Холбогдолтой Бурханы үг:
Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн энэ үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь тасралтгүй уялдаатай явагдаж, Бурханы удирдлагын бүхий л цар хүрээг бүрдүүлдэг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийн бүтээлээс хойш Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдан ажилласаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Эхэн ба Эцэс, мөн эрин үеийг эхлүүлдэг Нэгэн, бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр өөр байршил дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсний ажил мөн. Энэ гурван үе шатыг салгадаг бүх хүн Бурханыг эсэргүүцдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас
Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь дангаараа гурван эрин үеийн ажлыг төлөөлж чадахгүй, харин нэг хэсгийг л төлөөлж чадна. Ехова гэсэн нэр Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед Өөрийн ажлыг гүйцэтгэсэн гэдэг баримт нь Бурхан бол хуулийн дор л Бурхан байж чадна гэдгийг батлахгүй. Ехова хүний төлөө хууль гаргаж, тушаал буулгасан ба сүм болон тахилын ширээ барихыг хүмүүсээс хүссэн; Түүний хийсэн ажил Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан бол зөвхөн хүнээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, эсвэл сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэдгийг баталдаггүй. Ингэж хэлэх нь буруу байх болно. Хуулийн доорх ажил нь нэг эрин үеийг л төлөөлдөг. Тиймээс хэрвээ Бурхан зөвхөн Хуулийн эрин үеийн ажлыг
л хийсэн бол хүн Бурханыг дараах тодорхойлолтонд хорьж: “Бурхан бол сүм дэх Бурхан, мөн Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөг өмсөж, сүмд орох ёстой” хэмээн хэлэх байв. Хэрвээ Нигүүлслийн эрин үе дэх ажил хэзээ ч хийгдээгүй ба Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол Бурхан бас өршөөнгүй агаад энэрэнгүй гэдгийг хүн мэдэхгүй байх байсан юм. Хэрвээ Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, харин Нигүүлслийн эрин үеийн ажил л хийгдсэн бол Бурхан зөвхөн хүнийг золин аварч, нүглийг нь өршөөж чадна гэдгийг л хүн мэдэх байв. Тэр бол ариун агаад гэмгүй, мөн хүний төлөө Өөрийгөө золиосолж, цовдлогдож чадна гэдгийг л хүн мэдэх байлаа. Хүн зөвхөн эдгээр зүйлийг мэддэг боловч бусад бүх зүйлийн талаар ямар ч ойлголтгүй байдаг. Иймээс эрин үе бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг төлөөлдөг. Бурханы зан чанарын ямар талыг Хуулийн эрин үе, ямрыг нь Нигүүлслийн эрин үе, ямрыг нь өнөөгийн үе шат төлөөлдгийн тухайд бол: гурван үе шатыг бүгдийг нь нэгэн бүхэл болгон нэгтгэсэн цагт л Бурханы зан чанарыг бүхэлд нь илчилж чадна. Хүн гурван үе шатны ажлыг бүгдийг нь мэдэж авсан цагтаа л үүнийг бүрэн ойлгож чадна. Гурван үе шатны алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын энэ гурван үе шатыг мэдэж авсныхаа дараа л Бурханы зан чанарыг бүхэлд нь харах болно. Бурхан Хуулийн эрин үеийн ажлыг дуусгасан нь Тэр бол зөвхөн хуулийн доорх Бурхан гэдгийг баталдаггүй бөгөөд Тэр золин авралын ажлаа дуусгасан нь Бурхан үүрд хүн төрөлхтнийг золин аварна гэсэн үг биш. Эдгээр нь бүгд хүний гаргасан дүгнэлт. Нигүүлслийн эрин үе дууссан болохоор чи, Бурхан зөвхөн загалмайд харьяалагддаг, загалмай ганцаараа Бурханы авралыг төлөөлдөг гэж хэлж болохгүй. Тэгэх юм бол Бурханыг хязгаарлаж буй хэрэг болно. Өнөөгийн үе шатанд Бурхан үндсэндээ үгний ажлыг хийж байгаа, гэхдээ чи, Бурхан хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүхэн нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дундах авралын бүх ажлыг төгсгөхийн тулд Ехова, Есүс хоёрын ажлыг, мөн хүний ойлгодоггүй бүх нууцыг ил болгодог. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг дуусгавар болгодог. Хүнд эдгээр нууцыг ил тод харуулж, зүрх сэтгэлдээ тов тодорхой ойлголттой байх боломжийг олгохын тулд хүний ойлгоогүй бүх нууцыг нээх ёстой. Зөвхөн ингэвэл хүн төрөлхтнийг төрлийнх нь дагуу хувааж болно. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхэлд нь ойлгож авна, учир нь Түүний удирдлага тэр үед төгсчихсөн байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс
Өнөө үед хийгдэж байгаа ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч Бурханы ажил илүү гүнзгийрсэн. Ажлын энэ үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад ахин дахин хэлдэг вэ? Өөрөөр хэлбэл, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэн зүйлийн ахиц дэвшил юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нягт харилцан холбогдсон ба холбоос нэг бүр нь дараагийнхтайгаа нягт холбогдсон байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй гэж үзвэл энэ үе шатанд мөн л цовдлол явагдах ёстой болох бөгөөд өмнөх үе шатны золин аврах ажлыг дахиад эхнээс нь хийх хэрэгтэй болох байв. Энэ нь утга учиргүй байх байсан. Иймээс ажил бүрэн дууссан юм биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажлын түвшин өмнөхөөсөө бүр ч илүү өндөрт өргөгдсөн. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болох юм. Ажил шат шатаар хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш. Ажлын гурван үе шатны хослолыг л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс
(Үргэлжлүүлэх)
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment