Иохан, Петр, Паул нар олон үг хэлсэн, Есүсийн хэлсэн үг бас олон байсан, гэхдээ тэдний ялгамж чанар яагаад ялгаатай байдаг юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй. Иоханы болон Есүсийн хийсэн ажил адилхан байгаагүй бөгөөд өөр шинж чанартай байсан. Үүнээс хүн, Бурхан мөн эсэхийг нь тодорхойлдог. Есүсийн ажил эхлүүлж, үргэлжлүүлж, дуусгаж, үр дүнд хүргэх явдал байв. Тэр эдгээр үе шат болгоныг гүйцэтгэсэн байхад Иоханы ажил нь эхлэл тавихаас хэтрээгүй. Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм. Тэрээр хүнд номлож, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээн, газар сайгүй хэрэн явжээ. энэ талаараа Иохан Тэр хоёр адилхан байсан бөгөөд ялгаатай нь Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хүнд Нигүүлслийн эрин үеийг авчирсан юм. Түүний амнаас хүний хэрэгжүүлэх ёстой үг гарч, Нигүүлслийн эрин үед хүний дагах ёстой зам гарч, эцэст нь Тэрээр золин авралын ажлаа дуусгажээ. Ийм ажлыг Иохан хэзээ ч хийж чадахгүй байв. Иймд Бурханы Өөрийн ажлыг хийсэн нь Есүс байсан ба Тэр бол Бурханыг шууд төлөөлдөг Бурхан Өөрөө байсан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс
Ариун Сүнсний урсгал дахь ажил Бурханы Өөрийнх нь ажил, эсвэл ашиглагдсан хүмүүсийн ажил байх эсэх нь хамаагүй, Ариун Сүнсний л ажил юм. Бурханы Өөрийн мөн чанар Сүнс бөгөөд үүнийг Ариун Сүнс, эсвэл долоо дахин эрчимжсэн Сүнс гэж нэрлэж болно. Ямартай ч Тэд бол Бурханы Сүнс юм. Харин зүгээр л Бурханы Сүнс өөр өөр эрин үед өөрөөр нэрлэгддэг билээ. Гэхдээ Тэдний мөн чанар нь нэг. Тиймээс, Бурханы Өөрийн ажил бол Ариун Сүнсний ажил; бие махбодтой болсон Бурханы ажил ч Ариун Сүнсний ажлаас өөр юу ч биш юм. Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй холилдсон байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай, шууд илэрхийлэл ч биш.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханы илэрхийлдэг зүйл нь Бурхан Өөрөө юу болох бөгөөд үүнд хүн хүршгүй, өөрөөр хэлбэл, үүнд хүний сэтгэхүйгээр хүрэхийн аргагүй байдаг. Тэр бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажлаа илэрхийлдэг бөгөөд энэ нь хүний туршлагын нарийн учиртай хамаагүй, харин Өөрийнх нь удирдлагатай холбоотой байдаг. Хүн өөрийн туршлагыг илэрхийлдэг бол Бурхан Өөрийн оршихуйг илэрхийлдэг—энэ оршихуй нь Түүний төрөлх зан чанар бөгөөд үүнд хүн хүршгүй. Хүний туршлага нь Бурханы оршихуйн илэрхийлэлд тулгуурлан үзэж харсан зүйл болон мэдлэг байдаг. Ийм ойлголт болоод мэдлэгийг хүний оршихуй гэдэг. Тэдгээр нь хүний төрөлх зан чанар болоод бодит хэв чанарын суурин дээр илэрхийлэгддэг; ийм учраас тэдгээрийг ч бас хүний оршихуй гэж нэрлэдэг. … Хүний ярьдаг зүйл бол тэдний мэдэрч туулсан зүйлс юм. Энэ нь тэдний үзсэн зүйл, оюун санааных нь хүрч чадах хязгаар бөгөөд тэдний мэдрэхүйн мэдэрч чадах зүйлс юм. Энэ л тэдний нөхөрлөж чадах зүйл билээ. Бурханы махбод болсон биеийн хэлсэн үг нь Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Сүнсний хийсэн ажлыг илэрхийлдэг. Махбод нь үүнийг туулаагүй, хараагүй хэдий ч махбодын мөн чанар нь Сүнс учраас Түүний оршихуйг илэрхийлсээр байдаг бөгөөд Тэрээр Сүнсний ажлыг илэрхийлдэг. Махан бие үүнд хүрэх боломжгүй ч энэ нь Сүнсний аль хэдийн хийчихсэн ажил юм. Бие махбодтой болсныхоо дараа Тэр махбодын илэрхийллээр дамжуулан хүмүүст Бурханы оршихуйг мэдүүлж, Бурханы зан чанар болоод Түүний хийсэн ажлыг харах боломжийг олгодог. Хүний ажил нь хүмүүст юунд орох ёстой, юуг ойлгох хэрэгтэйг илүү тодорхой болгож өгдөг; энэ нь хүмүүсийг үнэний тухай ойлголт, туршлага руу хөтөлдөг. Хүний ажил бол хүмүүст дэмжлэг үзүүлэхийн төлөө; Бурханы ажил бол шинэ замыг нээж, хүн төрөлхтөнд шинэ эринийг нээж, мөнх бус хүмүүсийн мэдэхгүй зүйлсийг ил болгож, Бурханы зан чанарыг мэдэх боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Бурханы ажил бол бүх хүн төрөлхтнийг удирдан чиглүүлэх ажил юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Та нар Бурханы ажлыг хүний ажлаас ялгаж чадах ёстой. Хүний ажлаас чи юу харж болох вэ? Хүний ажилд хүний туршлагын маш олон элемент байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы Өөрийн ажил ч бас Тэр юу болохыг илэрхийлдэг боловч Тэр юу болох нь хүн юу болохоос өөр юм. Хүн юу болох нь хүний туршлага болон амьдралыг (амьдралдаа хүний туулж, тулгардаг зүйлс, хүнд байдаг амьдралын гүн ухааныг) төлөөлдөг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Нийгмийн туршлагатай эсэх, гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагаждаг вэ гэдгийг чинь чиний илэрхийлдэг зүйлээс харж болдог бол бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харах аргагүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг бөгөөд бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн хэрэгжүүлэлтийг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү үйлдлийг бүр ч сайн илчилж чаддаг. Тэрээр ертөнцийн хүмүүс дунд амьдардаггүй боловч эгэл хүмүүсийн уг чанарыг болон ертөнцийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ нь Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрмийг мэддэг, учир нь Тэр хүний уг чанарыг бүрэн ойлгодог билээ. Хүний нүдээр харж, чихээр сонсох аргагүй өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай Тэр мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ нь Тэр юу болох бөгөөд хүмүүст энэ нь ил, бас далд байдаг. Тэрээр ер бусын хүн юу болохыг илэрхийлдэггүй, харин Сүнсний төрөлх шинж чанар ба оршихуйг илэрхийлдэг. Тэрээр дэлхийг тойрон аялдаггүй боловч дэлхийн бүх зүйлийг мэддэг. Тэр мэдлэггүй, харанхуй бүдүүлэг “хүн дүрст сармагчнууд”-тай холбогддог боловч мэдлэгээс дээгүүр, агуу хүмүүсээс дээд үгийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй, хүний үндсэн ёс журам болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс хүсэхийн зэрэгцээ хүн төрөлхтний адгийн, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс дээр юм. Түүний хувьд, ярвигтай, төвөгтэй, бузар булай нийгмийн амьдралыг туулах шаардлагагүйгээр хийх хэрэгтэй ажлаа хангалттай хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчилдэг. Тийм бузар булай нийгмийн амьдрал Түүний махбодыг босгон байгуулдаггүй. Түүний үг, ажил нь хүний дуулгаваргүй байдлыг л илчилдэг, харин дэлхий ертөнцтэй харьцахад зориулсан туршлага, сургамжаар хүнийг хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангахдаа нийгмийг болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй байдаг. Хүнийг илчилж, шүүх нь Түүний махбодын туршлагын илэрхийлэл биш; харин хүний дуулгаваргүй байдлыг аль хэдийн мэдэж, хүн төрөлхтний завхралд зэвүүцсэний дараа хүний шударга бус байдлыг илчлэх явдал юм. Түүний хийдэг ажил нь бүгд Түүний зан чанарыг хүнд илчилж, Түүний оршихуйг хүнд илэрхийлэх явдал юм. Энэ ажлыг Тэр Өөрөө л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүтсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзээд хүмүүс Тэр ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Хүн ч бас Түүний ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Мөн Тэр юу болох нь Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах аргагүй болгодог. Хүн Түүнийг ердөө л хүн биш гэж тооцож чадах боловч ямар ангилалд оруулахаа мэддэггүй тул Бурхан гэж ангилахаас өөр аргагүйд хүрдэг. Хүний хувьд ингэх нь үндэслэлгүй зүйл биш, учир нь Тэрээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүний ажилд цар хүрээ, хязгаарлалт гэж бий. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л хийнэ үү гэхээс бүхий л эрин үеийг хамарсан ажлыг хийж чадахгүй—эс бөгөөс тэрээр хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан юм. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Учир нь хүний туршлагад цар хүрээ байдаг. Хүний ажлыг Бурханы ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохиромжтой. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүнийг Ариун Сүнс гэгээрүүлж л чадах бөгөөд Ариун Сүнс түүнийг бүрэн дүүргэж чадахгүй. Хүний туулж болох зүйлс бүгд хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байдаг ба хэвийн хүний оюун ухаан дахь бодлын цар хүрээнээс хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор туршлагаждаг. Тэд үнэнийг туулах үед, энэ нь бүгд Ариун Сүнсний гэгээрэл доорх хэвийн хүний амьдралын туршлага байдаг ба хэвийн хүний амьдралаас гажууд байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсний гэгээрүүлсэн үнэнийг туулдаг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байдаг бөгөөд гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдлаас хамаардаг. Тэдний алхдаг зам нь үнэнийг эрэлхийлдэг хэвийн хүний амьдрал, мөн энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй хэвийн хүний алхдаг зам гэж л хэлж болно. Тэдний алхдаг замыг Ариун Сүнсний замнадаг зам гэж хэлж болохгүй. Хэвийн хүний туршлагад, эрэлхийлж буй хүмүүс нь адилгүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилгүй байдаг. Түүнчлэн, туулдаг орчин болон туршлагын цар хүрээ нь адилгүй, оюун ухаан, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр тус тусын өөр нөхцөл байдлынхаа дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утгын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус байдаг ба ердөө л ганц нэг юм уу цөөн хэдэн тал байдаг. Хүний туулдаг үнэний цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурладаг тул адилхан байдаггүй. Энэ мэтчилэн, нэг үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл, хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байж, Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлж чаддаггүй бөгөөд хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний явуулах төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн зөвхөн Бурханы зарц байж, даалгасан ажлыг нь хийж л чадна. Хүн Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний оронд ярихад тэнцэхгүй, мөн тэгэх нөхцөл түүнд байхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим гэж байдаг, бүх хүнд янз бүрийн туршлага, олон янзын нөхцөл байдал байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрэл дор олж авсан бүх туршлага нь багтдаг. Эдгээр туршлага нь хүний оршихуйг л төлөөлж чадна уу гэхээс Бурханы оршихуй, Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй, учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн гүйцэд хүсэл биш юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүний ажил үргэлж дүрэмд амархан баригддаг бөгөөд ажлынх нь арга барил хязгаарлагдмал хүрээнд хялбархан баригдаад, хүмүүсийг чөлөөтэй зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагагч мөн хязгаарлагдмал хүрээн дотор амьдардаг ба туршлагажих зам нь ч хязгаарлагдмал цар хүрээтэй байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байдаг; ажлын арга барил нь ч мөн хэдхэн төрлөөр хязгаарлагддаг тул Ариун Сүнсний ажил болон Бурханы Өөрийн ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурханыг ажлаа хийхэд ямар ч дүрэм гэж байдаггүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замаар хязгаарлагддаггүй. Бурханы ажилд ямар ч дүрэм гэж байдаггүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Хүн Түүнийг дагахдаа хэчнээн ч их хугацаа зарцууллаа гэсэн ажиллах арга замынх нь ямар ч хуулийг нэгтгэн дүгнэж чаддаггүй. Түүний ажил зарчимтай бөгөөд үргэлж шинэ арга замаар хийгдэн, ямагт шинэ өрнөлтэй байдаг, үүнд хүн хүрэх аргагүй. Нэг цаг үед Бурхан хэд хэдэн өөр төрлийн ажил, өөр янзын удирдлагатай байж, хүмүүст үргэлж шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломж олгодог. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас Түүний ажлын хуулийг чи олж мэдэж чадахгүй. Ийм маягаар л Бурханыг дагагчид дүрэмд баригддаггүй. Бурханы Өөрийн ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, үзлийнх нь эсрэг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанарын өөрчлөлтөд хүрдэг бөгөөд ямар нэг дүрэм журам, шашны үзэлд баригдалгүйгээр чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын хүмүүст тавьдаг шаардлага бол өөрийнх нь туршлага, өөрийнх нь хүрч чадах зүйлд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэх арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь дүрэм журам, зан үйл болдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханы хийдэг ажил Түүний махбодын туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр хувийн туршлагынхаа тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн зөвхөн үнэнийг туулсныхаа дараа холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажилд дүрэм гэж үгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр хэзээ ч, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажилд нөхцөл байдал, орчин гэж бий; эс бөгөөс хүн ажиллаж чадахгүй, бас Бурханы тухай мэдлэг, үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Бурханы Өөрийн ажил уу, хүний ажил уу гэдгийг харьцуулмагцаа чи ялгааг нь мэдэх болно. Хэрвээ Бурханаар Өөрийн хийдэг ажил гэж байхгүй, зөвхөн хүний л ажил гэж байсан бол чи хүний сургаал нь өндөр, хэн ч үүнд хүрч чаддаггүй гэдгийг л мэдэх болно; тэдний ярианы өнгө, аливааг зохицуулах зарчим, ажилдаа туршлагажсан, тогтвортой байдал нь бусдын хувьд хүршгүй байдаг. Та нар бүгд өндөр хүн чанартай ийм хүмүүсийг гайхан биширдэг боловч Бурханы ажил болон үгээс чи Түүний хүн чанар хэр өндөр болохыг харж чаддаггүй. Тэр харин ч энгийн бөгөөд ажиллах үедээ хэвийн агаад бодитой байдаг ч мөнх бус хүмүүсийн хувьд бас хэмжээлшгүй байдаг, тиймээс хүмүүс Түүнийг биширч хүндэлдэг. Магадгүй хүний ажлын туршлага, төсөөлөл, эргэцүүлэл нь нэлээд өндөр, хүн чанар нь нэлээд сайн байж болох юм; эдгээр нь хүмүүсийн бахдал бишрэлийг л олж авдаг, харин тэдэнд хүндлэл болон айдас түгшүүр төрүүлдэггүй. Ажиллах чадвартай хүмүүсийг, ялангуяа гүн туршлагатай, үнэнийг хэрэгжүүлж чаддаг хүмүүсийг бүгд биширдэг, гэхдээ тэд биширч, атаархахаас бус, огт эмээдэггүй. Гэхдээ Бурханы ажлыг туулсан хүмүүс Бурханыг биширдэггүй. Харин тэд Бурханы ажил бол хүний хүрч чадахааргүй, хүнд ойлгогдошгүй, шинэлэг гайхалтай гэдгийг мэдэрдэг. Хүмүүс Бурханы ажлыг туулах үед Бурханы тухай анхны мэдлэг нь Тэр бол хэмжээлшгүй, ухаалаг, гайхалтай зэрэг байдаг. Тэд өөрийн эрхгүй Түүнийг хүндэлж, Бурханы хийдэг ажлын нууцыг мэдэрдэг ба үүнд хүний оюун ухаан хүрэхээргүй юм. Хүмүүс зөвхөн Түүний шаардлагад нийцэхийг, Түүний хүслийг биелүүлэхийг л хүсдэг; тэд Түүнээс давахыг хүсдэггүй, учир нь Түүний хийдэг ажил хүний бодол, төсөөллөөс хамаагүй давуу бөгөөд хүн оронд нь хийж чадахгүй. Хүн хүртэл өөрийнхөө хангалтгүй байдлыг мэддэггүй, харин Тэр шинэ замыг нээж, хүнд шинэ, илүү сайхан ертөнцийг авчрахаар ирдэг. Ингэснээр хүн төрөлхтөн шинэ ахиц дэвшилд хүрч, шинээр эхэлдэг. Хүмүүсийн Түүний талаар мэдэрч байгаа зүйл нь бишрэл биш, харин ч энэ нь зөвхөн бишрэлээр зогсохгүй. Тэдний хамгийн гүнзгий туршлага нь хайр, хүндлэл байдаг ба Бурхан бол үнэхээр гайхалтай гэдэг мэдрэмж юм. Тэрээр хүний хийж чадахгүй ажлыг хийж, хүний хэлж чаддаггүй зүйлийг хэлдэг. Түүний ажлыг туулсан хүмүүс үргэлж үгээр илэрхийлэхийн аргагүй мэдрэмжтэй байдаг. Илүү гүнзгий туршлагатай хүмүүс ялангуяа Бурханыг хайрладаг. Тэд үргэлж Бурханы хайр татам байдлыг мэдэрдэг, Түүний ажил маш ухаалаг, маш гайхалтай гэдгийг мэдэрдэг, тиймээс энэ нь тэдний дунд хязгааргүй их хүчийг үүсгэдэг. Энэ бол айдас, эсвэл түр зуурын хайр, хүндлэл биш, харин хүнийг гэсэн Бурханы энэрэл, хүлээцтэй байдлын тухай гүн гүнзгий мэдрэмж юм. Гэвч, Түүний гэсгээлт, шүүлтийг туулсан хүмүүс сүр жавхлантай агаад халдашгүй гэдгийг нь мэдэрдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хэрвээ хүн энэ ажлыг хийсэн бол хэтэрхий хязгаарлагдмал байх байлаа: Энэ нь хүнийг тодорхой цэгт аваачиж болох ч, мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй байх байв. Хүний хувь заяаг хүн шийдэж чаддаггүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй, хожмын хүрэх газрыг ч баталгаажуулж чадахгүй. Харин Бурханы хийдэг ажил бол өөр. Тэрээр хүнийг бүтээсэн тул хүнийг удирдан чиглүүлдэг; Тэр хүнийг авардаг тул бүрмөсөн аварч, бүрэн дүүрэн олж авна; Тэр хүнийг удирдан чиглүүлдэг тул зүй зохистой хүрэх газарт нь аваачна; Тэр хүнийг бүтээсэн, бас удирддаг тул хувь заяа, хэтийн ирээдүйнх нь тухайд хариуцлага хүлээх ёстой. Бүтээгчийн хийдэг ажил энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
No comments:
Post a Comment