04/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

“Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэлийг үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн.
Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг.”
“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

No comments:

Post a Comment