02/10/2019

Magtan duu 2019 “Бурхан бол бүх хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс” Praise and worship

Magtan duu 2019 “Бурхан бол бүх хүн төрөлхтний оршин тогтнолын үндэс” Praise and worship 

 Бурханы сүүлчийн ажил нь 
зөвхөн хүнийг шийтгэхийн төлөө биш,
Түүнчлэн хүний хүрэх газрыг зохицуулж,
Хийсэн бүгдийнхээ төлөө 
бүхний сайшаалыг хүртэхийн төлөө юм.
Бурхан Өөрийнх нь хийсэн зүйл зөв гэдгийг,
хийсэн бүхэн нь зан чанарынх нь илэрхийлэл гэдгийг 
хүн бүр хараасай гэж хүсдэг.
Хүнийг бүтээсэн нь хүний ажил биш, 
байгалийн ажил бүр ч биш.
Харин бүгдийн дундаас 
амьтай болгоныг тэжээдэг нь Бурхан юм.
Бурхан бол хүний цор ганц аврал, найдвар,
Түүн дээр бүх хүн төрөлхтний 
оршин тогтнол тулгуурладаг.
Бурханы хийсэн ажлыг хэн ч орлуулж чадахгүй.
Хүн сайн үйлсээрээ ачийг нь хариулж чадна гэдэгт
Бурхан найддаг.

Бурхангүйгээр хүн төрөлхтөн устаж,
гай зовлонд нэрвэгдэнэ.
Хэн ч нар, сарны гоо үзэсгэлэнг харахгүй,
ногоон дэлхийг ч харахгүй.
Хүн төрөлхтөн зөвхөн цэвдэг шөнийг үзэж,
үхлийн сүүдрийн хэрцгий хөндийтэй тулах болно.
Бурхангүйгээр хүн урагшлахаа болино.
Хэн ч Бурханыг анхаардаггүй боловч
Түүнгүйгээр хүн зөвхөн шаналж,
бүх төрлийн сүг сүнсэнд гишгэлүүлнэ.
Бурхан бол хүний цор ганц аврал, найдвар,
Түүн дээр бүх хүн төрөлхтний 
оршин тогтнол тулгуурладаг.
Бурханы хийсэн ажлыг хэн ч орлуулж чадахгүй.
Хүн сайн үйлсээрээ ачийг нь хариулж чадна гэдэгт
Бурхан найддаг.
Бурхан бол хүний цор ганц аврал, найдвар,
Түүн дээр бүх хүн төрөлхтний 
оршин тогтнол тулгуурладаг.
Бурханы хийсэн ажлыг хэн ч орлуулж чадахгүй.
Хүн сайн үйлсээрээ ачийг нь хариулж чадна гэдэгт
Бурхан найддаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

No comments:

Post a Comment