03/07/2019

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ? Холбогдолтой Бурханы үгс:

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Тэгэхэд тэр, Өөрийнхөө алдрыг надад харуулаач гэж би Танаас гуйж байна гэв. ... Тэр, Чи Миний царайг харж чадахгүй: учир нь Намайг хараад, амьд үлдэж чадах хүн байхгүй гэжээ” (Гэтлэл 33:18-20).

“Тэгтэл тэнгэрээс, Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулах болно гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод, тэнгэр дуугарлаа гэв: бусад нь, Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэлээ” (Иохан 12:28-29).
Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ? Холбогдолтой Бурханы үгс:
“Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Еховагийн үүлэнд ойртох арга байдаггүйн адилаар хэн ч Түүнд ойртож чадахгүй. Зөвхөн бүтээгдсэн хүн болсноор, Махбод болсон биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй.”

“Бие махбодтой болсон нууц (4)”-ѳѳс

No comments:

Post a Comment