30/10/2019

4. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ач холбогдлыг хүрсэн үр дүнгээс нь харж болно

(1) Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил нь хүнийг ариусгаж, аварч, төгс болгож, бүлэг ялагчийг бий болгохын тулд хийгддэг

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Миний тэвчээрийн үгийг чи сахьсан учраас Би бас чамайг сорилтын цагаас буюу газар дээр суурьшигчдыг сорихын тулд бүх дэлхий дээр ирэх тэр цагаас хамгаалах болно. Харагтун, Би хурдан очно: хэнд ч титмээ алдахгүйн тулд өөртөө байгааг бат сахь. Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:10-12).

“Тэд бол эмсээр бузарлагдаагүй хүмүүс юм; учир нь тэд ариун билээ. Тэд бол Хургыг хаашаа ч явсан дагадаг хүмүүс юм. Тэднийг Бурхан болон Хурганы анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас золин аварчээ. 5Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй: учир нь тэд Бурханы сэнтийн өмнө гэм зэмгүй билээ” (Илчлэл 14:4-5).

Холбогдолтой Бурханы үг:

Эцсийн өдрүүдийн ажил бол бүгдийг төрлөөр нь ялгаж, Бурханы удирдлагын төлөвлөгөөг дуусгах ажил юм, учир нь цаг нь ойртож, Бурханы өдөр ирсэн. Бурхан хаанчлалд нь орсон бүх хүнийг, өөрөөр хэлбэл Өөрт нь эцсээ хүртэл үнэнч байсан бүх хүнийг Бурханы Өөрийн эрин үе рүү аваачдаг. Гэвч Бурханы Өөрийн эрин үе ирэх хүртэл Бурханы хийх ажил гэвэл хүний үйл хэргийг ажиглах болон хүний амьдралын талаар лавлах бус, харин тэрслүү байдлыг нь шүүх явдал юм, учир нь Бурхан Өөрийн сэнтийн өмнө ирсэн бүх хүнийг ариусгах болно. Өнөөдрийг хүртэл Бурханы хөлийн мөрийг дагасан бүх хүн бол Бурханы сэнтийн өмнө очсон хүмүүс юм, иймээс Бурханы эцсийн үе шатан дахь жлыг хүлээн зөвшөөрдөг хүн нэг бүр нь Бурханы ариусгалтын бай мөн. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн үе шатан дахь ажлыг хүлээн зөвшөөрдөг хүн бүхэн Бурханы шүүлтийн бай билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдэл зөвт агаад Түүний зан чанар, Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг, мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай, туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд, эсвэл устгахын тулд ирээгүй, харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлөөс өмнө—Тэр хүний ангилал бүрийн төгсгөлийг тодорхой болгохоос өмнө—газар дээрх Бурханы ажил нь авралын төлөө байдаг бөгөөд энэ нь бүгд Түүнийг хайрладаг хүмүүсийг бүрэн төгс болгож, тэднийг Өөрийн ноёрхолд буцаан авчрахын төлөө байдаг. Бурхан хүмүүсийг хэрхэн авардаг нь хамаагүй энэ нь бүхэлдээ, тэднийг хуучин сатанлаг уг чанараас нь салгаснаар хийгддэг; өөрөөр хэлбэл, тэднээр амийг эрж хайлгуулснаар Тэр тэднийг авардаг. Хэрвээ тэд амийг эрж хайхгүй бол Бурханы авралыг хүлээн авах ямар ч аргагүй болно. Аврал бол Бурханы Өөрийн ажил бөгөөд авралыг хүлээн авахын тулд хүний эзэмших ёстой зүйл нь амийг эрж хайх юм. Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой, мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлгөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл, хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн—үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт, шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтод өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй, эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт, эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрлөөр нь ангилж, эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдвар болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг, эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн өмнө та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт, сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл Соломоны эдэлсэн алдар болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш, харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг айлдах цаг л хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгэнд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?

Би зөвхөн үг хэлж, хүний махан биеийг шийтгэхгүй байгаа болохоор хэдий Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь бүгд хүний авралын төлөө хэлэгддэг. Эдгээр үг нь хүнийг гэрэлд амьдруулж, гэрэл оршин байдгийг мэдүүлж, гэрэл бол эрхэм нандин гэдгийг мэдүүлдэг, үүнээс ч илүүтэйгээр эдгээр үг нь хүнд хэр ач тустайг мэдүүлж, мөн Бурхан бол аврал гэдгийг мэдүүлдэг. Хэдийгээр Би гэсгээлт, шүүлтийн олон үгийг хэлсэн боловч тэдгээр нь та нар дээр үнэндээ хийгдээгүй. Би Өөрийн ажлыг хийхээр, Өөрийн үгийг хэлэхээр ирсэн бөгөөд хэдийгээр Миний үг хатуу байж болох ч тэдгээр нь та нарын завхрал болон тэрслүү байдлыг шүүн хэлэгддэг. Үүнийг хийх Миний зорилго нь хүнийг Сатаны эзэмшлээс аварч, хүнийг аврахад Өөрийн үгийг ашиглах явдал хэвээр үлддэг; Миний зорилго бол Өөрийн үгээр хүнийг хорлох явдал биш. Миний үг хатуу болохоор Миний ажил үр дүнд хүрч болох юм. Зөвхөн ийм байдлаар ажилласнаар л хүн өөрийгөө мэдэж авч, тэрслүү зан чанараасаа салж чадна. Үгийн ажлын хамгийн их ач холбогдол нь, үнэнийг ойлгосныхоо дараа үнэнийг хэрэгжүүлж, зан чанартаа өөрчлөлт гаргаж, өөрсдийнхөө тухай болон Бурханы ажлын тухай мэдлэгтэй болох боломжийг хүмүүст олгодог. Зөвхөн үг хэлснээр дамжуулан ажиллах арга барил нь Бурхан, хүн хоёрын хоорондох яриаг боломжтой болгодог бөгөөд үг л үнэнийг тайлбарлаж чадна. Ийм байдлаар ажиллах нь хүнийг байлдан дагуулах хамгийн сайн арга барил; үгийн айлдваруудаас гадна өөр ямар ч арга нь хүнд үнэн болон Бурханы ажлын талаар илүү тодорхой ойлголт өгөх чадваргүй, иймээс Өөрийн ажлын сүүлчийн үе шатанд хүний ойлгодоггүй бүх үнэн болон нууцыг хүнд ил болгохын тулд Бурхан хүнтэй ярьдаг бөгөөд үнэн зам болон Бурханы амийг олж авч, тэгснээрээ Бурханы хүслийг хангалуун болгох боломжийг тэдэнд олгодог.

Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment