09/07/2019

Эцсийн өдрүүдэд хүнийг ашиглахын оронд Бурхан яагаад бие махбодтой болсноор дамжуулан шүүлтийн ажлыг хийдэг вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
Эцсийн өдрүүдэд хүнийг ашиглахын оронд Бурхан яагаад бие махбодтой болсноор дамжуулан шүүлтийн ажлыг хийдэг вэ?
“Учир нь Эцэг ямар ч хүнийг шүүдэггүй, харин бүх шүүлтийг Хүүдээ даатгасан билээ” (Иохан 5:22).

“Тэр хүний Хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч Түүнд өгсөн” (Иохан 5:27).

“Шүүлтийн ажил бол Бурханы Өөрийнх нь ажил юм, иймд үүнийг Бурхан Өөрөө аяндаа хийх ёстой; хүн үүнийг Түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үнэнээр дамжуулан хүмүүсийг байлдан дагуулах явдал тул энэ ажлыг хүмүүсийн дунд хийхийн тулд Бурхан махбод болсон дүрээр гарч ирэх нь тодорхой юм. Өөрөөр хэлбэл, эцсийн өдрүүдэд Христ газар дэлхий дээрх хүмүүсийг сургаж, тэдэнд бүх үнэнийг мэдэгдэхийн тулд үнэнийг хэрэглэх болно. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм.”

Христ шүүлтийн ажлыг үнэнээр хийдэг”-ээс

“Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. … Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. Хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүнтэй адил байснаар, махбод дахь Бурхан нь хүний зөв шударга бус байдлыг шууд шүүж чаддаг; энэ бол Түүний төрөлхийн ариун байдал буюу Түүний ер бусын байдлын тэмдэг юм. Зөвхөн Бурхан л хүнийг шүүх байр сууринд байж, хүнийг шүүхэд тохирно, учир нь Тэр үнэн хийгээд зөвт байдлыг эзэмшдэг, иймээс Тэр хүнийг шүүх чадвартай. Үнэн болоод зөвт байдалгүй хүмүүс бусдыг шүүхэд тохирохгүй.”

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

No comments:

Post a Comment