10/07/2019

Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Би үнэндээ гэмшлийн чинь төлөө та нарт усаар баптисм хүртээдэг. Гэхдээ миний араас ирэх Нэгэн бол надаас илүү хүчтэй бөгөөд Түүний гутлыг ч барих үнэ хүндгүй: Тэр та нарт Ариун Сүнсээр болон галаар баптисм хүртээнэ” (Матай 3:11).

“Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. … Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг;
Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй.”

Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас

“Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байдаг. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг мэддэг. Тэдэнд хэвийн хүний үзэл байдаг бөгөөд жирийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байдаг. Тэдний олонх нь ер бусын авьяастай, төрөлхийн ухаантай. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас өгсөн бэлэг болох авьяас чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний давуу талыг Бурханд үйлчлэхэд ашиглан, авьяас чадварыг нь ажиллуулдаг. Гэсэн хэдий ч Бурханы мөн чанар нь үзэл, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл хүртэл дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго эсвэл хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол эсвэл үзэл байдаггүй бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй. Хэрвээ зөвхөн бурханлаг чанар ажиллаж байсан бол (өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө ажиллаж байсан бол) Бурханы ажлыг газар дээр гүйцэтгэх ямар ч аргагүй байх байлаа. Иймээс Бурхан газар дээр ирэх үед, бурханлаг чанараар хийдэг ажлынхаа хамтаар хүн чанар дотор ажиллахдаа ашиглах цөөн тооны хүн Түүнд байх ёстой. Өөрөөр хэлбэл, Өөрийн бурханлаг ажлыг хадгалахын тулд Тэр хүний ажлыг ашигладаг. Эс бөгөөс хүний хувьд бурханлаг ажилтай шууд холбогдох ямар ч арга байхгүй байх юм.”

“Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа”-аас

No comments:

Post a Comment