Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.
Тэнгэрэлчүүд хэзээ ч Сатантай тэмцэж чадахгүй,
өө, хүн бол бүр хэзээ ч чадахгүй.
Тэнгэрэлчүүд хүчгүй, харин хүмүүс завхарсан;
хүн хөндлөнгөөс ч оролцох чадваргүй.
Бурхан хүний амин дээр ажиллахаар болбол,
газарт хүн дээр ажиллахыг хүсвэл,
ажил ба ялгамж чанараараа Өөрөө хүнийг аврахын тулд
Тэр махбод болж, махан биеийг өмсөх ёстой.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.
Сатантай хийх тэмцлийг Бурхан л хийх боломжтой,
хүн тэмцэх ямар ч боломжгүй.
Хүний үүрэг бол захирагдах, хүний үүрэг бол дагах.
Хүн шинэ эринийг нээх ажлыг хийж чадахгүй.
Бурханы Өөрийн удирдлага дор л
хүн Бүтээгчийг хангалуун байлгаж чадна.
Ингэснээр Сатан гарцаагүй ялагддаг.
Хүний хийж чадах бүх зүйл нь энэ.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.
Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол,
энэ ажлыг хүний гараар хийсэн бол,
энэ тулаан
хэзээ ч үр дүнд хүрэхгүй, бас төгсөхгүй.
Шинэ тулаан эхлэх бүрд,
шинэ эриний ажил эхлэх болгонд,
Бурхан Өөрөө ажлаа хийж,
бүхий л эрин үеийг биечлэн удирддаг.
Тэр хүн төрөлхтөнд шинэ зам нээдэг.
Шинэ эрин бүрд Сатантай хийх шинэ тулаан эхэлдэг,
үүгээр хүн илүү шинэ, үзэсгэлэнтэй ертөнцөд ордог,
Бурханы Өөрийн удирддаг шинэ эринд ордог.
Хүн төрөлхтнийг аварч, Сатаныг ялахаар
Бурхан хоёр удаа махбод болсон.
Сүнсээр ч бай, бие махбодоор ч бай
зөвхөн Бурхан л Сатантай тэмцэж чадна.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment