05/07/2019

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Холбогдолтой Бурханы үг:
Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан, доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм. Энэхүү махбодоос болж ихэнх хүмүүс Бурханы дайсан болсон ч гэсэн Түүнийг ажлаа дуусгахад Түүний эсрэг байдаг хүмүүс Түүний дайснууд байхаа болиод зогсохгүй, харин ч эсрэгээрээ Түүний гэрчүүд болох болно. Тэд Түүгээр байлдан дагуулагдсан, Түүнд нийцэх, Түүнээс салшгүй гэрчүүд болно. Тэр, хүний төлөөх махбод дахь Өөрийн ажлын ач холбогдлыг хүнд мэдүүлэх ба хүн, хүний оршин тогтнол дахь энэ махбодын ач холбогдол, хүний амийн өсөлтөн дэх Түүний жинхэнэ ашиг тусыг мэдэж авна, түүнчлэн энэ махбод нь хүн салахын аргагүй амийн амьд ундарга болохыг ч мэдэж авна. Хэдийгээр Бурханы махбод болсон бие нь Бурханы ялгамж чанар, байр сууринд нийцэхэд хол, Түүний байр суурьтай нийцэхгүй мэт хүнд санагдавч, Бурханы жинхэнэ дүр төрхгүй эсвэл Бурханы жинхэнэ ялгамж чанаргүй энэ махбод нь Бурханы Сүнсний шууд хийж чадахгүй ажлыг хийж чадна. Энэ бол бие махбодтой болсон Бурханы жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ бөгөөд энэ л ач холбогдол, үнэ цэнийг хүн үнэлж, хүлээн зөвшөөрч чаддаггүй билээ. Бүх хүмүүс Бурханы Сүнсийг дээдэлж, Бурханы махбодыг дорд үздэг хэдий ч тэдний хэрхэн харж, бодохоос шалтгаалахгүйгээр махбодын жинхэнэ ач холбогдол, үнэ цэнэ нь Сүнснийхээс хамаагүй хол давдаг. Энэ нь мэдээж зөвхөн ялзарсан хүн төрөлхтөнд хамаатай. Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс

Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй. Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан золин аварсан. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс золин аврагдсан хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:

Post a Comment