01/11/2019

4. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

(2) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь бүгдийг төрлөөр нь ангилж, бүх эрин үеийг дуусгаж, эцэст нь Христийн хаанчлалыг биелүүлэхийн төлөө байдаг

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Агуу цагаан сэнтий болон дээр нь заларсан Нэгнийг би харлаа, Түүний дүр төрхөөс тэнгэр, газар зугтсан ба тэдний хувьд байх газар олдсонгүй. Их, бага үхсэн хүмүүс Бурханы өмнө зогсож байгааг би харлаа; номнууд дэлгээстэй байв: өөр нэг ном дэлгээстэй байсан нь амийн ном байлаа: үхэгсэд өөрсдийнхөө үйлсийн дагуу уг номонд бичигдсэн зүйлсээр шүүгдэв. Дотроо байсан үхэгсдийг тэнгис гаргаж хаяв; Үхэл болоод там өөрсдийнх нь дотор байсан үхэгсдийг гаргаж өглөө: хүн бүр ажлынхаа дагуу шүүгдэв. Үхэл болон там галт нууранд хаягдлаа. Энэ бол хоёр дахь үхэл. Амийн номонд бичигдээгүй хэн боловч галт нууранд хаягдсан байна” (Илчлэл 20:11-15).

“Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдын юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4).

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон, Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

Холбогдолтой Бурханы үг:

Би дэлхийг бүтээх үедээ бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба харагдах хэлбэр дүрстэй бүх зүйлийг тэдгээрийн
төрөл зүйлтэй нь хамт цуглуулсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа учраас Би бүх зүйлийг ултай өөрчлөн бүтээлийн урьдын байдлыг сэргээж, анх байсан байдлаар нь бүх зүйлийг сэргээнэ, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөн дотор эргэж ирнэ. Цаг иржээ!

Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин зургаадугаар бүлэг”-ээс

Эцсийн өдрүүд нь байлдан дагуулах ажлаар дамжуулан бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах үе юм. Байлдан дагуулах нь эцсийн өдрүүдийн ажил; өөрөөр хэлбэл хүн бүхний нүглийг шүүх нь эцсийн өдрүүдийн ажил билээ. Эс бөгөөс хүмүүсийг яаж ангилах юм бэ? Та нарын дунд хийгдэж байгаа төрөл төрлөөр нь ангилах ажил нь бүхий л орчлон ертөнцөд хийгдэх тийм ажлын эхлэл юм. Үүний дараа, хаа сайгүй орших бүх үндэстнүүдийн хүмүүс мөн байлдан дагуулах ажлыг хүлээн авах болно. Энэ нь, бүтээл дэх хүн бүхэн шүүгдэхийн тулд шүүлтийн ширээний өмнө очиж өөрсдийн төрлийн дагуу ангилагдах болно гэсэн үг юм. Хэн ч, ямар ч зүйл энэхүү гэсгээл шүүлтийг туулахаас зугтаж чадахгүй ба хэн ч, юу ч өөрийн төрлөөр ангилагдахаас тойрч чадахгүй; бүгд төрөл зүйл болон ялгагдах болно. Яагаад гэвэл бүх зүйлийн төгсгөл ойртож, бүх тэнгэр газар төгсгөлдөө ирсэн. Өөрийн оршин тогтнолын төгсгөлөөс хүн хэрхэн зугтаж чадах билээ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс

Өнөөгийн байлдан дагуулах ажил нь хүний төгсгөл ямар байхыг ил тод болгохоор зорьсон ажил юм. Өнөөдрийн шүүлт, гэсгээлт нь эцсийн өдрүүдийн агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм гэж Би яагаад хэлдэг вэ? Чи үүнийг харахгүй байна уу? Яагаад байлдан дагуулах ажил нь сүүлчийн үе шат вэ? Энэ нь төрөл бүрийн хүний төгсгөл ямар байхыг нарийвчлан харуулахын төлөө биш гэж үү? Энэ нь гэсгээлт, шүүлтийн байлдан дагуулах ажлын явцад, өөрсдийн жинхэнэ төрхөө харуулж, тэгээд дараа нь төрөл төрлөөрөө ангилагдах боломжийг хүн бүхэнд олгохын төлөө биш гэж үү? Энэ нь хүн төрөлхтнийг байлдан дагуулж байгаа гэж хэлэхийн оронд энэ нь төрөл бүрийн хүний төгсгөлийг харуулж байгаа гэж хэлсэн нь дээр байж магад. Өөрөөр хэлбэл, энэ нь тэдний нүглийг шүүж, дараа нь хүний янз бүрийн төрлийг харуулж, тэгснээрээ тэд муу юу эсвэл зөв шударга уу гэдгийг шийдэх явдал юм. Байлдан дагуулах ажлын дараа сайныг шагнах, мууг шийтгэх ажил явагддаг: Бүрэн дүүрэн дуулгавартай дагадаг буюу бүрмөсөн байлдан дагуулагдсан хүмүүс бүхий л орчлон ертөнцөд ажлыг түгээх дараагийн алхамд орох болно; байлдан дагуулагдаагүй хүмүүс нь харанхуйд орж, гай гамшигтай тулгарна. Тиймээс хүн төрөл төрлөөрөө ангилагдах ба мууг үйлдэгчид муугийн бүлэгт ангилагдаж дахин хэзээ ч нарны гэрлийг харахгүй, сайн бүлэгт ангилагдсан зөв шударга хүмүүс гэрлийг хүлээн авч үүрд мөнхөд гэрэлд амьдарна. Бүх зүйлийн төгсгөл ойртож, хүний төгсгөл түүний нүдэнд тодорхой харагдсан бөгөөд бүх зүйлс төрөл төрлөөрөө ангилагдах болно. Хүмүүс энэ ангилалтын зовлонгоос хэрхэн зугтаж чадах вэ? Бүх зүйлийн төгсгөл ойртох үед төрөл бүрийн хүний төгсгөл илчлэгддэг ба энэ нь бүхий л орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлын явцад (өнөөгийн ажлаас эхэлсэн бүх байлдан дагуулах ажлыг оролцуулан) хийгддэг. Бүх хүн төрөлхтний төгсгөлийг илчлэх энэхүү илчлэлт нь гэсгээлтийн явцад мөн эцсийн өдрүүдийн байлдан дагуулах ажлын явцад шүүлтийн ширээний өмнө хийгддэг. … Байлдан дагуулах эцсийн үе шат нь хүмүүсийг аварч, мөн хүмүүсийн төгсгөлийг илчлэх учиртай. Энэ нь, шүүлтээр дамжуулан хүмүүсийн доройтлыг илрүүлж, тэгснээр гэмшиж, өндийн босч, амь болоод хүний амьдралын зөв замыг эрж хайхад нь тэднийг хүргэх юм. Энэ нь хөшүүн маанаг хүмүүсийн зүрх сэтгэлийг сэрээж, шүүлтээр дамжуулан тэдний доторх тэрслүү чанарыг ил болгохын төлөө юм. Гэсэн хэдий ч хэрвээ хүмүүс гэмшиж чадахгүй, хүний амьдралын зөв замыг эрж хайж чадахгүй, эдгээр ялзралыг орхин хаях чадваргүй хэвээр байвал тэд Сатаны залгих аврахын аргагүй зүйлс болох болно. Хүмүүсийг аварч мөн тэдний төгсгөлийг харуулах нь байлдан дагуулахын ач холбогдол юм. Сайн, муу төгсгөл нь бүгд байлдан дагуулах ажлаар илчлэгддэг. Хүмүүс аврагдах эсвэл хараагдах эсэх нь бүгд байлдан дагуулах ажлын явцад илчлэгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (1)”-ээс
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment