13/07/2019

Үнэний тухай асуулт ба хариулт

Төгс хүчит Бурханы эдгээр үгсээс бид бие махбодтой болсон Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд энэ муу, бузар ертөнцөд хүнтэй хамт амьдрахын тулд дэлхий дээр ирснийг тодорхой харж байна. Гэсэн хэдий ч Христ бол ариун, зөвт, төгс хүчтэй юм. Тэрбээр нүгэлт чанаргүй бөгөөд мах цус биш юм. Христ бол Бурханы Сүнсэнд өмсгөсөн махан бие бөгөөд Түүний мөн чанар нь бурханлаг чанар учраас Сатан түүнийг завхруулж чадахгүй. Тэр бол үнэн—Тэрээр үнэний биелэл, үнэний эх сурвалж юм. Тэрээр Сатаны бүх хорон муу зүйлийг тодорхой харж чаддаг, Сатанаас ирдэг бүх зүйлийг үзэн ядаж, зэвүүцдэг. Тиймээс Сатан Бурханы махан биеийг завхруулах чадваргүй бөгөөд Түүнтэй ойртож чадахгүй. Энэ бол Эзэн Есүс анх махбод болж, ажиллаж байсан шиг Есүсийг цөлд Сатан хэд хэдэн удаа сорьсон боловч Эзэн Есүс хатуу ширүүн зэмлэв. Эцэст нь Сатан ичгүүртэйгээр ухрав. Хүмүүс махбод болсон Бурханаас өөр байдаг. Тэд Сатанд мэхлэгдэж, завхралд орсоор, Сатанаас гаралтай бүх тэрс номлол, алдаатай сургаалийг хүлээн авч, Бурханыг эсэргүүцэж, урваж чадна. Хүмүүний мөн чанар нь хүнлэг, тэд бурханлаг бус юм. Тэд үнэнээр зэвсэглээгүй, ухамсар дутагдалтай. Зөвхөн Христ ариун юм. Тэр бол үнэн, Тэр бол зөвт байдал бөгөөд Тэрээр шууд Бурханыг төлөөлж, үнэнийг илэрхийлж, Бурханы зан чанарыг илэрхийлдэг бөгөөд Түүнд байгаа хийгээд хэн бэ гэдгийг илэрхийлдэг. Тэрээр Бурханы ажлыг хийж чадна. Христээс бусад бүх хүн Сатаны завхралд орсон бөгөөд тэд бүгд сатан чанартай тул Бурханыг төлөөлж Түүний ажлыг хийх чадваргүй юм. Хэдийгээр аврагдсан хийгээд төгс төгөлдөр хүнийг Бурхан хэрэглэж болох ч түүний мөн чанар нь хүн л юм—тэр үнэнийг хэлэхэд тохирохгүй,
Бурханы зан чанарыг илэрхийлэх гавъяагүй юм.

Бие махбодтой болсон Бурхан ба Бурханы ашигладаг хүмүүсийн хооронд үлэмж ялгаатай талуудын тухай Төгс Хүчит Бурханы үгээс ишлэл харцгаая. Төгс Хүчит Бурхан хэлэхдээ: “Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ.” (“Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас )

“Эрин үеүдийн туршид Бурханы ашигласан хүмүүс бүгд хэвийн бодолтой, эрүүл ухаантай байдаг. Тэд бүгд биеэ авч явах зарчмыг мэддэг. Тэдэнд хэвийн хүний үзэл байдаг бөгөөд жирийн хүмүүст байх ёстой бүх зүйлийг эзэмшсэн байдаг. Тэдний олонх нь ер бусын авьяастай, төрөлхийн ухаантай. Энэ хүмүүс дээр ажиллахдаа Бурханы Сүнс, тэдэнд Бурханаас өгсөн бэлэг болох авьяас чадварыг нь ашигладаг. Бурханы Сүнс тэдний давуу талыг Бурханд үйлчлэхэд ашиглан, авьяас чадварыг нь ажиллуулдаг. Гэсэн хэдий ч Бурханы мөн чанар нь үзэл, бодлоос ангид, хүний далд санаа холилдоогүй байдаг ба хэвийн хүмүүсийн эзэмшдэг зүйл хүртэл дутмаг байдаг. Өөрөөр хэлбэл, хүний биеэ авч зарчмыг ч Тэр сайн мэддэггүй. Өнөөдрийн Бурхан газар дээр ирэх үедээ ийм л байдаг. Түүний ажил болон үгэнд хүний санаа зорилго эсвэл хүний бодол холилдоогүй байдаг, харин тэдгээр нь Сүнсний санаа зорилгын шууд илрэл бөгөөд Тэр Бурханы өмнөөс шууд ажилладаг. Энэ нь, Сүнс хүний санаа зорилгыг өчүүхэн төдий ч холилгүйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бие махбодтой болсон Бурхан бурханлаг чанарыг шууд агуулдаг, хүний бодол эсвэл үзэл байдаггүй бөгөөд хүний биеэ авч явах зарчмыг огт ойлгодоггүй.” (“Бие махбодтой болсон Бурхан болон Бурханд ашиглагдсан хүний хоорондын үндсэн ялгаа”-аас).
Үргэлжлүүлэх

No comments:

Post a Comment