Би, хүмүүсийн бодол дахь үндэслэлээр бол хөдөөгийн нэгэн ядуу гэр бүлд төрсөн. Би багаасаа л нэр төрд дуртай байсан бөгөөд байр суурийн төлөөх миний хүсэл ялангуяа маш хүчтэй байв. Цаг хугацааны явцад, нийгмийн нөлөө, уламжлалт боловсролоор дамжин би оршин тогтнохын тулд зүрх сэтгэлдээ Сатаны бүхий л төрлийн дүрэм журмыг хэрэглэсэн. Үзэсгэлэнт төрөлх нутгаа өөрийн гараараа бүтээн байгуулах, нэр төр чамайг үхэшгүй мөнх болгоно, модонд үндэс хэрэгтэй байдгийн адил хүмүүст нэр нүүр хэрэгтэй, амжилтанд хүрч, хамгийн оргилд нь байх, хүн өвөг дээдэстээ өргөмжлөл авчрах ёстой гэх мэт бүхий л төрлийн худал хуурмаг зүйлс нэр төр, байр суурийн төлөөх хүслийг маань тэжээн тэтгэж байв. Эдгээр нь аажмаар миний амьдрал болж бид энэ дэлхий дээр амьдарч л байгаа бол бусдад хүндлэгдэхийн тулд ажиллах хэрэгтэй болдог гэдэгт хатуу итгэхэд намайг хүргэсэн. Ямар ч хүмүүсийн дунд байсан ялгаагүй бид байр суурьтай, хамгийн тэргүүний нэгэн байх ёстой. Зөвхөн ийм л маягаар амьдарснаар бид шулуун шударга, сүр хүчтэй байж чадна. Зөвхөн ийм амьдралаар амьдрах нь үнэ цэнэтэй. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би бага сургуульдаа маш хичээнгүй суралцсан; шуурганаар ч, өвчтэй байсан ч би хэзээ ч хичээлээ тасалдаггүй байсан. Би дунд сургуульд ортлоо өдөр бүр ийм байсан. Мөрөөдөлдөө хүрэх ойртож байгаагаа би хараад ажлынхаа эрчийг бууруулж зүрхлээгүй. Би тууштай байх ёстой, би өөрийгөө багш нартаа болон найзууддаа сайнаар харуулах ёстой гэж өөртөө байн байн хэлдэг байлаа. Гэсэн ч, яг л тэгэхэд төсөөлж байгаагүй зүйл болсон. Манай тэргүүлэх багшийн талаар маргаан үүссэн бөгөөд сургуулийн захирал үймээний шалтгаан нь байлаа. Бүх багш, оюутнууд энэ талаар мэдсэн. Нэг өдөр хичээл дээр тэр багш биднээс энэ тухай ямар нэгэн зүйл мэдсэн эсэхийг асуухад бусад бүх оюутан “Үгүй” гэж хариулсан. Зөвхөн би л шударгаар “Би сонссон” гэж хариулсан. Тэр үеэс эхлээд тэр багш намайг түүний хажуугаас хатгасан өргөс мэт харж аливаа зүйлсийг миний хувьд хэцүү болгох, надаар хуулийг чанд сахиулах шалтгийг байн байн олдог боллоо. Ангийнхан маань надаас зай авч, ад шоо үзэж эхлэв. Тэд надаар доог тохуу хийж, доромжилсон. Эцэст нь, би энэ төрлийн тарчлааныг цаашид тэвчиж чадалгүй сургуулиас гарсан. Миний, амжилтанд хүрч бусдын оргилд байх хүсэл сүйрсэн нь энэ. Нүүрээрээ газарт шаан унаж ирээдүйнхээ өдрүүдийн тухай бодоод би үгээр хэлшгүй уйтар гуниг, дүнсгэр байдлыг мэдэрсэн. Би бодлоо: Миний амьдрал ингээд анзаарагдамгүй өнгөрнө гэж үү? Байр суурь, нэр хүнд, ирээдүй байхгүй. Ингэж амьдрах хэрэг юу байна аа? Тэр үед би энэ баримтыг үнэхээр хүлээн авахыг хүсэхгүй байсан, гэхдээ нөхцөл байдлаа өөрчлөх ямар ч найдваргүй байв. Би өөрийгөө мултлан гаргаж чадахгүй зовлон шаналал, найдваргүй байдлын дунд амьдарч байхад минь Төгс Хүчит Бурхан намайг аварч, миний зүрх сэтгэлд сөнөж мөхөөд байсан хүслийг дахин ноцоосон. Тэр үеэс эхлээд би бүхэл бүтэн шинэ амьдралыг эхэлсэн.
1999 оны 3 дугаар сар байлаа. Би санамсаргүй боломжоор сүүлчийн өдрүүдийн Төгс Хүчит Бурханы сайн мэдээг сонссон юм. Бие махбод болсон Бурхан дэлхий дээр ирсэн бөгөөд биднийг Сатаны ноёрхлоос аврахын тулд, унасан, зовж шаналсан амьдралаас биднийг салахыг зөвшөөрөхийн тулд, Тэр Өөрөө хүн төрөлхтөнтэй ярьж, удирдаж байгааг би мэдсэн. Ах, эгч нарын тэвчээртэй, хянамгай нөхөрлөлөөс би Бурханы зургаан мянган жилийн эзэгнэлтийн төлөвлөгөө, Бурханы махан бие болсны нууц, мөн ялзарсан хүмүүст бие махбод болсон Бурханы аврал хэрэгтэй гэдгийг, бүтээлүүд ямар мэдрэмжтэй байх хэрэгтэйг, энгийн хүнлэг байдлаа хэрхэн амьдруулан гаргах хэрэгтэйг, жинхэнэ хүний амьдрал гэж юу болох тухай гэх мэтчилэн урьд өмнө хэзээ ч сонсож байгаагүй олон үнэнийг сонссон… Би эдгээр үнэнээр маш гүнзгий удирдуулсан, эдгээр нь, энэ бол үнэн Бурханы ажил байсан гэдэгт намайг хатуу итгүүлсэн юм. Тэр өдөр ах, эгч нар бас амьдралын туршлагын тухай дуу дуулсан: “Гашуун өнгөрсөн үе болон өнөө үеийн сайхныг бодохоор Бурханыг би улам их хайрладаг”: “Өө бодитой Бурхан минь! Түүхийг минь сонсооч гэж би Танаас гуйя. Өнгөрсөн үеэ бодохоор би уйлдаг; зүрх сэтгэл минь харанхуй, гэрэлгүй байсан; амьдрал минь итгэл найдваргүй байлаа, амьдрал дахь зовлонгийнхоо талаар би ярьж чадсангүй, өдөр хоногийг дэмий өнгөрүүлж байлаа. Энэ нь яаж зүрх сэтгэлд минь гаслан учруулахгүй байх юм бэ? Өө бодитой Бурхан минь! Намайг сонсооч, өнгөрснөө бодохоор зүрх сэтгэл минь шаналж байна. Диавол Сатан намайг хорлож, завхруулж, унагаж байлаа. Таны үг намайг гэрэлтүүлж, харанхуйгаас хөтлөн гаргалаа. Өө жинхэнэ Бурхан минь! Өө жинхэнэ Бурхан минь! Зүрх сэтгэлийнхээ угаас би Танд хайртай.” Энэ нь түнэр харанхуйд удаан хугацаагаар байсан миний сүнсийг гэрлийн туяа адил гэрэлтүүлсэн, тэгээд би нулимсаа сад тавихгүй байж чадаагүй. Олон жилийн хавчлага, шударга бус байдал, уйтгар гуниг гэнэт хөнгөрөөд явчих шиг санагдсан. Миний сэтгэл нэлээн хөнгөрсөн мэт байв. Энэхүү догдлолоос гадна би, ядарч сульдсан, уйтгартай сүнсэнд минь халуун дулаан оромж олохыг зөвшөөрч сая сая хүмүүсийн дундаас намайг сонгосонд Бурханд бүр ч илүү талархсан. Тэр үеэс эхлэн миний амьдрал бүрэн өөрчлөгдөв. Би цаашид дүнсгэр, идэвхгүй байхаа больж бүхий л оюун санаагаа Бурханы үгийг уншихад, цуглаанд очиход, үнэний талаар нөхөрлөхөд зориулсан. Өдөр болгон бүрэн дүүрэн, бас аз жаргалтай байв. Хожим нь би Бурханаар өргөгдөж, сайн мэдээ номлох үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Би нэлээн урам зоригтой, эерэг хандлагатай байсан бас тодорхой хэв чанартай гэдэг бодит баримтын улмаас хэсэг хугацааны дараа миний ажил үнэхээр үр жимсээ өгсөн билээ. Би сайн мэдээний багийн удирдагчаасаа магтаал хүртэж чуулганы ах, эгч нар маань бас намайг хүндэлдэг болсон. Тэд сайн мэдээ номлох талаар ойлгоогүй зүйлсээ асуухаар над дээр ирнэ. Үүнийг ойлгож ухааралгүйгээр би өөртөө бага зэрэг сэтгэл хангалуун болж эхэлсэн бөгөөд ингэж бодлоо: Дэлхий дээр үнэхээр олон жил хүссэн нэр хүнд, байр сууриа чуулганд би ийм хурдан олж авлаа. Миний “баатар” тал эцэст нь өөрийн байх газраа оллоо! Хийсэн зүйлсээ хараад надад сэтгэл дүүрэн мэдрэмж төрж, үүргээ гүйцэтгэхийн тулд би илүү шаргуу ажилласан. Би ямар ч хэцүү хүндрэл бэрхшээлтэй тулгарсан түүнийг даван туулахын тулд хамаг чадлаараа хичээдэг байлаа. Чуулган надаар ямар ч зүйлийг хийлгэхээр зохицуулалт хийсэн бай хамаагүй би сайн дураараа дуулгавартай байж, түүнийг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж байсан. Би үүрэг хариуцлагаа сайн гүйцэтгээгүй учраас чуулганы удирдагч надтай харьцаж, миний талуудыг засах үе байсан. Би хэчнээн сэтгэлээр унасан байсан ч ялгаагүй гадна талдаа өөртөө шалтаг гаргахгүй. Хэдийгээр энэ цаг үед би нэлээн зовж шаналсан ч ах, эгч нарын дунд байр суурьтай, тэдэнд хүндлэгдэж байгаа цагт ийм үнийг төлөх нь зүйтэй мэт мэдрэмж надад төрсөн. Гэвч Бурхан хүмүүсийн тал бүрийг харж чадна. Хүний амьдралын талаарх алдаатай үзэл бодлыг маань өөрчлөхийн тулд, Бурханд итгэх итгэл мөн үүргээ биелүүлэхдээ гаргадаг цэвэр ариун бус байдлыг маань ариусгахын тулд Бурхан над дээр шүүлт, гэсгээлтийг туршилт болон цэвэршүүлэлтийг явуулсан.
