Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр “Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Хуулиар хязгаарлагддаггүй, харин урьд өмнөхөөс илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг, гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд хийсэн зүйлсийн тухайд бол, энэ нь өнөөдөр ч гэсэн та нарын хэрэгжүүлэлтийн суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам харин ч илүү өндөр түвшинд өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг,
гэхдээ зарим тушаалыг чи мөн л үүрд мөнхөд баримтлах ёстой. Өнгөрсөн үеийн тушаалууд аль хэдийн хэрэгжиж, аль хэдийн хүний оршихуй болсон бөгөөд тамхи татаж, архи ууж болохгүй гэх мэт тушаалуудыг олон удаа давтах хэрэггүй. Энэ суурин дээр, та нарын хэрэгцээний дагуу, та нарын биеийн хэмжээний дагуу, өнөөдрийн ажлын дагуу шинэ тушаалуудыг гаргасан. Шинэ эрин үеийн зарлиг тушаалууд нь хуучин эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгоно гэсэн үг биш харин хүний үйлдлүүдийг илүү бүрэн дүүрэн болгож, бодит байдалтай илүү зохицолтой байхын тулд энэ суурин дээр тэдгээрийг илүү өндөрт өргөх явдал юм. Хэрвээ өнөөдөр та нар израильчуудтай адил байдлаар зөвхөн Хуучин Гэрээний тушаалыг дагаж, хуулийг мөрдөх шаардлагатай байсан бол, тэр ч бүү хэл та нараас Еховагийн тогтоосон хуулийг цээжлэхийг шаардсан бол та нар өөрчлөгдөх ямар ч боломжгүй байх байсан. Хэрвээ та нар тэдгээр хэдэн хязгаарлагдмал тушаалуудыг дагаж, эсвэл тоо томшгүй олон хууль цээжлэх юм бол та нарын хуучин чанар гүнзгий шингэсэн хэвээр үлдэх ба үүнийг үндсээр нь өөрчлөх ямар ч арга зам үгүй байх болно. Тиймээс та нар улам бүр уруудан доройтох байсан бөгөөд та нарын нэг нь ч дуулгавартай болж чадахгүй байх байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн энгийн тушаал эсвэл тоймгүй олон хууль нь Еховагийн үйл хэргийг мэдэхэд чинь туслах чадваргүй. Та нар израильчуудтай адилхан биш: Хуулийг дагаж, тушаалыг чээжилснээр тэд Еховагийн үйл хэргийг нүдээр харж, өөрсдийн чин үнэнч сэтгэлээ ганцхан Түүнд өгөх боломжтой байсан, харин та нар үүнийг гүйцэтгэх боломжгүй бөгөөд Хуучин Гэрээний эрин үеийн хэдэн тушаалууд нь та нарыг зүрх сэтгэлээ өгөхөд хүргэх эсвэл та нарыг хамгаалах чадваргүйгээр зогсохгүй, харин бүр эсрэгээр та нарыг сул дорой болгож, Үхэгсдийн орон руу доошлуулах болно. Учир нь Миний ажил нь байлдан дагуулах ажил бөгөөд энэ нь та нарын дуулгаваргүй байдал болоод хуучин чанар луу чиглэдэг. Ехова болон Есүсийн эелдэг үгс өнөөгийн шүүлтийн хатуу үгнээс хамаагүй дутмаг байдаг. Тийм хатуу үгсгүйгээр, мянга мянган жилийн туршид дуулгаваргүй байсаар ирсэн “мэргэжилтнүүд” та нарыг байлдан дагуулах боломжгүй юм. Хуучин Гэрээний хуулиуд нь та нарт нөлөөлөх хүчээ аль хэдийн алдсан ба өнөөдрийн шүүлт нь хуучин хуулиас хамаагүй илүү хатуу. Та нарт хамгийн тохиромжтой зүйл бол хуулийн өчүүхэн төдий хязгаарлалтууд биш харин шүүлт юм, учир нь та нар хамгийн анхны хүн төрөлхтөн биш харин мянга мянган жилийн туршид ялзруулагдсан хүн төрөлхтөн билээ. Хүний одоо гүйцэтгэх ёстой зүйл бол өнөөдрийн хүний бодит байдлын дагуу, өнөө цагийн хүний хэв чанар болон бодит биеийн хэмжээний дагуу байх бөгөөд чамаас дүрэм журам баримтлахыг шаардахгүй. Ингэснээр чиний хуучин чанарт өөрчлөлт гарч, чи өөрийн үзлээ хаяж болох юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс
Хэдийгээр хүний өнөөдөр алхдаг зам ч бас загалмайн зам, зовлонгийн зам боловч өнөөдөр хүний хэрэгжүүлж, идэж, ууж, эдэлдэг зүйлс нь хуулийн дор болон Нигүүлслийн эрин үеийн хүмүүсийнхээс асар өөр билээ. Өнөөдөр хүнээс шаарддаг зүйл өнгөрсөн үеийнхтэй адилгүй бөгөөд Хуулийн эрин үед хүнээс шаардаж байсантай бүр ч адилгүй. Тэгвэл Түүнийг Израильд ажлаа хийж байхад хуулийн дор байгаа хүнээс юу шаардсан бэ? Хүн Амралтын өдрийг болон Еховагийн хуулийг мөрдөх ёстой гэдгээс хэтрээгүй. Хэн ч Амралтын өдрөөр ажиллаж, эсвэл Еховагийн хуулийг зөрчиж болохгүй байв. Гэвч одоо тийм биш. Амралтын өдөр хүн ердийнхөөрөө ажиллаж, цугларч, залбирдаг ба ямар ч хязгаарлалт байдаггүй. Нигүүлслийн эрин үе дэх хүмүүс баптисм хүртэх хэрэгтэй байсан, улмаар мацаг барьж, талх хугалж, дарс ууж, толгойгоо бүтээж, хөлөө угаахыг тэднээс шаардсан. Одоо энэ дүрмүүд хүчингүй болсон бөгөөд хүнд бүр ч илүү өндөр шаардлага тавьдаг, учир нь Бурханы ажил тасралтгүй гүнзгийрч, хүний оролт ч тасралтгүй өндөрсөж байдаг. Өмнө нь, Есүс хүн дээр гараа тавин залбирсан, харин одоо бүхнийг хэлсэн болохоор гараа тавихын хэрэг юу байх билээ? Дан ганц үгээр үр дүнд хүрч болно. Өмнө нь, Түүнийг хүн дээр гараа тавих үед энэ нь хүнийг ерөөж, өвчнийг нь эдгээх зорилготой байлаа. Тухайн үед Ариун Сүнс ингэж ажилладаг байсан, гэхдээ одоо Ариун Сүнс тэгэж ажиллахгүй, харин үр дүнд хүрэхийн тулд үгээр дамжин ажилладаг. Түүний үг та нарт тодорхой хэлсэн бөгөөд та нар хэлсний дагуу хэрэгжүүлэх ёстой. Түүний үг бол Түүний хүсэл; тэдгээр нь Түүний хийхийг хүсдэг ажил. Түүний үгээр дамжуулан чи Түүний хүслийг ойлгож, юунд хүрэхийг чамаас шаардаж байгааг ойлгож, мөн гар тавих ямар ч хэрэггүйгээр Түүний үгийг шууд хэрэгжүүлнэ. Зарим хүн, “Гараа над дээр тавиач! Гараа над дээр тавьбал би Таны ерөөлийг хүртэж, Тантай хуваалцаж болох юм” гэж хэлдэг. Эдгээр нь бүгд өнгөрсөн үеийн хоцрогдсон хэрэгжүүлэлт бөгөөд одоо бүгдийг үгүй болгосон, учир нь эрин үе солигдсон билээ. Ариун Сүнс санамсаргүй байдлаар ч, эсвэл тогтсон дүрмийн дагуу ч биш, харин эрин үед нийцүүлэн ажилладаг. Эрин үе солигдсон бөгөөд шинэ эрин үед шинэ ажлыг зайлшгүй авчирдаг. Ажлын үе шат бүр ийм байдаг бөгөөд иймээс Түүний ажил хэзээ ч давтагддаггүй. Нигүүлслийн эрин үед Есүс өвчнийг эдгээж чөтгөрийг хөөх, хүний төлөө залбирахын тулд Өөрийн гарыг хүн дээр тавих, хүнийг ерөөх гэх зэрэг ажлыг хангалттай хэмжээгээр хийсэн. Гэвч өнөө үед дахин ингэж хийх нь утга учиргүй байх байв. Ариун Сүнс тухайн үед тийм маягаар ажилласан, учир нь Нигүүлслийн эрин үе байсан ба хүний эдлэх нигүүлсэл хангалттай байлаа. Хүнээс ямар ч төлөөс төлөхийг шаардаагүй бөгөөд итгэлтэй байх л юм бол тэр нигүүлсэл хүртэх байв. Бүгдэд маш нигүүлсэнгүйгээр хандаж байсан юм. Одоо эрин үе солигдсон бөгөөд Бурханы ажил улам ахисан; гэсгээлт, шүүлтээр дамжуулан хүний тэрслүү байдал болон түүний доторх бохир зүйлсийг цэвэрлэнэ. Тэр үе шат золин авралын үе шат байсан болохоор Бурхан, эдлэх хангалттай нигүүлслийг хүнд үзүүлэх байдлаар ажиллах ёстой байв, ингэснээр хүнийг нүглээс золин аварч, нигүүлслээр дамжуулан нүглийг нь уучилж болох байлаа. Өнөөгийн энэ үе шат нь гэсгээлт, шүүлт, үгийн цохилт, түүнчлэн үгийн сахилгажуулалт болон илчлэлийн аргаар хүний доторх шударга бус байдлыг ил болгодог, ингэснээр эцэст нь хүмүүс аврагдаж болох юм. Энэ бол золин авралаас ч илүү гүнзгий ажил билээ. Нигүүлслийн эрин үе дэх нигүүлсэл нь хүн эдлэхэд хангалттай байсан; хүн аль хэдийн мэдэрч туулсан болохоор цаашид дахиж эдлэхгүй. Энэ ажил одоо үеэ өнгөрөөсөн бөгөөд цаашид дахиж хийгдэхгүй. Одоо хүнийг үгийн шүүлтээр дамжуулан аварна. Хүнийг шүүж, гэсгээж цэвэршүүлсний дараа зан чанар нь өөрчлөгддөг. Энэ нь бүгд Миний хэлсэн үгнээс болоогүй гэж үү? Ажлын үе шат бүр нь бүх хүн төрөлхтний ахиц дэвшил болон эрин үед нийцүүлэн хийгддэг. Ажил бүхэлдээ ач холбогдолтой байдаг, энэ нь эцсийн авралын төлөө, мөн хүн төрөлхтөн ирээдүйд сайн сайхан хүрэх газартай байхын тулд, эцэст нь хүмүүсийг төрлийнх нь дагуу хуваахын тулд хийгддэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс
Хуулийн эрин үед Ехова, Өөрийн үгээр Мосег Египетээс удирдан гаргасан ба израильчуудад зарим үгийг хэлсэн; тэр үед Бурханы үйл хэргийн нэг хэсэг нь ил тод болсон боловч хүний хэв чанар хязгаарлагдмал бөгөөд түүний мэдлэгийг юу ч бүрэн дүүрэн болгож чадахгүй байсан учраас Бурхан үргэлжлүүлэн ярьж, ажилласан юм. Нигүүлслийн эрин үед хүн Бурханы үйл хэргийн нэг хэсгийг дахин нэг удаа харлаа. Есүс тэмдэг, гайхамшгуудыг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах чадвартай байсан ба цовдлогдсон, гурван өдрийн дараа Тэр амилж, хүний өмнө махбодоор гарч ирсэн. Бурханы талаар хүн үүнээс илүү юуг ч мэдээгүй. Бурханаас өөрт нь үзүүлсэн зүйлийг л хүн мэддэг ба хэрвээ Бурхан өөр юу ч үзүүлэхгүй бол хүн тийм хэмжээнд л Бурханыг хязгаарлах болно. Тиймээс Бурхан үргэлжлүүлэн ажилладаг, ингэснээр Түүний талаарх хүний мэдлэг илүү гүнзгий болж, хүн Бурханы мөн чанарыг аажмаар мэдэж авах юм. Эцсийн өдрүүдэд, хүнийг төгс болгохын тулд Бурхан Өөрийн үгийг ашигладаг. Чиний ялзарсан зан чанар Бурханы үгээр илчлэгддэг бөгөөд шашны үзэл чинь Бурханы бодит байдлаар солигддог. Эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурхан үндсэндээ “Үг махбод болж, Үг махбодод ирж, Үг нь махбодоор илэрдэг” гэсэн үгийг биелүүлэхээр ирсэн ба хэрвээ чамд үүний талаарх бүрэн гүйцэд мэдлэг байхгүй бол чи тууштай зогсож чадахгүй. Эцсийн өдрүүдэд Бурхан Үг нь махбодоор илэрдэг ажлын үе шатыг гүйцэтгэхийг үндсэндээ зорьдог бөгөөд энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний нэг хэсэг юм. Тиймээс та нарын мэдлэг тодорхой байх ёстой; Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Өөрийг нь хязгаарлахыг Бурхан хүнд зөвшөөрдөггүй. Хэрвээ Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийгээгүй бол Түүний талаарх хүний мэдлэг цааш ахиж чадахгүй. Бурхан цовдлогдож, Содомыг сөнөөж чадна, мөн Есүс үхлээс амилж, Петрт харагдаж чадна гэдгийг л чи мэддэг.… Гэхдээ чи, Бурханы үг нь бүхнийг биелүүлж, хүнийг байлдан дагуулж чадна гэж хэзээ ч хэлж чадахгүй юм. Бурханы үгийг туулснаар л чи тийм мэдлэгийн талаар ярьж чадна, Бурханы ажлыг туулах тусмаа Түүний талаарх мэдлэг чинь төдий чинээ бүрэн гүйцэд болох болно. Тэр үед л чи Бурханыг өөрийн үзэл дотор хязгаарлахаа болино.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы өнөөдрийн ажлыг мэдэх нь”-ээс
(Үргэлжлүүлэх)
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment