01/07/2019

Эзэний эргэн ирэлт нь, дахин амилсан Есүсийн сүнслэг бие хүний өмнө харагдах явдал уу эсвэл энэ нь бие махбодтой болсон хүний Хүү хүмүүсийн өмнө харагдах явдал уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ” (Матай 25:6).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“‘Сүнс чуулгануудад юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсогтун.’ … Ариун Сүнсний үгс тэнгэрээс буун ирж хүний чихэнд хүрэх учиртай гэж итгэдэг олон мулгуу хүмүүс бий. Ийм байдлаар бодож байгаа хэн боловч Бурханы ажлын талаар мэддэггүй. Үнэн хэрэгтээ, Ариун Сүнсний хэлсэн айлдварууд нь махбод болсон Бурханы хэлсэн зүйл юм. Ариун Сүнс хүнтэй шууд ярьж чадахгүй ба Хуулийн эрин үед ч гэсэн Ехова хүмүүстэй шууд яриагүй. Тэгвэл өнөөдрийн энэ эрин үед Түүний шууд ярих магадлал бүр ч бага биш гэж үү? Бурхан ажлаа гүйцэтгэхийн тулд үг хэлдэг учраас Тэр махбод болох ёстой, эс бөгөөс Түүний ажил зорилгоо биелүүлж чадахгүй. Бурхан махбод болдгийг үгүйсгэдэг хүмүүс бол Сүнсийг эсвэл Бурханы ажилладаг зарчмуудыг мэддэггүй хүмүүс юм.”

“Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс

“Бурханы илрэлт аль хэдийн бүх чуулгануудад үзэгдсэн. Энэ бол үг хэлж буй Сүнс, Тэр бол дүрэлзэж буй гал, Тэр сүр жавхланг агуулдаг бөгөөд Тэр шүүж байгаа; Тэр бол урт дээл өмсөж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн хүний Хүү юм. Түүний толгой болон үс нь ноос шиг цагаан агаад Түүний нүд галын дөл шиг; Түүний хөл зууханд улайсгасан цэвэр хүрэл мэт; дуу хоолой нь их усны чимээ шиг байдаг. Түүний баруун гарт долоон од, аманд нь хоёр талдаа иртэй илд байдаг бөгөөд Түүний царай нь хурцаар гэрэлтэх нар мэт юм!”

Үг нь махбодоор илэрсэн номоос

No comments:

Post a Comment