18/07/2019

Үнэний тухай асуулт ба хариулт

Асуулт: Төгс Xүчит Бурхан махбод болж, дэлхий дээр бууж ирсэн. Тиймээс Төгс Xүчит Бурханы ажил нь Эзэний Залбирлын “Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” үгсийг биелүүлсэн юм уу? Илчлэл ном дахь эш үзүүллэг “Бурханы асар хүмүүстэй хамт байж” нь Төгс Xүчит Бурхан дэлхийд ирэхтэй холбоотой юу? Эцсийн өдрүүдэд Бурхан махбод болох нь илүү гүн гүнзгий утга учиртай юу?

Хариулт: Бурханы хонь үнэхээр Бурханы дуу хоолойг сонсдог! Таны асуусан эдгээр асуултууд нь ихэнх хүмүүсийн хувьд хамгийн гол асуудлын нэг юм. Бурхан нэгэнт ирснээс хойш бүх амлалтууд нь биелэх болно. Төгс Xүчит Бурханы ирэлтээр Хаанчлалын эрин үе эхэлж, хуучин үе бүхэлдээ дуусгая. Төгс Xүчит Бурхан шүүлт болон шийтгэлийнхээ ажлыг хийхээр нууцаар ирсэн бөгөөд гамшгаас өмнө ялагчдын бүлэг бий болгосон. Түүний агуу ажил бүтэж, удалгүй Тэрээр их сүйрлийг дээрээс буулгаж, бүх үндэстэн, бүх хүмүүст нээлттэй үзэгдэнэ. Энэ нь Төгс Xүчит Бурхан Өөрийн хаанчлалыг олж, дэлхий дээр ирсэн гэдгийг нотолж байна. Эзэн Есүс хүмүүст Эзэний Залбирлаар ингэж заасан: “Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай. Өдөр тутмын талхыг маань өнөөдөр бидэнд хайрлаач. Бид өртөнгүүдээ уучилсан шиг бидний өрийг уучлаач. Биднийг уруу таталтанд бүү автуулаач, харин ёрын муугаас гэтэлгээч: Учир нь хаанчлал, хүч чадал, алдар үүрд Таных билээ. Амен.” (Матай 6:9-13). Эдгээр үгс биелж эхэлсэн ба Бурханы асар дэлхий дээр байгааг харах боломж олгож эхэлсэн. Бурханы бүтээсэн ялагчдын бүлэг бол Мянган жилийн хаанчлалын үед Бурхантай хамт хаад мэт хаанчлах бөгөөд тэдгээр нь хаант улсын тулгуур багана болно. Энэ нь Илчлэл номонд гардаг энэ эш үзүүллэгийг биелүүлдэг: “Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрээ бичнэ” (Илчлэл 3:12). Бурхан Өөртэйгөө адилхан зүрх сэтгэлтэй хүмүүсийг олж авсан нь Түүний хаант улс дэлхийд хэдийнээ ирж, Сатаны бүх хорон санааг Тэр аль хэдийн бүрэн дийлсэн гэдгийг харуулж байгаа юм. Христийн хаанчлал газарт аль хэдийнээ ирсэн бөгөөд Бурханы хүсэл тэнгэрт шигээ Христийн хаант улс дотор бүрэн бие махбодтой болсон. Христийн хаант улсад Бурханы хүмүүс бүх төрлийн сорилтуудыг даван туулж, гэрчлэх боломжтой бүх хүмүүс тэнгэрийн хаант улсын хүмүүс, харин муу бүхэн, муу сүнснүүд, аймхайчууд, мөн урвагчид нь илчлэгдэж устгагдсан байна. Энэ нь Христийн хаант улс аль хэдийнээ бий болсон бөгөөд Бурханы агуу ажил гүйцэлдсэнийг харуулж байна! Сатаны хүчний аль нь ч Бурханы бүтээлийн бодит байдлыг үгүйсгэж, устгаж чадахгүй. Төгс Хүчит Бурханы үгээс хэдэн мөрийг авч үзье.

Төгс Хөчит Бурхан: “ Хаанчлал хүн төрөлхтний дунд бүрэлдэн тэлж, хүн төрөлхтний дунд оршино; тэнд Миний хаанчлалыг устгаж чадах хүч байхгүй. … Би одоо Өөрийн хүмүүсийн дунд алхаж, Өөрийн хүмүүсийн дунд амьдарч байна. Өнөөдөр, Надад чин сэтгэлийн хайраа зориулж байгаа тэдгээр хүмүүс, мөн тэдэн шиг хүмүүс ерөөгдөнө; Намайг дуулгавартай дагадаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний хаанчлалд үлдэх болно; Намайг мэддэг хүмүүс ерөөлтэй еэ, тэд Миний хаанчлалд гарцаагүй эрх мэдэл эзэмших болно; Намайг эрж хайж байгаа хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Сатаны хүлээсээс зугатааж, Надаар ерөөгдөж жаргана; өөрсдийгөө орхиж чаддаг хүмүүс ерөөлтэй еэ, тэд гарцаагүй Миний эзэмшилд орж, Миний хаанчлалын хишгээс өвлөж авах болно. Миний төлөө гүйдэг тэдгээр хүмүүсийг Би дуурсган мөнхөлнө, Миний төлөө зарцуулдаг тэдгээр хүмүүсийг Би аз жаргалтайгаар тэвэрнэ, Надад өргөн барьдаг хүмүүст Би таашаал бэлэглэнэ. Миний үгнээс таашаал олдог тэр хүмүүсийг Би ерөөх болно; тэд гарцаагүй Миний хаанчлалын гол нурууг барих багана байх болно, тэд Миний гэрт харьцуулшгүй их хишигтэй байх болно, тэдэнтэй хэн ч өөрийгөө харьцуулж чадахгүй. Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хэзээ нэгэн цагт хүлээн зөвшөөрсөн үү? Та нар өөрсдийн өгсөн амлалтаа хэзээ нэгэн цагт эрж хайсан уу? Та нар мэдээж, Миний гэрлийн заавраар, харанхуйн хүчний боомилолтыг сэт цохиж чадна. Мэдээж, та нар харанхуйн дундаас, та нарыг замчлах гэрлийг алдахгүй. Та нар мэдээж бүх бүтээлийн эзэн нь байх болно. Та нар мэдээж Сатаны өмнөх ялагч байх болно. Та нар мэдээж, агуу улаан лууны хаанчлалын уналтын үеэр Миний ялалтанд гэрчлэл хийхийн тулд асар олон хүмүүсийн дунд зогсох болно. Та нар мэдээж, Синимийн газар нутагт шийдэмгий, гуйвшгүй байх болно. Өөрсдийн туулдаг зовлонгоор дамжуулан та нар Надаас ирэх ерөөлийг өвлөн авч, бүхий л орчлон ертөнц дээр Миний алдраар гэрэлтэх болно. ”Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь“Арван ес дэх айлдвар”-аас

“Ертөнцийн үндэстнүүд болон хүмүүс бүгд Миний сэнтийн өмнө буцаж ирэх үед Би тэнгэрийн бүх хишгийг аваад хүний ертөнцөд хүртээх болно, ингээд Миний ачаар энэ нь зүйрлэшгүй хишгээр бялхах болно. Гэхдээ хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг үндэстнүүд рүү чулуудаж, Өөрийн захиргааны зарлигийг орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт үзүүлнэ:

Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяарх Миний бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс, өөрөөр хэлбэл, хүний үйл хэргээрээ Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унах болно. Би тэнгэр дэх үй олон оддыг авч тэднийг цоо шинэ болгох ба Миний ачаар нар, сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр өмнө нь байснаасаа ондоо болно; газар дээрх тоо томшгүй олон зүйлс шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн дүүрэн болно. Орчлон ертөнцийн олон үндэстэн цоо шинээр хуваагдаж, Миний үндэстнээр солигдох болохоор дэлхий дээрх үндэстнүүд үүрд үгүй болж, Намайг шүтэн мөргөдөг үндэстэн болно; дэлхий дээрх бүх үндэстэн сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнцийн хүмүүсээс диаволд харьяалагддаг бүхэн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана—өөрөөр хэлбэл, одоо урсгал дотор байгаа хүмүүсээс бусад нь үнс нурам болно. Намайг олон хүнийг гэсгээх үед шашны ертөнц дэх хүмүүс Миний ажлаар байлдан дагуулагдаж ялгаатай түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ, яагаад гэвэл, тэд цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх юм. Бүх хүн төрөлхтөн өөрсдийн адил төрлийн хүмүүсийг дагах ба хийсэн зүйлээсээ хамааран янз бүрийн гэсгээлт хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; газар дээрх үйл хэрэг нь Намайг оролцуулаагүй хүмүүсийн хувьд гэвэл, тэд биеэ хэрхэн авч явснаасаа хамааран Миний хөвгүүд болон Миний ардын засаглал дор энэ дэлхийд оршсон хэвээр байна. Бүх хүн төрөлхтөнд өөрсдийнх нь нүдээр харуулахын тулд Би тоо томшгүй олон хүн болон тоо томшгүй олон үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийн дуу хоолойг гарган, Өөрийн агуу ажлын биелэлтийг тунхаглах болно.”Үг нь махбодоор илэрсэн номын Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд дахь “Хорин зургаа дахь айлдвар”-аас

Бурхан хаант улсаа хүлээн авч, газар дээр буусан баримт бидний өмнө нээлттэй байна. Төгс Хүчит Бурханы үг бүхнийг гүйцэлдүүлж, Түүний эрх мэдэл ба хүчийг илчилсэн юм. Бид Бурханы дуу хоолойг ойлгож, Түүний дүр төрхийг харж чадна гэдэг Түүний онцгой нигүүлсэл юм. Бурхан махбод болж, хүмүүсийн дунд ажиллаж байгаа нь зөвхөн хүн төрөлхтнийг аврах төдийгүй илүү чухал ач холбогдолтой юм. Илчлэл ном дахь эш үзүүлэлт ингэж хэлдэг: “Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ардууд болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина; тэнд цаашид үхэл байхгүй, уй гашуу, уйлаан, өвдөлт ч гэж байхгүй болно: учир нь урьдны юмс өнгөрөн оджээ” (Илчлэл 21:3-4). Бурханы асар хүмүүнтэй хамт байдаг, бие махбодтой болсон Бурхан бол хүн төрөлхтний дунд оршдог бөгөөд Тэр хүнтэй хамт, дунд нь амьдардаг. Тэрээр хүн төрөлхтнийг ариусгах, аврахын тулд үгээ хэлдэг. Хүмүүс бие махбодтой болсон Бурханыг Түүний илэрхийлсэн үгээр дамжуулан нүүр тулан хардаг. Тэд Түүний үнэн зан чанар ба ариун мөн чанарыг харсан. Тэд Түүний нигүүлсэл, хайрыг мэдэрч, хүн төрөлхтний доромжлолыг тэвчдэггүй Түүний зөвт, сүр жавхлантай байдлыг мэдэрсэн. Бурханыг мэдсэнээр хүмүүс бүрэн ариусч, Бурханд дуулгавартай байж, шүтэн мөргөдөг болжээ. Энэ бол Бурхан бол махбод болж, эцсийн өдрүүдэд шүүлтийн ажил хийдгээс илүү гүнзгий ач холбогдолтой зүйл юм. Бурхан Өөрийг нь ойлгож, дуулгавартай байж, Түүнтэй адил зүрх сэтгэл, оюун ухаантай хүмүүсийг олж авсан. Энэ бүлгийн хүмүүс Түүний үгсийг ойлгох чадвартай, Түүний нөхөр байж, Түүнтэй хамгийн дотно байж чадна. Тэд үргэлж Бурханы талд байх болно, энэ бол хүн төрөлхтнийг бий болгосон Бурханы анхны хүсэл эрмэлзэл юм. Бурхан Өөрийн хүмүүсийн дунд биеэрээ ирж, хүн төрөлхтний амьд гарсан хэсгийг дэлхий дээр амьдрахад туслах болно. Тэрээр тэдэнтэй хамт, тэдний дунд амьдарч, тэдэнтэй баярлаж байх болно. Хүн төрөлхтөн бас Бурхантай хамт байх сайхан, аз жаргалтай амьдралыг эдлэх болно. Энэ бүхнийг бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлнэ. Энэ нь Бурхан хүмүүст өгсөн хамгийн агуу амлалт ба адислал юм.

No comments:

Post a Comment