25/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан заримдаа газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг.
Эцсийн өдрүүдэд Бурхан Өөрийн бие махбодын ялгамж чанарыг ашиглан ажлаа хийхээр илрэн гардаг ба тэрхүү махбод дахь Бурхан нь агуу цагаан сэнтийн өмнө хүнийг шүүдэг Бурхан юм. Тэр Сүнс эсвэл махбод байх нь хамаагүй шүүлтийн ажлыг хийгч нь эцсийн өдрүүдэд хүн төрөлхтнийг шүүдэг Бурхан билээ. Энэ нь Түүний ажилд үндэслэн тодорхойлогддог ба Түүний гадаад төрх байдал болоод өөр бусад хэд хэдэн хүчин зүйлийн дагуу тодорхойлогддоггүй. Хэдийгээр хүн эдгээр үгсийн талаар үзэлтэй байдаг боловч бие махбодтой болсон Бурханы шүүлт болон бүх хүн төрөлхтний байлдан дагуулалтын бодит баримтыг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэрхэн үнэлэгдэх нь хамаагүй эцсийн эцэст баримт бол баримт. “Ажил Бурханаар хийгддэг боловч бие махбод бол Бурхан биш” гэж хэн ч хэлж чадахгүй. Энэ нь утгагүй, учир нь энэ ажлыг махбод дахь Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Энэ ажил нэгэнт дууссан тул энэ ажлын дараагаар хүнийг шүүх Бурханы шүүлтийн ажил хоёр дахь удаагаа гарч ирэхгүй; хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан бүхий л удирдлагын ажлыг аль хэдийн дуусгасан, иймд Бурханы ажлын дөрөв дэх үе шат гэж байхгүй. Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байв. Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг ба иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй. Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт болохгүй байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж чанартай Бурханы ажил биш юм. Бие махбодтой болсон Бурханы хийсэн ажил нь хамгийн агуу, хамгийн гүн гүнзгий ажил бөгөөд Бурханы ажлын гурван үе шатны шийдвэрлэх чухал хэсэг нь бие махбодтой болох ажлын хоёр үе шат билээ. Хүний гүн гүнзгий ялзрал нь бие махбодтой болсон Бурханы ажилд асар их саад болдог. Ялангуяа эцсийн өдрүүдийн хүмүүст хийгдэх ажил нь асар хэцүү, орчин тойрон нь түгшүүртэй бөгөөд бүх төрлийн хүмүүсийн хэв чанар нь нэлээд дорд. Гэсэн ч энэ ажлын эцэст энэ нь ямар ч алдаа мадаггүйгээр зохих үр дүнд хүрэх болно; энэ бол махбодын ажлын үр нөлөө бөгөөд энэ үр нөлөө нь Сүнсний ажлынхаас илүү үнэмшилтэй. Бурханы ажлын гурван үе шатыг Бурхан махбодоороо дуусгах бөгөөд үүнийг бие махбодтой болсон Бурхан дуусгах ёстой. Хамгийн чухал, хамгийн шийдвэрлэх чухал ажлыг махбод дахь Бурхан хийдэг бөгөөд хүний авралыг махбод дахь Бурхан биечлэн гүйцэтгэх ёстой. Хэдий бүх хүн төрөлхтөн, махбод дахь Бурхан нь хүнтэй хамаагүй гэж үзэж байсан ч үнэндээ энэ махбод нь бүх хүн төрөлхтний хувь заяа, оршин тогтнолтой холбоотой.

Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог. Ялангуяа сүүлчийн бие махбодтой болсон Бурханы ажил нь бүх хүн төрөлхтнийг илүү бодит, илүү практик, илүү таатай эрин үед аваачдаг. Тэр зөвхөн хууль болоод номлолын эрин үеийг дуусгавар болгоод зогсоогүй; хамгийн гол нь Тэр бодитой агаад энгийн, зөвт агаад ариун, мөн удирдлагын төлөвлөгөөний ажлыг нээж, хүн төрөлхтний нууц болоод хүрэх газрыг харуулдаг, хүн төрөлхтнийг бүтээж, удирдлагын ажлыг дуусгавар болгодог, хэдэн мянган жилийн туршид нуугдмал байсан Бурханыг хүн төрөлхтөнд илчилдэг. Тэрээр тодорхойгүй байдлын эрин үеийг бүрэн дуусгавар болгож, бүх хүн төрөлхтөн Бурханы царайг харахыг хүссэн ч харж чаддаггүй тэр эринийг дуусгаж, бүх хүн төрөлхтөн Сатанд үйлчилсэн эрин үеийг төгсгөж, бүх хүн төрөлхтнийг бүхэлд нь цоо шинэ эрин үе рүү хөтөлдөг. Энэ бүхэн нь Бурханы Сүнсний биш харин махбод дахь Бурханы ажлын үр дүн юм. Бурхан махбодоороо ажиллах үед, Түүнийг дагадаг хүмүүс тэдгээр тодорхойгүй, эргэлзээтэй зүйлийн хойноос хөөцөлдөн хайхаа больж, тодорхойгүй Бурханы хүслийг тааварлахаа больдог. Бурхан махбодоороо Өөрийн ажлыг түгээхэд, Түүнийг дагадаг хүмүүс махбодоороо хийсэн Түүний ажлыг бүх бүлэг, урсгал руу дамжуулж, Түүний бүх үгийг бүх хүн төрөлхтний чихэнд хүргэнэ. Түүний сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн сонссон бүхэн нь Түүний ажлын баримт байх болно, хүний биечлэн үзэж сонссон зүйлс байх болно мөн цуу яриа биш баримт байх болно. Эдгээр баримт нь Түүний ажлаа түгээдэг нотолгоо, бас ажлаа түгээхдээ ашигладаг багаж хэрэгсэл билээ. Баримт байхгүйгээр Түүний сайн мэдээ бүх улс оронд, бүх газар нутагт түгэхгүй байх байсан; баримт байхгүйгээр харин зөвхөн хүний төсөөллөөр Тэр бүх орчлон ертөнцийг байлдан дагуулах ажлыг хэзээ ч хийж чадахгүй байх байсан юм. Сүнс бол хүний хувьд ойлгошгүй, үзэгдэшгүй бөгөөд Сүнсний ажил нь хүний төлөө Бурханы хийсэн ажлын талаар ямар нэг баримт, нотолгоо үлдээх чадваргүй. Хүн хэзээ ч Бурханы бодит нүүр царайг харахгүй ба оршин байдаггүй тодорхойгүй Бурханд үргэлж итгэх болно. Хүн хэзээ ч Бурханы нүүр царайг харахгүй, мөн Бурханы биечлэн хэлсэн үгсийг хэзээ ч сонсохгүй. Хүний төсөөлөл нь эцсийн эцэст хоосон учраас Бурханы жинхэнэ нүүр царайг орлож чадахгүй; Бурханы төрөлх чанар болоод Бурханы Өөрийн ажлыг хүн дуурайж чадахгүй. Тэнгэр дэх үл үзэгдэх Бурхан болоод Түүний ажлыг, хүн төрөлхтний дунд биечлэн ажилладаг бие махбодтой болсон Бурхан л газар дээр авчирч чадна. Энэ бол Бурханы хүнд илрэн харагдах хамгийн тохиромжтой арга юм, үүгээр хүн Бурханыг харж, Бурханы бодит дүрийг мэдэж авдаг бөгөөд үүнийг бие махбодтой болоогүй Бурхан биелүүлэх боломжгүй. Энэ үе шат хүртэл Бурхан Өөрийн ажлыг хийснээр Түүний ажил аль хэдийн хүссэн үр дүндээ хүрч, бүрэн амжилттай болсон. Махбод дахь Бурханы биечлэн хийх ажил Бурханы бүхий л удирдлагын ажлын ерэн хувийг аль хэдийн биелүүлсэн. Энэхүү махбод Өөрийнхөө бүх ажлыг илүү сайн эхлэл болон дүгнэлтээр хангаж, Өөрийнхөө бүх ажлыг зарлан тунхагласан бөгөөд энэ бүх ажилд эцсийн нэмэлтийг хийсэн. Тиймээс Бурханы ажлын дөрөв дэх үе шатыг хийх бие махбодтой болсон Бурхан гэж өөр байхгүй бөгөөд Бурханы гурав дахь бие махбодын гайхамшигт ажил гэж ч байхгүй.(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment