29/11/2019

VI. Нигүүлслийн эрин үед аврагдах болон Хаанчлалын эрин үед бүрэн аврагдахын хоорондох ялгаа

1. Аврагдах гэж юу вэ? Бүрэн аврал хүртэх гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Итгэж, баптисм хүртдэг хүн аврагдах болно; харин итгээгүй хүн яллагдана” (Марк 16:16).

“‘Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ’ гэв” (Матай 26:28).

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно” (Матай 7:21).

Холбогдолтой Бурханы үг:

Тэр үед Есүсийн ажил нь бүх хүн төрөлхтнийг золин аврах байв. Түүнд итгэсэн бүх хүмүүсийн нүгэл уучлагдсан; чи Түүнд итгэсээр байгаа цагт Тэр чамайг золин аврах байсан; хэрвээ Түүнд итгэсэн бол чи цаашид нүгэлтэн биш болж, өөрийн нүглээс чөлөөлөгдөх юм. Энэ нь аврагдах, мөн итгэлээр зөвтгөгдөх гэсэн үг. Гэхдээ итгэсэн хүмүүст ч Бурханыг эсэргүүцсэн, тэрслүү зан үлдсэн бөгөөд үүнийг ч гэсэн аажмаар арилгах хэрэгтэй болсон. Аврал нь Есүс хүнийг бүрэн олж авсан гэсэн үг биш, харин хүн цаашид нүгэлтэн биш болсон, түүний нүгэл өршөөгдсөн: Чи итгэх л юм бол цаашид хэзээ ч нүгэлтэн гэж тооцогдохгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хүн төрөлхтөн зөвхөн Эзэн Есүсийг Аврагч хэмээн хүлээн зөвшөөрвөл нүгэл нь уучлагддаг. Нэр төдий хэлэхэд, авралд хүрч, Бурханы өмнө очиход хүний нүгэл цаашид саад байхаа больсон ба Сатан хүнийг буруушаах өө сэв байхаа больсон. Үүний учир нь, Бурхан Өөрөө бодит ажил хийж, нүгэлт бие махбодын төрх ба урьдач загвар болж, Бурхан Өөрөө нүглийн тахил болсных юм. Ийм байдлаар энэ нүгэлт бие махбодын дүр болох Бурханы махбодын ачаар хүн загалмайнаас бууж, золин аврагдсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас

Хүний махан бие Сатаных, энэ нь дуулгаваргүй зан чанараар дүүрэн, харамсмаар бузар заваан бөгөөд энэ нь бохир зүйл юм. Хүмүүс махан биеийн зугаа цэнгэлд маш их шунадаг, махан биеийн хэтэрхий олон илэрхийлэл байдаг ба иймээс Бурхан махан биеийг тодорхой хэмжээгээр зэвүүцдэг. Хүмүүс Сатаны бузар заваан, завхарсан зүйлсийг орхих үедээ Бурханы авралыг олж авдаг. Гэвч хэрвээ тэд бузар заваан болон завхралаас өөрсдийгөө салгаж чадахгүй хэвээр үлдвэл тэд Сатаны эзэмшил дор байсаар байх болно. Хүмүүсийн хуйвалдаан, хуурмаг зан болон шударга бус байдал нь Сатаны зүйлс юм; чамайг аварснаараа Бурхан чамайг эдгээр зүйлсээс салгадаг бөгөөд Бурханы ажил буруу байж болохгүй, энэ нь бүгд хүмүүсийг харанхуйгаас аврахын төлөө юм. Чи тодорхой хэмжээгээр итгэж, махан биеийн завхралаас өөрийгөө салгаж, цаашид энэ завхралд дөнгөлөгдөхгүй байх үедээ чи аврагдсан байхгүй гэж үү? Чи Сатаны эзэмшил дор амьдарч байх үедээ Бурханыг илэрхийлэх чадваргүй, бузар заваан зүйл байх бөгөөд Бурханы өв залгамжлалыг хүлээн авахгүй. Цэвэрлэгдэж, төгс болгуулмагцаа чи ариун байх болно, мөн хэвийн байх ба Бурханаар ерөөгдөж, сайшаагдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (2)”-оос

Хүн үүргээ гүйцэтгэж байхдаа Бурханыг хангалуун байлгаж, үг болон үйлдэлдээ зарчимтай байж, үнэний бүх талын бодит байдалд орж чаддаг бол Бурханаар төгс болгуулдаг хүн мөн. Ийм хүмүүст Бурханы үг болон ажил бүрэн үр нөлөөтэй байсаар ирсэн, Бурханы үг тэдний амь болж, тэд үнэнийг олж авсан бөгөөд Бурханы үгийн дагуу амьдарч чаддаг гэж хэлэхэд болно. Үүний дараа тэдний махан биеийн уг чанар буюу анхдагч оршин тогтнолынх нь гол суурь ганхаж, нуран унана. Хүмүүс Бурханы үгийг амиа болгон эзэмшсэнийхээ дараа шинэ хүмүүс болцгооно. Хэрэв тэд Бурханы үгийг амиа болгож, Бурханы ажлын үзэгдэл, хүн төрөлхтөнд тавьдаг шаардлага, хүмүүст өгдөг илчлэл, Бурханы хүр гэж шаарддаг жинхэнэ амьдралын стандартыг амиа болгон, эдгээр үг, үнэний дагуу амьдардаг бол Бурханы үгээр төгс болгуулдаг. Ийм хүмүүс Бурханы үгээр дахин төрж, Бурханы үгээр дамжуулан шинэ хүмүүс болцгоосон юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн явах вэ”-ээс

Хэрвээ аврагдахыг хүсэж байвал, Бурхан тэднийг бүрэн аваасай гэж хүсэж байвал Бурханыг дагадаг бүх хүн Сатаны их, бага сорилт, дайралтын аль алинтай тулгарах ёстой. Эдгээр сорилт, дайралтаас гарч ирсэн хүмүүс Сатаныг бүрэн ялж чаддаг бөгөөд Бурханаар авруулсан хүмүүс юм. Өөрөөр хэлбэл, Бурханаар авруулсан хүмүүс нь Бурханы шалгалтыг туулж, тоо томшгүй олон удаа Сатанаар соригдож, түүний дайралтад өртсөн хүмүүс юм. Бурханаар авруулсан хүмүүс Бурханы хүсэл, шаардлагыг ойлгож, Бурханы дээд эрх, зохицуулалтыг хүлээн зөвшөөрч чаддаг бөгөөд Сатаны сорилт дунд Бурханаас эмээж, муугаас зайлах замыг хаядаггүй. Бурханаар авруулсан хүмүүс үнэнч, зөөлөн сэтгэлтэй байдаг ба хайр, хорслыг хооронд нь ялгадаг, шударга ёсны мэдрэмжтэй, ухаалаг байдаг, Бурханд анхаарал тавьж, Бурханы юм бүхнийг эрхэмлэн дээдэлж чаддаг. Тийм хүмүүс Сатанд баригдаж, тандуулж, буруушаагдаж, эсвэл хүчирхийлэлд нь ордоггүй, тэд бүрэн эрх чөлөөтэй байдаг, бүрэн чөлөөлөгдөж, суллагдсан байдаг юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө ii”-оос

Өнөөдрийн үнэн нь, үүнийг эрж хайж, хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг. Энэхүү аврал нь, Бурханаар авруулахыг хүсэн тэмүүлдэг хүмүүст өгөгддөг ба зөвхөн та нар үүнийг аваад зогсохгүй, Бурхан ч гэсэн та нарыг олж авах юм. Та нар Бурханыг олж авах нь Бурханаар авхуулахын төлөө байдаг. Өнөөдөр Би эдгээр үгийг та нарт хэлж, та нар үүнийг сонссон, тэгээд та нар эдгээр үгийн дагуу хэрэгжүүлэх ёстой. Эцэст нь, та нар эдгээр үгийг хэрэгжүүлэх үе бол эдгээр үгээр дамжуулаад Би та нарыг олж авах үе байх болно; үүний зэрэгцээ та нар ч гэсэн эдгээр үгийг олж авсан байна, өөрөөр хэлбэл, та нар хамгийн агуу авралыг олж авсан байх болно. Цэвэрлэгдмэгцээ та нар жинхэнэ хүн болох болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс

Хэрвээ хүмүүс, амьдралын талаарх үзэл бодол, оршин тогтнолын ач холбогдол, үндэс суурь нь бүрмөсөн өөр болж, яс махандаа тултал өөрчлөгдөж, өөр хүн болох хүртлээ туршлагажих юм бол энэ нь гайхалтай байхгүй гэж үү? Энэ бол асар их өөрчлөлт, газар доргим өөрчлөлт билээ. Чи дэлхий ертөнцийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл болон тансаглалыг сонирхохоо больж, эдгээрээс хялбархан татгалзаж чадах үедээ л хүний төрхтэй болно. Эцэстээ бүрэн төгс болгуулах хүмүүс ийм бүлэг байх болно; тэд үнэний төлөө, Бурханы төлөө, шударга зүйлийн төлөө амьдардаг. Энэ нь жинхэнэ хүний төрх юм.

Бурханы нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment