14/07/2019

Үнэний тухай асуулт ба хариулт

“Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш” (“Бурханы ажил ба хүний ажил”-аас).

“Хүний ажил өөрийнх нь туршлага болон хүн чанарыг төлөөлдөг. Хүний хангадаг зүйл болон хийдэг ажил нь өөрийг нь төлөөлдөг. Хүний үзсэн зүйл, үндэслэл, учир зүй болон баялаг төсөөлөл нь бүгд түүний ажилд агуулагддаг. Ялангуяа хүний туршлага өөрийнх нь ажлыг илүү сайн төлөөлж чадах ба хүний туулсан зүйлс өөрийнх нь ажлын бүрэлдэхүүн хэсэг болох болно. Хүний ажил өөрийнх нь туршлагыг илэрхийлж чадна” (“Бурханы ажил ба хүний ажил”-аас).

“Мэдээж Ариун Сүнс шууд ажиллаж байгаа үед энэ нь ерөөсөө ч хувирч өөрчлөгдөөгүй байдаг; харин хүний зуучлалыг ашиглах үед энэ нь ихээхэн бохир болж, Ариун Сүнсний анхдагч ажил байхаа больдог. Ингэснээр үнэн тодорхой хэмжээгээр өөрчлөгддөг. Дагалдагчид Ариун Сүнсний анхдагч утга учрыг биш харин Ариун
Сүнсний ажил болон хүний туршлага, мэдлэгийн хослолыг хүлээн авдаг” (“Бурханы ажил ба хүний ажил”-аас).

Төгс Хүчит Бурханы үг бидэнд тодорхой хэлдэг: Бие махбодтой болсон Бурхан эгэл хүн чанартай хэдий ч Тэр бурханлаг мөн чанартай. Түүний ажил, үг нь бурханлаг байдлынх нь шууд илэрхийлэл юм. Энэ нь хүний бодол санаа, төсөөлөл, логик, эсвэл эрэгцүүллээр бохирдоогүй. Энэ нь Бурханы Сүнсний анхдагч санааг нэвт шингээсэн. Харин Бурханы ашигладаг хүмүүс бол хүний мөн чанартай. Тэдэнд бурханлаг мөн чанар огт байхгүй, тэд зөвхөн хүн. Тэд нар хүн төрөлхтөн, түүний бодол, ойлголт, төсөөлөл, логик үндэслэл, туршлага, сургамж гэх мэт зүйлсээр зэвсэглэсэн байдаг. Хүмүүс ажиллаж байхдаа өөрсдийгөө болон өөрийн агуулгаа илчилдэг; тэд хүний төсөөлөл, логик шалтгаан, туршлага, сургамж гэх мэт зүйлсийг агуулдаг. Хүмүүс Бурханы ажил хийвэл хүний бохирдол оруулж Бурханы анхдагч утга учрыг зөв илэрхийлэх боломжгүй. Хүн Бурханыг буруу ойлгон бүрэн таних чадваргүй бөгөөд Сатанд тулах цэг өгч Бурханыг гутаах боломж олгох байсан. Энэ нь Бурханы ажлын үр дүнд шууд нөлөөлнө. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг бүхэн, мөн Бурханы Сүнсний жинхэнэ утга учрыг шууд илэрхийлж, Түүний ажил хийгээд үг нь хүний үзэл бодлоор өчүүхэн төдий ч бохирлогдоогүй. Эзэн Есүс бие махбодтой болж, Түүний ажлыг хийн наманчлалын замыг тарааж, Түүний золин аврах ажлыг цовдлолтоор дамжуулан хийв. Эдгээр нь Бурханы Сүнсний шууд илэрхийлэл бөгөөд Бурханы зан чанар, Түүний байгаа бүх юмсын бодит илчлэлүүд юм. Хүний сэтгэлгээ эд бүхэнд хүрч чадахгүй. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурхан ирдэг бөгөөд Бурханы гэрээс эхлэх шүүлтийн ажлыг хийнэ, хүн төрөлхтнийг цэвэршүүлэх, аврах бүхий л үнэнийг илэрхийлж, Бурханы удирдлагын төлөвлөгөө, Бурхан бие махбодтой болох, удирдлагын төлөвлөгөөний нууцуудыг тайлж, Бурханы ажлын гурван үе шатны дотоод нууц, хүний завхралын үндэс, хүн хэрхэн нүглээс салж Бурханы авралыг авах тухай, хүн төрөлхтний ирээдүйн хүрэх газар гэх мэт. Төгс Хүчит Бурханы хийсэн бүх зүйл бол бурханлагийн шууд илэрхийлэл, Бурханы Сүнсний жинхэнэ утга учир, энэ нь хүний сэтгэхүйгээс хол давсан байдаг. Гэсэн хэдий ч Бурханы ашигладаг хүмүүс Бурханыг орлон Түүний бурханлаг ажлыг хийж чадахгүй. Тэд зөвхөн Бурханы ажлын үндэс суурин дээр хүний хамтын ажиллагаа явуулж, мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, Бурханы үгийн үнэнийг дагаж, Бурханд гэрчилж, Түүнд үйлчлэхэд Бурханы сонгосон хүмүүсийг манлайлдаг. Энэ бол хүн үүргээ биелүүлж байгаа хэрэг. Тэд хүний оюуны чадвар хүрэх, хүмүүний мэдэрч чадах ажил, хүн гэдэг нь чухам юу, бас юу агуулдагийг харуулах ажил хийдэг. Ингэж бид Бурхан, Бурханы хэрэглэдэг хүмүүсийн хоорондын ялгааг харж болно. Бие махбодтой болсон Бурхан нь Бурханы Сүнсний илэрхийлэл, Түүний мөн чанар нь бурханлаг бөгөөд Тэр бол махбодтой Бурхан. Түүний илэрхийлж, илчилсэн зүйл бүхэн нь бурханлаг байдлын шууд илэрхийлэл юм. Бие махбодтой Бурханыг практик Бурхан гэж хэлж болох юм. Харин Бурханы хэрэглэдэг хүний мөн чанар нь хүнлэг юм. Тэд зөвхөн хүнлэг, бурханлаг бус, тэд хүний туршлага, ойлголтыг илэрхийлж чадна. Ихэнх тохиолдолд тэд үнэнийг дагаж, бусдад сургаж, үнэнийг баримталдаг үгс гэж тооцогддог. Гэсэн хэдий ч тэд хүн төрөлхтний мөн чанарыг хадгалсаар байгаа бөгөөд тэд үнэнийг шууд илэрхийлж чадахгүй. Тэд ялангуяа Бурханы зан чанар, Түүний хэн болох, юу агуулдгийг илэрхийлж чадахгүй. Өөрөөр хэлбэл Бурхан хүн төрөлхтнөөс өөр байдгийн нэгэн адил бие махбодтой болсон Бурхан нь ашигладаг хүмүүсээсээ ялгаатай. Нэг нь Бурханы мөн чанар, нөгөө нь мөн чанараараа хүн юм. Бурханлаг мөн чанараар дүүрэн Нэгэн нь Бурханы ажлыг хийж чаддаг бол хүний мөн чанартай нь хүний ажлыг л хийж чадна. Бурханд итгэгч бүр үүнийг ойлгох ёстой.

No comments:

Post a Comment