(1) Хуулийн эрин үед Бурхан Ехова нэрийг авахын ач холбогдол
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15).
Холбогдолтой Бурханы үг:
“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг
зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. … Ехова хэмээх нэр нь хуулийн дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм.
зүйл нь Еховагийн дахин илрэлт юм. … Ехова хэмээх нэр нь хуулийн дор амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Эрин үе бүрд, ажлын үе шат болгонд Миний нэр ул үндэсгүй биш, харин бэлгэдлийн ач холбогдлыг агуулдаг: Нэр болгон нэг эрин үеийг төлөөлдөг. “Ехова” нь Хуулийн эрин үеийг төлөөлдөг бөгөөд Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурханыг хүндэтгэсэн нэр юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Хуулийн эрин үед хүн төрөлхтнийг залж чиглүүлэх ажил Еховагийн нэрийн дор хийгдсэн бөгөөд ажлын эхний үе шат газар дээр эхэлсэн. Энэ үе шатанд ажил нь ариун сүм болон тахилын ширээ барих, мөн Израилийн ард түмнийг залж чиглүүлж, тэдний дунд ажиллахын тулд хуулийг ашиглах ажлаас бүрддэг. Израилийн ард түмнийг залж чиглүүлснээр Тэр газар дээрх Өөрийн ажлын суурийг тавьсан юм. Энэ суурин дээрээс Тэр Өөрийн ажлыг Израилиас цааш өргөжүүлсэн, өөрөөр хэлбэл, Израилиас эхлэн Тэр Өөрийн ажлыг гадагш нь тэлсэн, ингэснээр хожмын үеийнхэн, Ехова бол Бурхан ба Ехова тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн, мөн Ехова бүх бүтээлийг бүтээсэн гэдгийг мэдэж авсан билээ. Израилийн ард түмнээр дамжуулан Тэр Өөрийн ажлыг тэднээс цааш түгээсэн юм. Израилийн газар нутаг Еховагийн газар дээрх ажлын анхны ариун газар байсан бөгөөд Израилийн газар нутагт Бурхан анх ажиллахаар очжээ. Тэр нь Хуулийн эрин үеийн ажил байв.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас
Хуулийн эрин үед Ехова, өөрийг нь даган Египетээс гарсан израильчуудад дамжуулах олон тушаалыг Мосед буулгасан. Эдгээр тушаалыг Ехова израильчуудад өгсөн бөгөөд египетчүүдтэй ямар ч хамаагүй байв; тэдгээр нь израильчуудыг хязгаарлахад зориулагдсан байлаа. Тэдэнд шаардлага тавихын тулд Тэрээр тушаалуудыг ашиглажээ. Тэд Амралтын өдрийг сахиж байгаа эсэх, эцэг эхээ хүндэлж байгаа эсэх, хуурамч шүтээнд мөргөж байгаа эсэх гэх мэт: эдгээр нь тэдний нүгэлтэй юу эсвэл зөв шударга уу гэдгийг шүүх зарчмууд байлаа. Тэдний дундаас Еховагийн галд цохиулсан зарим хүн байсан, чулуугаар шидүүлж алуулсан, мөн Еховагийн ерөөлийг хүртсэн зарим хүн байсан бөгөөд тэд эдгээр тушаалыг дуулгавартай дагасан эсэхийн дагуу энэ нь шийдэгддэг байв. Амралтын өдрийг сахиагүй хүмүүсийг чулуугаар шидэж алж байжээ. Амралтын өдрийг сахиагүй тахилчид Еховагийн галд цохиулдаг байв. Эцэг эхдээ хүндлэл үзүүлдэггүй хүмүүсийг ч бас чулуугаар шидэж алж байлаа. Энэ бүгдийг Ехова сайшаадаг. Тэдний амьдралыг удирдах хугацаанд хүмүүс Түүний үгийг сонсож, дуулгавартай дагаж, Түүний эсрэг тэрслэхгүй байхын тулд Ехова Өөрийн тушаалууд болон хуулийг тогтоожээ. Шинэ төрсөн хүн төрөлхтнийг хяналтдаа байлгаж, Өөрийнхөө хожмын ажлын суурийг илүү сайн тавихын тулд Тэр эдгээр хуулийг ашигласан юм. Иймд Еховагийн хийсэн ажилд үндэслэн эхний эрин үеийг Хуулийн эрин үе гэж нэрлэжээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас
Израиль дахь хүмүүс бүгд Еховаг Эзэн гэж дуудаж байсан. Тэр үед тэд Түүнийг гэр бүлийнхээ тэргүүн нь гэж үзэж байсан бөгөөд бүхий л Израиль нь, хүн бүхэн өөрсдийн Эзэн Еховаг шүтэн биширсэн асар том гэр бүл болсон юм. Еховагийн Сүнс тэдэнд олон удаа харагдаж, Тэр тэдэнтэй ярилцаж, Өөрийн дуу хоолойг айлдсан бөгөөд тэдний амьдралыг залж чиглүүлэхийн тулд үүлэн багана болон дуу чимээг ашигласан. Тэр үед Сүнс Өөрийн удирдамжийг Израильд шууд өгч, Өөрийн дуу хоолойгоор хүмүүстэй ярьж, айлдаж байсан бөгөөд тэд үүлийг харж, аянгын нүргээнийг сонссон, ийм байдлаар Тэр тэдний амьдралыг хэдэн мянган жилийн турш залж чиглүүлсэн юм. Тиймээс зөвхөн Израилийн ардууд л Еховад үргэлж шүтэн мөргөсөн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос
Ехова хүн төрөлхтнийг бүтээснийхээ дараа Адамын цаг үеэс Ноагийнхыг хүртэл тэднийг зааварчилж, залж чиглүүлээгүй юм. Харин ч үер дэлхийг устгасны дараа л Тэр, Ноа болон бас Адамын үр удам болох израильчуудыг албан ёсоор залж чиглүүлж эхэлсэн билээ. Израиль дахь ажил болон айлдвар нь Израилийн бүх ард иргэдийг удирдаж Израилийн газар нутаг даяар амьдарч байсан бөгөөд Ехова Өөрийн амийг өгөхийн тулд амьсгалаа хүнд үлээж, хүнийг шорооноос босгож, бүтээгдсэн хүн болгож чадахаас гадна хүн төрөлхтнийг шатааж, харааж, Өөрийн таягийг ашиглан хүн төрөлхтнийг удирдаж, мөн газар дээрх хүний амьдралыг чиглүүлж, тэдний дунд өдөр шөнийн цагийн дагуу ярьж, ажиллаж чадна гэдгийг хүмүүст харуулжээ. Хүн Еховагийн атгасан шорооноос үүссэн, цаашлаад хүнийг Ехова бүтээсэн гэдгийг Өөрийн бүтээлүүдэд мэдүүлэхийн тулд л энэ ажлыг хийсэн юм. Үүгээр ч зогсохгүй, Израильд эхлүүлсэн Түүний ажил нь бусад хүмүүс болон улс үндэстнүүд (үнэндээ тэд нар Израилиас тусгаар биш байсан ба харин ч Израилиас салж одсон харь үндэстэн боловч Адам, Евагаас үүссэн байв) Израилиас Еховагийн сайн мэдээг хүлээн авснаар орчлон ертөнц дээрх бүх бүтээгдсэн зүйл Еховаг хүндэтгэж, Түүнийг дээдлэх байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хуулийн эрин үе дэх ажил”-аас
Ехова гэсэн нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг батлахгүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол зөвхөн хүнээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг баталдаггүй. Ингэж хэлэх нь буруу байх болно. Хуулийн доорх ажил нь нэг эрин үеийг л төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment