28/12/2019

3. Хүн Христийн илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй байх асуудлын шинж чанар юу вэ? Хүн Христийг Бурхан гэж үзэхгүй байхын үр дагавар юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
3. Хүн Христийн илэрхийлсэн үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй байх асуудлын шинж чанар юу вэ? Хүн Христийг Бурхан гэж үзэхгүй байхын үр дагавар юу вэ?

“Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцэгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн. Би та нарт үнэнийг хэлдэг учраас та нар Надад итгэдэггүй. … Бурханы хүн Бурханы үгийг сонсдог, та нар Бурханых биш учраас тэдгээрийг сонсдоггүй” (Иохан 8:44-47).

Есүс Христ махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг сүнс бүр Бурханаас ирсэн, үүгээр та нар Бурханы Сүнсийг мэдэж болно. Эзэн Есүс махбодоор ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй сүнс бүхэн Бурханаас ирээгүй: энэ бол антихристийн сүнс юм” (1Иохан 4:2-3).

“Учир нь Есүс Христ махбодод ирснийг хүлээн зөвшөөрдөггүй олон мэхлэгч дэлхийд орж ирсэн. Энэ бол мэхлэгч бөгөөд антихрист мөн” (2Иохан 1:7).

Холбогдолтой Бурханы үг:

Чи Бурханд итгэдэг учраас Бурханы бүх үг, Түүний бүх ажилд итгэлээ өгөх ёстой. Өөрөөр хэлбэл, чи Бурханд итгэдэг учраас Түүнд дуулгавартай байх ёстой. Хэрвээ чи ингэж чадахгүй бол Бурханд итгэдэг эсэх чинь хамаагүй. Хэрвээ чи Бурханд олон жил итгэсэн атлаа Түүнд хэзээ ч дуулгавартай байгаагүй юм уу, Түүний бүх үгийг хүлээж аваагүй, харин оронд нь чамд захирагдаж, чиний үзлийн дагуу ажиллахыг Бурханас гуйсан бол чи хамгийн тэрслүү хүн бөгөөд үл итгэгч мөн. Хүний үзэлд нийцдэггүй Бурханы ажил болон үгийг ийм хүн яаж дуулгавартай дагаж чадах юм бэ? Хамгийн тэрслүү хүн бол Бурханаас санаатайгаар зөрж, эсэргүүцдэг нэгэн юм. Тэр бол Бурханы дайсан, антихрист мөн. Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлага тээдэг, захирагдах өчүүхэн ч санаа зорилго цухуйлгаж байгаагүй бөгөөд дуулгавартай байдлыг дуртайяа харуулж, эсвэл өөрийгөө даруу болгосон удаа огт байхгүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилж, хэнд ч хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө үгийг номлоход хамгийн их мэргэшсэн бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн чадамгай гэж үздэг. Тэрээр аль хэдийн эзэмшсэн “эрдэнэсээ” хэзээ ч хаядаггүй, харин тэдгээрийг шүтэн мөргөх, бусдад номлох гэр бүлийн удам дамжсан эд зүйл мэт үздэг ба өөрийг нь шүтдэг тэр мунхгуудад сургаал айлдахдаа тэдгээрийг ашигладаг. Чуулганд иймэрхүү хэдэн хүн үнэндээ байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр оршин суудаг “мохошгүй баатрууд” гэж хэлж болох юм. Тэд үг (хоосон сургаал) номлохыг өөрсдийн хамгийн эрхэм үүрэг болгодог. Тэд “ариун агаад халдашгүй дархан” үүргээ жилээс жилд, үеэс үед идэвхтэй биелүүлж явдаг. Тэдэнд хэн ч хүрч зүрхэлдэггүй, ганц ч хүн тэднийг илт зэмлэж зүрхэлдэггүй. Эрин үеэс эрин үед тэд эрээгүй аашлан бусдыг эзэрхэж, Бурханы гэрт “хаан” болдог. Энэ сүрэг чөтгөр гар нийлэн, Миний ажлыг нураахаар горьддог; энэ амьд диаволууд Миний нүдний өмнө оршин тогтнохыг Би хэрхэн зөвшөөрч чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд үнэнч зүрх сэтгэлээр дуулгавартай байдаг хүмүүсийг Бурхан гарцаагүй олж авна”-аас

Бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй хэний ч, өөрөөр хэлбэл, нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй, нүдэнд үзэгддэг Бурханд итгэдэггүй атлаа тэнгэр дэх үл үзэгдэх Бурханыг шүтэн мөргөдөг хэний ч зүрх сэтгэлд Бурхан байдаггүй. Тэд бол Бурханд дуулгаваргүй, Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Энэ хүмүүст хүн чанар, эрүүл ухаан дутагддаг, үнэний тухайд бол ярихын ч хэрэггүй. Энэ хүмүүсийн хувьд, харагдаж буй, бодит Бурханд тэр тусмаа итгэж болохгүй мөртөө үл үзэгдэх, биет бус Бурхан хамгийн үнэмшилтэй байж, зүрх сэтгэлийг нь хамгийн их баясгадаг. Тэдний эрж хайдаг зүйл нь бодит байдлын үнэн биш, амьдралын жинхэнэ утга учир ч биш, Бурханы санаа зорилго бүр ч биш; харин ч тэд сэтгэл хөөрлийг эрэлхийлдэг. Тэднийг хүсэлд нь хүргэх хамгийн чадамжтай зүйл юу ч байлаа, эргэлзээгүй тэдний итгэл, эрэл хайгуул болдог. Тэд үнэнийг эрж хайхын төлөө биш, өөрсдийнхөө хүслийг хангахын төлөө л Бурханд итгэдэг. Энэ хүмүүс мууг үйлдэгчид биш гэж үү? Тэд өөрсдөдөө туйлын итгэлтэй байдаг бөгөөд тэнгэр дэх Бурхан “сайн хүмүүс” болох тэднийг устгана гэдэгт итгэдэггүй. Харин ч тэд Бурханы төлөө олон зүйл хийж, “үнэнч” байдлаа харуулсан учир Бурхан өөрсдөд нь үлдэхийг зөвшөөрөөд зогсохгүй, өгөөмрөөр шагнана гэдэгт итгэдэг. Хэрвээ тэд нүдэнд үзэгдэх Бурханыг эрэлхийлэх байсан бол өөрсдийнх нь хүсэл нуран унамагц Бурханы эсрэг тэр дор нь хариу довтолж, уур хилэнд автах байлаа. Тэд бол өөрсдийнхөө хүслийг хангахаар эрэлхийлдэг булай хүмүүс юм; тэд үнэнийг эрэлхийлж буй шулуун шударга хүмүүс биш. Ийм хүмүүс бол Христийг дагадаг, хорон муу хүмүүс гэгдэгчид юм. Үнэнийг эрж хайдаггүй энэ хүмүүс үнэнд итгэж чаддаггүй. Тэд нүдэнд үзэгддэг Бурханы үг, ажилд итгэдэггүй ба хүмүүсийн хожмын хүрэх газарт итгэж чаддаггүй учир хүмүүсийн хожмын үр дүнгийн талаар ухамсарлаж бүр ч чаддаггүй. Иймээс тэд нүдэнд үзэгдэх Бурханыг дагаж байсан ч ёрын муу зүйл хийсээр байх бөгөөд үнэнийг эрж хайдаггүй, мөн Миний шаарддаг үнэнийг хэрэгжүүлдэггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Хүний хамгийн том бэрхшээл бол өөрийн харж, хүрч чадахгүй, туйлын нууцлаг, гайхалтай зүйлс болон хүмүүсийн төсөөлшгүй, жирийн хүмүүсийн хүрч чадахааргүй зүйлсийг л хайрладаг. Эдгээр зүйл хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ дүгнэж шинжлэн, тэр бүү хэл бусад бүх зүйлийг үл хайхран эдгээрийг эрж хайж, олж авахаар оролддог. Тэдгээр нь хэдий чинээ бодит бус байна, хүн төдий чинээ нарийвчлан судалж, шинжилдэг төдийгүй тэдгээрийн талаар нарийн нягт бодож сэтгэдэг. Эсрэгээр, хэдий чинээ бодит зүйл байна, хүн төдий чинээ үл тоодог; тэдгээрийг харахдаа хамраа сөхөж, тэр ч байтугай үл тоомсорлодог. Өнөөдөр Миний хийж буй бодит ажилд ханддаг та нарын хандлага яг энэ биш үү? Иймэрхүү зүйлс хэдий чинээ бодитой байна, та нар төдий чинээ гадуурхдаг. Тэдгээрийг судалж шинжлэх цаг огт гаргалгүй, зүгээр л үл тоодог; эдгээр бодитой, амархан шаардлагыг та нар үл ойшоодог ба тэр ч байтугай хамгийн бодит энэ Бурханы талаар ч гэсэн тоо томшгүй их үзлийг өвөрлөдөг бөгөөд Түүний бодит байдал, энгийн байдлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Тэгвэл та нар тодорхойгүй байдлын дунд л итгэдэггүй гэж үү? Та нар өнгөрсөн үеийн тодорхойгүй Бурханд тууштай итгээд өнөөгийн бодит Бурханыг сонирхдоггүй. Өчигдрийн Бурхан, өнөөдрийн Бурхан нь хоёр өөр эрин үеийнх болохоор ингэдэг бус уу? Бас өчигдрийн Бурхан нь тэнгэр дэх агуу сүрлэг Бурхан, харин өнөөдрийн Бурхан нь газар дээрх өчүүхэн хүн болохоор ингэдэггүй гэж үү? Түүнчлэн, хүний шүтэн мөргөдөг Бурхан нь түүний үзлээс бий болсон нэгэн, харин өнөөдрийн Бурхан нь газар дээр бий болсон бодит махбод гэдгээс болдоггүй гэж үү? Эцсийн эцэст, өнөөдрийн Бурхан хэтэрхий бодитой учраас хүн Түүнийг эрж хайдаггүй бус уу? Учир нь өнөөдрийн Бурханы хүнээс хүсдэг зүйл нь хүний хийх хамгийн дургүй, хүнийг ичээдэг яг тэр зүйл юм. Энэ нь хүнийг зовоож байгаа биш үү? Энэ нь хүний шарх сорвийг зоиуд хөндөж байгаа биш үү? Ингэснээр, бодит байдлыг эрж хайдаггүй олон хүн бие махбодтой болсон Бурханы дайсан болсон, өөрөөр хэлбэл антихрист болсон. Энэ нь илэрхий баримт биш гэж үү? Өнгөрсөн үед, Бурхан хараахан махбод болоогүй байхад чи шашны зүтгэлтэн, эсвэл үнэн сүсэгт итгэгч байсан байж болно. Харин Бурхан махбод болсны дараа үнэн сүсэгтэй тэр олон итгэгч өөрсдийн мэдэлгүй антихрист болсон юм. Энд юу болоод байгааг чи мэдэж байна уу? Чи Бурханд итгэхдээ бодит байдалд анхаарлаа төвлөрүүлэн үнэнийг эрж хайхын оронд худал хуурмагт эзэмдүүлдэг—энэ нь бие махбодтой болсон Бурханы эсрэг дайсагналын чинь хамгийн тодорхой эх үүсвэр бус уу? Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг, иймээс бие махбодтой болсон Бурханд итгэдэггүй бүх хүн антихрист бус уу? Тэгэхээр чиний итгэж, хайрладаг нэгэн үнэхээр махбод дахь энэ Бурхан мөн үү? Үнэхээр Энэхүү амьдарч, амьсгалж байгаа хамгийн бодит бөгөөд ер бусын энгийн Бурхан мөн үү? Чиний эрэл хайгуулын зорилго яг юу юм бэ? Энэ нь тэнгэрт байгаа юу, газарт байгаа юу? Энэ нь үзэл үү, үнэн үү? Энэ нь Бурхан уу, эсвэл сахиулсан уу?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Бурханы ажлыг мэддэг хүмүүс л Түүнийг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

Есүс эргэн ирнэ гэдэг нь үнэнийг хүлээн зөвшөөрөх чадвартай хүмүүсийн хувьд агуу аврал, тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун Сүнсийг доромжилж, үнэнийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун Сүнсний удирдамжийг дуулгавартай дагаж, үнэнийг хүсэн хүлээж, эрж хайдаг хүн байх хэрэгтэй; ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж бүү яар; түүнчлэн Бурханд итгэх итгэлдээ хайхрамж, хэнэггүй бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу агаад хүндлэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, мэдлэггүй хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ хайхрамжгүйгээр дүгнэлт хийх гэж яардаг, эсвэл үнэнийг ялладаг хүмүүс бардамналд идэгдсэн байдаг. Есүст итгэдэг хэн ч бай бусдыг харааж, яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншаад, энэ 10,000 үгнээс ганц нь л чиний бодол санаа болон Библитэй нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш нь эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэт итгэлтэй байж, өөрийгөө хэт өндөрт өргөмжлөлгүйгээр даруу байхыг Би чамд бас л зөвлөе. Бурханыг ингэж хүндэтгэх зүрх сэтгэлтэйгээр чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж, ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ чинь Ариун Сүнсний бага зэрэг гэгээрлээс цаашгүй юм байна” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хуурамч Христ байна” гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалдаа сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд Би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна! Та нар, эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд илэрдэг гээд Бурханы хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй, залилуулахаас айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар том эмгэнэл болох бус уу? Ихээхэн судлаад ч чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал эцэстээ шийтгэгдэж, ямар ч ерөөлгүй хоцорно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд тэнцэхгүй бус уу? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн очих аз завшаангүй хүн биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Есүсийн сүнслэг биеийг олж харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно”-оос

Та нар тэнгэр дэх Бурханы оршин тогтнолд итгэдэг боловч газар дээрх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэг. Гэсэн ч, Би та нарын үзэл бодлыг зөвшөөрдөггүй. Ул суурьтай байж, газар дээрх Бурханд үйлчилдэг хүмүүсийг л Би сайшаадаг боловч газар дээрх Христийг огт хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийг хэзээ ч сайшаадаггүй. Тийм хүмүүс тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй, эцэстээ хорон санаатныг шийтгэдэг Миний гараас зугтаж чадахгүй. Энэ хүмүүс бол хорон санаатнууд; тэд бол Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Христийг хэзээ ч дуртайяа дуулгавартай дагадаггүй хорон санаатнууд юм. Мэдээж тэдгээрийн тоонд Христийг мэддэггүй, цаашлаад хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс ордог. Тэнгэр дэх Бурханд л үнэнч байгаа цагт Христэд хүссэнээрээ хандаж болно гэж чи итгэж байна уу? Энэ буруу! Христийн талаарх мэдлэггүй байдал чинь тэнгэр дэх Бурханы талаарх мэдлэггүй байдал юм. Та нар тэнгэр дэх Бурханд хэчнээн үнэнч байх нь хамаагүй энэ нь зүгээр л нэг хоосон үг, хуурамч дүр юм, учир нь газар дээрх Бурхан бол үнэн болоод илүү гүнзгий мэдлэгийг хүлээн авахад хүнд ач тустайгаар үл барам, үүнээс ч илүүтэйгээр хүнийг яллаж, улмаар хорон санаатнуудыг шийтгэх баримтуудыг цуглуулахад илүү ач тустай юм. Чи энд байгаа ашиг тустай болоод хор хөнөөлтэй үр дүнг ойлгов уу? Чи тэдгээрийг мэдэрсэн үү? Та нарыг ойрын нэг өдөр энэ үнэнийг ойлгоосой гэж Би хүсэж байна: Бурханыг мэдэхийн тулд чи тэнгэр дэх Бурханыг мэдээд зогсохгүй, хамгийн чухал нь газар дээрх Бурханыг мэдэх ёстой. Аль нь чухал талаар бүү будил, эсвэл хоёрдогч зүйлээр гол зүйлийг бүү орлуул. Зөвхөн ийм маягаар л чи Бурхантай үнэхээр сайн харилцаатай болж, Бурхантай илүү ойр болж, зүрх сэтгэлээ Түүнд илүү ойртуулж чадна. Хэрвээ чи олон жил итгэлтэй байж, Надтай удаан хугацаанд холбоотой байсан ч Надаас хол хэвээр үлдсэн бол чи Бурханы зан чанарт байнга халдаж байсан байж таарна, мөн чиний төгсгөлийг тооцоолоход маш хэцүү байх болно гэж Би хэлдэг. Надтай олон жил харилцаатай байсан нь чамайг хүн чанартай, үнэнтэй хүн болгон өөрчлөөгүй, харин ч чиний муу арга зам уг чанарт чинь шингэж, чи хоёр дахин их зантай болоод зогсохгүй Миний талаарх буруу ойлголт чинь бүр ихэссэн, тэр ч байтугай, чи Намайг өөрийн анд нөхөр адил үзэж эхэлбэл, эмгэг чинь өнгөцхөн биш, харин ясанд чинь нэвчсэн байна гэж Би хэлнэ. Чи оршуулгын чинь бэлтгэл ажил хийгдэхийг л хүлээх үлдэнэ. Тэр үед чиний Бурхан болохыг Надаас гуйж гувших хэрэггүй, учир нь чи үхэх ёстой нүгэл, уучилшгүй нүгэл үйлдсэн билээ. Би чамд өршөөл үзүүлсэн ч гэсэн, тэнгэр дэх Бурхан амийг чинь авахаар шаардах болно, учир нь Бурханы зан чанарын эсрэг халдсан чинь энгийн асуудал биш, харин уг чанартаа тун ноцтой юм. Цаг нь ирэхэд, чамд урьдчилан хэлээгүй гэж Намайг бүү буруутга. Энэ бүхэн нь ийм байх болно: Чи газар дээрх Бурхан буюу Христтэй ердийн хүний адилаар харилцах үедээ, өөрөөр хэлбэл, энэ Бурхан нь хүнээс өөрцгүй гэж итгэх үедээ мөхөх болно. Энэ нь та бүхэнд өгөх Миний цорын ганц сануулга билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс

Христийн хэлсэн үнэнд найдалгүйгээр амь олж авахыг хүсдэг хүмүүс бол газар дэлхий дээрх хамгийн инээдэмтэй хүмүүс, Христийн авчирсан амийн замыг зөвшөөрдөггүй хүмүүс бол бүтэшгүй мөрөөдөлд автсан хүмүүс юм. Иймд Би эцсийн өдрүүдийн Христийг зөвшөөрдөггүй хүмүүсийг Бурхан үүрд үзэн ядна гэж хэлдэг. Христ бол хүн эцсийн өдрүүдэд хаанчлалд орох үүд хаалга бөгөөд үүнийг хэн ч тойрч эс гарна. Христээр дамжилгүйгээр хэн ч Бурханаар төгс болгуулахгүй. Чи Бурханд итгэдэг, иймээс чи Түүний үгийг хүлээн зөвшөөрч, Түүний замыг дуулгавартай дагах ёстой. Чи үнэнийг ойлгохгүйгээр, амийн хангалтыг хүлээн зөвшөөрөхгүйгээр ерөөл хүртэнэ гэж санахын ч хэрэггүй. Христэд үнэхээр итгэдэг бүх хүнийг амиар хангахын тулд Тэр эцсийн өдрүүдэд ирдэг. Энэ ажил нь хуучин эринийг төгсгөж, шинэ эринд оруулахын төлөө байдаг бөгөөд шинэ эринд орох бүх хүний явах ёстой зам юм. Хэрвээ чи хүлээн зөвшөөрч чадахгүй, оронд нь яллаж, доромжилж, хяхаж хавчдаг бол мөнхийн галд шатах тавилантай бөгөөд Бурханы хаанчлалд хэзээ ч орж чадахгүй. Учир нь энэ Христ бол Өөрөө Ариун Сүнсний илэрхийлэл, Бурханы илэрхийлэл, Бурханы газар дэлхий дээрх ажлаа даалгасан Нэгэн билээ. Иймд хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийн хийсэн бүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Ариун Сүнсийг доромжилж байна гэж Би хэлдэг. Ариун Сүнсийг доромжилдог хүмүүсийн амсах ёстой залхаан цээрлүүлэлт бүгдэд тодорхой байдаг. Хэрвээ чи эцсийн өдрүүдийн Христийг эсэргүүцэж, үгүйсгэвэл үр дагаврыг нь өмнөөс чинь үүрч чадах хэн ч байхгүй гэж Би бас хэлдэг. Түүнчлэн энэ өдрөөс хойш Бурханы сайшаалыг хүртэх өөр боломж чамд олдохгүй; чи өөрийгөө аврахыг оролдсон ч Бурханы царайг дахин хэзээ ч харахгүй. Учир нь чиний эсэргүүцдэг зүйл хүн биш, чиний голдог зүйл ямар нэг шалихгүй хүн биш, харин Христ билээ. Чи үүний үр дагаврыг мэдэж байна уу? Чиний хийсэн зүйл чинь жижиг алдаа биш, харин асар том нүгэл үйлдсэн. Иймээс үнэн л чамд амь авчирч чадах ба үнэнээс өөр юу ч чамайг дахин төрүүлж, чамд Бурханы царайг харуулж чадахгүй учраас үнэний өмнө шүдээ ярзайлгаж, болгоомжгүй шүүмжлэл хийхгүй байхыг Би хүн бүрд ятгаж байна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Эцсийн өдрүүдийн Христ л хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас

No comments:

Post a Comment