Ажлын сүүлчийн үе шат нь дангаараа байдаггүй, харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл нэг цогц болдог бөгөөд өөрөөр хэлбэл, ажлын гурван үе шатны нэгийг нь л хийгээд авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг л дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй, ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат болохоос тэдгээрийн дундах ганц үе шат биш. Авралын ажил биелээгүй цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсөж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгдсэн байдаг бөгөөд бүр эхнээсээ хүнд илчлэгдэлгүй, харин авралын ажилд аажмаар илэрхийлэгдэж ирсэн билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; харин ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд, бүрэн илэрхийлдэггүй. Тиймээс ажлын гурван үе шат дууссаны дараа авралын ажил бүрэн төгсөнө, иймээс хүн Бурханы бүрэн дүүрэн байдлыг мэдэхдээ Бурханы ажлын гурван үе шатаас салж болохгүй. Ажлын нэг үе шатнаас хүн ердөө Бурханы ажлын ганц хэсэгт илэрхийлэгдсэн зан чанарыг нь л олж авдаг билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатанд илэрхийлэгдсэн зан чанар болоод оршихуйг төлөөлж чадахгүй. Учир нь, хүн төрөлхтнийг аврах ажлыг нэг цаг үед, эсвэл нэг газарт тэр дор нь дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газрууд дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар гүнзгийрдэг. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь бие даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд биеждэг.
Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. … Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг.
Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог бөгөөд үе шат бүр Түүний оршихуйг агуулж, Түүний ажлын мэргэн ухааны тэмдэглэл болдог. … Ажлын гурван үе шат нь дор бүрнээ өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа бие даан хийгдсэн ажил биш. Эрин үед болон хэрэгжүүлэх ажлын төрөлд асар их ялгаа байдаг хэдий ч гол цөм нь мөн л хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг ба авралын ажлын үе шат бүр нь өмнөхөөсөө алхам алхмаар гүнзгийрдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага улам өндөр болдог. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусмаа, Бурханыг улам алдаршуулдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх шаардлагатай гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэл байх эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрэх болно. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг, зөвхөн тэр үед л бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аажмаар ангижирдаг ба Бурханы ажил бүрэн дуусгавар болоход бүх хүн төрөлхтөн Сатаны нөлөөллөөс аврагдсан байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Ажлын гурван үе шатыг нэг Бурхан хийсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шатыг Бурхан Өөрөө л хийж чадна, ямар ч хүн ийм ажлыг Түүний өмнөөс хийж чадахгүй—өөрөөр хэлбэл, эхлэлээс авхуулаад өнөөдрийг хүртэл Бурхан л Өөрийн ажлыг Өөрөө хийж чадна. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үед, өөр өөр газарт явагдаж, мөн ажил бүр нь ялгаатай байсан ч, энэ нь бүгд нэг Бурханы хийсэн ажил юм. Бүх үзэгдлийн дотроос хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл энэ бөгөөд хүн үүнийг бүрэн ойлговол тууштай зогсож чадах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас
No comments:
Post a Comment