Үнэндээ одоо хийгдэж байгаа ажил бол хүмүүсээр Сатаныг орхиулах, хуучин өвөг дээдсийг нь орхиулах ажил юм. Үгээр хийдэг бүх шүүлт нь хүн төрөлхтний ялзармал зан чанарыг ил болгож, хүмүүст амьдралын мөн чанарыг ойлгох боломж олгохыг зорьдог. Энэхүү удаа дараагийн шүүлтүүд нь бүгдээрээ хүмүүсийн зүрх сэтгэлийг зүсдэг. Шүүлт бүр тэдний хувь заяанд шууд нөлөөлдөг бөгөөд зүрх сэтгэлийг нь шархлуулах учиртай, ингэснээр тэд энэ бүх зүйлийг орхиж, улмаар амьдралыг мэдэж авч, энэхүү бузар ертөнцийг мэдэж, мөн Бурханы мэргэн ухаан, төгс хүчит байдлыг болон Сатаны ялзруулсан энэ хүн төрөлхтнийг мэдэж авч чадна. Ийм төрлийн гэсгээлт, шүүлт хэдий чинээ их байна, хүний зүрх сэтгэл төдий чинээ их шархалж, сүнс нь төдий чинээ их сэрж чадна. Туйлын их ялзарсан, хамгийн гүн гүнзгий мэхлэгдсэн энэ хүмүүсийн сүнсийг сэрээх нь ийм төрлийн шүүлтийн зорилго юм. Хүн сүнсгүй, өөрөөр хэлбэл, сүнс нь аль хэдийн үхсэн бөгөөд Тэнгэр байдаг гэдгийг мэддэггүй, Бурхан байдаг гэдгийг мэддэггүй, мөн өөрийгөө үхлийн ёроолгүй ангалд тэмцэлдэж байгааг лав мэддэггүй; тэрээр газар дээрх энэ муу ёрын тамд амьдарч байгаагаа ер нь яаж мэдэж чадах юм бэ? Ялзарсан цогцос нь Сатаны завхралаар дамжин үхэгсдийн оронд унасан гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Газар дээрх бүх зүйлийг хүн төрөлхтөн аль эрт авах юмгүй болтол нь сүйтгэсэн гэдгийг тэр яахан мэдэж чадах юм бэ? Мөн Бүтээгч өнөөдөр газар дэлхий дээр ирээд Өөрийн аварч чадах завхарсан бүлэг хүмүүсийг хайж байгааг тэрээр яахан мэдэж чадах юм бэ? Хүн боломжтой бүх шүүлт, цэвэршүүлэлтийг туулсны дараа ч гэсэн мунхаг ухамсар нь бас л арай ядан хөдөлж, мэдрэлгүй шахуу байдаг. Хүн төрөлхтөн маш их доройтсон! Хэдийгээр ийм төрлийн шүүлт нь тэнгэрээс унадаг ширүүн мөндөртэй адил ч гэсэн хүнд хамгийн их ач тустай. Хүмүүсийг ийнхүү шүүгээгүй бол ямар ч үр дүн гарахгүй байх байсан бөгөөд хүмүүсийг гаслангийн ёроолгүй ангалаас аварна гэдэг огт боломжгүй байх байсан юм. Хэрвээ энэ ажил байгаагүй бол Үхэгсдийн орноос гарч ирнэ гэдэг хүмүүсийн хувьд маш хэцүү байх байсан, учир нь тэдний зүрх сэтгэл аль эрт үхэж, сүнс нь аль хэдийн Сатанаар гишгэлэгдсэн. Доройтлын хамгийн гүнд живсэн та нарыг аврахын тулд
та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.
та нарыг хүчлэн дуудаж, хүчээр шүүх шаардлагатай, тэгсэн цагт л та нарын мөс шиг цэвдэг зүрх сэтгэл сэрэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулсан хүмүүс л утга учиртай амьдралаар амьдарч чадна”-аас
Та нар бүгдээрээ нүгэлт, завхай газарт амьдардаг; та нар бүгд завхай, нүгэлтэй хүмүүс юм. Өнөөдөр та нар зөвхөн Бурханыг хараад зогсохгүй илүү чухал нь та нар гэсгээлт ба шүүлтийг хүлээн авсан, тийм гүн гүнзгий авралыг буюу Бурханы хамгийн агуу хайрыг хүлээн авсан. Түүний хийдэг бүхэн нь та нарын төлөө жинхэнэ хайр; Түүнд ямар ч муу санаа байхгүй. Та нарын нүглийн улмаас л Тэр та нарыг шүүдэг, иймээс та нар өөрсдийгөө эргэцүүлэн шалгаж энэхүү үлэмж их авралыг хүлээн авах болно. Энэ бүхэн нь хүнийг хүн болгохын тулд хийгддэг. Эхнээсээ эцэс хүртэл Бурхан хүнийг аврахын тулд Өөрийн чадах бүхнийг хийсээр ирсэн ба Тэр Өөрийн бүтээсэн хүмүүсийг Өөрийн гараар бүрэн устгахыг хүсээгүй нь ойлгомжтой юм. Одоо Тэр та нарын дунд ажиллахаар ирсэн; энэ нь бүр ч илүү их аврал биш гэж үү? Хэрвээ Тэр та нарыг үзсэн ядсан бол, та нарыг биечлэн удирдахын тулд тийм их ажлыг хийх байсан уу? Яагаад Тэр ингэж зовох ёстой юм бэ? Бурхан та нарыг үзэн яддаггүй эсвэл та нарын эсрэг муу санаа агуулдаггүй. Бурханы хайр нь хамгийн жинхэнэ хайр гэдгийг та нар мэдэх ёстой. Хүмүүсийн дуулгаваргүй байдлын улмаас Тэр шүүлтээр дамжуулан тэднийг аврах хэрэгтэй болсон; тэгэхгүй бол тэд аврагдахгүй байх байсан юм. Та нар амьдралаа хэрхэн жолоодохоо мэдэхгүй буюу хэрхэн амьдрахаа мэдэхгүй учраас та нар энэхүү завхай, нүгэлтэй газарт амьдардаг ба та нар бол завхай, бузар чөтгөр юм, та нарыг бүр илүү дордуулж Тэр тэвчдэггүй; мөн та нарыг ийм бохир заваан газарт амьдарч, хүссэн үед нь Сатанаар дэвслүүлэхийг харж эсвэл та нарыг Үхэгсдийн орон руу унагаж ч Тэр тэвчихгүй. Тэр зөвхөн та нарын энэ бүлэг хүмүүсийг олж авахыг мөн та нарыг бүрэн аврахыг л хүсдэг. Энэ нь та нар дээр байлдан дагуулах ажил хийхийн үндсэн зорилго бөгөөд энэ нь зөвхөн авралын төлөө юм. Чамд хийгдэж байгаа бүхэн хайр болоод аврал юм гэдгийг хэрвээ чи харж чадахгүй бол, хэрвээ чи энэ нь зүгээр л арга барил, хүнийг тарчлаах зам, итгэхийн аргагүй зүйл гэж бодож байвал, зовлон зүдгүүр, бэрхшээлийг туулахын тулд чи өөрийнхөө ертөнц рүү буцсан нь дээр! Хэрвээ чи энэ урсгалд байж, энэ шүүлт, энэ энгүй авралыг эдэлж, хүний ертөнцөд өөр хаанаас ч олдохгүй энэ бүх ерөөлийг эдэлж, энэ хайрыг эдлэхийг хүсэж байгаа бол байлдан дагуулах ажлыг хүлээн авахын тулд энэ урсгалд дуулгавартайгаар бай, ингэвэл чи төгс болгуулж чадна. Хэдийгээр одоо чи шүүлтийн улмаас зарим нэг зовлон шаналал, цэвэршүүлэлтийг туулж байгаа ч гэсэн энэ зовлон шаналал нь үнэ цэнэтэй бөгөөд утга учиртай. Хэдийгээр гэсгээлт болон шүүлт нь хүний хувьд өршөөлгүй илчлэлт, цэвэршүүлэлт боловч энэ нь түүний нүглийг шийтгэж, түүний махан биеийг шийтгэх учиртай, энэ ажлын юу ч түүний махан биеийг яллаж, сөнөөх санаагүй. Үгийн хатуу чанд илчлэлт нь бүгд чамайг зөв замд хөтлөх зорилгын төлөө юм. Та нар энэ ажлын маш ихийг биечлэн туулсан ба энэ нь та нарыг муу замд хөтлөөгүй нь ойлгомжтой! Энэ бүхэн нь чамайг хэвийн хүн чанарыг амьдран харуулах боломжтой болгохын төлөө юм; энэ бүхэн нь чиний хэвийн хүн чанарын хүрч чадах зүйл юм. Ажлын бүх алхам нь чиний хэрэгцээн дээр үндэслэж, чиний сул талын дагуу, чиний бодит биеийн хэмжээний дагуу хийгддэг бөгөөд ямар ч тэвчишгүй ачаа дарамтыг та нарт өгөхгүй. Хэдий чи үүнийг одоо тодорхой харж чадахгүй, харин Би чамд хатуу хандаж байгаа мэт санагдаж байгаа ч гэсэн, хэдий Би чамайг өдөр бүр гэсгээж, шүүж өдөр бүр зэмлэн буруушаадгийн шалтгаан нь Би чамайг үзэн яддаг учраас гэж чи бодсоор байсан ч гэсэн, хэдийгээр чиний хүлээн авч буй зүйл чинь гэсгээлт шүүлт байсан ч гэсэн бодит байдал дээр энэ нь бүгд чиний төлөөх хайр, мөн чиний төлөөх агуу хамгаалалт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (4)”-өөс
Хүний төлөв байдал болон Бурханд хандах хандлагатай нь нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Өөрийнх нь талаарх мэдлэг, Өөрт нь хандах дуулгавартай байдлын аль алийг болон хайр, гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Иймээс хүн Бурханы цэвэршүүлэлт төдийгүй шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, ингэлгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд үнэхээр Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийж хэзээ ч чадахгүй. Бурхан хүнийг зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө бус, харин олон талт үр нөлөөний төлөө цэвэршүүлдэг. Энэ маягаар л Бурхан, үнэнийг эрж хайх хүсэлтэй хүмүүст шийдвэр, хайрыг нь төгс болгохын тулд цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайх хүсэлтэй, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүст ийм цэвэршүүлэлтээс илүү утга учир, ач тустай зүйл гэж үгүй. Бурхан бол эцсийн эцэст Бурхан учир Бурханы зан чанарыг хүн амархан мэдэж, ойлгож чаддаггүй. Ер нь Бурхан хүнийх шиг зан чанартай байх боломжгүй, иймээс Түүний зан чанарыг мэднэ гэдэг хүнд амаргүй байдаг. Үнэнийг хүн төрөлхөөсөө эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд зовж, цэвэршүүлэгдэж, шүүгдэхгүй бол шийдвэр нь хэзээ ч төгс болгуулахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа олонд тунхаглаж, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх улам их ойлголттой болгож, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, сэдэл, хуучин үзэл бодлыг нь өөрчилнө, Бурханыг гэх хайрыг нь өөрчилнө, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас
Бурхан хүнийг цэвэршүүлэхээр ажиллах үед хүн зовдог. Цэвэршүүлэлт их байх тусам, Бурханыг гэх хайр нь илүү их болдог бөгөөд Бурханы агуу хүч чадал хүнд илүү их илчлэгддэг. Цэвэршүүлэлт бага байх тусам Бурханыг гэх хайр нь бага болж, Бурханы агуу хүч чадал хүнд илчлэгдэх нь бага байдаг. Цэвэршүүлэлт, шаналал, тарчлал нь хэдий чинээ их байна Бурханыг гэх хүний жинхэнэ хайр төдий чинээ гүнзгий, Бурханд итгэх итгэл нь төдий чинээ үнэнч, Бурханы тухай мэдлэг нь төдий чинээ гүн байх болно. Асар их цэвэршүүлэлт, шаналал болон ихээхэн харьцалт, сахилгажуулалт туулдаг хүмүүсийн Бурханыг хайрлах хайр нь илүү гүн, Бурханы тухай мэдлэг нь илүү гүнзгий, нэвтэрхий байдаг гэдгийг чи өөрийн туршлагаас харах болно. Нэг ч удаа Харьцалт туулаагүй хүмүүс өнгөц мэдлэгтэй байдаг бөгөөд “Бурхан бол маш сайн, Тэр хүмүүст нигүүлсэл үзүүлснээр хүмүүс Түүнийг таашааж чаддаг” хэмээн хэлж л чадна. Хэрэв хүмүүс харьцалт, сахилгажуулалт туулсан бол Бурханы тухай жинхэнэ мэдлэгийг ярьж чадна. Тэгэхээр хүн дэх Бурханы ажил хэдий чинээ их гайхалтай байна, энэ нь төдий чинээ их үнэ цэнтэй, ач холбогдолтой байдаг. Энэ нь чиний хувьд ойлгошгүй, үзэлтэй чинь нийцэшгүй байх тусам чамайг төдий чинээ байлдан дагуулж, олж авч, төгс болгож чадна. Бурханы ажлын ач холбогдол үнэхээр агуу! Хэрэв Тэр хүнийг ийм байдлаар цэвэршүүлээгүй бол, ийм аргаар ажиллаагүй бол Бурханы ажил үр нөлөөгүй, ач холбогдолгүй байх байсан. Энэ бол эцсийн өдрүүдэд Тэрээр бүлэг хүмүүсийг сонгосны ер бусын утга учрын цаад шалтгаан юм. Бурхан энэ бүлэг хүмүүсийг сонгож, олж авна гэж өмнө нь хэлж байсан. Та нарын дотор хийж байгаа Түүний ажил хэдий чинээ агуу байна, Бурханыг гэх та нарын хайр төдий чинээ илүү гүн, илүү цэвэр байдаг. Бурханы ажил хэдий чинээ агуу байна, Түүний мэргэн ухааныг хүн төдий чинээ ухамсарлаж чадах бөгөөд Түүний талаарх хүний мэдлэг төдий чинээ илүү гүн байдаг. Эцсийн өдрүүдэд Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөө төгсөнө. Ингээд л, ийм амархан төгсөж болно гэж үү? Хүн төрөлхтнийг байлдан дагуулмагц Түүний ажил дуусах уу? Ийм энгийн байж болох уу? Хүмүүс үүнийг маш энгийн гэж боддог, харин Бурханы хийдэг зүйл тийм ч энгийн биш юм. Бурханы ажлын ямар хэсэг байх нь хамаагүй бүгд л хүний хувьд ойлгохын аргагүй байдаг. Чи ойлгож чаддаг байсан бол Бурханы ажил ач холбогдол, үнэ цэнгүй болох байсан. Бурханы хийдэг ажил ойлгошгүй, чиний үзлээс хол зөрүүтэй байдаг бөгөөд үзэлтэй чинь хэдий чинээ нийцэшгүй байна, Бурханы ажил утга учиртай гэдгийг энэ нь төдий чинээ их харуулдаг; энэ нь чиний үзэлтэй нийцдэг байсан бол утга учиргүй байх байсан юм. Өнөөдөр чамд Бурханы ажил дэндүү гайхалтай санагддаг бөгөөд энэ нь хэдий чинээ гайхалтай байна, Бурхан чамд төдий чинээ ойлгошгүй санагдаж, Бурханы үйлс маш агуу болохыг чи хардаг. Хэрэв Тэр зөвхөн хүнийг байлдан дагуулах гэж өнгөц, хааш яаш ажил хийгээд л болсон бол хүн Бурханы ажлын ач холбогдлыг харж чадахгүй байх байлаа. Хэдий чи өнөөдөр багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч, энэ нь амийн өсөлтөд чинь асар их үр ашигтай, тэгэхээр ийм бэрхшээл нь та нарт туйлын их шаардлагатай. Өнөөдөр чи багахан цэвэршүүлэлт хүлээн авч байгаа ч дараа нь Бурханы үйл хэргийг үнэхээр харах чадвартай болох бөгөөд эцэст нь чи: “Бурханы үйлс үнэхээр гайхалтай!” гэж хэлнэ. Энэ нь чиний зүрх сэтгэлийн үг байх болно. Бурханы цэвэршүүлэлтийг хэсэг хугацаанд (үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ба гэсгээлтийн цаг үе) туулсны дараа зарим хүн эцэстээ, “Бурханд итгэх нь үнэхээр хялбар явдал биш!” гэдэг. Энэ “үнэхээр хялбар явдал биш” гэдэг нь Бурханы үйлс ойлгошгүй, Бурханы ажил агуу ач холбогдол, үнэ цэнтэй бөгөөд хүн ихэд эрхэмлэвээс зохилтой гэдгийг харуулдаг. Намайг маш их ажил хийсний дараа чамд өчүүхэн төдий ч мэдлэг байхгүй бол Миний ажилд үнэ цэн байна гэж үү? Энэ нь чамайг ийнхүү хэлэхэд хүргэнэ: “Бурханд үйлчлэх үнэхээр хэцүү, Бурханы үйлс маш гайхалтай, Бурхан үнэхээр ухаалаг! Тэр үнэхээр хайр татам!” Хэрвээ хэсэг хугацаанд туршлагажсаны дараа чи ийм үг хэлж чадвал өөртөө Бурханы ажлыг олж авсан гэдгийг чинь энэ нь батална.
Үг нь махбодоор илэрсэн номын “Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой”-оос
Хүнд Өөрийнхөө тухай мэдлэгийг олгохын тулд, мөн Өөрийнхөө гэрчлэлийн төлөө Бурхан шүүлт, гэсгээлтийн ажил хийдэг. Хүний завхарсан зан чанарыг шүүх Түүний шүүлтгүйгээр хүн, ямар ч зөрчлийг тэвчдэггүй зөвт зан чанарыг нь мэдэх боломжгүй, мөн Бурханы талаарх хуучин мэдлэгээ шинэ болгон өөрчилж ч чадахгүй байх байв. Өөрийн гэрчлэлийн төлөө, Өөрийн удирдлагын төлөө Тэр Өөрийгөө бүхэлд нь олон нийтэд зарладаг, тийнхүү ил тод харагдах байдлаараа дамжуулан Тэр, Бурханы талаарх мэдлэгт хүрч, зан чанараа өөрчилж, Бурханд цангинасан гэрчлэл хийх боломжийг хүнд олгодог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас
Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн Сатантай адил бохир заваан юм. Хүн яаж ариун байж чадах юм бэ? Бурханы гэсгээлт болон шүүлт нь хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл гэж Петр итгэж байв. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд амьдрах боломжийг хүнд олгодог. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй! Петр ийнхүү залбирсан, “Өө Бурхан минь! Та намайг гэсгээж, шүүсээр байгаа цагт намайг орхиогүй гэдгийг тань би мэдэх болно. Та надад баяр хөөр, амар амгаланг өгөлгүй, зовлон шаналалд амьдруулж, надад тоо томшгүй олон цохилт оноож байсан ч гэсэн Та намайг орхин яваагүй л бол зүрх сэтгэл минь тайван байх болно. Өнөөдөр, Таны гэсгээлт, шүүлт миний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу ерөөл болсон билээ. Таны өгдөг нигүүлсэл намайг хамгаалдаг. Өнөөдөр Таны надад хайрладаг нигүүлсэл бол Таны зөвт зан чанарын илрэл бөгөөд энэ нь гэсгээлт ба шүүлт юм; цаашлаад энэ нь шалгалт, түүнээс ч илүүтэйгээр зовлонгийн амьдрал юм.” Петр махан биеийн зугаа цэнгэлийг хойш тавьж, илүү гүн гүнзгий хайрыг, илүү агуу хамгаалалтыг эрж хайж чадсан, учир нь тэр Бурханы гэсгээлт, шүүлтээс маш их нигүүлслийг олж авсан билээ. Амьдралдаа хэрвээ хүн цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, утга учиртай амьдралыг амьдран харуулж, бүтээлийн үүргээ биелүүлэхийг хүсвэл Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх ёстой ба Бурханы сахилгажуулалт, цохилтыг өөрөөсөө хол байлгах ёсгүй, тэгвэл чи Сатаны зохион байгуулалт болон нөлөөнөөс өөрийгөө чөлөөлж, Бурханы гэрэлд амьдарч чадна. Бурханы гэсгээлт, шүүлт нь гэрэл, хүний авралын гэрэл бөгөөд хүний хувьд хамгийн сайн ерөөл, хамгийн агуу нигүүлсэл, хамгийн сайн хамгаалалт гэдгийг мэдэж ав.
Үг нь махбодоор илэрсэн номын “Петрийн туршлага: Гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг”-ээс
Асар их гай гамшиг дундаас гарч ирдэг бүлэг ялагчдыг Зүүн зүгээс олж авдаг гэдгийг Би өмнө нь хэлсэн. Энэ үг нь ямар утга учиртай вэ? Авхуулсан энэ хүмүүс шүүлт, гэсгээлт, харьцалт, засалт болон бүх төрлийн цэвэршүүлэлтийг туулсны дараа л үнэхээр дуулгавартай болсон гэсэн үг юм. Ийм хүмүүсийн итгэл нь тодорхойгүй, хийсвэр бус, харин бодитой байдаг. Тэд ямар ч тэмдэг, гайхамшиг, ямар ч ер бусын зүйл хараагүй; тэд тийм ч өндөр дээд онол, хоосон номлол, гүн гүнзгий ойлголтын тухай ярьж чадахгүй; харин ч тэдэнд бодит байдал, Бурханы үг болон Бурханы бодит байдлын тухай жинхэнэ мэдлэг байдаг. Ийм бүлэг хүмүүс Бурханы хүч чадлыг илэрхий болгох чадвартай байх бус уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment