14/10/2019

4. Хүмүүсийг аврагдаж, төгс болгуулаг гэсэндээ Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна.
Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой. Үнэндээ энэ үе шат нь байлдан дагуулалтын шат, мөн түүнчлэн авралын ажлын хоёр дахь үе шат юм. Үгийн шүүлт, гэсгээлтээр дамжуулан хүнийг Бурхан олж авдаг; цэвэршүүлж, шүүж, ил болгоход үгийг ашигласнаар дамжуулан хүний зүрх сэтгэлийн доторх ариун бус зүйл, үзэл, сэдэл, хувийн хүсэл эрмэлзэл бүгд бүрэн илчлэгддэг. Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн. Тухайлбал, хүмүүс Моабын үр удам гэдгээ мэдэх үедээ гомдоллох үг хэлж, амийг эрэлхийлэхээ больж, бүрмөсөн идэвхгүй болдог. Хүмүүс Бурханы ноёрхол дор бүрэн захирагдаж чадахгүй байсаар байгааг энэ нь харуулдаггүй гэж үү? Энэ нь яг нарийндаа сатаны завхарсан зан чанар биш гэж үү? Гэсгээлтэнд өртөөгүй байх үедээ чи гараа бусдынхаас, бүр Есүсийнхээс ч илүү өндөр өргөж байсан. Тэгээд чи чанга дуугаар ийнхүү хашхирсан: “Бурханы хайртай хүү бай! Бурханы ойр дотнын хүн бай! Сатанд сөгдөхийн оронд бид үхэхийг илүүд үзнэ! Хөгшин Сатаны эсрэг бос! Агуу улаан лууны эсрэг бос! Агуу улаан луу бүрмөсөн нуран унах болтугай! Бурхан биднийг бүрэн төгс болгох болтугай! Хашхираан чинь хэнийхээс ч илүү чанга байсан. Харин дараа нь гэсгээлтийн цаг үе ирэхэд хүмүүсийн завхарсан зан чанар дахин нэгэнтээ илчлэгдсэн юм. Тэгээд тэдний хашхираан намжсан ба шийдэмгий байдал нь бүтэлгүйтсэн. Энэ бол хүний завхрал; энэ нь нүглээс илүү гүн нэвчсэн ба Сатаны суулгасан, хүний дотор гүнзгий үндэслэсэн зүйл юм. Хүн өөрийнхөө нүглийг мэддэг болох нь маш амаргүй; тэр өөрийнх нь дотор гүнзгий үндэслэсэн уг чанарыг таних ямар ч аргагүй бөгөөд энэ үр дүнд хүрэхийн тулд үгийн шүүлтэд найдах ёстой. Тэгж байж л хүн энэ үеэс эхлэн аажмаар өөрчлөгдөж чадна. Хүн өөрийнхөө анхдагч завхарсан зан чанарын талаар огт ойлгоогүй учраас өмнө нь тэгж хашхирсан. Энэ нь хүний дотор оршдог бохир хольц юм. Тийм удаан хугацааны шүүлт, гэсгээлтийн хугацаанд хүн түгшүүртэй орчинд амьдарсан. Энэ бүхэн нь үгийн тусламжтайгаар хийгдээгүй гэж үү? Чи ч бас үйлчлэл үзүүлэгчдийн шалгалтаас өмнө маш чанга дуугаар хашхираагүй гэж үү? “Хаанчлалд орно! Энэ нэрийг хүлээн зөвшөөрдөг бүхэн хаанчлалд орох болно! Бүгд Бурхантай хамт хуваалцах хувьтай!” Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт[a] ирэхэд чи хашхирахаа больсон. Эхэндээ бүгд, “Өө Бурхан минь! Та намайг хаана ч тавьсан, би Таны жолоодлогод захирагдах болно” гэж хашхирсан. “Хэн Миний Паул байх вэ?” хэмээх Бурханы үгийг уншаад хүн, “би хүсэж байна!” гэсэн. Тэгээд тэр, “Иовын итгэл ямар вэ?” хэмээх үгийг харсан ба “Би Иовын итгэлийг авахад бэлэн байна. Бурхан минь, намайг шалгаач!” гэсэн юм. Үйлчлэл үзүүлэгчдийн шалгалт ирэх үед тэр нэн даруй нуран унаж, дахин босож чадахгүй байх шахлаа. Түүний дараа хүний зүрх сэтгэл дэх хольц яваандаа багассан. Энэ нь үгээр дамжин хийгдээгүй гэж үү? Иймээс өнөөдөр та нарын туулсан зүйл бол үгээр дамжуулан хүрсэн үр дүн бөгөөд Есүсийн тухайн үед үзүүлсэн тэмдэг, гайхамшгуудын хүрсэн үр дүнгээс ч илүү агуу юм. Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь зөвхөн тэмдэг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахаас бүрддэг юм биш, харин үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчит байдлыг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь чамд харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаны бүрэн ялагдал хүртэлх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрлаж, хүний нүглийн тахил болж, хүний нүглийг уучилж, хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгосноор үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж болох юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед ичсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь хүний авралд үндсэндээ тусгагддаг. Хүнийг байлдан дагуулах эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажилд ялагдах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл Сатаны гараас буцаагаад булааж авах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон хүнийг буцаан олж авах ёстой. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, анхдагч эрүүл ухааныг нь сэргээхээр дамжуулан Сатаныг ялах ёстой бөгөөд ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээсээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

Тайлбар:
а. Эх бичвэрт “шалгалт” гэдэг үг байдаггүй.

No comments:

Post a Comment