26/10/2019

3. Эцсийн өдрүүд дэх Бурханы шүүлтийн ажил хүнийг хэрхэн ариусгаж, авардаг вэ?

Хүмүүсийн ямар дотоод байдал руу эдгээр шалгалт чиглэдэг вэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй, тэрслүү зан чанар луу нь чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор ихээхэн бохирдсон зүйл, ихээхэн хуурамч зүйл байдаг, иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалтад өртүүлдэг. …

Хэрвээ чи Бурханы зан чанарыг мэддэггүй бол шалгалтын үеэр гарцаагүй унана, яагаад гэвэл чи Бурхан яаж хүмүүсийг төгс болгодгийг, ямар арга замаар тэднийг төгс болгодгийг мэддэггүй бөгөөд Бурханы шалгалтууд чам дээр ирж, үзэлтэй чинь нийцэхгүй байх үед чи бат зогсож чадахгүй. Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы зан чанар бүхэлдээ чамд харагдах үед энэ нь чиний махан биед юу авчирдаг вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед махан бие чинь ихээхэн өвдөлт шаналал амсах нь гарцаагүй. Хэрвээ чи энэ шаналлыг амсахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй, Бурханд жинхэнэ хайрыг зориулж ч чадахгүй. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Өөрийн бүх зан чанарыг чамд гарцаагүй харуулна. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Өөрийн урьдчилан тогтоож, сонгосон энэ бүлэг хүмүүст үүнийг илчилдэг бөгөөд хүмүүсийг төгс болгосноор Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан бүлэг хүмүүсийг бүрэн төгс болгодог. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм. Өөрсдийг нь гэсэн Бурханы жинхэнэ хайрыг мэдрэх нь хүмүүсээс туйлын их зовлон зүдгүүр амсаж, өндөр төлөөс төлөхийг шаарддаг. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна, мөн тэд Бурханд жинхэнэ хайраа буцаан өгч чадах ба тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно.
Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсдэг бол, Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсдэг бол нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг шаардах болно. Хүн Бурханд үнэхээр хайртай юу, үгүй юу гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг бөгөөд энэ нь ч бас зовлон бэрхшээл, цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг хайрлах нь л үнэхээр Бурханд итгэх явдал юм”-аас

Бурханд хүнийг төгс болгох олон арга барил бий. Тэр хүний завхарсан зан чанартай харьцахын тулд бүх төрлийн орчныг хэрэглэдэг бөгөөд хүнийг ил гаргахын тулд янз бүрийн зүйл ашигладаг; нэг талаараа Тэр хүнтэй харьцдаг, нөгөө талаар Тэр хүнийг ил гаргадаг бөгөөд өөр нэг талаар Тэр хүнийг илчилж, хүний зүрх сэтгэлийн гүн дэх “нууцуудыг” ухан гаргаж, илчилж, түүний олон байдлуудыг илчилснээр өөрийнх нь угийн чанарыг хүнд харуулдаг. Бурхан, илчлэл, харьцалт, цэвэршүүлэлт, гэсгээлт гэсэн олон аргаар дамжуулан хүнийг төгс болгодог—ингэснээр хүн Бурхан бол бодитой гэдгийг мэдэж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт дээр төвлөрдөг хүмүүс л төгс болгуулж чадна”-аас

Бурханаар байлдан дагуулагдана гэдэг тулааны урлагийн тэмцээнтэй адил.

Бурханы үг бүр бидний эмзэг цэгийг онож, тэсэхийн аргагүй өвтгөн, айдсаар дүүргэдэг. Тэрээр үзэл, төсөөлөл, завхарсан зан чанарыг маань илчилдэг. Бидний хэлж, хийдэг бүхнээс эхлээд бодол, санаа болгоныг маань, уг чанар болон мөн чанарыг маань Түүний үг илчилж, биднийг айдаст автуулан, нүүрээ хийх газаргүй болгож, дагжин чичрүүлж орхидог. Тэрээр бидний бүх үйлдэл, зорилго, санаа төдийгүй өөрсдөө хэзээ ч олж мэдээгүй завхарсан зан чанарыг маань хүртэл нэг нэгээр нь бидэнд хэлээд, бүх олхиогүй өө сэв маань илчлэгдэж, бүр бүрэн үнэмшсэн мэт бидэнд санагдуулдаг. Тэрээр Өөрийг нь эсэргүүцсэний төлөө биднийг шүүж, Өөрийг нь доромжилж, ялласны төлөө биднийг гэсгээн, Түүний нүдээр бидэнд сайн зүйл нэг ч байхгүй мэт, бид бол амьд Сатан мэт бидэнд санагдуулдаг. Бидний итгэл найдвар унтарч, Түүнд хэрээс хэтэрсэн аливаа шаардлага, горьдлого тавьж зүрхлэхээ больж, мөрөөдөл маань ч нэг шөнийн дотор үгүй болдог. Энэ бол бидний хэн нь ч төсөөлөх аргагүй, мөн хэн нь ч хүлээн зөвшөөрч чадахгүй баримт юм. Хоромхон зуурын төдийд л бид дотоод тэнцвэрээ алдаж, урд байгаа замаар хэрхэн үргэлжлүүлэх, итгэлээ хэрхэн үргэлжлүүлэхээ мэдэхээ больдог. Итгэл маань эхэлсэн цэгтээ буцаад очсон мэт болж, бас бид Эзэн Есүстэй хэзээ ч уулзаж, Түүнийг мэддэг болоогүй мэт санагддаг. Нүдний маань өмнөх бүх зүйл биднийг төөрөлдүүлж, шийдвэр алдан тээнэгэлзэхэд хүргэдэг. Бид зүрх алдаж, урам хугардаг, зүрх сэтгэлийн маань гүнд номхоршгүй уур хилэн, шившиг байдаг. Бид уураа гарган, гарах гарц олох гэж хичээдэг төдийгүй зүрх сэтгэлээ уудлахын тулд Аврагч Есүсийг үргэлжлүүлэн хүлээхээр хичээдэг. Бид гаднаа сагсуу ч биш, даруу ч биш, дөрөө олсон мэт харагддаг боловч зүрх сэтгэлдээ урьд нь хэзээ ч мэдэрч байгаагүй гарз хохирлын мэдрэмжид автдаг. Заримдаа бид гаднаа ер бусын тайван юм шиг харагдаж болох ч сэтгэл санаа маань догшин тэнгис мэт тарчлан булгилж байдаг. Түүний шүүлт, гэсгээлт бидний бүх итгэл найдвар, мөрөөдлийг үгүй хийж, хэрээс хэтэрсэн хүслийг минь эцэслэн, Тэр бол бидний аврагч бөгөөд биднийг аврах чадвартай гэдэгт итгэх хүсэлгүй болгодог. Түүний шүүлт, гэсгээлт нь хэний ч давах гэж оролдож зүрхлэхээргүй асар гүн ан цавыг Тэр бидний хооронд үүсгэсэн. Түүний шүүлт, гэсгээлтээр бид амьдралдаа анх удаа ийм агуу бэрхшээл, их доог тохууг туулсан юм. Бидний асар олиггүй, ариун бус байдагтай харьцуулаад Бурханы эрхэм дээд, хүний зөрчлийг үл хүлцдэг байдлыг Түүний шүүлт гэсгээлт бидэнд үнэхээр мэдрүүлсэн. Бид хэчнээн биеэ тоосон, сагсуу болохыг, мөн хүн хэзээ ч Бурхантай эн зэрэгцэхгүй, нэг түвшинд байхгүй гэдгийг Түүний шүүлт, гэсгээлт бидэнд анх удаа ухааруулсан юм. Түүний шүүлт, гэсгээлтээс үүдэн бид ийм завхарсан зан чанартайгаар цаашид амьдралгүй, энэ уг чанар, мөн чанараас аль болох түргэн ангижирч, Түүнд бузар булай, жигшүүртэй хандахаа болихыг хүсэж эрмэлздэг болсон билээ. Түүний шүүлт гэсгээлтээс үүдэн бид Түүний үгийг баяртайгаар дуулгавартай дагаж, Түүний зохион байгуулалт, зохицуулалтын эсрэг тэрслэхээ больсон. Түүний шүүлт, гэсгээлт нь бидэнд амийг эрж хайх хүслийг дахин нэг удаа өгч, Түүнийг Аврагчаа хэмээн баяртайгаар хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн… Бид байлдан дагуулалтын ажлаас, тамаас, үхлийн сүүдрийн хөндийгөөс гарсан юм. … Төгс Хүчит Бурхан энэхүү бүлэг хүмүүс биднийг олж авсан билээ! Тэрээр Сатаныг ялж, үй олон дайснаа дарлаа!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас

No comments:

Post a Comment