12/07/2019

Үнэний тухай асуулт ба хариулт

Асуулт: Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы хэрэглэдэг хүмүүсийн хоорондох бодит ялгаа нь юу вэ?

Хариулт: Бурхан эцсийн өдрүүдэд шүүлтийн ажлаа хийхдээ хүн төрөлхтнийг ариусгаж, аварч, төгс болгохын тулд үнэнийг, Өөрийн зөвт зан чанарыг, Өөрт нь юу байгаа, Өөрөө юу болохыг илэрхийлэх ёстой. Энэ ажлыг бие махбодтой болсон Бурхан хийх ёстой бөгөөд хэн ч Түүнийг орлож чадахгүй. Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы ашигладаг хүмүүсийн хоорондох бодит ялгааны тухайд гэвэл Төгс Xүчит Бурхан энэ сэдвээр нэлээд олон зүйлийг хэлсэн. Түүний үгсийг харцгаая.

Төгс Хөчит Бурхан: “Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм
. …

… Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй” (“Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас).

“Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна. Бурханы Сүнс ариун тул Түүний бие махбод Сатанд уруу татагдахгүй; Түүний бие махбод хүний бие махбодоос мөн чанарын хувьд өөр. Сатанаар ялзруулагдсан нь Бурхан биш хүн; Сатан Бурханы бие махбодыг ялзруулж чадахгүй. Хэдий хүн болон Христ ижил газар амьдран суудаг боловч зөвхөн хүн л Сатанд захирагдаж, ашиглуулж бас урхидуулдаг билээ. Үүнээс ялгаатай нь Христ нь Сатанд уруу татагдахаас үүрд мөнх хамгаалагдсан ба учир нь Сатан хамгийн дээд газарт хүрч, Бурханд дөхөж хэзээ ч чадахгүй билээ. Өнөөдөр та нар, Сатанаар ялзруулагдаж, Надаас урвасан нь гагцхүү хүн төрөлхтөн бөгөөд энэ асуудал ямагт Христэд хамаагүй зүйл болохыг бүгдээрээ ойлгох ёстой” (“Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас).

Христийн бурханлаг чанар нь бүх хүнийхээс дээр, тиймээс Тэр бол бүх бүтээлүүдээс хамгийн өндөр эрх мэдэлтэй нь юм. Энэхүү эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог” (“Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас).

“Бурхан ариун агаад цэвэр, бодит агаад жинхэнэ учраас Түүний махбод Сүнснээс ирдэг. Энэ нь лавтай агаад маргаангүй. Бурханд Өөрт нь гэрчлэл хийж чадахаар үл барам Бурханы хүслийг бүрэн гүйцэтгэх чадвартай байдаг: энэ бол Бурханы мөн чанарын нэг тал юм. Дүр төрхтэй Сүнснээс махбод ирсэн гэдэг нь, Сүнсний Өөрийгөө хувцасласан махбод бол хүний махан биеэс мөн чанараараа өөр бөгөөд энэхүү ялгаа нь үндсэндээ тэдний сүнсэнд оршдог” (“Ес дэх айлдварын тайлбар”-аас).
Үргэлжлүүлэх

No comments:

Post a Comment