12/11/2019

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа

(2) Нигүүлслийн эрин үед Бурхан Есүс нэрийг авахын ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Эзэний тэнгэрэлч түүний зүүдэнд үзэгдэж, Давидын хүү Иосеф оо, Мариаг эхнэрээ болгохоос бүү ай: учир нь түүнд олдоод байгаа нь Ариун Сүнснийх юм. Тэр хүү төрүүлнэ, Түүнийг чи ЕСҮС гэж нэрлэ: учир нь Тэр Өөрийн ардуудыг нүглээс нь аварна гэж хэлэв” (Матай 1:20-21).

“Тэнгэрэлч түүнд, Мариа бүү ай, учир нь чи Бурханы тааллыг олжээ. Харагтун, чи хэвлийдээ үртэй болж, хүү төрүүлж, Түүнийг ЕСҮС гэж нэрлэх болно. Тэр агуу байх ба Хамгийн Дээдийн Хүү гэж дуудагдана, Эзэн Бурхан Түүнд өвөг Давидынх нь сэнтийг өгөх болно. Тэр Иаковын гэрийг мөнхөд хаанчилна, Түүний хаанчлалд төгсгөл үгүй гэжээ” (Лук 1:30-33).

Холбогдолтой Бурханы үг:

Нигүүлслийн эрин үе Есүсийн нэрээр эхэлсэн юм. Есүсийг үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэхэд Ариун Сүнс Есүсийн нэрийг гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэрийг ярихаа больсон; үүний оронд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор шинэ ажлыг хийжээ. Түүнд итгэж байсан хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө хийгдсэн ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байлаа.
Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, үндсэндээ Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байв. Үүнээс хойш Бурханы нэр Ехова байхаа больсон; оронд нь Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс эхлээд Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажил эхлүүлжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

“Есүс” бол Иммануел бөгөөд хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг золин авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. … Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс золин аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гаралтай ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлаас болж оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүс гэх нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний золин авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүс хэмээх нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба Нигүүлслийн эрин үед золин аврагдсан бүх хүний Бурханы нэр билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, өөрөөр хэлбэл, Бурхан бол хүнийг аварсан Бурхан байсан бөгөөд Тэрээр энэрэнгүй, элэгсэг Бурхан байв. Бурхан хүнтэй хамт байлаа. Түүний хайр, Түүний энэрэл, Түүний аврал хүн нэг бүрийг дагалджээ. Есүсийн нэрийг болон Түүнийг байгааг хүлээн зөвшөөрснөөр л хүн амар амгалан, баяр хөөрийг олж авч, Түүний ерөөл болон асар их, хэмжээлшгүй нигүүлслийг нь, авралыг нь хүртэж чадсан юм. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагаж байсан бүх хүн аврал хүртэж, нүглээ уучлуулжээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Есүс ирэх үедээ бас Бурханы ажлын нэг хэсгийг хийж, зарим нэг үг хэлсэн, гэхдээ Түүний хийсэн гол ажил нь юу байсан бэ? Түүний хийсэн гол зүйл бол цовдлолын ажил байсан билээ. Тэрээр цовдлолын ажлыг гүйцэтгэж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд нүгэлт махан биеийн дүртэй болсон ба бүх хүн төрөлхтний нүглийн төлөө нүглийн тахил болсон юм. Энэ бол Түүний хийсэн гол ажил билээ. Эцэст нь Тэр хожмын хүмүүст загалмайн замыг тодорхой зааж өгчээ. Есүсийн ирсэн гол зорилго нь золин аврах ажлыг гүйцэлдүүлэх явдал байсан. Тэрээр бүх хүн төрөлхтнийг золин аварч, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг хүнд авчирч, улмаар тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг авчирсан. Үүний үр дүнд, хожмын хүмүүс бүгд: “Бид загалмайн замаар алхаж, загалмайн төлөө өөрсдийгөө золиослох хэрэгтэй” гэцгээсэн. Мэдээж анх Есүс бас өөр бусад ажил хийсэн бөгөөд хүнийг гэмшүүлж, нүглийг нь улайлгахын тулд зарим нэг үг хэлсэн. Гэхдээ л Түүний үйлчлэл нь цовдлол байсан ба номлож өнгөрүүлсэн гурван жил хагасын хугацаа нь хожим тохиох цовдлолд бэлдэхийн төлөө байсан. Есүс хэд, хэдэн удаа залбирсан нь ч бас цовдлолын төлөө байсан юм. Түүний туулсан хэвийн хүний амьдрал болон газар дэлхий дээр амьдарсан гучин гурван жил хагасын хугацаа нь үндсэндээ цовдлолын ажлыг гүйцээж, Түүнд энэ ажлыг явуулах хүч өгөхийн төлөө байсан ба үүний үр дүнд Бурхан цовдлолын ажлыг Түүнд даалгасан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс

Нигүүлслийн эрин үеийн ажлын тухайд бол Есүс хүнийг аварсан Бурхан байлаа. Түүнд юу байгаа, Тэр юу болох нь нигүүлсэл, хайр, энэрэл, өршөөл, тэвчээр, даруу төлөв байдал, халамж, хүлээцтэй байдал байсан бөгөөд Түүний хийсэн ажлын дийлэнх нь хүнийг золин аврахын төлөө байв. Түүний зан чанарын тухайд бол, энэ нь энэрэл, хайрын зан чанар байсан ба Тэр энэрэнгүй, элэгсэг байсан учраас тэдний төлөө Өөрийгөө бүхэлд нь өргөл болгож чадах хэмжээнд хүнийг Өөр шигээ хайрладаг гэдгийг харуулахын тулд Бурхан хүний төлөө загалмайд цовдлогдох хэрэгтэй болсон юм. Сатан, “Та хүнийг хайрладаг тул түүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та загалмайд цовдлогдож, хүнийг загалмайнаас болон нүглээс гэтэлгэх ёстой ба бүх хүн төрөлхтний оронд Өөрийгөө тахил болгох ёстой” гэж хэлсэн. Сатан дараах бооцоог тавьсан: “Та элэгсэг, энэрэнгүй Бурхан тул хүнийг туйлын их хайрладаг байх ёстой: Та тэгвэл Өөрийгөө загалмайд тахил болгох ёстой.” Есүс хариуд нь, “Хүн төрөлхтний төлөө л бол Би Өөрийн бүх зүйлийг өгөхөд бэлэн байна” гэсэн юм. Тэгээд Тэр Өөрийгөө өчүүхэн төдий ч бодолгүйгээр загалмайд цовдлогдож, бүх хүн төрөлхтнийг золин аварсан билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас

Дараа нь Нигүүлслийн эрин үед Есүс, унасан бүх хүн төрөлхтнийг (зөвхөн израильчуудыг ч биш) золин аврахаар ирсэн юм. Тэрээр хүнд өршөөл болон өгөөмөр сэтгэлийг үзүүлсэн. Нигүүлслийн эрин үед хүний харсан Есүс нь өгөөмөр сэтгэлээр бялхаж, хүнд үргэлж хайртай байсан, учир нь Тэр хүнийг нүглээс аврахаар ирсэн юм. Өөрийнх нь цовдлол хүн төрөлхтнийг нүглээс бүрэн золин аврах хүртэл Тэр хүмүүсийн нүглийг уучлах чадвартай байлаа. Тэр үед, Бурхан хүний өмнө өршөөл, өгөөмөр сэтгэлтэйгээр гарч ирсэн; өөрөөр хэлбэл, Тэр хүний төлөө нүглийн тахил болсон бөгөөд хүний нүглийн төлөө цовдлогдож, нүглийг нь үүрд уучилсан билээ. Тэрээр өршөөнгүй, энэрэнгүй, тэвчээртэй агаад элэгсэг байсан. Нигүүлслийн эрин үед Есүсийг дагасан хүмүүс ч бас бүх зүйл дээр тэвчээртэй, элэгсэг байхаар хичээж байсан. Тэд үргэлж зовлон амсаж, зодуулж, хараалгаж эсвэл чулуугаар шидүүлж байсан ч хэзээ ч эсэргүүцээгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Нигүүлслийн эрин үед Есүс гэдэг нь Бурханы нэр байлаа. Өөрөөр хэлбэл, Нигүүлслийн эрин үеийн ажил нь үндсэндээ Есүсийн нэрийн дор хийгджээ. Нигүүлслийн эрин үед Бурханыг Есүс гэж нэрлэж байв. Тэрээр Хуучин Гэрээнээс даван гарсан шинэ ажлын үе шатыг хийсэн бөгөөд цовдлолын хамтаар Түүний ажил дуусчээ. Энэ нь бүхэлдээ Түүний ажил байв.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-аас
(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment