярьж байгаа зүйл бие махбодтой болсон Бурханы ажилтай холбоотой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

бие махбодтой болсон Бурхан ба Бурханаар ашиглагддаг хүмүүс мөн чанартаа өөр. Бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарын ажлыг хийж чаддаг байхад Бурханаар ашиглагддаг хүмүүс чаддаггүй. Эрин үе болгоны эхэнд Бурханы Сүнс шинэ эринийг эхлүүлж, хүнийг шинэ эхлэл рүү аваачихын тулд биечлэн үг хэлдэг. Түүнийг ярьж дуусах үед энэ нь, бурханлаг чанар доторх Бурханы ажил дууссан гэдгийг илтгэдэг. Үүний дараагаар хүмүүс амийн туршлага руу орохын тулд бүгд Бурханаар ашиглагддаг хүмүүсийн удирдлагыг дагадаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Бурханы Өөрийн хийдэг ажил нь бүхэлдээ удирдлагын төлөвлөгөөндөө Түүний хийхээр зорьсон ажил бөгөөд агуу удирдлагатай хамаатай юм. Хүмүүсийн (өөрөөр хэлбэл, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн) хийдэг ажил нь өөрсдийн хувийн туршлагаар хангахаас бүрддэг. Энэ нь, өмнө явсан хүмүүсээс илүү давсан туршлагын шинэ замыг олж, Ариун Сүнсний удирдамж дор байх зуураа ах эгч нараа залж чиглүүлэхээс бүрддэг. Энэ хүмүүсийн хангадаг зүйл бол тэдний хувийн туршлага, эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс ашигладаг боловч тэдний хийдэг ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэд бол ердөө, биелүүлэх чиг үүрэг нь дуусаж, эсвэл амьдрал нь төгсөх хүртэл Ариун Сүнсний урсгал дахь хүмүүсийг удирдахын тулд өөр өөр цаг хугацаанд Ариун Сүнсний босгосон хүмүүс юм. Тэдний хийдэг ажил нь Бурханд Өөрт нь зориулсан тохиромжтой замыг бэлдэж, эсвэл газар дээрх Бурханы Өөрийн удирдлагын тодорхой талыг үргэлжлүүлэхийн төлөө байдаг. Эдгээр хүмүүс Түүний удирдлага дахь агуу ажлыг хийж чадахгүй, мөн шинэ замыг ч нээж чадахгүй, тэр ч бүү хэл тэдний хэн нь ч өмнөх эрин үеийн Бурханы бүх ажлыг төгсгөж чадахгүй. Тиймээс тэдний хийдэг ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн чиг үүргийг биелүүлж байгааг л төлөөлдөг бөгөөд Бурхан Өөрөө үйлчлэлээ гүйцэтгэж байгааг төлөөлдөггүй. Яагаад гэвэл тэдний хийдэг ажил Бурханы Өөрийн хийдэг ажилтай адилгүй. Шинэ эрин үеийг эхлүүлэх ажил нь Бурханы оронд хүний хийж чадах зүйл биш. Үүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийдэг бүх ажил нь бүтээгдсэн зүйл болохын хувьд үүргээ гүйцэтгэж байгаагаас бүрддэг бөгөөд Ариун Сүнс хөдөлгөж, эсвэл гэгээрүүлэх үед үүнийг хийдэг. Энэ хүмүүсийн өгдөг удирдамж нь өдөр тутмын амьдрал дахь хэрэгжүүлэлтийн замыг болон Бурханы хүсэлтэй зохицолтойгоор хэрхэн үйлдэх ёстойг хүнд харуулахаас бүрддэг. Хүний ажил нь Бурханы удирдлагыг агуулдаггүй, Сүнсний ажлыг ч төлөөлдөггүй. Жишээ нь Витнес Ли, Ватчман Ни нарын ажил нь замд хөтлөх явдал байсан юм. Зам шинэ ч бай, эсвэл хуучин ч бай, тухайн ажил Библи дотор үлдэх зарчимд үндэслэсэн байв. Энэ нь, орон нутгийн чуулганыг сэргээх, эсвэл орон нутгийн чуулган байгуулахын төлөө байсан ч бай, тэдний ажил чуулгануудыг байгуулахтай холбоотой байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгалгүй орхисон буюу Нигүүлслийн эрин үед цааш хөгжөөгүй ажлыг үргэлжлүүлжээ. Тэдний хийсэн зүйл нь, Есүс тухайн үед ажиллаж байхдаа дараагийн үеийнхнээсээ хүссэн зүйл болох толгойгоо бүтээх, баптисм хүртэх, талх хуваах, эсвэл дарс уух гэх мэтийг сэргээхийн төлөө байлаа. Тэдний ажил Библийг баримталж, Библи дотроос замыг эрж хайх явдал байсан гэж хэлж болно. Тэд ямар ч төрлийн шинэ ахиц дэвшил гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л харж чадна. Гэхдээ тэдний ажлаас хүн Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийхээр төлөвлөдөг шинэ ажлыг ч олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч шинэчлэлт, ямар ч ахиц дэвшил байгаагүй. Тэд Есүсийн цовдлолын бодит баримттай зууралдаж, гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх дадлыг баримталж, эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно, эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой гэсэн үгийг мөрдөж, үүнээс ч илүүтэйгээр, эгч нар номлож болохгүй, зөвхөн дуулгавартай дагах ёстой гэсэн уламжлалт үзлийг мөрдсөөр байв. Хэрвээ ийм маягийн удирдлагыг үргэлжлүүлэн мөрдсөн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг дүрэм журамаас чөлөөлж, эсвэл тэднийг эрх чөлөө болон гоо сайхны ертөнц рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байлаа. Тиймээс эрин үеийг өөрчилдөг, ажлын энэ үе шатыг Бурхан Өөрөө хийж, үг хэлэх ёстой; эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуурыг алдсан. Тиймээс Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас ялгаатай тул тэдний ялгамж чанар болон тэд хэний нэрийн өмнөөс үйлддэг нь ч бас өөр байдаг. Яагаад гэвэл Ариун Сүнсний хийхээр зорьдог ажил өөр бөгөөд үүний үр дүнд, адилхан ажил хийж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд ашиглагддаг хүн бас шинэ ажил хийж болох ба урьдны эрин үед хийсэн зарим ажлыг таягдан хаяж бас болох боловч тэдний хийдэг зүйл шинэ эрин үе дэх Бурханы зан чанар болон хүслийг илэрхийлж чаддаггүй. Тэд зөвхөн хуучин эрин үеийн ажлыг халахын тулд л ажилладаг бөгөөд Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлөх зорилгоор шинэ ажил хийхийн тулд ажилладаггүй. Иймд тэд хэчнээн олон хоцрогдсон дадлыг цуцалж, эсвэл хэчнээн олон шинэ хэрэгжүүлэлт нэвтрүүлэх нь хамаагүй, хүнийг болон бүтээгдсэн зүйлийг төлөөлсөн хэвээр байдаг. Харин Бурхан Өөрөө ажил гүйцэтгэх үед хуучин эрин үеийн хэрэгжүүлэлтийг цуцлахдаа ил тод зарладаггүй, шинэ эрин үе эхэлснийг шууд тунхагладаггүй. Тэр Өөрийнхөө ажилд шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн зорьсон ажлыг шууд хийдэг; өөрөөр хэлбэл, Тэр Өөрийн авчирсан ажлыг шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анх төлөвлөснөөрөө шууд хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг. Хүний харж байгаагаар, Түүний зан чанар болон Түүний ажил нь гэсэн өмнөх эрин үеүдийнхээс өөр байдаг. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь ердөө Түүний ажлын үргэлжлэл, цаашдын хөгжил юм. Бурхан Өөрөө ажиллах үед Өөрийн үгийг илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Эсрэгээрээ, хүн ажиллах үед энэ нь нягтлан цэгнэж, судлах замаар, эсвэл бусдын ажилд суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ өргөжүүлэх замаар хийгддэг. Өөрөөр хэлбэл, хүний хийдэг ажлын мөн чанар нь тогтсон дэг журмыг дагаж, “хуучин замаар шинэ гуталтай алхах” явдал мөн. Энэ нь, Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн алхдаг зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зам дээр үндэслэдэг гэсэн үг юм. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсний ашигладаг хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийн чиг үүргийг гүйцэтгэж, хүний хийх ёстой зүйлийг л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн зүйлийнх байсан ч, Түүний ажил нь Өөрийн чиг үүргийг гүйцэтгэх биш, харин Өөрийн үйлчлэлийг биелүүлэх явдал байв. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн зүйлтэй холбоотой хэрэглэгддэг байхад “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргийг биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол удирдаж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдийгээр Ариун Сүнс олон элчийг ашиглаж, олон эш үзүүлэгчийг дүүргэдэг байсан ч, тэдний ажил ба үг ердөө л бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэх төдий байв. Тэдний зөгнөл хэдийгээр бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж, хүн чанар нь ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлээ хэрэгжүүлж байсан юм биш, харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг гэж хүний чиг үүргийг хэлдэг ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Харин, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлдэг үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба үүнд хүн хүршгүй юм. Бие махбодтой болсон Бурхан ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Өөрийн удирдлагын дотор агуу ажил хийж байгаа ба тийм ажлыг хүн Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн зүйл болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын тухайн үе шатанд өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Бурханы удирдлагагүйгээр, өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурханы үйлчлэл үгүй болсон бол, бүтээгдсэн зүйлийн үүрэг ч гэсэн алдагдах байв. Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргийг биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж үзэж огт болохгүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Түүний Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн зүйлийн гадаад хэлбэртэй бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ямар ч ажил нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал бөгөөд хүн зөвхөн Түүний удирдлагын цар хүрээн дотор, Түүний манлайлал дор чадах бүхнээ хийх ёстой юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment