Энгийн хүмүүс удирдагчид та нарын тухай саналаа хэлэх үед та нар: “Хм, юу чамайг миний талаар саналаа хэлэх эрхтэй болгож байгаа юм бэ? Чи хэдэн номлол өгч чадах вэ? Чи хэр ихийг ярьж чадах вэ? Чи хэчнээн хүнийг удирдаж чадах вэ? Чи юу хийж чадах юм бэ?” гэж хэлдэг. Та нар өөрсдөө тохирдог юм шиг л байдаг. Хэрвээ ийм маягаар үргэлжлүүлбэл та нарт түвэг учрах болно; та нар хэсэг зуур үйлчилж болох боловч дараа нь буруудах болно. Та бүхний тухайд гэвэл, хэрвээ бүс нутаг эсвэл дүүрэг дэх чуулгануудыг та нарь хүлээлгэн өгч, зургаан сарын турш хэн ч та нарыг харж харгалзахгүй бол та нар замаа алдаж эхэлдэг. Хэрвээ жилийн турш хэн ч харж харгалзахгүй бол чи тэднийг удирдан буруу замаар оруулдаг. Хоёр жил өнгөрсөн ч хэн ч чамайг харж харгалзахгүй бол чи тэр хүмүүсийг өөрийнхөө өмнө авчирдаг. Яагаад энэ вэ? Та нар энэ асуултыг өмнө нь бодож үзэж байсан уу? Надад хэл дээ, та нар ийм байх уу? Та нарын мэдлэг зөвхөн хэсэг зуур л хүмүүсийг хангаж чадна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хэрвээ чи нэг зүйлийг хэлсээр байвал зарим хүмүүс таньж чадах болно; чи хэтэрхий өнгөцхөн, гүн гүнзгий байдал хэтэрхий дутмаг гэж тэд хэлнэ. Чамд хоосон сургаал хэлж хүмүүсийг хуурахаар оролдохоос өөр сонголт байхгүй байх болно. Хэрвээ чи үргэлж иймэрхүү байдлаар үргэлжлүүлбэл доор чинь байгаа хүмүүс Бурханд итгэж, туршлагажихдаа чиний арга барил, алхам, үлгэр дуурайлыг дагах бөгөөд тэд тэдгээр үг болон хоосон сургаалыг хэрэгжүүлж, эцэст нь чамайг ийм маягаар ярихад тэд чамайг үлгэр дуурайл болгон ашиглана. Чи хоосон сургаал ярихад хүмүүсийг хөтөлж, чиний доор байгаа хүмүүс чамаас хоосон сургаал сурах бөгөөд аливаа зүйл ахин дэвшихийн хэрээр чи буруу замыг сонгосон байх болно. Доор чинь байгаа хүмүүс бүгд чамайг дагана, иймээс чамд: “Би одоо хүчирхэг; иймээс олон хүн намайг сонсдог бөгөөд дэлхий ертөнц надад дуулгавартай байдаг” гэж санагддаг. Хүний доторх энэ урвалт чамайг, өөрийн эрхгүйгээр Бурханыг нэр төдий толгойлогч болгон хувиргахад хүргэдэг бөгөөд дараа нь чи өөрөө ямар нэгэн урсгал, бүлэглэл байгуулдаг. Шашны урсгал болон бүлэглэлүүд хэрхэн бий болдог вэ? Тэдгээр нь ийм байдлаар бий болдог. Бүхий л шашны урсгал болон бүлэглэлийн удирдагчдыг хар. Тэд бүгд их зантай агаад өөрсдийгөө зөвтгөдөг, тэд өөрсдийнхөө төсөөллийн дагуу, хам сэдвээс нь Библийг тайлбарладаг. Ажлаа хийхийн тулд тэд нар бүгдээрээ бэлэг авьяас, эрдэм мэдлэгт найддаг. Хэрвээ тэд ямар нэгэн зүйлийг номлох чадваргүй байсан бол тэр хүмүүс тэднийг дагах уу? Эцсийн эцэст тэд зарим нэг эрдмийг эзэмшдэг бөгөөд бага зэрэг сургаал хэлж чаддаг эсвэл бусдыг хэрхэн ятгаж, зарим нэг арга чаргыг хэрхэн ашиглахаа мэддэг, тэдгээрээр дамжуулан тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө аваачиж, тэднийг хуурсан. Энэ хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг—гэхдээ бодит байдал дээр тэд удирдагчдаа дагадаг. Хэрвээ тэд жинхэнэ замыг номлодог хүмүүстэй уулзвал тэдний зарим нь “Бид Бурханд итгэх итгэлийнхээ талаар түүнтэй зөвшилцөх хэрэгтэй” гэж хэлэх болно. Бурханд итгэхийн тулд тэд хэн нэгний зөвшөөрлийг хэрхэн шаардаж байгааг хар; энэ нь асуудал биш гэж үү? Тэгвэл тэр удирдагчид юу болох вэ? Хүмүүс үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд тэд Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн саад тээг болсон биш гэж үү? Ийм төрлийн хүмүүс Паултай адил төрлийнхөд харьяалагддаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм” -аас
Бурхан махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед, бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбод дахь Бурханы бүх үйлийг хардаг. Тэр үед, хүний бүх үзэл хөөс болон сарнин замхардаг билээ. Гэхдээ Бурхан махбодоор илрэхийг харсан хүмүүсийн хувьд, зүрх сэтгэлдээ дуулгавартай байсан бүхэн яллагдахгүй, харин санаатайгаар Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс нь антихристүүд бөгөөд Бурханыг зориудаар эсэргүүцдэг дайснууд юм. Бурханы талаар үзэлтэй боловч баяртайгаар дуулгавартай дагадаг хүмүүс яллагдахгүй. Бурхан бодол, санааных нь үндсэн дээр биш, цаад санаа, үйлдлийнх нь үндсэн дээр л хүнийг ялладаг. Хэрвээ хүнийг бодол, санааных нь үндсэн дээр ялладаг байсан бол Бурханы хилэнт гараас хэн ч зугтаж чадахгүй. Бие махбодтой болсон Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс нь дуулгаваргүй байдлынхаа улмаас шийтгүүлдэг. Тэд Бурханыг санаатайгаар эсэргүүцэж байгаа нь Түүний талаарх тэдний үзлээс үүддэг ба Бурханы ажилд саад болдог зүйлийг үйлддэг. Тийм хүмүүс Бурханы ажлыг зориуд эсэргүүцэж, сүйрүүлдэг. Тэд Бурханы талаар үзэлтэй байгаад зогсохгүй Түүний ажилд саад учруулдаг зүйлийг хийдэг ба энэ шалтгааны улмаас ийм хүмүүс яллагдана.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Хэрвээ чи Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнд хэзээ ч дуулгавартай байгаагүй юм уу, Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу ажиллахыг Бурханас гуйсан бол чи хамгийн тэрслүү хүн бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлд нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүн яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэр бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлага тээдэг, захирагдах өчүүхэн ч санаа зорилго цухуйлгаж байгаагүй бөгөөд дуулгавартай байдлыг дуртайяа харуулж, эсвэл өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө үгийг номлоход хамгийн их мэргэшсэн бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж үздэг. Тэрээр аль хэдийн эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд иймэрхүү хэдэн хүн үнэндээ байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй биелүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураахаар горьддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас
Та нар өөрсдийн үзэл болон төрөлхийн биеэ тоосон зангаасаа үүдэн Бурханыг эсэргүүцэж, Ариун Сүнсний ажилд саад болдог. Энэ нь Бурханы ажил буруугаас болдоггүй, харин та нар угаасаа хэтэрхий дуулгаваргүйгээс болдог. Зарим хүн Бурханд итгэсний дараа хүн хаанаас бий болсныг ч баттай хэлж чаддаггүй атлаа Ариун Сүнсний ажлын зөв, бурууг үнэлж олон нийтийн өмнө үг хэлж зүрхэлдэг. Тэр ч байтугай тэд Ариун Сүнсний шинэ ажилтай элч нарт хүртэл сургаал айлдаж, гар хөлөө гозолзуулан, элий балай зүйл ярьдаг; тэдний хүн чанар хэтэрхий дорд бөгөөд тэдэнд өчүүхэн төдий ч эрүүл ухаан байдаггүй. Тийм хүмүүс Ариун Сүнсний ажлаар гологдож, тамын галд шатаагдах өдөр ирэх бус уу? Тэд Бурханы ажлыг мэддэггүй, харин Түүний ажлыг шүүмжилж, мөн Түүнд хэрхэн ажиллахыг нь заахаар оролддог. Тийм ухаангүй хүмүүс Бурханыг хэрхэн мэдэж чадах юм бэ? Хүн Бурханыг эрж хайж, мэдрэх явцдаа Түүнийг мэдэж авдаг; харин Бурханыг дураараа шүүмжлэх явцдаа Ариун Сүынсний гэгээрлээр дамжуулан мэдэж авдаг юм биш. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ үнэн зөв байна, тэд Түүнийг төдий чинээ бага эсэргүүцдэг. Харин хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, Түүнийг төдий чинээ амархан эсэргүүцдэг. Чиний үзэл, чиний хуучин уг чанар, чиний хүн чанар, зан байдал, ёс суртахууны төлөв бол Бурханыг эсэргүүцэх “хөрөнгө” бөгөөд ёс суртахуун нь ялзарсан, хэв чанар нь муу, хүн чанар нь дорд байх тусмаа хүн төдий чинээ Бурханы дайсан байдаг. Үзэл ихтэй, өөрийгөө зөвтгөдөг зан чанартай хүмүүс нь бие махбодтой болсон Бурханд бүр ч илүү дайсагнадаг ба тийм хүмүүс бол антихристүүд юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэддэг атлаа Бурханыг хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол бүр ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
No comments:
Post a Comment