1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн илэрхийлсэн үг болон Хаанчлалын эрин үед Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).
“Тэгээд Тэрээр бичвэрийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээлээ. Тэр тэдэнд хандаж, ‘Христ зовж, гурав дахь өдрөө үхлээс амилна: Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм’ гэжээ” (Лук 24: 45-47).
“Та нарт хэлэх зүйл Надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнэний Сүнс болох Тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдана: учир нь Тэр Өөрийн санаагаар ярихгүй; харин сонссон зүйлээ Тэр ярих болно: мөн Тэр ирэх зүйлсийг та нарт харуулна” (Иохан 16:12-13).
“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).
Холбогдолтой Бурханы үг:
Есүсийн ажил нь зөвхөн золин аврал болон цовдлолын төлөө байсан. Тиймээс, ямар нэгэн хүнийг байлдан дагуулахын тулд Тэр илүү үг хэлэх хэрэггүй байсан юм. Түүний хүмүүст заасан зүйлийн ихэнх нь Бичвэрийн үгнээс гарсан бөгөөд Түүний ажил Бичвэрээс хэтрээгүй хэдий ч Тэр цовдлолын ажлыг гүйцэтгэх чадвартай хэвээр байсан. Түүний ажил нь үгний ажил биш бас хүн төрөлхтнийг байлдан дагуулахын тулд биш, харин хүн төрөлхтнийг золин аврахын төлөө байсан билээ. Тэр зөвхөн хүн төрөлхтний нүглийн тахил адилаар үйлдсэн бөгөөд хүн төрөлхтний төлөөх үгний эх сурвалж мэтээр үйлдээгүй. Тэрээр хүнийг байлдан дагуулах ажил болох харь үндэстний ажлыг хийгээгүй харин Бурхан байдаг гэдэгт итгэдэг хүмүүсийн дунд хийгдсэн цовдлолын ажлыг хийсэн юм. Хэдийгээр Түүний ажил Бичвэрийн суурин дээр хийгдэж, Тэр фарисайчуудыг яллахын тулд эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийг ашигласан боловч энэ нь цовдлолын ажлыг гүйцэтгэхэд хангалттай байв. Хэрвээ өнөөдрийн ажил нь Бичвэр дэх эртний эш үзүүлэгчдийн зөгнөлийн суурин дээр хийгдсэн бол та нарыг байлдан дагуулах боломжгүй байх байсан, учир нь Хятадын ард түмэн та нарын дуулгаваргүй байдал ба нүглийн ямар ч бичлэгийг Хуучин Гэрээ агуулаагүй, та нарын нүглийн талаар ямар ч түүх байхгүй. Иймээс хэрвээ энэ ажил Библид тулгуурласан бол та нар хэзээ ч буулт хийхгүй. Библи нь зөвхөн израильчуудын хязгаарлагдмал түүхийг бичсэн бөгөөд та нарын сайн муу эсэхийг тодорхойлох эсвэл та нарыг шүүх чадваргүй. Би та нарыг израильчуудын түүхийн дагуу шүүх байсан гэж төсөөлөөд үз—та нар Намайг өнөөдрийнх шигээ дагасаар байх уу? Та нар хичнээн хэцүү гэдгээ мэдэх үү? Энэ үе шатанд ямар ч үг хэлээгүй бол байлдан дагуулах ажлыг дуусгах боломжгүй байх байсан. Би загалмайд цовдлуулах гэж ирээгүй учраас та нарыг байлдан дагуулахын тулд Би Библиэс тусдаа үгийг хэлэх ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (1)”-ээс
Юун түрүүнд “Уулан дээрх сургаалын” хэсэг бүрийг авч үзье. Энэ бүхэн чухам юутай холбоотой байна вэ? Эдгээр нь бүгд Хуулийн эрин үеийн дүрэм журмаас илүү өргөгдсөн, илүү тодорхой бөгөөд хүмүүсийн амьдралд илүү ойр дөхөм байсан гэж лавтай хэлж болно. Орчин үеийн үг хэллэгээр ярих нь хүмүүсийн бодит хэрэгжүүлэлттэй илүү ойртож очдог.
Дараах зүйлсийн тодорхой агуулгыг уншицгаая: Ерөөлүүдийг чи хэрхэн ойлгох ёстой вэ? Хуулийн талаар чи юу мэдэх ёстой вэ? Хилэгнэлийг хэрхэн тодорхойлох ёстой вэ? Завхайралд хэрхэн хандах ёстой вэ? Гэр бүл салах талаар юу гэж хэлсэн болон ямар төрлийн дүрмүүд байдаг, хэн салж болох, хэн салж болохгүй вэ? Тангараг, нүдийг нүдээр, дайснаа хайрлах, өглөг өгөх заавар гэх мэтийн талаар юу гэсэн билээ? Гэх мэтчилэн. Энэ бүх зүйл нь хүн төрөлхтний Бурханд итгэж, Бурханыг дагах хэрэгжүүлэлтийн тал бүрд хамаатай. Эдгээр хэрэгжүүлэлтийн зарим нь өнөөдөр ч гэсэн хэрэглэгдсэн хэвээр байгаа боловч тэдгээр нь хүмүүст тавих өнөөгийн шаардлагуудаас илүү хялбар юм. Тэдгээр нь Бурханд итгэх явцад хүмүүст тулгардаг нэлээд анхан шатны үнэн билээ. Эзэн Есүс ажиллаж эхэлсэн цагаасаа хүний амь зан чанар дээр хэдийнээ ажиллаж эхэлсэн боловч энэ нь хуулийн суурин дээр үндэслэж байлаа. Эдгээр сэдвийн талаарх дүрэм болон хэлсэн зүйлс үнэнтэй хамаатай байсан уу? Мэдээж тийм байсан! Өмнөх бүх дүрэм журам, зарчим болон Нигүүлслийн эрин үеийн сургаал номлол нь бүгд Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох болон мэдээж үнэнтэй хамаатай байсан. Бурхан юу илэрхийлсэн, яаж илэрхийлсэн, эсвэл ямар хэл хэрэглэсэн нь хамаагүй, үүний үндэс, эх сурвалж, эхэлсэн цэг нь бүгд Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын зарчим дээр суурилдаг. Энэ бол ямар ч алдаа мадаггүй. Иймээс хэдийгээр одоо Түүний хэлсэн эдгээр зүйл нь бага зэрэг өнгөцхөн мэт санагдаж болох боловч тэдгээрийг үнэн биш гэж хэлж мөн л болохгүй, учир нь тэдгээр нь, Бурханы хүслийг хангаж, амь зан чанартаа өөрчлөлт хийхийн тулд Нигүүлслийн эрин үеийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй байсан зүйлс юм. Сургаалын аль нэг зүйл нь үнэнтэй тохирохгүй байна гэж хэлж болох уу? Болохгүй! Эдгээр нь нэг бүрчлэн үнэн, учир нь бүгдээрээ хүн төрөлхтөнд тавьсан Бурханы шаардлага байсан; тэдгээр нь бүгд биеэ хэрхэн авч явах талаар Бурханы өгсөн зарчим, цар хүрээ байсан бөгөөд Бурханы зан чанарыг төлөөлдөг. Гэвч тухайн үеийн амийн өсөлтийнхөө түвшинд үндэслээд тэд зөвхөн эдгээр зүйлийг хүлээн зөвшөөрч, мэдэж авах чадвартай байсан. Хүн төрөлхтний нүгэл хараахан шийдэгдээгүй байсан учраас Эзэн Есүс зөвхөн эдгээр үгийг л хэлж чадах байсан ба тэд хэрхэн үйлдэх ёстой, юу хийх ёстой, ямар зарчим болон цар хүрээнд аливааг хийх ёстой болон хэрхэн Бурханд итгэж, Түүний шаардлагыг хангах ёстой талаар тухайн үеийн хүмүүст хэлэхийн тулд Тэр ийм хүрээнд тийм энгийн сургаалыг л ашиглаж чадаж байлаа. Энэ бүхэн нь тэр үеийн хүн төрөлхтний биеийн хэмжээн дээр үндэслэн тодорхойлогджээ. Хуульд захирагдан амьдарч байсан хүмүүсийн хувьд эдгээр сургаалыг хүлээн зөвшөөрөхөд амархан биш байсан, иймээс Эзэн Есүсийн заасан зүйл энэ цар хүрээн дотор л байх хэрэгтэй байв.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас
Энэ эрин үед Бурханы хэлсэн үг нь Хуулийн эрин үед хэлсэн үгээс өөр, мөн Нигүүлслийн эрин үед хэлсэн үгээс ч ялгаатай байдаг. Нигүүлслийн эрин үед Бурхан үгийн ажил хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л дурдсан. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дурдсан байдаг. Тэр эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан үгээрээ Өөрт нь итгэдэг бүх хүнийг байлдан дагуулдаг. Энэ нь “Үг нь махбодоор илэрсэн” хэрэг юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл “Үг нь махбодоор илэрсэн” бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үг хэлдэг ба баримт гарч ирэх нь ховор байдаг. Үг нь махбодоор илрэхийн мөн чанар яг энэ бөгөөд бие махбодтой болсон Бурхан үгээ хэлэх үе бол Үг нь махбодоор илэрч, Үг нь махбодод ирж байгаа хэрэг юм. “Эхлээд Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа, тэгээд Үг нь махбод болсон юм.” Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь эцсийн өдрүүдэд Бурханы гүйцэтгэх ажил бөгөөд Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, үгээ махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийдэг зүйл, хожим хийх зүйл, Бурханы төгс болгох зүйл, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт эцэст нь биелэх ёстой эдгээр ажил бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтад орох хүмүүс зэрэг эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы голлон биелүүлдэг ажил юм. Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдах болон Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг Тэрээр хүмүүст ойлгуулдаг бөгөөд ирээдүйд эдгээр үг нэг бүрчлэн биелэх болно. Бурханы ажлын алхмууд эрчээ авч байна. Эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх гэж байгаа үйлчлэлийг үг хэлэх арга барилаар хүнд ил болгодог бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхийн тулд байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment