23/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Бурханы ажлын бай нь Сатаны сүнс эсвэл ямар нэг биегүй хоосон зүйл биш, харин махан биеэс бүтсэн, Сатанаар ялзруулагдсан хүн учраас Тэр махбод болсон билээ. Чухамдаа хүний махан бие ялзарсан учраас Бурхан махан биетэй хүнийг Өөрийн ажлын бай болгосон; цаашлаад хүн ялзралын бай учраас Тэр Өөрийнхөө авралын ажлын бүх үе шатанд хүнийг Өөрийн ажлын цорын ганц бай болгосон. Хүн бол мах, цуснаас бүтсэн мөнх бус оршихуй бөгөөд хүнийг аварч чадах цор Нэгэн бол Бурхан билээ. Ийм маягаар Бурхан, Өөрийн ажлыг хийхийн тулд хүнтэй адил шинж чанарыг эзэмшсэн махбод болох ёстой байсан, ингэснээр Түүний ажил илүү дээр үр дүнд хүрч болох юм. Хүн махан биетэй, гэм нүглийг ялан дийлж, өөрийгөө махан биеэс салгах чадваргүй учраас Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан чухамдаа махбод болох ёстой. Бие махбодтой болсон Бурханы мөн чанар болон ялгамж чанар нь хүний мөн чанар болон ялгамж чанараас ихээхэн ялгаатай боловч Түүний гадаад төрх нь хүнийхтэй яг адил, Тэр энгийн хүний дүр төрхтэй бөгөөд энгийн хүний амьдралаар амьдардаг тул Түүнийг харсан хүмүүс энгийн хүнээс ялгаж чадахгүй. Энэ энгийн төрх байдал ба хэвийн хүн чанар нь Түүний хувьд хэвийн хүн чанараараа Өөрийн бурханлаг ажлыг гүйцэтгэхэд хангалттай.
Түүний махбод нь Түүнд хэвийн хүн чанараараа ажиллах боломж олгож, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг хийхэд тусладаг бөгөөд цаашлаад Түүний хэвийн хүн чанар нь, хүмүүсийн дунд авралын ажлаа явуулахад Түүнд тусалдаг. Хэдийгээр Түүний хэвийн хүн чанар хүн төрөлхтөн дунд ихээхэн үймээн шуугиан тарьсан ч, тийм үймээн шуугиан Түүний ажлын хэвийн үр дүнд нөлөөлөөгүй. Товчхондоо Түүний эгэл махбодын ажил хүнд дээд зэргийн ач тустай. Ихэнх хүмүүс Түүний хэвийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөөгүй байсан ч гэсэн, Түүний ажил үр дүнтэй хэвээр байх ба Түүний хэвийн хүн чанарын ачаар эдгээр үр дүнд хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Бие махбодоор үйлдсэн Түүний ажлаас хүн, Түүний хэвийн хүн чанарын талаар хүмүүсийн дунд байдаг үзлээс арав дахин эсвэл бүр хэдэн арав дахин илүү зүйлийг олж авдаг бөгөөд ийм үзэл нь бүгд Түүний ажилд эцэстээ залгигддаг. Түүний ажлын хүрсэн үр дүн, өөрөөр хэлбэл Түүнд хандах хүний мэдлэг нь Бурханы талаарх хүний үзлээс хамаагүй олон байдаг. Түүний махбодоор хийдэг ажлыг төсөөлж, хэмжих аргагүй, учир нь Түүний махбод ямар ч махан биетэй хүнийхтэй адилгүй; гадаад бүрхүүл нь адилхан ч, мөн чанар нь ижилгүй. Түүний махбод хүмүүсийн дунд Бурханы талаарх олон үзлийг бий болгодог ч Түүний махбод илүү их мэдлэг олж авах боломжийг хүнд олгодог ба Тэр адилхан гадаад бүрхүүлтэй ямар ч хүнийг байлдан дагуулж чадна. Тэр ердөө л нэг хүн биш, харин хүний гадаад бүрхүүлтэй Бурхан бөгөөд хэн ч Түүнийг бүрэн ухаж, ойлгож чадахгүй. Үл үзэгдэх, гарт үл баригдах Бурханыг бүгд хайрлаж, угтан авдаг. Хэрвээ Бурхан зөвхөн хүнд үл үзэгддэг Сүнс байвал Бурханд итгэхэд хүнд их хялбар байх болно. Хүн өөрийн төсөөллийг сул тавьж, өөрийгөө баясгаж, жаргалтай байлгахын тулд дуртай дүр зургаа Бурханы дүр төрх болгон сонгох болно. Ийм байдлаар хүн өөрийн Бурханд хамгийн таатай байх зүйлийг болон энэ Бурханы хамгийн их хийхийг эрмэлзэж буй зүйлийг ямар ч эргэлзээгүйгээр хийж болох юм. Үүнээс ч илүүтэйгээр хүн, өөрөөс нь өөр хэн ч Бурханд илүү үнэнч, сүсэгтэй биш бөгөөд бусад бүх хүмүүс бол Харь үндэстний ноход, Бурханд үнэнч бус гэж итгэдэг. Энэ бол Бурханд итгэх итгэл нь тодорхойгүй, хоосон номлолд тулгуурласан хүмүүсийн эрж хайдаг зүйл гэж хэлж болно; тэдний хайж байгаа зүйл нь хоорондоо нэг их ялгаагүй бүгд ижилхэн. Гагцхүү тэдний төсөөлөлд байгаа Бурханы дүр зураг өөр боловч мөн чанараараа чухамдаа яг ижил байдаг.

Хүн Бурханд итгэх хэнэггүй итгэлдээ санаа үл зовох ба хүссэнээрээ Бурханд итгэдэг. Хүн хэний ч биш өөрийн Бурханд итгэж байгаа учраас энэ бол хэний ч саад болж чадахгүй “хүний эрх, эрх чөлөө”-ний нэг юм; энэ бол хүний хувийн өмч бөгөөд бараг хүн бүр ийм төрлийн хувийн өмчтэй байдаг. Хүн энэ хувийн өмчөө үнэт эрдэнэс гэж үздэг, харин Бурханы хувьд үүнээс илүү дорд, үнэ цэнэгүй зүйл байхгүй, учир нь Бурханыг эсэргүүцэж байгааг илүү тодорхойгоор илтгэх зүйл хүний энэ хувийн өмчөөс өөр байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажлын улмаас л Бурхан биет хэлбэртэй агаад хүн харж, хүрч болох махбод болсон. Тэрээр хэлбэргүй Сүнс биш, харин хүн холбоо барьж, харж болдог махбод юм. Гэсэн хэдий ч, хүмүүсийн итгэдэг ихэнх Бурхад нь хэлбэргүй бас хэлбэрт үл баригдах, бие махбодгүй шүтээнүүд байдаг. Ийм байдлаар бие махбодтой болсон Бурхан нь Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн дайсан болсон бөгөөд үүний нэгэн адил, Бурхан бие махбодтой болсон баримтыг хүлээн зөвшөөрч чаддаггүй хүмүүс Бурханы өрсөлдөгчид болсон. Хүн өөрийн сэтгэлгээний улмаас эсвэл тэрслүү байдлынхаа улмаас биш, харин энэ хувийн өмчөөсөө болж үзлийг эзэмшдэг. Чухамдаа энэ л өмчөөс болж ихэнх хүмүүс үхдэг бөгөөд хүрч, харж болохгүй, оршдоггүй энэ тодорхойгүй Бурхан л хүний амийг үнэндээ сүйрүүлдэг. Хүний амийг бие махбодтой болсон Бурхан эсвэл тэнгэрт байгаа Бурхан ч биш, харин хүний өөрийнх нь төсөөллийн Бурхан үгүйрүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан махбодод ирсний цорын ганц шалтгаан нь ялзарсан хүний хэрэгцээнээс болсон билээ. Энэ нь Бурханы биш хүний хэрэгцээнээс болсон бөгөөд Түүний бүх золиослол болон зовлон нь Бурханы Өөрийн тусын тулд биш, харин хүн төрөлхтний төлөө байдаг. Бурханы хувьд ашиг, алдагдал эсвэл өгөөж гэж байхгүй; Түүний олсон зүйл нь Түүний хожим нь хураасан ургац биш, харин анхнаасаа л Түүнийх байсан зүйл. Түүний хүн төрөлхтний төлөө хийж байгаа бүх зүйл, золиослол нь илүү их шагнал олж авахын тулд биш, харин бүхэлдээ хүн төрөлхтний төлөө байдаг. Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүмүүс Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгахад Түүний эсрэг байдаг хүмүүс Түүний дайснууд байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчүүд болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнд нийцэх, Түүнээс салшгүй гэрчүүд болно. Тэр, хүний төлөөх махбод дахь Өөрийн ажлын ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүн, хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний жинхэнэ ашиг тусыг мэдэж авна, түүнчлэн энэ махбод нь хүн салахын аргагүй амийн амьд ундарга болохыг ч мэдэж авна. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, Түүний байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ бөгөөд энэ л ач холбогдол, үнэ цэнийг хүн үнэлж, хүлээн зөвшөөрч чаддаггүй билээ. Бүх хүмүүс Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, бодохоос шалтгаалахгүйгээр махбодын жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ нь Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хамаатай. Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.(Үргэлжлүүлэх)

No comments:

Post a Comment