19/10/2019

1. Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Хүнийг золин аварч, нүглийг нь өршөөсөн тухайд бол, Бурхан хүний гэм бурууг санадаггүй, гэм буруугийнх нь дагуу хүнд ханддаггүй гэж л авч үзэж болох юм. Гэвч хүн махан биед амьдарч нүглээс чөлөөлөгдөөгүй учраас үргэлжлүүлэн нүгэл үйлдэж, сатаны ялзарсан зан чанараа илчилж л чадна. Энэ бол хүний эцэс төгсгөлгүй нүгэл үйлдэж, уучлуулдаг амьдрал юм. Ихэнх хүмүүс өдөр нь нүгэл үйлдээд орой нь нүглээ улайдаг. Ийм маягаар, нүглийн тахил хүний хувьд үүрд хүчинтэй байдаг ч гэсэн энэ нь хүнийг нүглээс аварч чадахгүй. Хүн ялзарсан зан чанартай байсаар байгаа тул авралын ажлын хагас нь л гүйцэлдсэн.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Хүний хувьд, Бурханы цовдлол нь бие махбодтой болсон Бурханы ажлыг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг золин аварч, Үхэгсдийн орны түлхүүрийг авсан ба Бурханы ажил бүрэн биелсэн гэж хүн бүхэн боддог. Үнэндээ, Бурханы хувьд Түүний ажлын жаахан хэсэг л биелэгдсэн юм. Тэр ердөө л хүн төрөлхтнийг золин аварсан; хүн дэх Сатаны муу муухайг өөрчлөх нь байтугай Тэр хүн төрөлхтөнийг байлдан дагуулаагүй. Тийм учраас Бурхан, “Хэдийгээр бие махбод болсон Миний махан бие үхлийн зовлон шаналлыг туулсан ч тэр нь бие махбодтой болсон Бурхан Миний бүх зорилго байгаагүй. Есүс бол Миний хайртай Хүү бөгөөд Миний төлөө загалмайд цовдлогдсон, гэхдээ Тэр Миний ажлыг бүрэн дуусгаагүй. Тэр зөвхөн үүний нэг хэсгийг л хийсэн юм” хэмээн хэлдэг. Тиймээс Бурхан бие махбодтой болох ажлыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнийхөө хоёр дахь үеийг эхлүүлсэн. Бурханы туйлын зорилго бол Сатаны савраас аврагдсан хүн бүхнийг төгс болгож, олж авах юм, ийм учраас Бурхан махан биед ирэх аюулыг дахин сөрөхөөр бэлтгэсэн билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Эцсийн өдрүүдийн ажил бол үг хэлэх явдал юм. Үгийн тусламжтайгаар хүнд асар их өөрчлөлт гарч болно. Өнөөгийн хүмүүс эдгээр үгийг хүлээн зөвшөөрснөөр гарч байгаа өөрчлөлтүүд нь Нигүүлслийн эрин үеийн тэмдэг, гайхамшгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийнхээс хамаагүй их. Учир нь, Нигүүлслийн эрин үед гараа дээр нь тавьж, залбирснаар хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж байсан боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн юм. Хүний өвчнийг эдгээж, нүглийг нь өршөөсөн боловч хүний доторх сатаны ялзарсан зан чанарыг яг яаж цэвэрлэх тухайд бол энэ ажил хараахан хийгдээгүй. Итгэснийх нь улмаас хүнийг аварч, нүглийг нь өршөөсөн боловч хүний нүгэлтэй уг чанар арилаагүй бөгөөд түүний дотор үлдсэн юм. Бие махбодтой болсон Бурханы тусламжтайгаар хүний нүглийг өршөөсөн боловч хүний дотор нүгэл байхаа больсон гэсэн үг биш. Нүглийн тахилаар дамжуулан хүний нүглийг өршөөж болох боловч хүний нүгэл үйлдэхийг яг яаж болиулах, мөн нүгэлт уг чанарыг нь яаж бүрэн арилгаж, өөрчлөх тухайд бол тэр энэ асуудлыг шийдэх ямар ч аргагүй. Хүний нүглийг өршөөсөн нь Бурханы цовдлолын ажлаас болсон боловч хүн хуучны, сатаны ялзарсан зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан юм. Ийм болохоор хүнийг сатаны ялзарсан зан чанараас нь бүрэн аврах ёстой, ингэснээр түүний нүгэлт уг чанар дахин хэзээ ч хөгжихгүйгээр бүрэн арилж, тийнхүү хүний зан чанар өөрчлөгдөх боломжтой болох юм. Энэ нь, амийн өсөлтийн замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ухаарахыг хүнээс шаарддаг. Түүнчлэн, энэ замын дагуу хэрэгжүүлж, өөрийн зан чанарыг аажмаар өөрчилж, гэрлийн гялбаан доор амьдарч, хийдэг бүхэн нь Бурханы хүслийн дагуу байж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс ангижирч, ийнхүү нүглээс бүрэн ангижрахыг хүнээс шаарддаг. Тэгсэн цагт л хүн бүрэн аврал хүртэнэ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Бурханы гэсгээлт, шүүлтийн ажлын мөн чанар нь хүн төрөлхтнийг цэвэрлэх явдал бөгөөд энэ нь эцсийн амралтын өдрийн төлөө байдаг. Эс бөгөөс бүх хүн төрөлхтөн өөрсдийн төрлийг дагаж, амралтад орж чадахгүй. Энэ ажил бол хүн төрөлхтөн амралтад орох цорын ганц зам билээ. Бурханы цэвэрлэх ажил л хүн төрөлхтнийг зөвт бус байдлаас нь цэвэрлэх ба Түүний гэсгээлт, шүүлтийн ажил л хүн төрөлхтний дундах дуулгаваргүй зүйлсийг ил болгож, тэгснээрээ аврагдах боломжтойг аврагдах боломжгүйгээс, үлдэх хүмүүсийг үлдэхгүй хүмүүсээс ялгана. Түүний ажил дуусахад үлдэх хүмүүс цэвэрлэгдэж, хүн төрөлхтний дээд ертөнцөд орсноор хүмүүний илүү гайхалтай хоёр дахь амьдралыг газар дэлхий дээр эдлэх болно; өөрөөр хэлбэл, тэд хүн төрөлхтний амралтын өдөрт орж, Бурхантай хамт амьдарна. Үлдэж чадахгүй хүмүүс гэсгээлт, шүүлтийг туулсны дараа анхдагч төрх нь бүрмөсөн илчлэгдэнэ; үүний дараа тэд бүгд устгагдах ба Сатаны нэгэн адилаар газар дэлхий дээр амьд үлдэх боломжгүй болно. Ирээдүйн хүн төрөлхтөн дунд ийм төрлийн хүмүүс байхгүй; энэ хүмүүс нь шийтгэлийн бай бөгөөд хорон муу, зөвт бус хүмүүс учир эцсийн амралтын газарт ороход тохирохгүй, Бурхан хүн хоёрын хуваалцах амралтын өдөрт ороход ч тэнцэхгүй. … Мууг шийтгэж, сайныг шагнах Түүний эцсийн ажил нь тэр аяараа бүх хүн төрөлхтнийг бүрмөсөн ариусгахын төлөө хийгддэг, ингэснээр Тэр бүхэлдээ ариун хүн төрөлхтнийг мөнхийн амралтад аваачиж болох юм. Түүний ажлын энэ үе шат бол Түүний хамгийн амин чухал ажил юм. Энэ бол Түүний бүхий л удирдлагын ажлын сүүлчийн үе шат билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурханы 6,000 жилийн удирдлагын ажил нь Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шатанд хуваагддаг. Ажлын энэ гурван үе шат нь бүгд хүн төрөлхтний авралын төлөө, өөрөөр хэлбэл, Сатаны асар их ялзруулсан хүн төрөлхтнийг аврахын төлөө байдаг. Үүний зэрэгцээ Бурхан Сатантай тулаан хийдэг учраас тэдгээр нь байдаг. Тиймээс авралын ажил гурван үе шатанд хуваагддагийн адилаар Сатантай хийх тулаан ч мөн гурван үе шатанд хуваагдаж, Бурханы ажлын энэ хоёр тал нэгэн зэрэг явагддаг. Сатантай хийх тулаан нь үнэндээ хүн төрөлхтний авралын төлөө байдаг бөгөөд хүн төрөлхтний авралын ажил нь ганцхан үе шатанд амжилттай дуусгаж болох зүйл биш тул Сатантай хийх тулаан ч гэсэн шатлал, мөчлөгт хуваагдаж, хүний хэрэгцээ, Сатаны ялзруулсан хэмжээний дагуу Сатантай дайн хийгддэг. Хоёр арми нэг нэгэнтэйгээ тулалддагийн адилаар Бурхан энэ тулаанд Сатаны эсрэг байлдах болно гэж хүн төсөөлөлдөө боддог байх. Хүний оюун ухаан ингэж л төсөөлөх чадвартай ба туйлын тодорхойгүй, хийсвэр санаа хэдий ч хүн ингэж л итгэдэг. Хүнийг аврах арга зам нь Сатантай хийх тулаанаар дамждаг гэж Намайг энд хэлсэн учраас тулаан ингэж явагддаг гэж хүн төсөөлдөг. Хүний авралын ажилд гурван үе шат хэрэгжсэн, өөрөөр хэлбэл, Сатантай хийдэг тулаан нь Сатаны бүрэн ялагдал хүртэлх гурван үе шатанд хуваагддаг гэж хэлж болно. Гэвч Сатантай тулалдах бүхий л ажлын дотоод үнэн нь гэвэл, хүнд нигүүлсэл хайрлаж, хүний нүглийн тахил болж, хүний нүглийг уучилж, хүнийг байлдан дагуулж, хүнийг төгс болгосноор үр дүнд хүрдэг. Үнэндээ Сатантай хийх тулаан нь Сатаны эсрэг байлдах бус, харин хүний аврал, хүний амийн ажил болон хүний зан чанарыг өөрчлөх явдал, ингэснээр хүн Бурханд гэрчлэл хийж болох юм. Сатан ингэж ялагддаг. Хүний ялзарсан зан чанарыг өөрчлөх замаар Сатаныг ялдаг. Сатан ялагдсан үед буюу хүн бүрэн аврагдсан үед ичсэн Сатан бүрэн хүлэгдэх болно, энэ маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс хүний авралын мөн чанар нь Сатантай хийх тулаан бөгөөд Сатантай хийх дайн нь хүний авралд үндсэндээ тусгагддаг. Хүнийг байлдан дагуулах эцсийн өдрүүдийн үе шат нь Сатантай хийх тулааны сүүлчийн үе шат төдийгүй Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах ажил юм. Хүнийг байлдан дагуулахын дотоод утга учир нь, Сатаны биелэл болох Сатаны ялзруулсан хүн байлдан дагуулагдсаныхаа дараа Бүтээгч рүү эргэн очих явдал ба үүгээр дамжуулан тэр Сатаныг орхиж, Бурхан руу бүрмөсөн буцаж очно. Ийм маягаар хүн бүрэн аврагдсан байх болно. Иймээс байлдан дагуулах ажил нь Сатаны эсрэг тулааны сүүлчийн ажил бөгөөд Сатаныг ялахын төлөөх Бурханы удирдлагын эцсийн үе шат юм. Энэ ажилгүйгээр хүний бүрэн аврал эцсийн дүндээ боломжгүй болж, Сатаны бүрэн ялагдал ч мөн боломжгүй болж, хүн төрөлхтөн хэзээ ч гайхалтай хүрэх газарт орж, Сатаны нөлөөнөөс чөлөөлөгдөж чадахгүй байх байсан юм. Үүний үр дүнд, Сатантай хийх тулаан дуусахаас нааш хүнийг аврах ажил дуусна гэж байхгүй, учир нь Бурханы удирдлагын ажлын цөм нь хүн төрөлхтний авралын төлөө байдаг. Хамгийн эртний хүн төрөлхтөн Бурханы гарт байсан боловч Сатаны уруу таталт, ялзралын улмаас хүн Сатанд хүлэгдэж, муу нэгний гарт орсон. Тиймээс Бурханы удирдлагын ажилд ялагдах учиртай бай нь Сатан болсон юм. Сатан хүнийг эзэмшсэн учраас, хүн нь Бурханы бүх удирдлагын хөрөнгө учраас хүнийг аваръя гэвэл Сатаны гараас буцаагаад булааж авах ёстой, өөрөөр хэлбэл, Сатанд олзлогдсон хүнийг буцаан олж авах ёстой. Тиймээс, хүний хуучин зан чанарыг өөрчилж, анхдагч эрүүл ухааныг нь сэргээхээр дамжуулан Сатаныг ялах ёстой бөгөөд ийм маягаар, олзлогдсон хүнийг Сатаны гараас эргүүлээд булаан авч болно. Хэрвээ хүнийг Сатаны нөлөө болон хүлээсээс чөлөөлбөл Сатан шившиг болж, эцсийн эцэст хүнийг буцаан олж авч, Сатан ялагдах болно. Сатаны харанхуй нөлөөнөөс чөлөөлөгдсөн учраас хүн энэ бүх тулааны олз омог болж, Сатан нь энэ тулаан дуусмагц шийтгэгдэх бай болно, үүний дараа хүн төрөлхтнийг аврах бүхий л ажил дууссан байх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас

No comments:

Post a Comment