16/07/2019

Завхарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй байдаг гэж яагаад хэлдэг вэ?

“Хүний махан бие Сатанаар ялзруулагдаж, хамгийн их сохорч, гүн гүнзгий хорлогдсон. Бурхан махбодоор биечлэн ажилладагийн хамгийн үндсэн шалтгаан нь, Түүний авралын бай нь махан биеэс бүтсэн хүн бөгөөд бас Бурханы ажилд саад хийхийн тулд Сатан хүний махан биеийг ашигладагаас болдог. Сатантай тулалдах тулаан нь чухамдаа хүнийг байлдан дагуулах ажил бөгөөд үүний зэрэгцээ хүн бас Бурханы авралын бай юм. Ийнхүү бие махбодтой болсон Бурханы ажил чухал билээ. Сатан хүний махан биеийг ялзруулж, хүн Сатаны биелэл болсон ба Бурханд ялагдах зүйл болсон. Ийм байдлаар Сатантай тулалдах, хүн төрөлхтнийг аврах ажил газар дэлхий дээр болдог бөгөөд Сатантай тулалдахын тулд Бурхан хүн болох ёстой. Энэ бол хамгийн бодитой ажил юм.”

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

“Бурхан махбодоороо ажиллах үед Тэр чухамдаа махан биеэр Сатантай тулалдаж байдаг. Тэр махбодоороо ажиллах үедээ сүнсний ертөнцөд Өөрийн ажлыг хийж, улмаар сүнсний ертөнц дэх бүх ажлаа газар дээр бодит болгодог. Байлдан дагуулагдах нэгэн нь Түүнд дуулгаваргүй байдаг хүн, харин ялан дийлэгдэх нэгэн нь Түүний дайсан болох Сатаны биелэл (мэдээж энэ нь ч бас хүн) бөгөөд эцэстээ аврагдах нэгэн нь бас л хүн юм. Ийм болохоор Түүний хувьд бүтээлийн гадаад бүрхүүлтэй хүн болох нь бүр ч илүү чухал юм, ингэснээр Тэр Сатантай жинхэнэ тулаан хийж, Өөрт нь дуулгаваргүй байдаг агаад Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг байлдан дагуулж, Сатанд хорлогдсон, Өөртэй нь яг ижилхэн гадаад бүрхүүлтэй хүнийг аварч чадах юм. Түүний дайсан бол хүн, Түүний байлдан дагуулалтын бай бол хүн, Түүний авралын бай нь Бурханаар бүтээгдсэн хүн билээ. Тиймээс Тэр хүн болох ёстой бөгөөд ийм байдлаар Түүний ажил илүү хялбар байх болно. Тэр Сатаныг ялан дийлж, хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнчлэн хүн төрөлхтнийг аврах чадвартай.”

“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

“Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна.”


“Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

No comments:

Post a Comment